SUNShine® : Сэргэлэн шувуухайнууд

Сэргэлэн шувуухайнууд

 Өнөөдөр машины зогсоол дээр машинаас машин руу сэргэлэн 2 шувуухай яваад байхтай тааралдлаа. Хэн гэдэг шувуухайнууд юм бол гээд харсан чинь зогсоол дээр зогсож байгаа дотороо хүнтэй машинуудын л хажуугаар хоол горьдоод эргүүлдээд зогсож байна. Жаал ажиглаж зогслоо. Америкчууд ер нь л байнга л snack машиндаа хэвж явдаг болхоор машинд нь бэлэн шувуу хооллочихоор зүйлс байгаа бололтой. Энэ доорх хүн өөрөө нэг юм ам руугаа хийгээд л энэ 2 шувуухай руу шидээд л байх юм. Тэгээд шидэж өгөхөө больсон чинь дараагийн нэг дотроо хүнтэй машины хажууд очоод хараад зогсчихсон хэхэ.
Нөгөө хүн нь ойлгосон  бололтой хаалгаа онгойлгоод бас л идэх юм шидэж өгч байна :). Би бас цүнхээ ухсан чинь чипс байхаар нь шидэж өглөө идчихэж байнаа ккк. За зургуудыг нь үзээрэй :). Нээрээ хэн гэдэг шувуу юм бол?

Тэр цаад талынх нь шрекийн нүдээр л харжаам шиг байна даа

Хөөрхөн 2 хос байгааз? Нэг агшныг нь харин дарж амжаагүй ээ лагын лаг апраттай байсан бол хурдаараа авч амжих байсан байхдаа  :P Хоолоо булаацалдаад байсан уу нэгэндээ өгөөд байсан уу үнсэлцээд байсан уу мэкдү хошуугаа наалдуулаад байсан ккк


Хэрээ энэ 2-оос туршлага судалжийн ккк

Энэ миний шидсэн чипсийг иджийн

Аан бас яг 7 хоногийн өмнө би машин дотор хүнтэй юм яриад сууж байсан юм. Тэгсэн гэнэт хажуу тийшээ харсан чинь 3 янзага наашаа харчихсан зогсож байна. Би гэж нэг хүн хүүеээ ямар хөөрхийн бэ гэж уулга алдаж байгаад үргээгээд хаясаан :(. Зургийг нь авах байсын уг нь. Хүн ард нь амар тайван амьдралтай газар амьтад нь хүртэл айж ичихгүй тайван байхымаа.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
azula (зочин)

hehe yaasan hoorhien be
yu gedeg nertei shuvuu yum bol neere

...Shake...

Хөөрхөнен ...

Ицми

тэр далавчаа дэвцэн байгаа нь ямар аймаарын

Зочин

itsme odoo yun aimhaen, jijken shuvuunaas l aihimaa hehe
shuvuunii turul gsn dee bas l devj bgaa n surtei haragdjinshuu
muur hurtel evhreed l zevuun uedee bol irves shg l haragddag daa hehe

Heaven (зочин)

ямар хөөрхөн хайр хүрмээр юм бэ..

Heaven (зочин)

тэр цагаан нь цахлай биш үү?

SUNShine®

бүгдээрээ сайн уу? :) харин тийн аягүй хөөрхөн байгааз

Heaven тийн байна шдэ цахлай байна :) сая хайж үзсэн чинь яг байна http://www.zurag.mn/?p=474

jargal (зочин)

tsahlai chin dalai gol nuuriin ergeer l zagas jaraahaigaar hollodog gej bodsiisgd tegsen ingeed yavj baidag yum bii vii hehehe hoorhon yumaa

даварцан DOVE

өшиглөө хаячмаар өхөөрдөм золигнууд вэ

jargal (зочин)

Үүлэн цахлай юм байна

Үүлэн цахлай, (Larus canus) нь дундаж хэмжээний цахлай ба хойд Ази, хойд Европ , баруун хойд Хойд Америкт нутагладаг.
Үүлэн цахлай нь үржлийн үедээ олноор сүрэглэн, намаг болон усны ойролцоо газар, жижиг модонд эгнээгээр үүр засдаг. Голдуу 3 өндөг гаргаж, 24-26 хоног дараад ангаахай гарна. Бусад цахлайн адил холимог идэштэн юм. Өдгөө нийт 1 сая орчим хос бий гэсэн тооцоо байх ба Европт хамгийн олон тоогоор амьдардаг.
Нас бие гүйцсэн нь 40-46 см урт, Мөнгөлөг цахлайнаас жижиг бөгөөд нуруун хэсэг нь саарал, өвөр хэсэг нь цагаан байна. Хөл нь ногоон шардуу, далавчны үзүүр нь хар юм. Дэгдээхэй нь 2-3 жил болж байж нас бие гүйцдэг ингэнээ

LoveLove

Юун хөөрхөнийн. Амар амгалан амьдралаа гэж сайхан шүү...

blu (зочин)

bor ni ene jil tursun angaahai ni baina. saihan surch bna oo, gehdee neleed davardag shuvuu shuu tsahlai ch ..

SUNShine®

цахлайны талаар нилээн мэдлэгтэй болж байна шүү :)

хэхэ тийм үү ангаахайг нь хос гэж бодсон байна шд

amethyst (зочин)

ямар хөөрхөн бичлэг вэ?

Зочин

Nuur n amgalan bol shuvuud n jargaltai gedeg ene dee

naran (зочин)

Цахлай дэгдээхэйтэйгээ хамт хооллож явна. Хошуугаа нийлүүлээд байгаа нь үнсэлцэж байгаа юм биш дэгдээхэйгээ хооллож байгаан. Цахлайны дэгдээхэй ийм царай муутай саарал юм байдаг юм билээ.

SUNShine®

naran: ахаан харин тийм юм байна лээ :P

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)