SUNShine® : Эрчүүд, эмэгтэйчүүдийн ялгаа

Эрчүүд, эмэгтэйчүүдийн ялгаа

ЭРЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛГАА Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд адилхан хүн ч гэлээ хоорондоо бие галбир (энэ бол ойлгомжтой), үйл хөдлөл, сэтгэн бодох, аливаад хандах хандлагаараа тэс ондоо. Гэсэн хэдий ч амьдралд хар цагаан зэрэгцэн оршдогын адилаар хоорондоо адилгүй хоёр хүн хамт амьдарч хорвоог сонирхолтойгоор туулдаг биз. Уншигч та хэзээ нэгэн цагт хайртай залуу эсвэл бүсгүйгээсээ “Чи намайг ерөөсөө ойлгохгүй байна” гэсэн үгийг сонсож эсвэл түүндээ хэлж байсан л байж таараа. Гэр бүлийн хоёр эсвэл найз залуу бүсгүй хоёр маргалдахгүй байна гэж бараг үгүй. Харин маргалдах магадгүй хамгийн том шалтгаан нь бие биенээ ойлгоогүйгээс үүсдэг. Бид харагдах байдлаараа тэс өөрийн адилаар байгалиас заяасан, өөрчлөх боломжгүй эсвэл өөрчлөхөд тун хэцүү хэд хэдэн шинж чанарыг агуулж байдаг. Тус тусынхаа тэр шинж чанаруудыг ойлгож, хүлээн зөвшөөрч чадаагүйгээс л хосууд хоорондоо маргалддаг аж.

БИД ЯАГААД ИЙМ ОНДОО ЮМ БЭ? Эртээ урьдын цагт эрэгтэй, эмэгтэй хүмүүс ондоо гариг ертөнц дээр бий болж, тэс ондоо орчин нөхцөлд, шал өөр суурь хүмүүжлээр хүмүүжиж байжээ. Гэтэл эрчүүд л болсон хойно нэг удаа тэнэж яваад гуалиг сайхан бие хаа, урт сайхан үс, уужим сайхан ташаа, давхраатай алаг нүд болон бас бус сонирхолтой эрхтэн бүхий эмэгтэйчүүдтэй таарч, харангуутаа сэтгэлийн жолоо алдарсан байна. Эмэгтэйчүүд ч гэсэн булчинлаг шуу, гуя, өргөн цээжтэй эрчүүдийг уриалагхан угтаж, зүрх сэтгэлээ тэдэнд нээж, урьд хэзээ амсаж байгаагүй сайхан мэдрэмжийг тэд хамтдаа мэдэрчээ. Э

рчүүд бүсгүйчүүл хамтдаа багагүй хугацааг аз жаргалтай өнгөрүүлсэн бөгөөд түүний гол нууц нь өөрсдийгөө ондоо гаригаас ирсэн гэдгээ марталгүй, тус тусынхаа ялгааг хүлээн зөвшөөрч, хүндэлж ханддаг байсантай холбоотой аж. Харин нилээн хэдэн жилийн дараа эрчүүд, эмэгтэйчүүд өөрсдийгөө ондоо гаригаас ирснээ умартаж, хоорондоо ялгаатай байх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөхөө больсон байна. Энэ үеэс л эрчүүд эмэгтэйчүүдийн хооронд хэрүүл маргаан тасарсангүй.

ЮУН ДЭЭР АЛДААД БАЙНА? Бид эсрэг хүйснийхээ хүнийг өөртэйгээ адилхан байлгахыг хичээж “өөрийнхөө хүсдэг юмыг хүсч, мэдэрч буйг мэдрэхийг” мөрөөддөг. Зарим нь бүр шаарддаг. Тэр шаардлагыг нь биелүүлэхгүй бол бухимдан унтууцаж “Чи намайг огтхон ч ойлгохгүй юм аа” гэсэн гомдлын үгийг чулууддаг. Харамсалтай нь бид “хамтрагч маань надад хайртай л юм бол бид хүнд хайртай болохдоо ямар зан авир гаргадаг яг тэрэн шиг л байх ёстой” гэсэн хүлээлттэй байдаг. Энэ “тэнэг” хүлээлт буюу хамтрагч нь хүссэн зан авирыг нь гаргаагүйгээс болж сэтгэлээр унаж, “Энэ надад хайргүй юм байна”, “Намайг хэзээ ч ойлгохгүй байх”, “Миний заяаны хань биш юм байна” гэх мэт “тэнэг” дүгнэлтүүдийг шал эрт гаргадаг. Үүнээсээ болж дахин дахин сэтгэл санаагаар унаж, бие биентэйгээ ярилцаж, ойлголцох боломжоо алддаг. Эрчүүд эмэгтэйчүүдийг, харин бүсгүйчүүд эрэгтэйчүүдийг өөрсөд шигээ бодож сэтгэн, харилцан ярилцаж, аливаад хариу үйлдэл үзүүлнэ гэж боддог нь хамгийн том алдаа.

Эрчүүд эмэгтэйчүүд харагдах байдлаараа ялгаатай байдаг шигээ сэтгэн бодох болон мэдрэмжийн хувьд хоорондоо тэс ондоо гэдгийг бид мартжээ. Үүний уршигаар эрчүүд, эмэгтэйчүүдийн хооронд шал дэмий хэрүүл маргаан үүсдэг. Харин бие биенийхээ ялгааг олж харан, түүнийг ойлгож, хүлээн зөвшөөрснөөр эсрэг хүйстэнтэйгээ харьцахад тун амар болно. Ямар ч төгс төгөлдөр хайран дундуур ямар нэг асуудал яаж ийгээд ороод л ирнэ. Тэр болгонд эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийнхөөрөө л хандана. “Энэ хоёр хэзээ ч салахгүй байхаа” гэмээр атаархам сайхан хосууд бие биенээ ойлгоогүйгээс болж харамсалтай нь салдаг. Өдөрт олон зуун хүмүүс зөвхөн өөрт нь тохирсон хайрыг өгөх амьдралын хамтрагчаа хайж байдаг. Тэрхүү онцгой хайраа алдсанаас болж өдөрт олон зуун хосууд бас салж, сарнидаг.

Салаагүй үлдсэн хэдийн дөнгөж 50 хувь нь гэр бүл болдог. Гэр бүл болсон хэдийн тал хувь нь хэдэн жилийн дараа гэрлэлтэндээ сэтгэл гонсойж хоёр тийшээ болдог. Бид биенийхээ ялгааг ойлгохгүй, хоёр биендээ хүндлэлгүй хандсанаас болж хосуудын хооронд харилцаа гэх юм бараг үгүй болно. Үл итгэх байдал газар авч, ихэнх зүйл татгалзалд хүрнэ. Хэзээ ч мөхөхгүй юм шиг өнөөх хайр замхран унтрана. Хэн хэнээсээ ялгарах шинж чанаруудаа сайтар ойлгож чадаагүй л бол бид бие биесээ хүндлэнэ гэж үгүй. Харин эсрэгээр, улам илүү ихийг шаардсан, биеэ өмөөрсөн, үргэлж юмыг гоочилж, шүүмжилж байдаг, аливаад тэсвэргүй хандаж эхэлдэг. Тэгснээ гэнэт бид өөрсдийгөө “Бид яаж яваад ийм байдалд хүрчихэв?”, “Юунаас болов?”, “Яагаад заавал бидэнд ийм зүйл тохиолдох ёстой гэж?” гэх мэт асуултаар бөмбөгдөнө. Бөмбөгдөөд бөмбөгдөөд хариултыг нь үл олно. Болж бүтэхгүй зүйл ер хийгээгүй мэт л санагдана. Тун цөөхөн хүмүүс хайрыг арчилж, ургуулж чаддаг. Ер нь арчиж, тордож, услаж, ундаалж чадах юм бол хайр хэзээ ч үхэхгүйгээр маш сайхан ургадаг. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тус тусынхаа ялгааг хүлээн зөвшөөрч, хүндэлснээр хайрын цэцэг хагдрахгүйгээр ургах болно. Эсрэг хүйсийнхээ хүний нуугдмал ялгааг ойлгож мэдсэнээр бид зүрхэндээ аль эрт бэлэн байгаа хайр, халамжийг хайртдаа түгээж, түүнээсээ бас авах болно. Бас бие биенийхээ ялгааг мэдсэнээр түүнд нь тохируулан харьцаж, шийдвэр гарган хайртаасаа юу хүссэнээ авах боломжтой. Хамгийн чухал нь бид хайрлаж, халамжилдаг хүнээ хэрхэн дэмжих, тэдэнд хайртай гэдгээ хамгийн тохиромжтойгоор илэрхийлэхэд суралцана. Хайр сэтгэл гэдэг ид шидийн юм. Хэрэв бид ялгаагаа санаж явах юм бол хайр дурлал чинь унтрана гэж үгүй.

ЭРЧҮҮД: АСУУДЛЫГ ЧИНЬ ШИЙДЭЭД ӨГЬЕ! ЭМЭГТЭЙЧҮҮД: БИД ТА НАРЫГ ӨӨРЧИЛНӨ Эрчүүдийн талаар эмэгтэйчүүдийн хамгийн их гомдоллодог зүйл бол эрэгтэйчүүд эсрэг хүйстнээ сонсож чаддаггүй гэнэ. Эрчүүд эмэгтэйчүүдийг яриад эхлэхээр нэг бол шууд үл тоомсорлодог эсвэл жаахан сонсож, бүсгүйдээ тулгараад байгаа асуудалд дүн шинжилгээ хийж байснаа тун додигор байдлаар “асуудлыг чинь шийдээд өгье” гэсэн царай гаргаж бүсгүйнхээ асуудлыг шийдэж, сэтгэл санааг нь өргөх шийдвэрийг санал болгодог. Харин үүнийг нь бүсгүйчүүд талархан хүлээж авахгүй байгааг бүсгүйдээ тулгарсан асуудлыг шийдэх хэлбэрээр хайраа илэрхийлэхийг хүссэн эрчүүд огтхон ч ойлгодоггүй. Хичнээн ч удаа эмэгтэй нь эрэгтэйдээ “чи намайг сонсохгүй байна” гэж хэлсэн бай эрчүүд түүнийг нь үл ойлгосон хэвээр байж асуудлаа хэрхэн шийдэх зөвлөгөөг өгсөөр байдаг. Бүсгүйчүүдэд сэтгэлээ хуваалцах, өөрийг нь ойлгож, сонсох хүн хэрэгтэй байхад эрчүүд тэднийг асуудлаа яаж шийдэхээ мэдэхгүй байгаа юм байна гэж ойлгогддог. Харин эмэгтэйчүүдийн талаар эрчүүдийн хамгийн их гомдоллодог зүйл бол эмэгтэйчүүд эсрэг хүйстнээ үргэлж өөрчлөхийг оролдож байдаг гэнэ. Бүсгүй хүн эр хүнд дурлахаараа түүнийг аливааг арай илүүгээр хийхэд нь болон “том залуу” болоход нь туслах үүргийг санаачилгаараа өөртөө авдаг. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд “Эрчүүдийн Өөрчлөн Сайжруулах Хороо”-г байгуулж залуугаа өөрчлөх нь түүний гол зорилго болон хувирдаг. Эр хүн хичнээн олон удаа “надад тусламж хэрэггүй” гэж хэлсэн байлаа ч эмэгтэйчүүд эрчүүдэд туслах, юуг яаж хийхийг зааж өгөх боломжийг үргэлж хайж байдаг. Эмэгтэйчүүд эрчүүдийг хөгжихөд нь, илүү сайн эр хүн болоход туслаж байна гэж боддог бол эрчүүд өөрсдийг нь захирах гээд байна гэж ойлгодог. Эрчүүд бүсгүйчүүдийн захиргаадалтыг биш тэдэнд байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэхийн тулд яагаад эрчүүд тодорхой шийдвэрийг санал болгодог харин бүсгүйчүүд өөрчлөлт хийх гээд байдгийг ойлгох хэрэгтэй. ЭРЧҮҮД Эрчүүд эрх мэдэл, хүч чадал, аливааг сайн хийх ур чадвар, үр дүнтэй байдал, ололт амжилтыг үнэлдэг. Тэд аливаа юмыг өөрсдийгөө юу хийж чаддагийг батлах эсвэл хүч чадал, эрх мэдэл, ур чадвараа хөгжүүлэхийн тулд хийдэг. Тэд хэн бэ гэдгээ аливааг чадварлагаар хийж буй байдал болон ажлынхаа үр дүнгээр харуулдаг. Хувцаслалт нь хүртэл тэдний ур чадвар, аливаад гарамгай байдлийг харуулж байдаг. Цэрэг, цагдаа, бизнес эрхлэгч, эмч, тогооч нар нь өмссөн дүрэмт хувцасаараа хүч чадлаа илэрхийлдэг. Эрчүүд хэзээ ч сэтгэл судлал, романтик хайр дурлал, өөрийгөө өөрчлөхөд туслах ном хэвлэл уншина гэж үгүй. Тэд ан ав, загасчлах, машинаар давхих, компьютер тоглоом тоглох гэх мэт үйл ажиллагаанд дуртай. Бас мэдээ, цаг агаар, спортын нэвтрүүлгүүдийг илүүтэй үзнэ. Тэд хүний дотоод мөн чанар болон сэтгэл санааны мэдрэмж гэхээсээ илүү биет зүйлсийг сонирхдог.

Эмэгтэйчүүд романтик байдлыг тухай мөрөөдөн сууж байхад эрчүүд хүчтэй машин, хурдтай компьютер, элдэв дэвшилтэт тоног төхөөрөмж сонирхдог. Тэд зорилгоо биелүүлж, үр дүнд хүрэх замаар өөрсдийн хүч чадал, эрх мэдлийг илэрхийлэх тийм л эд зүйлсийг шохоорхдог. Зорилгодоо хүрнэ гэдэг эрэгтэй хүний хувьд маш чухал. Ингэснээр эр хүн аливааг сайн хийж чадах ур чадвартайгаа батлах, улмаар түүнээсээ сэтгэл ханамжийг авдаг. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхын тулд тэрхүү зорилгодоо заавал өөрөө л хүрэх ёстой. Хэн нэгэн түүний өмнөөс зорилгыг нь биелүүлэх юм бол сэтгэл хангалуун байж чадахгүй. Эрчүүд аливааг зөвхөн өөрсдөө хийдгээрээ бахархдаг. Эр хүний бие даасан байдал нь үр дүн, хүч чадал, ажил хийх ур чадварын бэлэг тэмдэг болдог. Үүнийг эмэгтэйчүүд ойлгох юм бол яагаад эрчүүд юуг, яаж хийхийг заах, хийсэн юмыг нь засаж залруулахад дургүй байдгийг ойлгох болно. Эрэгтэй хүн өөрөө хүсээгүй байхад эмэгтэй хүн зөвлөгөө өгөх нь эмэгтэй хүний хувьд хүсээгүй жирэмслэлт болсонтой яг адил. Хүсээгүй зөвлөгөөг эр хүнд өгөхөөр “намайг хийж буй зүйлээ яаж хийхээ мэдэхгүй эсвэл бие даагаад хийх чадваргүй гэж бодоод энэ зөвлөгөөг өгч байна” гэж ойлгодог. Эрэгтэй хүн үүнд их эмзэг ханддаг. Учир нь ажлыг сайн хийж чадах эсэх нь тэдний хувьд маш чухал. Эрэгтэй хүн өөрийнхөө асуудлыг өөрөө л зохицуулах ёстой гэж боддог болохоор өөрсөддөө тулгарсан асуудлын талаар нэг их яриад байдаггүй. Түүнийгээ эрчүүд “Би өөрөө хийж чадахаар байхад яагаад заавал хэн нэгнийг оролцуулах ёстой юм бэ” гэж тайлбарладаг. Өөрөө хийж чадах зүйлдээ хэн нэгний туслалцааг гуйх нь сул дорой, арчаагүйн шинж гэж тэд үздэг. Харин тулгарсан асуудлыг шийдэх явцад өөрийнх нь огт мэдэхгүй зүйл гарч ирвэл түүнийгээ тухайн салбарын мэргэжилтнээс асууж тусламж хүсдэг. Зөвхөн энэ үед л тэд хүндэлж явдаг хэн нэгэн дээрээ очин асуудлаа ярьдаг. Эрчүүд хоорондоо тулгарч буй асуудлынхаа тухай ярьж байна гэдэг нь зөвлөгөө хайж буйн илрэл. Эрэгтэй хүн нэгнээсээ тусламж гуйхад тэд маш баяртайгаар хүлээн авч автоматаар “асуудлыг чинь шийдээд өгье” царайгаа гарган хэсэг сонсож байснаа үнэ цэнтэй баахан зөвлөгөө өгдөг. Эрчүүдийн дунд байдаг энэхүү бичигдээгүй дүрэм нь эмэгтэйчүүд эрчүүдэд асуудлаа яриад эхлэнгүүт эрчүүд зөвлөгөөгөөр бөмбөгдөөд эхлэдгийн нэг шалтгаан нь болдог. Эмэгтэйчүүд нэг их юм бодохгүйгээр өөрт тохиолдсон, сэтгэлийг нь гонсойлгосон зүйлсийн тухай ярихад эрчүүд тэднийг өөрсөд шигээ санан мэргэжилтний зөвлөгөө хайж байгаа юм байна гэж буруугаар ойлгодог. Улмаар бүхнийг шийдэх өнөөх царайгаа гарган зөвлөгөөгөө харамгүй хайрладаг. Ингэх нь түүний хувьд бүсгүйдээ хайртайгаа харуулж буй үйлдэл юм. Эрчүүд хайртай бүсгүйдээ тулгараад байгаа “аймаар” хэцүү асуудлыг шийдэж өгөхөд тусласнаар бүсгүйнхээ сэтгэл санааг дээшлүүлэхийг хүсдэг. Учир нь эрчүүд бүсгүйдээ хэрэгтэй хүн нь байхыг хүсдэг.

Тэд хайртай бүсгүйдээ хэрэгтэй үед нь туслаж чаддаг, үнэлүүштэй хүн нь байж, түүнийхээ “хариуд” хайрлуулахыг хүсдэг. Харин тулгарч буй асуудлыг даван туулахад нь туслах шийдвэр, зөвлөгөөг өгөөд байхад хайртай бүсгүй нь сэтгэл гонсгор хэвээр байх нь эрчүүдийг тун ойлгомжгүй хэцүү байдалд оруулж, бүсгүйнхээ шийдвэр хайгаагүй мөртлөө эцэс төгсгөлгүй асуудлуудыг цааш тэвчин сонсоход улам хэцүү болдог. Бас хэлсэн зөвлөгөө болгоныг нь хүлээн авахгүй байхаар “Би ёстой шал хэрэггүй амьтан байна даа” гэж гутрахад хүрдэг. Эрчүүд хайртай бүсгүйдээ тохиолдсон зүйлийн талаар төсөөлөн бодож, бүсгүйнхээ нөхцөл байдлыг ойлгохын хичээн, үл ойшоосон биш харин маш сонирхож сонсох нь эмэгтэй хүнд үнэхээр дэмжлэг болдог гэдгийг огт ойлгодоггүй. Эмэгтэйчүүд асуудлаа ярьж байгаа нь зөвлөгөө хайж байна гэсэн үг биш болохыг эрчүүд мэддэггүй учраас л тэр шүү дээ. ЭМЭГТЭЙЧҮҮД Эмэгтэй хүмүүс мэдээж эрчүүдээс ондоо зүйлийг эрхэмлэдэг. Тэд хайр, яриа хөөр, гоо сайхан, үерхэл нөхөрлөлийг эрхэмлэдэг. Тэд чамгүй хугацааг бие биесээ дэмжих, туслах, хөгжүүлэхэд зарцуулдаг. Тэд хэн бэ гэдэг нь өөрсдийнх нь сэтгэл санааны мэдрэмж болон үерхэл, нөхөрлөлийн чанараар илэрхийлэгдэнэ. Өргөн зам, өндөр барилгаас илүү тэд хамтдаа нэгэн гэр бүл болж амьдрах, хайрлан дурлах, хамтрахыг илүүд үздэг. Тэдний хувьд үерхэл, нөхөрлөл бол ажил болон шинэ дэвшилтэт технологиос дээгүүр тавигдана. Ер нь эмэгтэйчүүдийн ертөнц эрчүүдийнхээс бараг бүх талаараа ондоо. Эмэгтэйчүүд өөрсдийн хүч чадал, эрх мэдлийг илэрхийлэх дүрэмт хувцас өмсдөггүй. Харин тухайн өдөр сэтгэл санаа нь ямар байна түүндээ тохируулан өөр өөр хувцас өмсөх дуртай. Хувь хүн гэсэн байдлаа ялангуяа өөрсдийн сэтгэл санаа ямар байгааг илэрхийлэх нь тэдний хувьд маш чухал. Тиймээс хүсэл сонирхлоосоо болоод өдөрт хэд хэдэн удаа хувцасаа сольж өмсөх нь ч бий. Хоорондоо харилцаатай байна гэдэг бүсгүйчүүлийн хувьд амин чухал. Тэд бие биентэйгээ дотоод сэтгэлийнхээ мэдрэмжийн талаар ярилцах нь зорилгоо биелүүлэх, амжилтанд хүрэхээс хамаагүй илүү. Тэдний хувьд харилцан ярих, хэн нэгэнтэй хамааралтай байх нь маш өндөр сэтгэл ханамжийг өгдөг. Энэ бүхнийг эрчүүд бүрэн дүүрэн ойлгоход тун хэцүү. Эмэгтэйчүүдэд бусадтайгаа нийлэн яриа хөөрөө өрнүүлэх, бие биендээ халамж, анхаарал тавих нь өндөр сэтгэл ханамжийг өгдөгийг эрчүүд өөрсдийнхөө уралдаанд түрүүлэх, зорилгоо биелүүлэх, асуудлыг оновчтойгоор шийдэж чадсантай ижилсүүлэн ойлговол арай дөхөм байх болов уу. Эрчүүд зорилгыг чухалчилдаг байхад эмэгтэйчүүд үерхэл нөхөрлөлийг илүүд үздэг. Хоёр эрэгтэй хүн зоогийн газарт цэвэр бизнесийн зорилгоор очдог. Учир нь тэдэнд шийдэх асуудал байна. Ер нь эрэгтэй хүний хувьд зоогийн газар очих нь хоол идэх ганцхан зорилгыг агуулна. Харин эмэгтэйчүүдийн хувьд үдийн цайгаараа зоогийн газар орох нь найз нөхдийн үерхэл нөхөрлөлөө зузаатгах, найздаа дэмжлэг өгөх бас найзаасаа хариу дэмжлэг авах сайхан боломж болдог.

Зоогийн газар дахь эмэгтэйчүүдийн яриа маш дотно, нээлттэй байдаг нь олон жилийн харилцаатай эмч өвчтөн хоёрыг санагдуулна. Эмэгтэйчүүд бараг бүгдээрээ сэтгэл зүйчид байдаг. Тэд маш их зөн совинтой. Тэдэнд бусдын хэрэгцээг тааж мэдэх чадвар байдаг. Бусдын төлөө санаа тавьдагаараа тэд өөрсдөөрөө их бахархдаг. Тэд аугаа хайрын хамгийн тод шинж тэмдэг бол бусдадаа хэрэгтэй байгаа тэр туслалцааг заавал гуйлгалгүй өгөх гэж үздэг.

Эмэгтэйчүүдийн хувьд аливааг хийж чаддаг байх нь тийм ч чухал зүйл биш учир бие биендээ туслах нь доромжилсон зүйл биш бөгөөд туслалцаа эрэх нь сул доройн шинж бас биш юм. Харин эрэгтэй хүнд эмэгтэй хүн туслая гэвэл доромжлуулсан мэт санагдана. Учир нь эрэгтэй хүн “энэ миний ур чадварт бас намайг ганцаараа хийж чадна гэдэгт итгэхгүй байгаа болохоор туслая гэж байна” хэмээн ойлгодог. Харин үүнийг эмэгтэйчүүд ойлгохгүй. Тэдэнд хэн нэгэн туслая гэвэл хайр халамжид багтаж буйгаа мэдрэн баярлан хүлээн авна. Эмэгтэйчүүд ямар нэг зүйл зүгээр ажиллаж байсан ч түүнийг улам сайн ажиллуулж болно гэдэгт баттай итгэдэг. Тэд байгалиасаа аливааг сайжруулах хүсэлтэй. Тэд хэн нэгнийг хайрлаж халамжлахдаа тэднийг хэрхэн өөрчлөн сайжруулж болох, тэгэхийн тулд юуг хэрхэн хийх тухай зөвлөгөөг өгдөг. Тэдний хувьд хэн нэгэнд зөвлөгөө өгөх, зохион байгуулалттай шүүмжлэл хэлэх нь хайрлаж байгаагийн шинж юм. Харин эрчүүд бол аливаа зүйл ажиллаж байвал түүний бүү өөрчил гэсэн филасофитой. Эвдрээгүй л бол ажиллуулж л бай гэж боддог.

Эмэгтэй хүн эр хүнийг улам сайжруулахаар оролдоход эрчүүд өөрсдийг нь өөрчлөх гээд байна гэж боддог. Эрчүүд өөрсдийгөө “эвдэрсэн юм байна” гэж ойлгодог. Харин халамжлаад байхад эрчүүд түүнийг нь доромжлол мэтээр хүлээж аваад байгааг эмэгтэйчүүд ойлгодоггүй. Эсрэгээр би хайртай хүндээ туслаад байна гэж ойлгодог.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Zaya (зочин)

ih sonirholtoi blog bnaa . Bi chamaig naiz listendee hiichihlee :D

sun_shine (зочин)

:) tnx

:) sanny (зочин)

unen bna shuu

Simona (зочин)

найзаа догол мөр, гарчиг дэд гарчиг гээд л жаахан цэгцтэй ойлгомжтой болговол дээр юм шиг байна даа. Энэ бичлэгийг лав. Чиний блогийг сүүлээс нь эхэн лүү нь уншлаа шд хэхэ зарим номыг би тэгээд товчилоод уншчихдаг юм хэхэ үргэлжлүүлээд хөтлөөд байгаарай амжилт хүсье

Зочин (зочин)

Heregtei yum bichijee. Sanaj yvahad iluudehgui zuils baina. Formatalj yanzlaad dogol mur oruulaad unshihad iluu amar oilgomjtoi bolgochuul ugn olon hun unshij negiig bodno baihdaa. Very nice blog in fact one of my favorite - keep it up! ;)

Зочин

САЙХАН БИЧЛЭГ байна ШҮҮ

zochin (зочин)

blog hutulj bgaad chine amjilt husey. Goy ym bichsen bnaa bayarlalaa.

Tuguldur (зочин)

shn blaa shn zvil bichsen bn sonirholtoi l yum bi ene talaar hed heden nom unshij bsnldaa ene joohon oor oor yum bn gehdee shine medeelel ugsund bayrllaa..mash ih setgel hanamj 100% shvv..:)

:-!

энэ нөгөө ангаргаас ирсэн эрчүүд сугараас ирсэн бүсгүйчүүд гэдэг номны агуулга бна тэ мөн үүү

tserka (зочин)

bayarlalaa odoo l oilgoloo hehe bayarlaalaaaaaaaaaaaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)