SUNShine® : ӨНГӨ ТӨРХ

ӨНГӨ ТӨРХ

Өнгө сонголт нь хувцаслалтанд маш чухал, гое өөртөө зохицсон өнгийн хувцас өмсөөд явахад царай зүс чинь гэрэлтээл ямар сайхан харагдана гээч. Өнгө дагаад төрх, хичнээн гое загвартай байгаад өнгө нь танд зохицохгүй та өнгөө зохицуулахгуй бол гое харагдахгуй шүү дээ. Дуртай өнгө нь байгаад байдаг гэтэл манай монголд зурхайч лам нар та энэ жил ийм өнгийн хувцас өмсөхийг цээрлэнэ гэх мэт зүйлийг хэлдэг, зурхай дээр ч бичсэн л байдаг. Тэгхээр үүнд итгэдэг хүмүүс бол өөрт гое зохиж байгаа эсвэл дуртай өнгийн хувцаснаасаа заасан хугацаанд өмсөхгүй татгалзаж ч  болох л юм.

Хамгийн өмсөх дуртай өнгө биш байсан ч хүмүүс таныг ямар гое харагдаж байнаа гэж байгаа бол танд энэ өнгө сайхан зохиж байгаагийн илрэл.

Өнгө сонголт нь хувцаслалтанд чухал нөлөөтэй. Хувцаслахдааа өөртөө хамгийн зохимжтой өнгийг сонгож авахад их урлаг, нарийн мэдрэмж шаардана. Хаана, ямар үед өмсөх болон зүс царай, янз байдалдаа тохируулан хувцасныхаа өнгийг зөв сонгох ур ухаанд суралцсанаар сэтгэл санаа өөдрөг, дур булаам, жавхаалаг харагдаж ажил хэрэг, имиж-д шууд нөлөөлнө. Аливаа өнгөний завсрын бүдэг өнгийг өдөр тутам өмсөхөөр сонгох нь ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлж, төв, даруу харагдуулдаг. Харин ямар ч өнгөний хурц, тод хувилбар нь гоелын болон еслолын гэсэн утгад хамгийн их дүйцнэ.

Улаан, улбар шар, шар ногоон, хөх, цэнхэр, нил гэсэн үндсэн долоон өнгө байдаг. Эхний гурван өнгө нь нарны өнгөтэй учир “дулаан” үлдсэн дөрвийг нь хүйтэн өнгө гэдэг. Мөн оролцсон өнгө, туяанаас шалтгаалан аливаа өнгө “дулаан” эсвэл “хүйтэн болж” хувирдаг.  Хүн хөлөөс толгой хүртлээ хоорондоо зохицон уусах 2-3 өнгөнд багтаан сонгож хувцаславал таашаал, мэдрэмж сайн гэж тооцож болно. Харин материал нь эрээн л биш бол олон өнгийг алаглуулах, хослол биш эрээн хувцсыг эрээнтэй өмсөх нь маш зохимжгүй. Хүзүүнд зүүсэн алчуурын өнгө ч энд хамаатай.

Хослуулан өмсөхөд зохицдог өнгөнүүд

•    Хар-цагаан, улаан, ногоон, нимбэгэн шар, улбар, хөх ягаан болон цайвар, завсрын өнгүүд г.м
•    Хөх-цагаан, саарал, улаан цэнхэр, нимбэгэн шар, нил ягаан г.м
•    Саарал-шунхан улаан, хөх, хар, улаан, ногоон, нил өнгөний хувилбарууд
•    Хүрэн-хул , шаргал, алтан шар, цагаан, хөх ягаан, цайвар ногоон г.м
•    Шар-хүрэн , улаан хүрэн, ногоон цайвар хөх г.м болно

Энд хослон зохицох бүх өнгийг тоочиж баршгүй билээ. Ер нь аливаа өнгөний хувилбарууд нь хоорондоо болон үндсэн өнгөнийхөө хамгийн тод, хурц хэмнэлтэй хамгаас илүү тааран зохицож харагддаг. Мөн улаан, хар, цагаан зэрэг эсрэг тэсрэг өнгүүд хослон зохицох нь илүү байдаг. Бүдэг өнгийг бүдэгтэй нь хурцыг нь хурцтай нь хослуулах нь бас  сайхан зохицол болдог.

Хүн дуртай өнгөнийхөө хувцсыг өмсөх үед өөртөө итгэлтэй, илүү тайван, чөлөөтэй болдог нь судалгаагаар нэгэнт тогтоогджээ.  Иймээс зөвхөн өөрийн нүүр царайнд тохирох өнгийг төдийгүй дуртай сонирхсон өнгөө зоригтойгоор сонгож өмсч байх нь ажил үйлээ бүтээхэд сэтгэл зүйн хувьд сайнаар нөлөөлдөг байна.

Хүнд өөрийн эрхгүй дуртай өнгө байдаг энэ нь бас янз бүрийн байдлыг илтгэдэг болохыг сэтгэл сулдлаачид судалсан  байна.

Цагаан өнгө – шударга , хүмүүстэй эвтэй байхыг хүсдэг. Ихэнхдээ эргэн тойрны хүмүүстээ таалагдахыг хүсдэг

нил ягаан  -  гоо сайхны төгс өндөр мэдрэмжтэй гэсэн үг юм

 шар - төрөлхийн аялагч, таны фантази их хөгжсөн гэж хэлж болно,сонирхолтой хүмүүс, аз жаргалыг хайгчид, мэдэх сурахыг эрхэмлэгч

Улбар шар -  шинэ хувцас худалдан авахдаа харам, тэвчээр муутай, зорилготой зохион байгулалттай хүмүүс

цэнхэр - Тайван байдлыг хүсэгчид,  ухаалаг, хэнээс ч хамааралгүй, анхаарал халамжинд дуртай, цэвэрч нямбай, мэдрэмтгий

Хар -нь өөрийгөө хаана ч хэзээ ч хянахыг хүсдэг, хаагдмал, ажил хэрэгч имижийг бүрдүүлэхийг хүсдэг

Улаан - нь сэтгэл хөөрөл ихтэй, хүчтэй, зоригтой хүмүүс

бор, хүрэн - тав тухтай байдлыг хүсдэг,  

ногоон - эрхэмлэдэг бол аливаа юманд болгоомжтой ханддаг ба өөртөө итгэлтэйг илтгэнэ.

саарал - өөртөө итгэл муутай

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Эрка (зочин)

би одо ямар өнгөнд дуртай юм болоо ёстой бодож байгаагүй юм байна. Зүгээр л таалагдсан хувцасаа аваал өмсчихдөг шдээ. Тэхдээ голдуу хувцасаа хараад байхад бараан талруугаа голдуу байдаг шдээ. Тэр ямар зан төрхийг илэрхийлж байгаан бол та мэдхүү мэддэг бол хэлээд өг дэхүү хэхэхэ

zochin (зочин)

bayarlalaa heregtei yum bna, zohitsdog ungiig medej avlaa bi golchlon har ungiig songodog n har ungu yum buhen deer zohitsood baih shig sanagddag, bas hurdan haltai boldoggui olon dawuu taluud bdag baolhoor har ungiig zaaval huvtssan deeree taaruulj umsdug yum, er n har ungu ihemseg haragduulaad ch baidag, bas huniig turanhai haragduuldag olon dawuu taltai yum shigee. ungu yanz buriin baidaliig iltgedeg geheer uuriihuu goltsuu umsdug huvtsasnii ungiig harsan chin duhuj ochij bgaa ni har ba nogoon bna bi ch er n nileen zoruud hun dee, har saaral orchin toirnoosoo haaltttai gedeg n ch bas tohirj bna, bi neelttei bish er n ongolog huvtsas umssun hun goe haragdaad baidag shuu, dulaahaan hirnee uurtuu itgeltei ch yum shig sonirholtoi yumaa

ҮЛЭМЖ (зочин)

Хэрэгтэй бичлэг байна Даанч эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ өнгө ялгах чадвараар 40% бага байдаг гэлүү. Би ч өнгө ялгахад муу даа Энэ тал дээрээ анхаарал хандуулнаа

Хэрлэн (зочин)

аан тэр ч тийм шүү нээрээ. гоё зохисон өнгө ч гоё шүү...

залуу (зочин)

эрэгтэйчүүд тод өнгийн хувцас өмсөх лээр гомо ч юм шиг харагдаад байдаг шд,

Дамдаа (зочин)

хэ хэ хэ, би хүрэн өнгөнд иистоо дургүй шүү, надад хүрэн өнгөтэй гутал ч байдаггүй гээл бод.

white girl (зочин)

цагаан өнгө өвөл ч зун ч хавар намар ч гое шүү би цагаан өнгөнд дуртай, даанч монголд цагаан юм өмсөх хэцүү утаа тортог болчино, таксинд суувал пад хар

Арслантай авдар (зочин)

Энэ аян дээр загвараа өмсөөд л алхана биз?Зэвүүн ая байна шүү.Надад бол гэгээлэг өнгө л таалагддаг.Өмсөхөд ч урамтай

Давка (зочин)

Би сонин ногоон өнгөнд дуртай шт. Гэхдээ ногоон хувцас өмсдөггүй шт...... Би хувчсан дээр дуртай өнгө биш, завсрын өнгөтэйг л авдийм даа. Гэхдээ өнгөнөөс илүү загварын нь хараад тээд өнгө нь болжийвол тээл ок гэж боддог доо.....

Melody (зочин)

Bor,Nogoon ongond mash ih durtai

flower_13 (зочин)

Би чернилэн ягаан өнгөнд дуртай гэхдээ тийм өнгөтэй хувцас бараг өмсдөггүйн. Харин өдөр тутамд цэнхэр, саарал, цагаан, хар өнгүүдийг голлон хэрэглэдэг юм байна.

nuudelchin (зочин)

Bi bol tuhain jiliinhee iveel ungiig songoj huvtsasladag sh de

datsumi (зочин)

nil ygaan ongond ch estoi unaj tusna shuudee nil ygaan ongotei huvtsts haragdval shuud avna teed nil ygaan ongiin obrushig triko tsamtsaa zohitsuulaad gol n zagvaraa tohiruulaad umsvul emegtei hun ymar kuukun haragddag geech turshaad uzeerei nil ygaan ongo zohidoggui hun gj bdguimdo za teed obrushig gd joohon huuhediinh shig aliag zuuvee gogo zagvartai tiim ongiinh blee

freedom writer (зочин)

bayrlalaaa....Ta ih avyaslag yumaaa

Зочин

би цэнхэр хүн юм гэжүү гэж мэгээд кк :P

Зочин

ягаан өнгө ямар заваарсан олон байдаг юм бэ кк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)