Биеийнхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох

Биенийхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох

Хэлбэр галбираа тодорхой мэдэж авснаар биеэ гоолиг, тэнцвэртэй харагдуулахуйц хувцас сонгон амсч чаддаг болно. Биеийн тарган туранхайг үл харгалзан аль хэсэг өргөн том харгадаж буйг юуны өмнө тогтооно. Хувцасны загвар зохион бүтээгчид хүний биеийг үндсэн 5 янзын хэлбэрт хувааж үздэг байна.

1.    Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэрийн бие, V  хэлбэрийн бие ч гэдэг. Өргөн мөртэй болон болон том хөх, булчинлаг гартай нарийн тааз, шувтан бөгстэй байна.

2.    Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие буюу А хэлбэрийн бие. Махлаг гуя, бөгстэй буюу өргөн таазтай, шувтан мөртэй болон хавчиг цээжтэй байна.

3.    Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн  бие, Н хэлбээрийн бие. Мөр ба таазны өргөн нь адил хэмжээтэй, бэлхүүс нарийн биш байна.


4.    Элсэн цаг хэлбэрийн бие. Х хэлбэрийн бие ч гэдэг. Хөх ба таазны тойргийн хэмжээ нь адил, харин бэлхүүсний тойрог нь ойролцоогоор 20-25 см-ээр бага байна.

5. О хэлбэрийн бие нь бүсэлхий орчмоороо махлаг


Бие галбираа эдгээр хэлбэрийн алинтай нь төстэй, таарч буйг тогтоосны дараа өмсөхөд зохимжтой хувцасныхаа ерөнхий янз, маяг (стиль)-ийг тодорхойлно. Энд анхааруулахад стиль олон янз хэлбэртэй байдаг тул биеийн хэлбэр галбираас гадна өөрийн гадаад төрх, зан чанарыг харгалзан сонгодгийг мартаж болохгуй.

1.    Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэртэй биед: Нэгэнт өргөн мөртэй учраас мөрөндөө  хатуулгатай юмуу мөрөн дээрээ янз бүрийн чимэглэлтэй эсвэл мөрдөстэй хувцас өмсөх нь маш зохимжгүй. Мөн дээд хэсгээрээ хөндлөн зураас, том далбагар захтай эсвэл гурвалжин хэлбэрийн гүн ухлаадастай хувцас эсвэл сул, бүдүүн нэхээстэй сүлжмэл цамц жакет өмсөхөөс зайлсхийнэ. Харин цээжин биендээ нягт, нарийн нэхээстэй материалтай энгэрийн ухлаадас нь гүн, сул чөлөөтэй ханцуйтай хувцас өмсвөл зохино. Бас өргөн ханхар цээжинд реглан мөртэй хувцас өмсөхөд уян зөөлөн харагддаг тал бий.Мөн нарийн тааз, шувтан бөгсийг өргөн шулуун мөртэйгээ тэнцвэртэй харагдуулахын тулд хуниастай, дэрвэгэр хормойтой платье, юбка эсвэл юбканы захаар жижиг хуниас чимэглэлтэй байвал зохино. Түүнчлэн богино жакет, цамц, өргөн шуутагтай өмд таарна. Ийм  хэлбэрийн биетэй хүн элдэв хээ хуар, гоел чимэглэл бүхий материал сонговол нуун далдалвал зохих хэсгийг улам тод харагдуулдаг тул хээ багатай болон цулгуй материалыг өнгийг нь тааруулан хэрэглэх нь зохимжтой юм.  

2.    Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие: Ийм хэлбэрийн биед энгийн шулуун загвартай хувцас зохимжтой. Гол анхаарах зүйл нь мөртэй хувцас өмсөж өргөн ташаагаа шувтан мөртэйгээ тэнцвэртэй харагдуулах нь чухал. Гэвч биеийн өндөр, намыг энд тооцох хэрэгтэй. Хэрэв намхан нуруутай бол том дугуй мөр сонголгүй шулуун мөр хэрэглэнэ. Түүнчлэн мөрдөстэй эсвэл мөрний хавиар, гоел чимэглэл товойлгосон хуниас нугалаас бүхий ханцуйтай хөх, гарын хэсэг, цээжээр хөндлөн судал шугамтай хувцас өмсөх буюу мөрөн дээрээ  ямар нэгэн чимэглэл, алчуур, ороолт зүүх нь зохимжтой. Мөн өргөн том зах, гурвалжин хэлбэрийн болон завь хэлбэрийн хөндлөн ухлаадас мөрийг өргөн харагдуулдаг. Өргөн ташаатай учраас нарийхан богинохон, бие барисан юбка, платье, бэлхүүсээр залгаастай хувцас, бариу өмд зохимжгүй. Харин урдаа буюу ардаа хуниастай доогуураа сул чөлөөтэй юмуу бие бариагүй, бас нэг их сул өргөн хийцтэй биш бүсэлхийгээрээ чөлөөтэй өмд юбка зохино. Ийм хэлбэрийн биетэй хүнд нарийн ноосон даавуу болон цэцгэн болон элдэв хээ хуартай материал сонговол зохидог байна. Дээгүүрээ биеэ барьсан хувцас цээж, бөгсөн биений ялгаг улам ил харагдуулдаг. Иймээс цээжин биедээ том бүдүүн болон сул нэхэстэй бол сул загвартай  сүлжмэл загвартай цамц  мөн урт жакет өмсч болно.
3.    Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие:Ийм хэлбэрийн биетэй хүмүүс бүсэлхийгээрээ нарийн биш байдаг тул мөр ба тааз хэсгээр аль болох өргөн харагдуулахуйц, өөрөөр хэлбэл бэлхүүсээ тодруулахад анхаарвал зохино. Иймээс бүсэлхийгээ илтгэсэн шулуун хуниас нугалаастай юбка, өмд өмсөх буюу зүүх нь зохимжтой. Бүсэлхийгээр үл ялиг бариу жакет, платье өмсөнө. Реглан болон залгамал мөр аль нь зохихын дээр ханцуй нь биеийг үсэр овортой болгож, бэлхүүсээр улам хавтгай болгож харагдуулна. Ийм хэлбэрийн биед нягт нэхээстэй материал хөвөн даавуу болох торго сонгох нь зүйтэй. Мөн нарийн ноосон даавуу болон нимгэн ноосон костюм, платье зохино. Өндөр нуруутай, цээж, хөлний харьцаа тохирсон бол жакет нь гуя хүрсэн юбка нь тахимнаас дээш урттай буюу богиновтор байх нь зохимжтой.
4.    Элсэн цаг хэлбэрийн бие: Ийм биед яг биеийн хэлбэрээ дагасан загвартай хувцас хамгийн зохимжтой бөгөөд материалыг маш сайн тохируулан сонгох нь зүйтэй. Цэцгэн болон вандуй хээтэй нимгэн хөнгөн торгомсог материал сонговол судалтай , дөрвөлжин хээтэй, зузаан материалаас илүү зохимжтой харагдана. Бүсэлхийгээр  нарийн гоолиг давуу талаа илтгэсэн бариудуу, эсвэл шулуун загварын хувцас ч зохино. Мөр ташаа нь тэнцүү хэмжээтэй учраас нурууны өндөр, нам, биеийн харьцаанда зохицуулж чадвал ямар ч загварын хувцас таарна.
5. О хэлбэрийн бие: Энэ галбирт уналттай материалтай шулуун хувцас тохирно. Бүх деталь хэсгүүд цээжнээс дээш болон таазнаас доор байхыг анхаарах хэрэгтэй энэ нь биеийг уртасгаж харагдахад нөлөөлнө. Аксессуар чимэглэл зүүх нь их чухал. Зүүхдээ гоел чимэглэл цээжнээс дээр хэсэгт байрлах хэрэгтэй. Энэ нь анхаарлыг өөр хэсэгт хандуулна гэсэн үг юм.
start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Мая (зочин)

би Х хэлбэрийн галбиртайн байна 90-60-90 ккккк сонирхолтойн баярлалаа

3apaa (зочин)

Би бол О хэлбэртэй гэсэн үг үү ха ха?

yanzagakhan (зочин)

zaraa: teh O helberiinh yum bna shde. tegeheer bariu jins ene ter omsohgvi shuluun huwtsas oms gejiiga bzde

moonakok (зочин)

hey anh udaal ene blogru orjin ymar goe blog veeeeeeeeee

Уншигч (зочин)

мань тэг дөрвөлжин наассс

flower_13 (зочин)

Үнэхээр хэрэгтэй зөвөлгөө байна. Одоо нэг хэлбэртэй байна ирээдүйд бас ямарч болоо билээ тиймээс бүгдийг нь анхааран уншлаа, хүнд зөвлөхөд ч аятайхан юм байна. Баярлалаа.

Эркардо (зочин)

гоё бичлэг байна. эрэгтэй хүмүүст зориулсан байдаг уу ? Би одоо ямар хэлбэртэй болох бол ? зураасан хэлбэр гэж байдаг уу хэхэ.

Ami (зочин)

Чи үнэхээр авъяаслаг бүсгүй шүү. Чамд баярлалаа.Улам улам гялалзаж яваарай!! Үйлчлүүлэгч чинь болох гэсэн юм. Яаж холбоо барих вэ?

Зочин (зочин)

bayarlalaa www.yumjir.com ruu orood sanal huseltee bicheerei :) tend uur ruu chin hariu ugie

Давка (зочин)

Би өөрийнхөө ямар биетэйг мэддэггүйээ. яахуу?

ҮЛЭМЖ (зочин)

Давка чи чинь намхааан биз дээ. Одой хүмүүст зориулсан хувцаслалтын талаар тэгж байгаад би оруулнаа за хүлээж байгаарай гсн :)

Бафль (зочин)

хэрэгтэй шүү.

Хэрлэн (зочин)

мань мэтэд мангар хэрэгтэйм байна. ккк

ooyoo (зочин)

Хэрэгтэй зөвөлгөө байна даа.

отгоо (зочин)

goe ym bna

viva (зочин)

snu? bi blogoor tani anh udaa l zochilj bn. bi bas huvtsas dizain chigleleer surdagldaa. vndesnii huvtsasnii talaar medeelel haij yavaad erdnesiin aguid orood irtsiim shig l medremj torloo xexe. tanitai ilvv holbootoi bj boloh bolov u? herev tiim bol minii mailrvv hariu send :)

viva (зочин)

hvn bolgon l haritsaagaa bichsen bga bolhor bichmer sanagdchilaa :) bi bainaa eronhiidoo elsen tsag helberiin gehdee minii belhvvs ih nariin ogzog guy tom bolhoor dooguuraa omsdog huvtsas songohod vneer berhsheeltei. jishee ni jeans avlaa gehed guy ogzgondoo yaag saihan taaruulaad avlaa geheer deegvree atgasan gariin hemjeetei tomdood telee zvvheer huniraad shal mangar baidii. tegvl yahu???

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)