SUNShine® : Стресс

Стресс

Стресс гэж юу вэ?

Стресс гэж юү вэ? Стрессийн төрөл Хагас зууны өмнө Ганс Селье /Selje.H 1954 онд/ стрессийн тухай ойлголтыг гаргаж ирснээр эрдэмтдийг судлахад хүргэсэн байна. Юунаас ч үүдсэн бай огцом байгаль орчны өөрчлөлт халуун хүйтэн, зовлон жаргалд, гэмтэл болон сексийн үед ч тодорхой стрессийг ялгаруулдаг байна. Стресс 3 үе шаттай байдаг гэж Селье тодорхойлсон. Хэрвээ эхний 2 шат-д хамрагдаж байвал энэ нь хэвийн,тодорхой хэмжээгээр бие организмд ч тустай гэж үздэг байна. Хэрвээ хүний бие махбодь эсэргүүцэх хүч муу бол 3 дахь үе шатанд ордог байна, энэ нь өвчинд хүрэх зам болдон байна. Сүүлийн 50 жил стресийн тухай хэдэн зуун судалгааны ажил хэвлэгдэн гарсан. Бүх судлаачид стрессийн ойлголтод өөрийн хувийн үзэл бодлоо оруулсан байгаа юм. Тийм учир стрессийг анх нээсэн Ганс Селье-ийн үзэл бодлыг авч үзье. Өнөө үед ажилтай холбоотой, байгаль орчны бохирдол, тэтгэвэрт гарах, бие хүчний ачаалал, гэр бүлийн асуудал, ойр дотны хүн нас барахаас үүдсэн стрессийн тухай маш их ярьдаг болсон байна. Стрессийг тодорхойлох хэцүү мөртлөө бидний амьдралын үг хэллэгт байнга хэрэглэгдэж байгаа билээ. Хэрвээ бид стресс гэдгийг яг юү юм бэ гэж тодорхойлж чадахгүй бол яаж амьдралын стресстэй тэмцэх юм бэ?

Стрессийг даван туулах аргууд 1. Стрессыг яаж даван туулах вэ? Хүн өөрийн стрессийг учрыг нь олж давж туулах нь хамгийн чухал байдаг. Гол нь ямар төрлийн стресс танд байгааг зөв тодорхойлох нь чухал юм. Ингэснээр та зөв тодорхой арга хэмжээг авч чадна. Хүн өөрөө өөртөө стрессыг буй болгодог. Энэ нь таны мэдрэл-сэтгэлзүйн, сэтгэл зовоосон шалтгаан байдаг. Жишээ нь: Сурах бичгээ бүтэн жил сөхөж ч үзээгүй оюутан “гурав” авах нь азтай тохиолдол болдог бол харин онц сурлагатанд “гурав” бол жинхэнэ эмгэнэлт явдал болдог байна. Энэ хоер тохиолдолд стресс нь адил юм. Иймд өөрт тохиолддог эвгүй тохиолдлуудыг хянаж сурах, түүнтэй тэмцэж таарсан аргыг сонгож авах нь чухал байдаг.2. Жишээ нь 1-р зэргийн стресс биднээс шалтгаалдаггүй. Энэ бол үнэ, татвар, засгийн газар, уур амьсгал, бусад хүмүүсийн дадал зуршил, зан чанар гэх мэт. Та гэрэл цахилгаан тасарсан, замд бөглөрсөн,бүтэлгүй жолооч г.м уурлаж болох ч энэ нь таны дарамт ихсэж, цусанд чинь адреналин үүсэхээс өөр юунд ч хүргэхгүй. Үүний оронд булчингаа сулруулж, бясалгалын арга эсвэл амьсгалын дасгал хийх, үйл явдлыг сайнаар төсөөлж бодох зэрэг арга хэрэглэх нь дээр юм. 3. 2-р зэргийн стресст бид өөрсдөө шууд нөлөөлж болох стрессыг оруулна. Үүнд бидний өөрсдийн үйл ажиллагаа, амьдралын зорилгоо зөв тавьж, аль нь чухлыг тодорхойлох чадваргүй, цаг заваа зөв хувиарлаж чадахгүй мөн хүмүүсийн хоорондын харилцааны бэрхшээл зэрэг юм. Эдгээр стресс нь одоо ойрын ирээдүйд буй болох боловч бид эдгээр нөхцөл байдалд өөрсдөө нөлөөлөх боломжтой байдаг. Иймэрхүү стресс орвол юу өөрт чинь хэрэгтэй байгааг тодорхойлох нь чухал. 4. 3-р зэргийн стресст бидний өөрсдөө асуудал болгодог үзэгдэл, үйл явдал ордог. Энэ нь өнгөрсөн ба ирээдүйд ч хамаатай. Үүнд ирээдүйн төлөө санаа зовох бүх хэлбэр орно . Жишээ нь: Индүүгээ салгасан болов уу? Би үхэх болов уу? Мөн нэгэнт өнгөрөх яавч өөрчлөгдөх боломжгүй зүйлсээс болж зовж стрессд ордог. А. П. Чеховын “Түшмэлийн үхэл” зохиолд нэгэн жижиг түшмэл генералынхаа халзан толгойг санамсаргүй шүрсэнээсээ болж айж үхдэг. Өөрийн амьдралыг хэрэггүй хүндрүүлдэг, бүхнийг муугаар боддог. Чеховын “Амьдрал сайхан” өгүүллийг уншихад илүүдэхгүй  1-р зэрэг нь стресст та нөлөөлж чадахгүй тул споротоор хичээллэх, бясалгал хийх, булчингаа сулруулахаас өөр аргагүй.  2-р зэргийн стрессээс та зайлах, зугтаах, хаашаа явах вэ? гэдгээ өөрөө тодорхойлох шаардлагатай. Жишээ нь : “тэр яаагад надад дургуй байдаг юм бэ?“ гэж зовж байсанаас “тэр наймаг хайрлахад би юү хийх хэрэгтэй вэ?” “би аз жаргалтай байхын тулд надад юү хэрэгтэй вэ? ” гэж бодох хэрэгтэй. 2-р зэргийн стрессыг даван туулахын тулд (өөртөө итгэлтэй байх, тайван, шийдвэртэй байх зан чанарыг эзэмших хэрэгтэй) 3-р зэргийн стрессийг та өөр талаас харахыг оролд. “Робинзон Крузо” зохиолд бичсэнээр хүнгүй арал дээр хүнд хэцүү байдалд байхдаа сайн талыг олж харахыг хичээдэг байсныг сана. Робинзон дэвтрийг 2 хэсэг хуваагаад “муу” нь юү вэ гэвэл “би хувь заяагаар эзгүй арал дээр хягдав” “сайн” гэдэгт нь “би бусад живсэн нөхдийн адил үхсэнгүй амьд байна”. Та амьдралын хүнд хэцүү нөхцөлөөс сайн сайхан гэрэлтэй талыг олж харж чадна. 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
suvdaa (зочин)

bayarlalaa

Bi (зочин)

neere l stress gej ih yaridag hirnee l stress gej yag yu ve gedgiig mededgui shde

saikhan (зочин)

Thanks a lot! Cycling around your blog would be breathtaking!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)