SUNShine® : Намар

Намар

Өнөөдөр харин юу л байна зав байна.  Тэгсэн юу бичихээ мэддэггүй ээ. Нээрэнгээсээ хүмүүс намайг яагаад тэмдэглэлээ хөтлөхгүй байгаа юм бэ гэж их асууж байна. Би Нью-Йоркт үзэж харах юм ихтэй болхоор нь цуврал тэмдэглэл хөтөлсөн юм. Одоо бол Саншайн нь энэ тэнүүгээр тэнэж явж байгаад анх ирж байсан хотдоо эргэж ирээд бараг сар болох гэж байна. Үргэлж л шахуу бороо орж байдаг газар чинь харин ирсэнээс хойш бороо үзэгдсэнгүй :). Цаг агаар бол үнэн таатай л байна. Намар болох гэж байгаа шинж ер алга :). Хүмүүс намар буцаж яваа цаг болхоор тэр үү уйтгар гунигт автаад л нэг л тиймхэн болчихдог доо. Энд бол навчис учиргүй шарлаад байгаа юм харагдахгүй.... мөнхийн ногоон гацуур ч ихтэйг хэлэх үү нэг л гое агаар өнгө үзэмж ч гэж сайхан.

Гацуур гэсэн чинь гэнэт нэг юм санаанд орчлоо. 2010-2011 он солигдох мөчид би энд шинэ оноо угтаж байсын. Нэг тийм юм байдаг даа шинэ оноо хаана угтсан дараа жилдээ энэ тэр гээд л ..... тэрэн шиг би парк дээр олон түмэнтэйгээ угтсан чинь энэ жил жингээ л гадуур дотуур тэнэж байна даа :). Тэгээд болоогүй яг он солигдох мөчид шампанск буудуулах гээд зогсож байхдаа олон олон хүсэлээ дотроо бодож билээ. Тэр хүслүүд дотроос нилээд нь биелээд байх шиг :).

Миний хамгийн дуртай баяр шинэ жил манайд тэмдэглэдэггүй ч гэсэн Christmas тэмдэглэдг газрууд их гое санагдаад байдын. Шинэ жилийн үеэр дан л Christmas-тай холбоотой л гое гое кинонууд гардаг даа. Тэгээд ч тэр үү Christmas- аар нэг байж үзэх юмсан гэсэн энэ жил байхнээ. Шинэ оноо АНУ-д угтах лээр дараа жилдээ бас хаагуур тэнэх юм болоо тэй кккк. Цаг хугацаа чи минь ямар ч хурдан өнгөрнө вэ. Жаахан удаашруулчихмаар байх юм.

Намар болж байхад би хаа хамаагүй баахан шинэ жил ярьчихлаа хэхэ. Би уг нь 8 сард буцах байсан ажил гараад ирэх цагаан сар хүртэл хойшлуулчихсан.

Ерөөсөө намартай холбоотой гое уран зургууд орууллаа. Би намрын өнгөнд үнэхээр дуртай.

Леонид Афремов

 Илья Репин

Поль Гоген

Клод Мане

Пьер Агустин Ренуар

Василий Кандинский

Ван Гог

Михаил Шишкин

Михаил Шишкин

Михаил Шишкин

Михаил Шишкин

Валентин Серов

Исаак Левитан


4 улиралд дөрвүүлэнд нь дуртааай :)


start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
jargal (зочин)

neere unen sanagdaad baidag shd
haana ugtsanaas ih hamaardag yum shigee
tegheer Sunshine ireh jil bas l tenej yavah n dee hehe goya goya
chinii sonirholtoi ayalaliin temdegleluudiig unshih n :D
Ulaanbaatart mine huitreed l

Elkhan (зочин)

shishkiniig amitan zurj chaddaggui gexed gaihaj bilee...

Gorgeous

гоё зурагнуудээнэ шүү.

TigerFish

Харин тийн, тэр баавгайг нь өөр зураач зурсан гэдэг биздээ кк

SUNShine®

jargal: анхаан хэхэ
Gorgeous: Харин тийн :)
Elkhan & TigerFish: Харин тийн
Нарсан ой дахь өглөө гээд зурган дээрх бамбруушнуудыг түүний найз зураач Константин Савицкий зурсан гэдэг юм байна лээ.
Шишкиныг амьтан болоод хүн зурж чаддаггүй гээд байдаг. Янз бүрийн л тайлбарууд байдын байна лээ

Зочин

namar gehdee l uitgartai doo neg l tiim jihuun bolchihdog setgel

havar bolhoor dogdlood l :)
zun bolhoor jirgeed l ;)
namar bhoor uitgarlaal :(
uvul bhoor moroodood l ;)

мэндээ (зочин)

энэ хамгийн эхний зураг намартай холбоотой шүлэг болгонтой байж байхын билээ
хэн зурсныг нь мэдэхгүй байсан ч нэг ийм өнгө аястай зургуудаар нь таньдаг болсон мэт
бага байхад навчис цуглуулаад л наамал хийдэг байж билээ
навч олж ир гээд л хөдөлмөрийн хичээл дээр хайгаад л явдаг байсан даа
сайхан зургууд байна баярлалаа

Ицми

намар сайхан байнаа хэхэ

Che.

Гоё зурагнууд. Би тэр дээрээсээ 2 дахь зурагны тэр сандал дээр суумаар байна. :)

ЭНХЖАРГАЛ (зочин)

Сайн байна уу? Таниас нэг зүйл асуух гэсэн юм. Манай эмээд нэлээн дээр үеийн уран зураг байдаг юмаа. Тэр зургийг эмээгийн аавд засгийн газараас дурсгал болгож өгсөн гэж эмээ хэлдэг юм. Тэгээд тэр зураг миний ажигласнаар бол Шишкиний арга барилтай их төстэй санагддаг юм. Энэ зураг их хуучирсан учираас сэргээн засварлах шаардлагтай байгаа юмаа. Бас зураачыг нь тодорхойлж болох боловуу? Та надад зөвлөөч? Би хэнд хандсан дээр вэ?

SUNShine®

Зочин: Намар гое :)
Мэндээ: нээрээ тийм шүү, бас шарлаж амжаагүй навчийг номон завсар хавчуулаад хатаадаг байсан санагдаж байна
Ицми: намар налайгаад л сайхаан сайхан :)
Che.: Хэхэ
Энхжаргал: Сайн сайн уу?
Шишкин 1832—1898 онд амьдарч байсан. Тэр зурган дээр буланд нь ямар нэг он сар гарын үсэг байхгүй юм байна тийм үү? Ер нь ихэнх зураачид заавал гарын үсэгээ зурдаг гэдэг.
Миний таамаглаж байгаагаар магадгүй тэр үед Оросын школ гэх үү дээ уран зургийн сургуулиудын мундаг зураачдынхаа хэв маягийг даган дуурайх ч юм уу нэг тийм зүйл их ажиглагддаг. Тэгхээр ижил арга барилаар зурсан зургууд байж болно л доо.
Ямар ч байсан хуучны зураг юм байна. Сайн хамгаалж сайхан хадгалах хэрэгтэй юм байна :). Шинжлүүлье гэвэл Москва Санкт-Петербургт тодорхойлж өгнө байх. Харин манайд бол сэргээн засварлачих байх шүү.

Sono78 (зочин)

Сайн уу САНшайн?

Намар болохоор заримдаа тийм нэг гэгээн гуниг далдханаар, цаагуураа урсаад ирдгийм, хийж байгаа зүйлсээ хойш тавиад жоол амармаар ч юм шиг, хөл дор орооцолдох шаргалхан навчсаар наадан хаашаа ч хамаагүй алхалмаар ч юм шиг, тэртээд дүнсийх саглагар том моддын доор яаралгүйхэн очоод гараа алдлан удаан хугацаагаар суумаар ч юм шиг, өндөрт харагдах уулсын оройд гараад үсээ салхинд хийсгэн жаал зогсмоор ч юм шиг...

Цэцгээ

Уран зурагууд их таалагдлаа. Үнэхээр сэтгэл хөдөлгөм бичлэг болжээ. Мөрөөдөлүүдээ биелүүлж дахин шинэ шинэ мөрөөдөлтэй болоорой.

SUNShine®

Sono78: Сайн сайн уу? харин тийм шүү :)
Цэцгээ: Баярлалаа уран бүсгүй минь :)

Уламбаяр

Зүгээр л гарах гарцгүй сайхан санагджийн

Otuka (зочин)

Sain bnauu, bi chinii hen bolohiig medehgui ch ankh udaagaa net uhaj bgaad chinii blog ruu orchloo, saikhan medeeleluud bna, bi ooroo bas urlag durtai, yalanguya namriin uliraliin ongond durtai, mun baigaliin uzesgeleng bishrenn alhah ch durtai. Manai end odoo yag l huiterch bna daa, ochigdor nar butslaa. Obol huiten l bolohoor,,, huiten aalagdahgui bna. bayarlalaa.

наранчимэг (зочин)

леонид афрэмов хамгийн дээд талын зурагны тайлбарыг өгөөч баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)