SUNShine® : Яаж өөрийгөө хамгаалах вэ? Энэргийн тухай 3

Яаж өөрийгөө хамгаалах вэ? Энэргийн тухай 3

За эхнээс нь уншаагуй юуны тухай вэ гэж бодсон хүн байвал өмнөх бичлэгийг уншиж болно. Яаж энергийн вампираас өөрийгөө хамгаалах вэ ? Хамгийн гол нь таны эргэн тойрон байгаа ямар хүн сөрөг энерги явуулдаг вэ гэдэгийг таниж мэдэх. Тэрийг анх хараад мэдэж олох бас тийм амар зүйл бишээ. Гэтэл бидний сайн сайхан хүн гэж бодсон  хүмүүс маань энергийн вампир байж ч болно.

Та ярьж харилцаж  буй хүнийхээ ярианы сэдвийг анхаараарай. Хэрвээ таны эргэн тойрон байгаа хүн танил чинь, найз чинь, ойрын чинь хүн байнга л амьдрал хэцүү байна, тийм ч юм бүтэхгүй, ийм ч юм өвдөөд гэх юм уу тийм яриа өрнүүлдэг бол тэгсэн хирнээ тэр бүх юмыг засаж залруулж сайжруулах гэж ч оролддооггүй тийм хүн байдаг бол таны өмнө энергийн вампир л байна гэсэн үг. Хэрвээ та энергийн вампирыг таниж мэдвэл өөрийгөө хамгаалж чадна. Танд зарим аргыг хэлж өгье

  1. Шалтгааныг ол.   Магадгүй та нарын эргэн тойронд өөртөө итгэлгүй өөрийгөө хамгаалдаг ганц арга нь хүнд зовлонгоо ярьж байнга л өөрийгөө өрөвдүүлэх гэдэг хүн байж болно. Эдгээр хүмүүс бол анхаарлын төв байж найз нөхөд ойр дотныхоо хүмүүсээр өрөвдүүлэх тухай л боддог.
  2. Инээ.....  Хэрвээ таньтай энергийн вампир яриа өдөхийг хүсвэл өөдөөс нь инээмсэглээл аль бол яриаг нь дэмжиж  ярихгуй байх. Хамгийн гол нь тэр хүний талд байгаа мэт байж өөр лүүгэ сөрөг энерги авахгуй байх хэрэгтэй. Энергийн вампир-д бол таны реакци хэрэгтэй. Эдгээр энергийн вампирууд бол реакциаар хооллодог хүмүүс байдаг. Өөрийгөө өөр хүний сөрөг энергийн торонд бүү оруул. Өөртөө ингэж хэлэх хэрэгтэй:<Энэ хүнд уйтгартай байна, миний талаас жоохон эерэг энерги өгвөл түүнд туслана, тэгвэл би баяртай байх болно. Хэрвээ үгүй бол- надад түүний  сөрөг энерги надаа хамаагүй> гэж дотроо бодож хэл.
  3. Ингэж хэл хэй ингэхэд чи надаа ямар ч хамаагүй нэг гое юм ярьж өгөөч гэж хэл. Таныг ингэж асууснаар үргэлж гомдоллож үргэлж л муу юм ярьдаг хүн сайхан үе юм уу ямар нэгэн сайхан юмыг санана.
  4. Үргэлж сана  сөрөг энергинд автахгуй байх нь зөвхөн таниас өөрөөс тань л хамаарна.
  5. Хэн нэгэнд туслахыг хүсэж байгаа бол өөрийгөө бүү ашиглуул. Зогсоо зайгуй гомдоллын үгийг нь сонссоноор та тэр хүн тусалж байна гэсэн үг биш. Та андуурж байна. Өөрийгөө үнэлж эхэл. Хэнд туслах уу хэнд туслахгуй вэ гэдгээ сонго. Зүгээр л нэг сонссоноор та тэр хүнд ч туслахгуй өөртөө ч туслахгуй. Тиймэрхүү ярианы дараагаар та ядарснаа, залхасанаа, тайван биш байдлыг мэдэрдэг үү? Хэрвээ мэдэрсэн бол та тэр хүндээ бодитой  тусалсан ч юмгуй өөрийнхөө хамаг энергийг л өгсөн гэсэн үг. Энэ нь танд ч муу тэр хүндээ ч муу.
  6. Байнга давтаж бай. Би чамд хайртай, чамд баярлалаа, намайг уучлаарай, чамд сайн сайхныг хүсье гэж дотроо тэр хүндээ хандаж хэлж байх. Танд инээдтэй санагдаж магадгүй гэхдээ энэ техник их үр дүнтэй шүү.
  7. Өөрөө буруутай мэт байж, туслах естой мэтээр бүү бод. Өөрийг чинь буруутай мэт сэтгэгдэл төрүүлдэг нь энергийн вампирууд юм. Та тэр хүнд заавал туслах естой мэт сэтгэгдэл танд төрүүлэх нь тийм энергийн вампируудын гол зорилго оршдог. Аль болох тийм бодлоос зайлсхий, тийм вампируудад таны энерги л хэрэгтэй. Та танд дандаа л болохгуй юм ярьж байдаг ярилцагчид проблемийг нь шийдэж өгөх ёстой мэт бодлоос зайлсхий. Зарим тйим хүмүүсийг зөнд нь орхичих хэрэгтэй.Тэгснээр тэдгээр хүмүүс өөрийнхөө хувийн амьдралыг үүрж  хариуцлагаа мэдэж сурна. Ер нь тиймэрхүү  энергийн вампирууд бол би өөрийнхөө проблемийг өөрөө шийдэж яахын  хүмүүс миний өмнөөс шийдээд өгчих юм чинь гэсэн бодолтой байдаг. Тийм учраас зүгээр л орхичих
  8. Өөрийнхөө амьдралын энерги дээр төвлөрж сур. Таны дотор хичнээн эерэг энерги байна төдий чинээ та сөрөг энергээс хол байж яадна. 

Энергийн вампирууд амьдралд байсаар л байх болно, гол нь тэдэнтэй яаж харьцахыг л сурах хэрэгтэй. Хэрвээ та үүнийг өөрөөсөө хол байлгаж чадахгуй бол таны амьдралд муугаар нөлөөлсөөр л байх болно. Энерги чухал ааа чухал

Энергийн баланс гэж байдаг юм аа энэ зураг шиг . За энэ тухай дараа дэлгэрэнгүй оруулнаа.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Simona (зочин)

ng goe yum yarij uguuch gj heleh chn harin shan sanaa bn sho

enkhlen (зочин)

good.....tsgaa olj unshlaa.....bi byyr neg hynd iaj tuslahaa medehghyi shanalaad baisan ium...byr buruutai ium shig oortoo sanagdaddaad l...thanks

Оранж

Яг зөв юм байна......

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)