SUNShine® : Хоол :P

Хоол :P

Хоол
Бид амьдрах гэж иддэг үү идэх гэж амьдардаг уу? Ккккк мэдээж амьдрах гэж. Хоолонд хүртэл энерги байдаг шүү, уур уцаартай хоол хийвэл идэж байгаа хүндээ халгаатай,аан бас хоол идээд хүн эрч хүчээр дүүрэн болно гээд л, сайхан хоол идэж кайф авах ч гое шүү гэж.. хоолны тухай бичвэл ч дуусахгүйдэгээ кккк
Хүний хоолны аппетит энэ тэр бас сонин шүү, заримдаа хүмүүс стрессдхээрээ сэтгэл санаагаар унахаараа хоол их иднэ, зарим нь бүр хоолноос гарна гээд л  сонин шүү. Миний хувьд бол янз бүр.
 Би уг нь гоё хоол хийх маш дуртай. Гэтэл үнэндээ сүүлийн үед ч хоол хийлгүй их удаж байна дөө, дандаа бэлэн хоол идээд л, гэртээ харихад хоол бэлэн, үнэн даварцан байгаа байхгүй юү. Гол шалтгаан нь нэг л их ажилтай хүн.
Хоолтой холбоотой олон юм байх юм даа эрчүүдийг ходоодоор нь гээд л хэхэхэ гэхдээ тэр бол яг үнэн байхаа
Тэгээд бас сүүлийн үед монголд маань эрүүл хүнс гэж их яригдах боллоо, эрүүл хүнс нь хаана ч байгаа юм бүү мэд. Дэлгүүрт дандаа л хятад ногоо. Гое сайхан хооллох тухай бодох байтугай өлсөхгүй л байвал болоо гэсэн хүмүүс ч монголд маань их. Улаан манжин биенд их тустай шүү найзуудаа. Улаан манжингийн шүүсийг уух элгэнд ходоодонд нэн тустай шүү.

За хүүхнүүдээ


Би борщ хэрхэн хийх тухай орууллаа. 400 гр мах, дунд зэргийн улаан манжин, 100 гр байцаа, 4 ш дунд зэргийн төмс, нэг лууван, 1 том сонгино, 4 хоолны халбага томатны паста, давс, перец, лаврын навч

Эхлээд шөлөө гаргана

Төмс байцаагаа ингэж хэрчинэ, шөл рүүгээ хийнэ. Байцаа төмс 2 буцалж байх хооронд, улаан манжингаа үрэгчээр үрнэ. Тэгээд хайруулын тавган дээр жоохон ус хийгээд 10 мин жигнэнэ

Лууван сонгиноо ургамалын тосон дээр бага зэрэг шарна. Төмс арай болоогүй байхад, шөлнөөсөө ясаа гаргаад шөл рүүгээ шарсан лууван сонгиноо хийгээд, томатны пастагаа хийгээд дахиад 10 мин буцалгана

Яснаасаа махаа салгаад шөл рүүгээ хийнэ. Тэгээд л шөлөн дээрэ цөцгий хийгээд л бэлэн

Сайхан хооллоорой

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
debdeehei (зочин)

chi ulsjaa huniig yaajaaan yaaajaaan beeeeee hun deseees suugaad bhad bur aljaa bhgui yu

anime (зочин)

tsainii tsag boloosoi gej boddog bnshd keke :P

maral (зочин)

bi borsh hiij suriidaa gej bodoodiisan...chi yaj medevee, hevlej avaad daraa 1 hiij idnee gaigui

Muruudull (зочин)

Урьд нь идэх гэж амьдардаг байлаа, одоо амьдрах гэж л идэж байна.

mygazar (зочин)

Би хоолноос л болж үхэх юм шиг байгаам даа. Сайхан амттай хоол идэх сайхан шүү. Даанч би өөрөө хоол хийж чаддаггүй юм. Амьд явбал sunshine-ий хийсэн хоолыг иднэ ээ гэж.

saraashka (зочин)

saihan haragdaj bna

ulemj (зочин)

Хоёулаа хэн нь сайн борщ хийхээ үзэх үү хэхэ. Дуртай хоол шүү миний ганц. Би эхлээд шөлөө дан яс хийж байгаад гаргаж авдаг юм. Нэлээн удаан буцалгуул сайн болно. Бас махаа тусад нь. Аа харин шөл бэлэн болсоны дараа бол ногоогоо хийнэ. Даанч миний энэ хийдэг арга бараг 6 цаг болдиймаа залхуутай ажил. Аавынхыг бол тэвчээртэй хүлээж чадна шүү хэхэ

БОРООНЫ ДАРАА (зочин)

За ингэсгээд хоолоо иддиймуу даа. Наад хоол чинь гоё харагджийна.

ulemj (зочин)

За за чадку юм байж баахан юм ярьчих юмаа Найзаа нээрээ нэг л юм дутагдаж байна хааааааааааав хар талх хэхэхэ Гоёо хоол болж

chatsarganii but (зочин)

saihan medeelel baina. minii sanaj baigaagaar borshnii mahiig mash nimgen tom havtgai helbereer zusej hiideg. yag ingej hemjij hiij baigaagui yum baina. manai ehner arai ooroor hiigeed baidag yum. amjilt husye.

зочин (зочин)

Баярлаллаа энэ жороор чинь орой очиж байгаад нөхөртөө хоол хийж өгнөө, тийм шүү зарим хоолны газар ороод хоол идэхээр гэдэс эвгүйрхчихдэг, тэр нь хоол нь зүгээр мөртлөө тогоочоос нт шалттгаалдаг байж магадгүй шүү, нээрээ гэртээ чи хий би хийнэ гээд л хоол хийхдээ дурамжхан хийх чинь идэж байгаа хүмүүстэ муу гэсэн тэгж сонсож байсан юм байна

SUNshine (зочин)

kkkk neeree har talhaa martchij :P, shultei hooliig talhguigeer tusuulhiin argagui. Borshiig hun bur l uur uuriinhuuruu hiidiim shig bgaan :) Ailyn hool amttai gedeg shig hunii hiisen hool amttai shuu aan bas gal deer hiisen hool yanztai

nominka (зочин)

yoo hun yg ulsjaahad daa. keke emeegee hool hezee hhiin boloo geel haraa suujina, eimr zalhuu zalhuu :p

Zaya (зочин)

Goyo repice bna shoo , amttai haragdjiin :)

ari (зочин)

uu bayarlalaa hiij idnee, goe haragdjiina. uur goe hool zaaj uguurei

antidote (зочин)

нээрээ эрэгтэй хүнийг ходоодоор нь гэж ёстой үнэн. миний эхнэр үнэхээр сайн хоол хийдэг хүн байх аваас намайг ч алдана гэж айх хэрэггүй. :). гэхдээ эрэгтэйчүүд маш сайн тогоочид байдаг шдээ, тэ.

itsme (зочин)

би өлсөөдайн

boldoo (зочин)

bayarlalaa

enkhuush (зочин)

Хэвлэж авлаа. Дээрх аргаар хоол хийж үзнээ. Дахиад нэмж өөр хоолны талаар оруулаарай. Эсвэл оруулахад тань тусалж болно шүү. :D

uyanga.G (зочин)

Өдрийн мэнд? Маш сайхан байна. Чамд баярлалаа,амжилт хүсэе. Анх удаа л чиний блогт зочиллоо,таалагдлаа. Дахиад богино хугацаанд дараагийн хоолоо зааж өгнө биздээ. Голувций билүү юу гэдэг билээ байцаанд ороосон мах байдаг даа? заалгамаар байна.

ЭННЭ (зочин)

ЭНЭ ЖОРООР ЧИНЬ АНХ УДААГАА БОРЩ ХИЙЖ ҮЗЛЭЭ МАШ АМТТАЙ БОЛСОН ШҮҮ. БАЯРЛАЛАА.

хайр (зочин)

ёстой шүлс асгарчихлаа ёоё өө нээрэн энэ шөл улаан байдаг ямар утгатай юм бэ хариу бичих хүн байна уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)