SUNShine® : Энергийн тухай 2

Энергийн тухай 2

Сайн муу энергийн тухай үргэлжлэлээ бичиж байна, эхний хэсгүүдийг нь уншаагуй бол өмнөх бичлэгүүдийг уншаарай.

1-р төрлийн энергийн вампир

 Уйламхай эгч -  Уулзах болгонд л амар нэг юмны талаар гомдоллож байдаг,өөрийгөө үргэлж л золиос мэтээр үзэж,   өөрийг нь анхааралтай сонсдог хүнийг биширдэг.Дэлхий ертөнц тэр чигээрээ тэрний эсрэг байгаа мэт, өөрийнх нь азгүй байдалд буруутай гэж боддог.  Та тийм хүнд зөвлөгөө өгөхөд “Тийм л дээ.... гэхдээ” гээд л өөрийнхөөрөө зүтгэнэ.  Өчүүхэн жижиг юмыг ч том болгож тэрийгээ байн байн давтаж, нөгөө хүндээ нөлөөлтөл байдаг.  Үүний үр дүнд та түүний байнгын нэг л юмаа давтаж байгаа  гомдоллож байгаа юмыг нь хэдэн цагаар сонсох шаардлагатай болно. Тэр бүхний эцэст та бүр ядраад нөгөө Уйламхай эгч чинь шинээр төрсөн мэт болж эрч хүчээр дүүрж эхлэнэ. Джуди Орлофф-ын нэгэн үйлчлүүлэгчид  тийм зүйл тохиолдож л дээ.  3 жоохон охинтой Дениз бүсгүй хүүхэд асрагч авснаар  яг ийм вампиртай таарж л дээ. Анхандаа уйламхай эгч  бурханы авралаар олдсон хүн мэт л байж. Тэгээд ажилдаа орсны дараагаар шөний аймшигт зүүд болон хувиржээ. Хүүхэд асрагч байнга л манай найз залуу намайг хуураад байна, ээж маань намайг ингээд байна, найз нөхөд нүүрээ бууруулаад байна гээд л зогсоо зайгуй гомдоллодог байж. Үүний үр дүнд хөөрхий Дениз бүр гарж чадхааргүй хэцүү байдалд орж л дээ,  ажил гэр үр хүүхэд гээд л юугаа ч амжихгуй байгаа мэт .Уг нь бол хүүхэд асрагч авснаар ажил нь хөнгөрөх естой байтал, Дениз улам л ядраад байсан байна. Хүүхэд асрагчдаа юү гэж ч зөвлөөд юү гэж ч хэлээд нэмэр болохгуй байжээ.  Сарын дараа гэрийн үйлчлэгчээ ажлаас халахаас өөр арга Дениз-д байсангуй.

2-р төрлийн энергийн  вампир

 Буруутгагч – Ямар нэгэн зүйл бүтэхгүй байлаа гэхэд буруутгагч таныг өөрөө буруутай мэт бодоход үргэлж  хүргэж байдаг. Буруутгагч бол үргэлж “Хэрэв чи байгаагүй бол бид ийм байдалд орохгуй байх байсан”, “Архинд орсонд минь чи буруутай” гэх мэт үргэлж бусад хүмүүсийг буруутгаж байдаг хүмүүс энэ төрлийн вампирд орно. Тийм хүнтэй уулзсаны дараагаар та өөрийгөө буруутай мэт бодож байдаг.  Джудди-ийн бас нэгэн үйлчлүүлэгч Холли-н  хадам аав  нь үргэлж хүн буруутгах дуртай байжээ.  Нас нь явах тусам тэр нь улам л ихсээд  байж.  Холли-ийн гэр бүлийг галзууруулах шахжээ. Яг хажуугийх нь  хаалганд амьдардаг юм байна л даа. 7 хоногтоо 2-3 удаа оройн хоолон дээр орж ирдэг юм байна. Тэгээл тахиа чинь дэндүү шарагдчихаж, энэ буйдан чинь миний өвчтэй нуруунд дэндүү хатуу юм,юм бүхнийг л ийм байна тийм байна гээд л буруутгадаг  байж. Нэг шөнө Холли маш муухай зүүд зүүдэлж сэрсэн байна “эмнэлэгт  бөөрний дутгадалд орчихсон хэвтэж байна”гэж тэгээд өглөө нь бодохдоо ер нь хадам аав нь түүний хамаг тэвчээрийг нь барж байгааг ойлгожээ. Холлигийн хүүхдүүд хүртэл өвөөтэйгээ үлдэх дургуй байдаг байжээ.  Тэгээд нэг өдөр хадам аавдаа та биднийг үргэлж буруутгаж байдаг чинь бидэнд хэцүү байна гэж  тайлбарлан хэлсэн нь арай л зөөлрүүлжээ. Гэхдээ л хангалттай байгаагүй байна.

3-р төрлийн энергийн вампир

 Жүжгийн хатан хаан –  ийм хүмүүс нь нээх сүртэй юм биш байхад л жинхэнэ гамшиг болгодог хүмүүс байдаг. Ямар гэж хэлэхийн аргагуй хүн, заримдаа хамгийн сайн хүн мэт санагдаж нэг бол хамгийн муу аймшгийн хүн болон хувирдаг. Нэг кризисээс нөгөө кризис руу нисж байдаг хүн.  Үүссэн байдлаас энерги авж байдаг. Хэрвээ та хэн нэгэн хүнийг жүүжигчин хатан хаан гэж гадарлаж байгаа бол дараах тестийг туршаарай

 ·         Тэрээр үргэлж тэгдэггүй биз “Ээ бурхан минь хоое юу болсон гээч, чи лав таахгуйе ” ......гээд л

 ·         Хэрвээ биен дээр нь ч юмуу нүүрэн дээр нь хүрэн толбо үүслээ гэхэд тэрээр би үхэх өвчин туссан байна гэдэгтээ итгэлтэй байдаг

·         Найз залуутайгаа эсвэл бүсгүйтэйгээ үргэлж муудалцаж тэгээл сайнддаг

·         Нөхөр нь эсвэл эхнэр нь томилолтоор явсан байхдаа ярихаа мартсан бол шууд л араар нь тавьсан гэж гүтгэдэг

·         Хэдэн удаа л өөр лүү нь утас андуурж залгахад л тэрээр цагдаагийн газар руу утасдаж сүр бадруулж надруу хүн утсаар байнга сүрдүүлээд байна гэх ч юм уу

·         Хэрвээ дарга нь түүнийг магтахгуй л бол тэрээр хүмүүст намайг халах гэж байна гэж шивнэдэг

 үжигчин хатан хааны арга заль, сүр бадруулалт жүжиглэлт хүнийг бүүр хэцүү байдалд оруулдаг

 Джуди-ийн бас нэгэн үйлчлүүлэгч Грэгэд  тийм хамтран ажиллагчтай болжээ. Ажлаа тараад л бүр ядраад л туйлдаад л. Тэр хамтран ажиллагчтайгаа нэгэн компьютерийн төсөл дээр ажилладаг байж л дээ.  Хамтран ажиллагчид нь өдөр бүр заавал ямар нэгэн юм /жүжиг/ тохиолддог байжээ. Грэг бүр цөхрөнгөө баржээ.  Нэг өдөр хамтран ажиллагч нь хордлого аваад өөрийнх нь хэлснээр золтой л үхчихээгүйн байна. Тэгээл ажилдаа хоцорсон ч ямар нэгэн жүжиг ийм ч юм болоод тийм ч юм болоод гээд   л үргэлжлээстэй. Хамтран ажиллагч нь гараад явсны дараагаар ойлгомжгүйгээр л Грэгийн бие суларж ядарж байгааг мэдэрдэг байна. Грэг ойлгон тэрийг нь тоохоо больж хамтран ажиллагчдаа хэлдэг болжээ “Чи бид 2-т ажил л чухал байна, чи хоцрохгуй байвал сайн байна, чамд тохиолдож байгаа энэ эвгүй хэцүү тохиолдлуудад чинь би харамсаж байна гэхдээ ажил 1-р байранд байх естой шүү гэж хэлдэг болжээ”

 4-р төрлийн энергийн вампир 

Чалчаа – ам нь хаагддаггүй энэ сонирхолтой хүнд бол таны сэтгэл таны бодол огтхон ч хамаагүй. Өөрийнхөө яриаг л сонсохыг хүснэ.  Тэрэнд өөрийнх нь яриа, өөрийнх шоглоом, өөрийнх нь бодол л хамаатай. Өөрийхөөрөө хүмүүсийг байлгах дуртай, өөрийгөө л хайрладаг. Ямар нэгэн үдэшлэг дээр тань дээр нэгэн чалчаа хүн аманд чинь орох шахаад л хажууд чинь яриаад зогсоод баяа гэж бодое л доо. Та алхам холдоход тань руу нэг алхам ойртоод л. Та үүнд нээх ач холбогдол өгөхгүй 2 дахь кофегоо уунгаа  таны ядралт стрессээс эсвэл дутуу нойртойгоос болж байна гэж бодож болно. Гэтэл энэ чинь энэ төрлийн вампираас болж байгаа хэрэг

 5- р төрлийн энергийн вампир

 Харахал аятайхан ярилцагч – Энэ төрлийнх зүгээр хүмүүсээс  ямар ч шинжээрээ алгарахын аргагуй. Хүнд таатай мэдрэмж төрүүлж, их сайн хүний дүрийг эсгэж чаддаг. Энэ хүнтэй уулзаж ярилцахад танд сонирхолтой байдаг. Гэхдээ л хэдэн минут ярилцаад таны энерги сулраад байдаг.

 6-р төрлийн энергийн вампир

 Цус сорогч мэт энергийн вампир – Муу санаатай, өшөө авагч мэт, хүний энергийг сайн авдаг хүмүүс. Атаархуу, өрсөлдөгч мэт өөртөө итгэлгүй, таны амьдралын баяр баясгаланг нэг л үгээр алдаг хүмүүс. Жишээ шал худлаагаар  “Хонгор минь буурал үс гое биш шүү”, “Чи түүнийг март, чамдээр тэр ирэхгүй ээ”,“Битгий инээд хүргээд бай энэ ажил чамд тохирох ажил биш” гэх мэт...

Джодди-гийн нэгэн үйлчлүүлэгч Джесси ийм төрлийн энергийн вампиртай нэгэн үдэшлэг дээр тааралджээ /энэ үдэшлэг нь нэгэн найз бүсгүйнх нь жирэмсэн болсон баяр байлаа/. Бүх юм сайхан үргэлжилж байсан чинь Роз орж ирээд л бүх юм нурсан /Роз жирэмсэн бүсгүйн нэг анги/ Розын өмссөн цамц нь бөөн толботой байжээ харин өөрөөс нь нил архи тамхи үнэртэж байж. Яг бэлэг сэлт өгцгөөж байх үед Роз босоод л "Би хэзээ ч жирэмсэн болохгуй, би бүдүүн өгзгөнд дургуй" гэж чангаас чанга хэлжээ. Бөөн баяр баясгалантай байсан хүмүүс бүгд сонин болцгоочижээ. Розын энэхүү хэлсэн үнээс л тэрхүү үдэшлэгийн энергийг навс унагаажээ.

Ерөнхийдөө төрөл төрлийн энергийн вампируудын тухай орууллаа, дараагийн үргэлжлэлд, яаж эдгээр хүний энергийг авч байдаг хүмүүсээс өөрсдийгөө хамгаалж, энергиэ алдахгуй байх тухай оруулна. Хүн энергиээ алдсанаар бие өвдөж сульдаж, сэтгэл санаагаар унаж, өөдрөг биш болдог, тийм учраас уншигч танд мэдэхэд илүүдэхгүй боловуу гэж энэхүү номноос оруулж байна.

 Үргэлжлэл бий

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
hun (зочин)

hehe minii meddeg neg hun ooroor helbel minii sain naiz ohin ene buh shinjiig oortoo aguulsan ym shg unshih tusam bodogdood bhiin.

Haliuka (зочин)

eoooeooo aimaariin be yaasaaaan. Iim shinjiin humuus taaralddishuuu, sonirholtoi yumaa, bayarlaaa

baabar (зочин)

hetsuu l yum bn

seriousity (зочин)

чухал матриал оруулдаг хөдөлмөрч басган шүү. хамгаалалтыг нь бичээрэй. дараа нь энсрэг довтолгоон ч юм уу. ажил дээр ажил байгаа ч хийхгүй өөр юм бодоод нойрмоглоод байна. би вампирдуулаад байна уу даа...

dari (зочин)

zan chanariig ni sain medej avlaa bayarlalaa

Anime (зочин)

pee, design tasarchij ee :D shil ee avahaa martav da

sun_shine (зочин)

hehehe tnx, buur goe bgonoo :)

ganaa (зочин)

saihan medee bnaa gehdee nadad neg iim yum tohioldsiimaa ug ni bi sain naizdaa l yugaa ch nuuhgui yariad oor hund ger bul ur huuhed amidraliinhaa tuhai yaridaggui baisan yum l daa tegsen nogoo naiz maani namaig yag energiin vampir geed l oilgochih shig bolsoon he he odoo gehdee hend ch yaridaggui l dee ug ni bas setgelee huvaaltsdag huntei bh heregtei geed l bas baidag daa tee

ooyoo (зочин)

нээрээ ийм хүмүүс байдаг шүү. Дандаа л хэн нэгнийг буруутгаж миний ийм яваад тэр л буруутай гээд л яриад л байна яриад л байна. Тэр нь хэзээ ч дуусдаггүй. Эхэндээ сонсдог байсан. Одоо бүр залхаад хол байхыг хичээдэг болсон.

namuun (зочин)

YANAA BI BS HUUHED UWDUHUUR HUN BOLGOND ZOWLON BOLGOJ YARIADL YADARGAA BOLDIIN BNALDAA

Zoloo (зочин)

Manai hadam eej yag iim hun ym bna. Bainga l manaih yaduu zudu geed nohriigee muulaad l enend nad shig avgai oldohgui enenees bolj manaih yaduu amidarjiin geed l, torson duugee ch hurtel muulaad huvia hicheegch namaig toosongui ntr ged . ooriigoo magtaad. hunii hiisen ym buriiig oochilj goochilj doosh n hiideg. Yag end bgaa buh shinj ter hund bdiin bn. medej ablaa kk. Yaaj iim humuusees ooriigo hamgaalah ve? Namaig bol hiisen hool bolgon chin neg amttai bn ged l, tort hiisen geheer belen gurilniih l biz ged l unen asuudaltai kk. Er n hun burtei tegj haritsdag abgai.

uugii (зочин)

Za tegeel hun bolgon adilgui shdee. Huneees gardag l zan bnaa. Unshaad huntei evtei baihiig hicheetsgee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)