SUNShine® : БЛОГ дон

БЛОГ дон


Банжиг блогийн Ягтиймээгийн Блог Дон гэдэг бичлэгийг уншаад өөрийн блог донтолтыг бичлээ.

За би анх блог хөтөлж байхдаа яах аргагүй блог манячка болж байсөөөн хэхэхэ

Юү бичих үү, хүмүүс юү бичсэн бол, хүмүүс юү гэж сэтгэгдэл бичсэн бол, архаг болгерууд миний бичлэгийг сонирхож уншдаг болов уу, тэд сэтгэгдэл үлдээсэн болов уу,  блогоо яаж гое болгох уу гээд л мааайр их ач холбогдол өгдөг байж билээ. ПС гээ асаасан л бол блог руу орно, жаахан л сиймхий гарвал блогоор л шагайна, шинэ бичлэгтээ юү бичих үү за өдрийн бодол шөнийн зүүд гэх нь ч арай юү юм , гэхдээ л юм бичмээр санагдаал болсон болоогүй бичлэг их оруулдаг байлаа.
Гэхдээ анх би блогд хөтлөгдөн орохдоо мэдээж эхлээд уншигч байсан. Хүмүүс ямар ч гое бичдэг юм, хаанаасаа ч ийм уран цэцэн бэлэн зэлмэн үгтэй байдаг юм гээд л шимтэн уншдаг байсан. Тэгээд сайн бичиж чадахгүй ч ёстой нэг дуртай хүссэн бүхнээ бичдэг байсан, дараа нь харин ичээд бүх хуучин бичлэгүүдээ устгасан. Тэгээд тодорхой нэг чиглэл баримталж бичдэг болсон.
Блог хөтөлснөөр маш олон давуу талууд байна өө, өөртэйгээ адил сонирхолтой эсвэл янз бүрийн үзэл бодолтой хүмүүстэй найз болж, олон ч юм сурж мэдэж, хэрэгтэй мэдээллээ ч олж авна,бичих маань ч дээрдэж үгийн баялаг ч нэмэгдэж дурьдвал их юм байна. Мэдээж л юм бүхэн 2 талтай юм чинь сул талууд ч байгөө байгаа. Гэхдээ сул талыг нь бичихгүй давуу талуудыг л бичлээ.
Би орос школтой болхоор монгол үгийн баялаг муу найруулга муу ,чадахгүй юм их, бодол санаагаа сайхан ойлгуулаад бичихдээ хэлэхдээ муу гээд л хүндрэлтэй талууд их байсан. Тэгээд блогдоо эхний ээлжинд өөрийн олж мэдсэн уншсан зүйлсээ бусадтай хуваалцая гээд янз бүрийн юм орчуулж оруулдаг болж эхэлсэн. Тэр нь надад бичихэд минь их тус болж байсан даа.

Блог маань бол одоо миний маш сайн найз. Зарим үед сэтгэл онцгүй үед блогоороо шагайгаад л зарим хүмүүсийн бичсэн хөгжилтэй явдал сонирхолтой бичдэгүүдийг уншаад  инээгээд л , өөрийнхөө бичлэгийг оруулаад хүмүүсээс санал сэтгэгдэл уншаад л.
Зарим хүмүүс намайг блог хөтлөхөөр чи одоо юун ч завтай юм бэ дэ, ядаргаа байгаа даа залхуу байгаа даа ч гэдэг л юм. Нэгэн орой мэссэнжэрт орчихсон хажуугаар нь блогоо биччихсэн гэртээ сууж байсын тэгсэн нэг танил мэссэнжэрт орж ирээд надыг  Чи одоо залуу хүн байж юун уйтгартай юм бэ гэрээсээ гараач орооч юун блог вээ этэр гээд гараад явжээсийн, тэгхэд миний дургуй их хүрж байж билээ, хүн бүрийн л чөлөөт цагаа өнгөрүүлэх нь өөр шүү дээ гээд л дотроо бувтнаад л өнгөрж байсан.
Бичлэг биччихээд сэтгэгдлүүд дотроос урмын үг ч авна, шүүмжлэлийн үг ч авна. Тэр дотроос чинь бас л  өөрийн алдаа оноог олж харна.

Янз бүрээр дагнасан янз бүрийн сэдвээр бичдэг маш олон блогууд байна. Блог бол яах аргагүй л миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон. Өдөрт блогтайм бол би заавал гаргадаг. Тэгхээр яах аргагүй л блог манячка байгааз хехех.
Миний бичих чадвар маань жаахан ч гэсэн дээшилж л байна, олон сайхан найз нөхөдтэй болж байна, мөн өөрийн мэргэжил өөрийн хийсэн бүтээлүүдээ бусдад хүргэх гээд л маш сайхан давуу талууд байна өө байна, тэгхээр  муу донтолт биш гэж боджийн доо миний хувьд.

Хүн бүрийн донтолт өөр ч байж болох юм......

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
Хэрлэн (зочин)

миний хувьд донтолтын хурц хэлбэртээ байхдаа F5-ийг их элэгдүүлсэн дээ зайлуул... одоо ч гайгүээ. хэхэхэ

Давка (зочин)

харин тийн ажлын сиймхийгээр өдөрт байнга шагайгаад бичиж чадкү ч бусдын бичсэнийг байнга унших гээл байдаг донтой болчиж...... Би 1аардсан үедээ блогоороо л ордог шт надаа хань болдог зүйл маань блог шүү дээ.

turihan (зочин)

өөрийгөө эрүүл юм байх гээл бодоод байсан блог дон тусчихсан юм байна ш тэ. их хурц хэлбэр нь байхаа даа минийх хи хи хи

XACAP (зочин)

Лаг донтонгууд л энүүгээр л нэг байна даг ккк

http://hulrun.blogspot.com/ (зочин)

Би бас анх блог хөтөлж байхдаа яг чам шиг л байсандаа,миний хувьд ихэвчлэн өөртөө тохиолдсон хөгжилтэй зүйлийг бичвэл дараа уншихад сайхан байдаг юм. түүнийгээ уншаад инээгээд л хэхэ :р. давуу тал нь миний хувьд алдаатай бичих минь харицангүй бага болсон. гэхдээ төгс зөв бичдэг болоогүй ч аажимдаа сайн уншигч нарын ачаар засарч байгаа. Харин одооноос аль болох хүнд хэрэгтэй танин мэдэхүйн зүйл бичиж байгаа.

XaPXyH (зочин)

xe xe 2 ug surad garlaa. blog time, blog manyachka... xa xa

Эркардо (зочин)

Би ч анх нээх уншдаггүй байсан. ганцхан www.erintulgatmn.blogspot.com энэ блогийг уншаад л блог бичих хүсэлтэй болж билээ. харин гөү гөү блогчдынхоо ачаар аймаар блог уншдаг болсон шүү. Анх блог хөтлөхдөө бичих чадвараа л сайжруулая гэж бодож эхэлсэн. харин сүүл сүүлдээ маш их давуу талуудтай болохыг но ойлгосоон. блог чамдаа баярлалаа. :)

Эркардо (зочин)

XapXyH аар юу байнаа? сайхан амаржынуу? месенжертээ оркүү байгаамуу?

itsme (зочин)

дон дон хэхэ. яах аргагүй дон. бичдэг хүмүүс ч биш уншдаг ч хүмүүс донтой хэхэ. манай Саншайны блог бол их гэгээлэг шдээ. уншууртай гдг шиг уншууртай блог байдымаа

Эрка (зочин)

уншдагаа уншдаг нуухгүй хэхэхэ

barbie (зочин)

Донтсоон донтсон. Сүүлийн үед нэт хааж намайг хүчээр донгоос эмчилэхгээд байгаа хэхэхэ. Би ч бууж өгөхгүй боломжоороо донтоол байна даа.

заяц (зочин)

хөгийн хэрэгтэй хэрэггүй мэдээлийн сайт-с хамаагүй дээр тэгэээд ч энэ блогт чинь сэдвийн хязгаарлалт байхгүйм чинь тэр нь сайхан дөө гэж нээрэн блог загвар сайхан янзлаад өгөх хү н байвал шагналтай шүү :) ТОМ ШАГНАЛТАЙ гэжуугаа

secretwish (зочин)

яахын аргагүй дон дон, өглөө ажилдаа ирээд хамгийн түрүүнд нээж үзнэ, тэгээл нэг сайхан болжаамдаа, блог уншдаг болсноос хойш зарим дон арилаад байгаашд, кофе бага уудаг болсон, тамхи бага татжаагаа, тэднүүсийгээ блог уншаад тайлчдын, аа бас сээгэс бага хийжаагаа, ЖТулга, барби, бороо, остоор нтрын сээгси бичлэгийг уншихаар шөнөдөө нойтон зүүдлээд сээгэс хийсийм шиг болчжаам чинь хаха, тэхээр сайн дон ккк

sanasaar (зочин)

НААД ДОН ЧИНЬ ЯГ ИД ШҮГЭЛДДЭГ ДЭЭРЭЭ БАЙНААА ХӨӨЕ НӨХДӨӨ БИ НҮҮЛЭЭ БОДСООР БОЛЛООО ТЭГЭЭД САНАСААР - БОДСООР ЯЛГАА ЮУ БАЙНА ТЭЭ САР БЛОГОО ЯНЗЫН БОЛГОНОО

hiko (зочин)

эхэххэ блогтой болсноор найз залуутай блох шахлаа шд .Гэхдээ болоогүй л дээ магадгүй л гэж ахахахх.

донтон (зочин)

блогчин гэхээр л хийх юм аа олж ядсан нөхдүүд гэж боддог хүмүүс зөндөө байдым шиг байгаан. Тийм биш шүү. Блог дотор чинь янз бүрийн ажил мэргэжилтэй, авьястай , бодол санаагаа блогдоо буулгадаг, мэдээ мэдээллээ оруулдаг, уйдсан хүмүүс ч бий уйдахдаа ядаж баар саваар явахгүй уйдаагаа гаргаад л, өөрт тохиолдсон зүйлсээ, дурсгалтай дурсамжтай бүхнээ ч бичдэг, ганцаардал бухимдлаа ч гаргадаг сайхан дон байгаан хэхэхэ

webmaster (зочин)

Zaetsaa yamar shagnaltai yum tegeed yaaj yanzluulahiin yaaj holbogdohiin yanzlaad ugie

Залуу Маркетер (зочин)

Сайхаан сайхан

Зочин (зочин)

webmaster за нөхөр минь zayets_1985 гээд давхиад ороод ир тэээ тухтай ярилцамз

заяц (зочин)

би шүү энэ дээрх зочин

unuruu (зочин)

чиний яг эхний үе шиг би юу ч бичхээ мэдэхгүй жинхэнэ өдрийн бодол шөнийн зүүд болжийнаа/ хэхэ нээх сүртэй тээ/ үг яриа эвлэж өгөхгүй л байгаад байна. Анх блогтой болохоос өмнө блог их уншдаг байсан тэгээд яг чиний бодсон шиг ямар ч гоё бичдиймдээ гээд л . Блогдоо сонирхолтой зүйлүүд бичиж найзуудтай болмоор байна өө

ntsoom (зочин)

Би тондчихсон яваа. Өдөрт заавал нэг орж үзнэ, заавал нэг бичлэг нэмнэ. тэгээд л тоолуураа хараад л бага орсон байвал нээх гунигтай болоод л их орсон бол хавь ойрийн хүмүүстээ онгироод л. Шөнө нь юу нэмэх талаар кино үзэж байгаа юм шиг зүүдлээд, өдөр нь тэрийгээ бичиж ажлаа хийгүй загнуулаад л. Донтож байнаа.

БОРОО (зочин)

БЛогоо гэж. Надын амьдралын нэг хэсэг юм уу даа

yagtiimee (зочин)

Сонин юмаа, би хүмүүсийг блогт донтож байна аа гээд бичихээр бүгдээрээ л үгүй гээд уурлаж муурлаад, харин энд нэг хүн бас тэгж бичихээр өө тийн дон дон, би ч ингэж донтож байна, тэгж ч донтож байна гээд. Дүгнэлт хийгээд үзвэл ямар байдлаар санаа бодлоо илэрхийлж байна, яг тэр байдлаар хариу бичдэг юм шиг байгаа юм. Уг нь бол асуудал нь нэг, гаргаж тавьж байгаа хэлбэр нь өөр болохоор хүмүүсийн хандлага ч гэсэн өөрчлөгдчихөөд байдаг ч юм шиг. Жишээ нь би нар зүүнээс мандаж, баруунаа шингэнэ гэж бичвэл үгүй гэж хэлэх хүн гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ яахав itsme гэдэг /блогчны нэр биш шүү/ байх да хихихи...

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

БИ ЯАГААД ХИЙЧВЭЭЭ БОЛЬСОН БИШ БИЛ ҮҮ ..... ҮҮНИЙГ ХИЙСНЭЭРЭЭЭ САЙХАН БОЛДОГ ЮМ ҮҮНГҮЙГЭЭР БИ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА ЧАДАХГҮЙ ЮМ БАЙЙЙЙЙНА МА ХАЙР, МА АМГАА ЖААХАН УУДАГ МУУУ ТАЙЛТАЙ Ч ҮНЭНДЭЭ БОЛ ХАР ӨДРӨӨР, тв ЯРИЛЦЛАГАТАЙ ҮЕД, ЭСҮҮЛ ТОГЛОЛТОН ДЭЭР Л ТҮҮНИЙГ ЭРҮҮЛ БАЙХЫГ ХАРЖ БОЛНО ГЭДЭГ ШААД ХУДЛАА ШД АЙМААР ҮНЭН ХЭЛСЭН БАЙГААМ ШҮҮ ТИЙМЭЭ ХҮНҮҮСЭЭЭ

anime (зочин)

дон дон, хэн бэ?

freedom writer (зочин)

bi shinehen blhr yu bichhee sn medku bgooo...kk tehdee chadiishdeee

SUNshine (зочин)

Ягтиймээ блогийнхоо бүх бичлэгээ устгацан юм байна тийм үү?

yagtiimee (зочин)

Бичиж болсон юм чинь бас устгаж болох байх гэж бодоод утсгаа хаячлаа

SUNshine (зочин)

Хэрлэн: Тийм байхаа хааяа хааяа л харагдахын Давка: Тийм шүү ганцаардах үед үнэхээр хань болдог найз Турьхан: кккк хурц хэлбэртээ байхдаа блог манаач болдымдаа кккккк Хасар: Харин тэхх Хүлрүүн блогспот ком: Унагаа чиний шинэ блог таалагдсан шүү Хархун: хэхэх ашгүй дээ үг сураад гарсан бол ккк Эркардо: харин тийн давуу талууд их шүү, үнхээр блогдоо баярлалаа гэж хэлмээр болдын шүү Итсми: харин тийн уншдаг донтой байж байгаад бичдэг донтой болноо гэж....... тээнкс :) Эрка: Яагаад бичихгүй байнаа???? Барби: Боож хаах тусам л улам донтоод байгааз дээ кккк, арга нь олдоол байгааз Заец: харин тийн хамаагүй дээр Серетвиш: кккккккк олон давуу талтааай гэж ........ Санасаар: амжилт хүсье Хайко: ккккккк Донтон: яаг үнэн Залуу маркетер: сайхан сайхан Өнөрөө: бичээд байгаарай гүүд лак, олон найзуудтай болноо Цоом: хэхэхэх ажлаа орхигдуулахгүй л донтох хэрэгтэй, өдөр бүр шинэ содон бичлэг оруулдаг лаг блог шүү Бороо: яах аргагүй л нэг хэсэг болчоод байгаам даа. Ягтиймээ: Харин тийм гэж бодож байна яаж илэрхийлэхээс л болдог байх даа Блогны эзэн: блог тунгийг нь тааруулвал их ашиг тустай дон гэж боджуга Анимэ: Хэхэхэх Фрийдом врайтер: тийн тийн чи чадышдээ

Бафль (зочин)

блог оо гэж... кк

Зочин

bi unshih don tuschihaad l yavj bna hehe
udahgui bichdeg dontoi boloh bh gej naidaj bn

***ЛуНа***

ер нь хүн бүр анх уншаад дараа нь нээгээд...
хэрэгтэй хэрэггүй мэдээ нэмээд....ухаараад...устгаад...дахиад эхэлээд....суралцаад...судлаад....бичээд...бас уншаад...явдаг юм шиг ээ....ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)