SUNShine® : Хувцас бурхан бие чөтгөр

Хувцас бурхан бие чөтгөр

Хувцас нь хүний дүр төрхийн салшгүй нэг хэсэг юм. Хүн амьдралдаа сэтгэл хангалуун байхын хамгийн эхний шат нь гадаад үзэмж билээ. Хүн өөрийнхөө бусдаас давуу гэдгийг мэдрэхийг, түүнийгээ хувцсаараа дамжуулан илэрхийлэхийг хичээж байдаг учир  хувцас нь  гадаад үзэмжээрээ  сайхан бөгөөд чанартай байхаас гадна практик талааса биед эвтэй эрүүл ахуйн шаардлага хангасан гадны нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй байдаг. Хувцас нь харааны урлаг учир гаднаас авах мэдээллийн ихэнхийг хувцсаар өгч болно. “Зигмунд Фрейд” –ийн онолыг авч үзвэл хүний хийж буй бүх үйлдэл нь зөвхөн 2 хүсэл эрмэлзэл дээр тогтдог.
1. Өөрийн бусдаас онцгой гэдгийг мэдрэх
2. Эсрэг хүйсийн хүндээ таалагдах
Хувцаслах соел  Хүний өмссөн хувцас нь хэл яриа, дохио зангаа, зан араншингийн нэгэн адил уг хүний тухай бодит, багц мэдээллийг өгдөг. Тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соел боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэнчинг нь хүртэл хувцсаар нь тодорхойлж болно. Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг бүлэг бүр өөр өөрсдийн, онцлогтой “хувцаслах хууль”-тай байдаг. Аливаа хүн хувийн ба албан шугамаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд хувцаслалт, гадаад төрх нь маш их үүрэг гүйцэтгэнэ. Бид хэн хүнтэй уулзаад ихэнх тохиолдолд бодит дүр байдлыг нь тэр хүний бие бялдар, дуу хоолой, үйл хөдлөл, үнэр болон ихэвчлэн өмссөн хувцаснаас уламжлан ухаан санаанд үүссэн бодолтойгоо өөрийн эрхгүй харьцуулан боддог. Хэрэв бодол санаанд ургасан тэр дүр зураг нь бидний харж сонсож буй төрх байдалтай тохирох буюу авцалдаж байвал “аятайхан, нүдэнд дулаан” гэсэн дүгнэлт хийдэг бол тохироогүй тохиолдолд дургүйцэл, сөрөг сэтгэгдэл төрж эхэлдэг.
Хэрэв поп дуучин асар том теле-шоунд өвдөг нь уранхай жинс өмсчихөөд дуулж байх нь ердийн зүйл байдаг бол дарга нь ажилтнаа ийм байдалтай ажилдаа ирвэл тааламжтайгаар хүлээн авахгуй нь лавтай. Иймээс “Юу өмсөх вэ?” гэдэг нь их чухал бөгөөд нөхцөл, шалтгаан, зорилгодоо тохирох естой юм. Мөн үүнээс гадна тогтсон уламжлал, үан заншил ёс зүйн хэм хэмжээний дагуу оролцож буй арга хэмжээ, нөхцөл байдал, онцлогт тохируулан хувцаслах бичигдээгүй хууль үйлчилсээр байна.  
Ажил хэргийн ертөнцөд ажлын байр болон албан тушаалын төлөө тэмцэл мөнхөд үргэлжилж байдаг. Мэдээж энэ тэмцэлд хамгийн санаачлагатай, ажил хэрэгч нь, хамгийн мэдлэг боловсролтой нь, бас хамгийн сайхан хувцасладаг нь ялна. Ажил хэрэгт амжилт олох, эсвэл бүтэлгүйтэхэд хувцас гол хүчин зүйлийн нэг байдгийг ямагт санах хэрэгтэй.
Стиль нь нийгмийн тогтоц, эдийн засаг, улс төр хүн тус бүрийн сэтгэл зүйн нөлөөллөөс урган гардаг дүрслэх урлагийн бүх төрөлд орших ба стиль бүхэнд өөрийн гэсэн утга санаа дүр төрх сэдэв зохиомжийн аргууд байдаг. Хүний соелын түвшин өндөр байх тусам моодны золиос болох нь төдий чинээ бага байх ба энэ нь тухайн хүний үзэл бодол, гоо зүйн таашаалын тогтворжилтой холбоотой. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн онцлогтой байж моодыг сохроор дагаж хэт автагддаггүй  бөгөөд энэ хүн стилийг илүүд авч үзнэ. Стиль гэдэг нь ямар ч дүрийг тодорхойлж болох дүр төрх, шинж чанар онцлогуудыг хэлнэ. Мода нь хүнийг гайхуулах дуурайлгах бусдаас хоцрохгуй байх чанарыг агуулж байдаг бол стиль нь өөрийн өвөрмөц хосгүй шинж чанараар бусдаас ялгарах зөвхөн хувцасны сайхнаар биш дүр төрхөөрөө онцлог байж биеэ авч явах байдлаараа бусдыг өөртөө татах зэрэг шинжүүдийг агуулж байдаг байна.
Мода  гэдэг нь нийгэм болон соёлын хүрээнд тодорхой хэсэг хугацаанд зонхилж буй сонирхол гоо зүйн таашаалын ноерхол юм. Түүхчид моод үүссэн цаг үеийг яг тодорхой тогтоогоогүй ч гэсэн олонхи мэргэжилтэнүүд XIV  зууны  сүүл XV зууны эхэн үед үүссэн гэж үздэг. Мода гэдэг үг нь “Modus” гэсэн латин үгнээс гаралтай.
Хувцасны түүхээс үзэхэд шинэ мод, шинэлэг санаа бүхэн өөрийн үгүйсгэлтэйгээ хамт мэндэлдэг.  Дэлхийн улс үндэстнүүд эртний Рим, Грекүүд, Скифүүд ба Энэтхэг, Монгол, Хятад улс түмэн зөвхөн өөрийн гэсэн тодорхой төрлийг хүлээн зөвшөөрсөн хувцас хунарыг бий болгожээ. Хувцасны хэлбэрийг  өөрчлөх өөрчлөлт нь түүхэн цаг үетэйгээ холбоотой байв. Моодны түүх нь маш баялаг үйл явдлаар дүүрэн байдаг. Мода нь төрж эхлэхээс  мөхөх төгсгөлд хүртэл нийгмийн хөгжлөөс хамаарч хэдэн зуун, хэдэн арван жилийн турш ноерхож байсан бол өнөөдөр орчин үед модны амьдрах хугацаа улам багассаар нэг хоер жил бүр улирал улиралаар нь хэмжигдэх болжээ


Сүүлийн үед монголын маань загварын ертөнц хөгжиж байгаа нь хэн бүхэнд харагдаж л байгаа байх. Гудамжинд явж байхад хөөөх гээд эргээд хартал хувцасалсан охид зөндөө. Дэлгүүрүүд ч үй түмээрээ нээгдэж байна.

Миний санаа зовдог зүйл бол яах аргагүй монголд үйлдвэрлэл зогсонги байдалд байгаа нь сэтгэл өвтгөдөг. Монголын загварын хөгжилд зайлшгүй хэрэгтэй зүйл бол Монголчууд нийтээрээ монгол хүний оюун ухаанаар бүтээгдсэн эд зүйлсийг хэрэглэх нь л хамгийн том дэмжлэг юм.  Өнөөдөр монгол улсын хил гаалиар орж ирж байгаа чанаргүй бараа таваарын тоо хэмжээ баримжаагаа алдсан байна. Хоёр том гүрний дунд, Хятад улсын хямд барааны бодлогод цохиулж, та бидний хамгийн хямд үйлдвэрлэх боломжоос хоёр дахин хямд чанаргүй бараанд даруулчихаад байгаагаа бүгд мэддэг.  Үүнийг дагаад ямар их хэмжээний хөрөнгө гадаад руу, нэн ялангуяа хятад руу үр дүнгүй урсаж байгааг бодохоор өөрсдөө дотоодын зах зээлээ хангах чадвартай болох нь хамгийн чухал. Монголд маань бололмж бололцоо маш их байгаа билээ.

Эхнээсээ үйлдвэрүүд сэргэж ч эхэлж байна. Надад ноолуур талаасаа Goyo -ийн загварууд таалагддаг. Говь үйлдвэр маань дэлхийд дээгүүр байранд цохиж яваа нь бахархууштай санагддаг. Үндэсний хувцас талаараа Торго салоныг үнэлдэг. Дизайнерууд дотроос Энхчимэгийг үнэлдэг. Гээд дурдвал монгол маань сайн сайн дизайнер болон үйлдвэрлэл эрхэлж байгаа газрууд ч  зөндөө байна. Одоо даавуун хувцасны үйлдвэрлэл сэргээсэй гэж маш их хүсдэг дээ.


start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
maral (зочин)

uuriinhuu umsuh durtai huvtsiig umschihuur uurtuu neg l itgeltei bolchdiin shuu...aan harin shine huvts umsuhuuruu ymar haragdjagaa bol gej bodood bdiin ehnii uyed kkk

ulemj (зочин)

Надад бол Адам Эва 2 шиг л байсан бол амар байсий. хэхэ сорри завгүй тул дараа орж уншаад төрсөн сэтгэгдэлээ үлдээе

tseegii (зочин)

tiim shuu ug unen ug

ulemj (зочин)

Хэрэгтэй мэдээлэл баярлав. Би шүүгээгээ уудалсан чинь зун өмсчихөөр хувцас бараг байхгүйм байна лээ ш дээ хэхэ. Дандаа ажилдаа хэнхэглээд өмсдөг гоонжнууд гэхдээ 4 л байгаа, зангиа гэвэл 30аад юм байна лээ ш д.

mygazar (зочин)

Надад яаж хувцаславал болохыг маань нэг завтай үедээ хэлээд өгөөч. Хүмүүс намайг харахаараа эвэртэй туулай үзсэн юм шиг л болчдог юм.

mygazar (зочин)

Надад яаж хувцаславал болохыг маань нэг завтай үедээ хэлээд өгөөч. Хүмүүс намайг харахаараа эвэртэй туулай үзсэн юм шиг л болчдог юм.

дэвдээхэй (зочин)

энэ Жанжка юунд ийм пэ? саншайндаа баярлаа ажилтай явжаад одоо л....миний стильтэй ч юу байхав гэхдээ манай монгол тэр дундаа фэйшн аягү хөгжжийна гэж боджаагаа... дэхдээ тэр эрээний яг адилхан гувцууд арай бишэээ...би өмсдгү гэжаан бишээ... хүнтэй адилхан бол зохицуулаад өмсдөг байх нь л чухал... нэртэй одууд ч адилхан даашинзааар гоёсон л байдаг шд.... сүүлийн 2 жил говь гоёо 2 аягүй их таалагджаа хэдэн жилийн өмнө цамц нэртээ л болхоос холбоод нийлүүлээд оёцон сайхан ноолуур байдаг байлаашд... одоо бол сайн Дезайнеруудын гүчээр хөөрхөн хөөрхөн юм их хийдэг болсон байлээ би аягүй их баяралжаа.... ер нь бол монголд нээх сайхан дэлгүр л нээх хэрэгтэй байна...

Nara"s (зочин)

Хүний өмссөн хувцас нь хэл яриа, дохио зангаа, зан араншингийн нэгэн адил уг хүний тухай бодит, багц мэдээллийг өгдөг. Тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соел боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэнчинг нь хүртэл хувцсаар нь тодорхойлж болно. Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг бүлэг бүр өөр өөрсдийн, онцлогтой “хувцаслах хууль”-тай байдаг. Аливаа хүн хувийн ба албан шугамаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд хувцаслалт, гадаад төрх нь маш их үүрэг гүйцэтгэнэ UUNTEI SANAL NIILJ BNA

itsme (зочин)

аа цус би ямар хувцас этэр мэдэх биш. даавуу байвал олж эгэлдрэглэчээл /буруу бичээ наасан уу. аймаар хэцүү үг байна/, хулдаас байвал авч нөмөрчөөл явжийдаг хүн. одоо цув юм байх л гэж боджийгоо нь тэр шүү дээ. тэрүүнд мөнгө төгрөг этэр зарж яадын. залуу насаараа гоёноо, яады. харин нас ахиад нэмэлт технологи шаардлагатай болоод ирүүл харин ёстой өмсөж өгөх хэрэгтэй байх. ойролцоогоор 35-аас дээш насандаа юм уу даа. яанаа ямар ойрхон ирцийм бэ кк.

redsoon (зочин)

sunshine -aa bi blogoo niitiin xyrteel bolgomoor b na , jag gargadag jm bee

antidote (зочин)

Itsme nemelt brand&plastic technology geech de.

seriousity (зочин)

ulemj гоонжтой зургаа үтэр илгээ.

ulemj (зочин)

Үтэр түргэн илгээх ч яах вэ Миний блог дээрхи Портрет дээр дардаа хө тэнд зөндөө зураг байгаа хэхэ

SUNshine (зочин)

uuush ene Serious Ulemj 2 yag yaaad beena? :P eeeein

үлэмж (зочин)

Хахахахаха яагаач үгүй богино долгион үүсгэжийна гсн

seriousity (зочин)

зиа харлаа үзлээ. нэг найзыгаа танилцуулах гэсийн. хүлэмжид эхнэр энтэр байгаа юу? үлэмж гэж жинхэнэ нэр чинь бишиздээ тээ? жинхэнэ нэр мэрээрээ орж онигтоогүйздээ тэй?

ulemj (зочин)

Za ner met zugeer bailgaarai hu

Zaya (зочин)

tiin shoo , gehdee odoo Gobiiin tonog tohooromj ni muudaj bga bh odoo buuur goyo zoolhon cashemere hiideg bolson .

bataa123 (зочин)

би ч моодны тал дээр маруухан шүү өөртөө таалагдсан хувцасаа л өмсдөг, өөрөө явж байгаад энэ гоё гээд авсан юмаа дараа нь өмсдөггүй мангар байгаам хэхэхэ бараг эхнэр ганцаараа явж байгаад авчраад өгсөн нь дээр байдаг юмдаа

mygazar (зочин)

Дажгүй моданы хувцас өмсөөд байвал миний ямар байх хамаагүй юм байна л даа. Юу ч гэсэн эхлээд нийгмийн асуудлаа шийдээдхэе.

SUNshine (зочин)

heehhe My gazaraa tegj uruusgul bodoj bolohgui shde, ali ali n l hamaatai shde :), huniig ehleed gadnaas n hardag biddee? tegeed daraa n yamar hun be eter geed l

angel (зочин)

hairaa argagui l neg mergejilin hun bolohor ugch bga medeelel n angi bn shu ain keke ushuu zunduu goy yuum bicherei sain ohin

Gtulga (зочин)

Hmm ... Tiim shu bi bas eregteichuudiin huvgtsaslalt deer ih sanaa zovdog hervee husvel minii blogoor zochlooroi.

Beni (зочин)

Saihan zuil bichjee! Medeej hunii huwtsas ter huniig buheld n l ilerhiilne shude... Minii huwid gehiin bol shineleg zuiliig urgelj erelhiilj yawdag negen zaluu busgui!Yagaad ch yum hun zaluu nasandaa hamgiin saihan baij busdiin hartsiig bulaaj yawah heregtei gej boddog.Hunii hartsiig bulaana gdg zaluu hun bolgonii l muruudul bdag. Bi japand surch bga l da.Tegtel end hen yu umsuud yaj ch yawsan hen ch yu ch heldeggu buguud hunees gaj huwtsasladag n l barag shine moda delgeruulj bga ch yum shig...End hichneen saihan hunii nud bulaahaar huwtsaslasan ch naizuud maani ch ter yurn chi ih saihan,huurhun dur bulaam haragdaj bna gej helddeggui.End ireed hamgiin gaihsan zuiluudiin maani neg gehude. Tegtel manai mongold hichneen saihan uramtai bilee de.Mongol zaluuchuud maani bas tsaanaa l medremjtei!Chi unuudur yamar huurhun haragdaj bnaa gej helehed emegtei hun hichneen durtai bdag geech zaluusaa!Ene n neg talaaraa emegtei huniig ulam uurtuu itgeltei bolgodog shu!Mongol zaluustai hairtai Mongol zaluusiig maani buduuleg l geed bdag harin ch ih soyoltoi gej boddog shu! Nemj helehed Emegtei hun bol Er huniig chimdeg.Tiim bizde naizuudaa?

SUNshine (зочин)

setgegdel bichsen bugdeerend n bayarlalaa :). Hun burd uuriin gesen style image bdag, mood dagaj bna geed zaaval uurtuu zohisgui huvtsas umsuhgui uurtuu ali tohisrson bied evteihen murtluu uuriig chin muuhai haraguulahgui l huvtsaslahad bolno. Bi hichneen designer ch er n ih engiin taldaa huvtsasladag uuriin gsn S&I- tai. Er n moda urid gudamjnaas uusdeg bsan. Zaluu bhad zaluu nasaara chimne gedeg bas ih uruusgul oilgolt. Zaluu bhad harin goe saihniig umsuj zuuj bh estoi Залуучуудын стиль-ийг 1950-иад оноос үүссэн гэж үздэг. Хувцасны түүхэнд гарсан стилийн үеийг хүртэл насны ялгаа байсан. Энэ нь нийгэм хүйсний шинж чанартай байсан. 20-р зууныг хүртэл ядуу баячууд материалын хувьд эрс тэс ялгаатай хувцас өмсдөг байв. Тэр үед ихэнхдээ моод нь дээдсийн хүрээлэнд үүсэж тэднийг дууриах маягаар дэлгэрч байв. Уламжлал уг сурвалжаа дээдэлдэг англид анх 1950-иад оноос эхлэн хуучинсаг байдлыг эсэргүүцэх үйл ажиллагаа эхэлсэн. Энэ тэмцлээ илэрхийлэх аргуудын нэг хувцас юм. Сонгодог хувцас нь маш үнэтэй материалаар хийгдсэн энгийн бөгөөд ес дэгтэй байхад энэ үед үүссэн Хиппи нь ази, африк болон цыган, индиан зэрэг үндэстэн ястны хувцасны хэлбэр, өнгө орнамент зэргийг хольж маш хямд материалаар хийж үүгээрээ өөрсдийн эрх чөлөөт байдлыг илэрхийлэхийг оролдож байв. Хиппи нь анх гарч ирэхдээ хувцасны стиль биш гэр орон, гэрбүлгүй замбараагүй амьдралын стиль гэж үздэг байсан байна. Эрх чөлөөгөө илэрхийлэх Хиппи хөдөлгөөн нь залуучуудын стиль-ийн эх үүсвэрийг анх тавьсан.

Huslen (зочин)

tiin shuu khuvtsas unkheer chukhal, manai nukhur namaig goe khuvtsas umschihuur durtai baigaa n medegdeed bdag yum, tegeel neg kheeguihen jins futbolka umsuud garahaar chi huvtssaa solihgui yumu gedeg heheh. Er n gaduur yavahad n nukhriinhee chimeg bolj yavakh durtai, zarim khuukhnuudiin nukhur chi khendee goe kharagdakh geed baigaa yum gedgiig eruusuun oilgodoggui

zochin (зочин)

mood mongoloor duusdag gedeg ter ch unen

namuun (зочин)

nice

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)