SUNShine® : Энергийн тухай 4

Энергийн тухай 4

Бид бүгдээрээ амьдралын, бурханы нэг хэсэг байдаг шиг таны сөрөг, сул талууд ч бас таны л нэг бүрэлдэхүүн хэсэг. Биднийг бүтээсэн оюун ухаан биднийг алдаа гаргаж, хүүхдүүддээ уурласаны төлөө үзэн яддаггүй. энэ тэнгэрлэг ухаан биднийг хамгийнхаа сайнаар, өөрийнхөө мэддэг чаддагаар л аливааг хийж байгаа гэдгийг мэдэж ойлгодог. Энэ ухааны хүчээр бүтээгдсэн болохоор бид өөрсдийгөө хайрлаж чадна. Та, би, бид  бүгдээрээ буруу сонголт хийдэг, түүнийхээ төлөөө өөрсдийгөө шийтгэсээр л байх юм бол энэ нь сүүлдээ бүр зуршил болж, тэр буруу, сөрөг зүйлүүдээс салж хагацаж чадахгуй зууралдсаар, өөдрөг зөв сонголт хийж чадахаа болиход хүрнэ.. Хэрэв та "Би энэ ажлыг үзэн ядаж байна, энэ гэрийг, энэ өвчнийг, энэ харилцааг, энийг тэрийг үзэн ядаж байна" гээд л байвал таны амьдралд сайн сайхан зүйл ирэх нь маш ховор байх болно. 

Шүүмжлэл дотоод оюун санааг эвддэг бол, сайшаал магтаал түүнийг эвлүүлэн босгодог. Тиймээс өөрийгөө, өөрийн хүч чадвар, мөн чанараа мэдэр. Бид бүгдээрээ нэгдмэл оюун ухааны илэрхийлэл. Та өөрийгөө үгүйсгэж буруушах болгондоо таныг бүтээсэн хүчийг багасгаж байдаг.Одоо үүнийгээ зогсоогоод бүр анхан шатнаас нь эхэл. Өөрийгөө хичнэн гайхалтай болохыгоо өөртөө хэл. Та ганц удаа хэлчихээд ямар ч нэмэр алга гээд больчихвол  энэ ямар ч үр дүнгүй болно. Та хүртэх эрхтэй эсэхдээ эргэлзэж байсан ч сайныг хүлээн авахыг өөртөө зөвшөөр. Бидний сайн сайхныг хүртэх эрхгүй гэсэн итгэл амьдралдаа тэр сайн сайхныг хүлээн авахад бэлэн биш байгаагийн илрэл юм.  Энэ л бидний хүссэн зүйлээ авахад саад болоод байгаа юм. 

Өөрөө өөртөө хүлээцтэй, зөөлөн, эелдгээр ханд.  Тэвчээр бол маш хүчтэй зэвсэг. Бидний ихэнх нь ямар нэг зүйлийн үр дүнг шууд гарах юм шиг яарч хүлээдгээсээ болж нэлээд зовдог. Яг л одоо тэгэх ёстой, Үүнийг би яг одоо хүсэж байна гээд бүтэхгүй болхоор нь шаналж гутардаг. Дараалалд хүлээж зогсох, зам түгжрэх зэрэгт уцаарлаж тэвчээр алдах нь амархан.Тэвчэргүй байна гэдэг байх гэдэг бол суралцахаас татгалзаж буйн шинж. Асуултын хариуг сурч судлалгүйгээр олж мэдэх, дамжих ёстой үе шатыг дамжилгүй, шаардлагатай алхмуудыг хийлгүйгээр оргилд гарахыг хүсч, яардаг гэсэн үг. Та оюун санаагаа цэцэрлэгт хүрээлэн байна гэж төсөөл дөө. Эхлээд тэнд янз бүрийн хог новш, бохир зүйл байж. Тэдгээр нь өөрийгөө зүхэх, уур уцаар, шаналамтгай зовомтгой зан гэх мэт хад чулуу дов сондуул гэж бодъё.  Айдас гэдэг нэртэй хөгшин модны мөчийг хөрөөдөж хаях хэрэгтэй байна.  Энэ бүхнийг эхнээс нь цэвэрлэж зайлуулбал хөрс сэргэн сайжирч, хөгжил хөөр, баяр баясал гэсэн жижигхээн үрийг соёолуулах боломж бүрдэнэ. Тэгээд нар гэрлээрээ гийгүүлж, бид усалж, бордож, арчлах тусам тэд урган цэцэглэх болно. эхэндээ нэг их өөрчлөлт гарахгуй байгаа мэт санагдавч, зогсож, шантрахгүйгээр цэцэрлэгээ арчилсаар байвал цэцэг навч урган дэлгэрнэ шүү дээ. Яг үүнтэй адил та оюун санаан дахь сөрөг бодол итгэлээ авч хаян, оронд нь өөдрөг эерэг бодлуудыг сонгож, тэднийг өдөр бүр арчлан тэтгэсээр, тэвчээртэй хүлээж чадвал таны хүсэж мөрөөдсөн тийм сайхан туршлага үйл явдлаар дүүрэн цэцэрлэг урган цэцэглэх болно.

                         Үргэжлэл бий

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

би ямар мундаг, гайхалтай бүсгүй гээч.. ваахахаххаах дандаа ингэж өөртөө хэлжийнаа одоо. Хэрэгтэй мэдээлэл оруулдаг сайн сайн бүсгүй шүү

Зочин (зочин)

nadad sun_shine gaihaltai busgui shig sanagddag shuu, humuust uldeesen commentuudii ni harahad dandaa l uudrug goe zuil bichsen bdag, ih taivan saihan busgui bdag bhaa, blog ni ch goe dulaahan :-)

secretwish (зочин)

nadad sun_shine gaihaltai busgui shig sanagddag shuu, humuust uldeesen commentuudii ni harahad dandaa l uudrug goe zuil bichsen bdag, ih taivan saihan busgui bdag bhaa, blog ni ch goe dulaahan :-) (neree oruulahaa martaad yavuulchij)

Лхамжав (зочин)

Үнэхээр сайхан зүйл бичжээ. Уншаад л уншаад л дахин дахин уншаад л баймаар. Ийм хэрэгтэй зүйл олныг оруулаарай. Хүндэтгэсэн: Тулах цэг, хөтөчийн хамт

sun_shine (зочин)

bayarlalaa bugdeerend n , ene bichij orchuulj oruulj bui bichleguud minii amidrald tus boldog bolhoor bi humuust bas tus boloh baih gej bodoj blogtoo oruulj bgaa

Zaya (зочин)

sun_shine.iig hezee urgeljleliig ni bichih boloo geed huleegeed bhii tnx . hehehehe

MONSTER (зочин)

HUURHUN HUURHUN YUM BICHDEG HUU BAINA UU UGUI YU. HEREGTEI ZUIL BAINA

:) sanny (зочин)

heregtei medeelluud bna bayarlalaa

Зочин (зочин)

баярлалаа, сайхан санагдаж байна

Сэтгэл зүрх (зочин)

Яг л "таталцлын хүч" шиг... Юу бодно түүнийгээ л татна...

Зочин

blog chin unshih uzeh harah yum ihtei uma
daraa orj irj urgeljluulnee

ооёоо (зочин)

Яасан сайхан бичлэг вэ? Ёстой хэрэгтэй зөвөлгөө байна. Баярлалаа

Gerlee (зочин)

Estoi goyo yum bichsen bna. Taxiad iim sedweer sonirxoltoi yum oruulaarai. Bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)