SUNShine® : анхны сэтгэгдэл

анхны сэтгэгдэл

Эргэн тойрны хүмүүст анхны сэтгэгдлээ бид өөрснөө л төрүүлдэг. Эхний 30 секундэнд л анхны сэтгэгдэл яаж төрүүлнэ тэр сэтгэгдлийг өөрчлөе гэвэл хчинээн ч жилийг ардаа орхиж болно. Танд 2 дах удаагаа анхны сэтгэгдэл төрүүлэх боломж олдохгүй. Хүндрэлтэй тал нь юу вэ гэхээр  та ямар сэтгэгдэл төрүүлснээр энэ 30 секундын цаана таны амьдрал ч явж байж болно.

Магадгүй та "би хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх нь хамаагүй" гэж байж ч болно.  Хувцсаар тань угтаж ухаанаар тань үднэ гэдэг үгний цаана юу байна вэ? Гутал нь шороотой, индүүдээгүй хувцастай, үс нь тослогдсон, хумсан доор нь хиртэй тийм хүмүүстэй та таарж л байсан байх. Бид санаатай болон санаандгүй л эргэн тойрны хүмүүсээс ямар нэг сэтгэгдэлтэй үлддэг. Та бизнес хийдэг хүн бол гэрээ контракт хийхдээ жинстэй цамцтай ирвэл нөгөө талаа хүндлээгүй болон тэр хүмүүстээ итгэл төрүүлэх бил үү? Эсвэл та ажилд орох ярилцлаганд очихдоо би ямар ажилдаа явж байгаа биш гээд юу ч хамаагүй өмсөөд очих уу? Хүссэн хүсээгүй л хувцас хүний зорилго, боловсрол мэдлэг, мэдрэмж  зөндөө юмыг харуулдаг.

Та хүнийг өмссөн хувцасаар нь эсвэл эдэлж хэрэглэдэг эд юмсаар нь хүнийг дүгнэж болно гэж үү гэх байх л даа.  Тиймээ хувцас бол таныг илэрхийлэх зүйл биш , гэхдээ орчин тойрон  бусдыг хүндэлж буй илэрхийлэл юм. Анхны сэтгэгдэл төрүүлэгч бол яах аргагүй хувцас.  Нээх сайхан хувцасласан хүний цаана ямар ч хүн нуугдаж байж магадгүй л дээ. Зүгээр сайн муу ямар ч хүн бай анхны сэтгэгдэлд хувцас яаж нөлөөлдгийн тухай  л хэдэн үг бичих гэсэн юм. Залуу хүмүүс анхны болзоо нь болж байна гэж бодое л доо. Гэтэл залуу нь ч юм уу бүсгүй нь танд таалагдахааргүй  хувцаслсан байвал яаж хүлээж авах вэ. Яг тэр мөчид хүний сэтгэгдэл яаж нөлөөлнө тэр нь дараа дараа нь саад тодгор үүсгэдэг. Хувцасаар нь угтаж ухаанаар нь үднээ гэдэг чинь зүгээр нэг хэлсэн үг биш л болов уу. Сайн муу ямар хүнийг нь хүнтэй ярилцаж, уулзаж учирч байж танигддаг хэдий ч тэр үе шатанд ороход тань таны хувцаслалт таны бие авж яваа байдал нөлөөлнө.

Эрэгтэй хүн бол эхлээд гадаад төрхийг л анзаарна үнэлнэ, дараа нь харин хүсвэл дотоод ертөнц рүү нь өнгийнө. Эмэгтэй хүн ч  мөн адил  хувцас бие авж яваа байдлыг юун түрүүнд харна.

Анх хүн харцаараа л дурлана дараа нь сэтгэлээрээ хайрлана .

Хүн цаанаасаа л физиологоосоо л дараах фильтрээр явдаг  1) хараагаар 2)  сонсголоор 3)  мэдрэмжээр   4)  үнэрээр 5) амтаар

Тиймээс анхны сэтгэгдэл чухалаа чухал

Ажилд ороход тань, бизнест амжилт олоход тань, шинэ найз нөхөдтэй болоход тань, болзоо нь амжилттай болоход тань анхны сэтгэгдэл чухалаа чухал, анхны  сэтгэгдэл төрүүлэхэд тань хувцаслалт чухалааа чухал ккккк

start=-16 , cViewSize=50 , cPageCount=1

34 сэтгэгдэл:

null
tsoomo (зочин)

чухал чухал би мэдээд байгаан

Эрка (зочин)

завгүй байгаа болохоор гарчиганд нь сээгий бичлээ шүү уучилаарай дараа завтай болохоороо унший Чухалаа чухал бүр маш чухал гэж бодож байна :)

БОРОО (зочин)

Би заримдаа хүмүүст анх уулзахдаа буруу ойлголт өгдөг байж магадгүй. Зарим хүний анхны сэтгэгдэл тун таагүй байдаг. Саншайн чи эхлээд намайг яг юу гэж дүгнэсэн . Үнэнээ хэлдээ кк

stormy (зочин)

Ээ дээ. Тун үнэн шүү дээ. Хувцасаар угтаж ухаанаар үддэг нь маргашгүй үнэн. Сайн костьюм, сайхан гутал, дэгжин цаг бол яах аргагүй эрчүүдийн гадаад илэрхийлэл мөн шүү дээ.

Далай (зочин)

Ийм уу Чухал. Суралцмаар ч юм байна.

БОРОО (зочин)

Ицми анх надаас чи хүүхэмсэг үү гэж асууж байсан нь тод санагдаж байна. Анхандаа тийм л ойлгоц төрүүлсийм шиг байгаан.

itsme (зочин)

би уул нь комент бичсийн тэгсн алга болцон байхын. дахиад бичихээс. чухалаа чухал ккк. бивол эрчүүдийг майр хардышд гуцс хунары нь. өөрөө нэхх сайхан гуцсалдым шиг хараа наачийшдээ. муухай вайна уу би. за яады яады дүүрч ээтр гсн кк

itsme (зочин)

хахаха энэ Бороо нээрээ энэ асуултыг гуруун үеэрээ ярьчих болтоймаа. тэгсийн яады. чи тэгж харагдсы яады түгүүл хаха. за чамайг шүлэг бичдэг болхоор чинь тэгж асуусын зао. шүлэг бичдэг эрчүүд хүүхэмсэг байдаг бид дээ. тээл тэгж асуусы. түүнээс чинь чи нэхх ажил хэрэгч гуцстай л ирээз дээ

itsme (зочин)

түгүүл чи намайг анх хараад юугж бодсын тэрийгээ хэлчихаач чи Бороо

Далай (зочин)

БОРОО бол эх дөлгөөн байрын харагдана байхаа миний сэтгэгдэл

БОРОО (зочин)

Ицми анх надаа тун дажгүй ажил хэрэгч, айхтар байрын бүсгүй харагдсан. Харин одоо бол гэнэн цагаан, хөндий толгойтой (чи өөрийгөө ингэж л ойлгуулсын шүү кк), түс тас түмпэн шанага шиг , муухан эр хүнээс дээхэн эм хүн гэж боддог болсондоо.

xacap (зочин)

Anhnii setgegdeliig zasaj bolii sh erchuud bol stoo grammdaad l boloo gsn hehe

Бафль (зочин)

мундаг нйитлэлч болжээ, минйи найз. Үнэхээр тийм шүү дээ гэж уншлаа. Сүүлийн бичлэгүүд чинь огцом өөрчлөгдөж байна шүү, ккк. Дүгнэж биш үнэн байдлыг урам болгон хүргэж байгаам шүү.

maral (зочин)

tehh, saihan huvtsaslaad yvahad uurtuu itgeh itgel bas joohon nemegddiishde tee

Давка (зочин)

Миний ер нь анх блогчдын харжийсан ойлголт ер нь нээх зөрөөгүйээ. Сторми л жоохон зөрсөн гэхэд болно. кккк. Бас Жи юм байна. Өөр ер нь бүгд л байгаагаара харагдсан даа....

Энхзаяа (зочин)

Яг үнэн . Сайхан хувцаслана гэдэг урлаг :) Хүн болгон эргэж хараад л гоё шүү .. ккк

Арслантай авдар (зочин)

Гарцаагүй үнэн юм чинь л энэ юм байгаам даа.Гэхдээ сайхан хувцасны ард жинхэнэ өөрийгөө нуух ч тусгүйээ тусгүй...

Зочин (зочин)

мэдээд авчмаар юм байна уг мэднэ л дээ яады дахиад мэдээд авчий сайн гэгч нь хэхэ за тэр Бороо Ицми гэнэ энэ улсууд мэддэг байсым байнашд тээд анх уулзахдаа аймаар сэтгэгдэл хоёулаа нэг нэгэндээ төрүүлээд дараагаар нь хэн хэнийх нь тар нь танигдсымуу хаха тэгж л ойлгожийшд мөн үү хэхэ

secretwish (зочин)

хувцас бурхан бие чөтгөр, гоё бичлэг байна, чухалаа чухал чухал

maya (зочин)

тиймээ үнэн шүү. сайхан цэвэрхэн өөртөө зохицуулаад хувцаслаад явна гэдэг чинь бас өөрийгөө болон бусад хүмүүсийг хүндэтгэж байгаагийн нэг илрэл гэдэг...саншайн эгч угаасаа л гоё нийтлэл бичдэг шүү дээ...

Ntsoom (зочин)

Хувцасаар нь угтаж ухаанаар нь үднээ гэж анхны сэтгэгдэл чухлаа чухал

mep (зочин)

боржин бриллиант хоёрыг ижилхэн гоё хайрцаганд хийлээ гээд алиных нь ч үнэлэмж өөрчлөгдөхгүй болов уу гэхдээ яая гэхэв сохрын газар сохор доголонгийн газар доголон

Tseeme (зочин)

Mepee Huvtsasnaas oor yu ch meddeggui khuukhdnuud baina l da, goej goodhoos uuriig meddeggui, tednii tuhai yariaagui l gej bodogdoj bna, chinii hartsuulalt bol haristangui oilgolt baina. Anh uulzaad neeh goe huuhen baisan ch gesen haltaaaisan huvtsastai bol hun ergej harah bolvuu daa. Anhnii setgegdeliin tuhai l yarigdaj bhad yun sohoriin gazar sohor ve

3apaa (зочин)

Анхны сэтгэгдэл их чухал боловч ихэнхдээ худлаа байдаг гэдгийг санахад илүүдэхгүй байх тэ? Дотоод гоо сайхан гэж нэг айхтар чухал юм байнаа бас.

Саншайн (зочин)

Zaraa agaagiin helj bgaa unen unen, er n gehdee anhnii setgegdel hudal huurmag tal ch bas baidag l daa, gehdee hun gadaad goo saihand n tatagdchaad dotood goo saihan n taalagdahgui bol holdood l yavchihna, harin anhnii harts anhnii setgegdleer taalagdahgui bol daraa n bas dotood goo saihniig n tanih bolomj oldohgui l dee. Zaraa agaagaas asuult asuuya, ta emegtei hunii bie avj yavaa baidal bolon huvtsaslaltiig hardag uu?tegeed taalagdahgui bol dotood goo saikhan n yamar yum bol gej medehiig husdeg uu? uneneer n hariulna uu Ehnii setgegdeliin tuhai l bichsen, tegeed daraa daraagiin asuudluud yarigdana l daa, humuus chin anh uulzahdaa neg negnee ih shinjdeg shuu dee, taalagdahgui baival dahij uulzah husel turuh bolovuu? Ehleed bie avj yavaa baidal huvtsaslalt n taalagdval, yariltsaj bgaad dotood setgeliig n medne, tegeed yavtsiin dund l buh yum n medegdene gej bodjin.

3apaa (зочин)

За би нэгэн сайн эр болж 32 цагаан лонк гсн :P "gehdee hun gadaad goo saihand n tatagdchaad dotood goo saihan n taalagdahgui bol holdood l yavchihna, harin anhnii harts anhnii setgegdleer taalagdahgui bol daraa n bas dotood goo saihniig n tanih bolomj oldohgui l dee" энэ үг тань зарим нэгэн тохиолдолд буюу эр эмийн харьцааны үед харагдах эд шиг байштээ тэ? Амьдрал баялаг тул анхлан таалагдаагүй боловч цаг хугацааны эрхэнд дотоод гоо сайханыг нь биширч дээдлэхээс өөр аргагүй болж байсан тохиолдол олон байсан болохоор дээрхи сэтгэгдэлийг бичсэн бөлгөө. Эмэгтэй хүний биеэ авч яваа байдал өөрийгээ хүндэлж байгаа зэргийг хамгийн ихээр хардаг. Өөртөө арчаагүй эмэгтэй хэн нэгэнд эерэг сэтгэгдэл төрүүлэхдээ мааруухан. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн гэдэг нүдээр харагдахгүй болох нигууртай. Гэхдээ хүн болгоныг эрэгчин эмэгчингийн нүдээр хараад байх албагүй л байх л даа. "Хувцас бурхан бие чөтгөр" гэдэг үг чинь угаасаа бүгдийг нь хэлчихээд байгаа байх тэ? Гаднах байдал их чухал мөн үү? Гаднах байдал таалагдахгүй бол доторхи гоо сайханыг таньж мэдэхийг хүсэхгүй гэдэг гаргалгаа чинь зөв л тийм үү? Шатлалын хувьд хүн эхлээд нүдээрээ дараа нь шүдээрээ ч юм уу мэдэрдэг л дээ тэ? Бас л чиний зөв. Ен нь дандаа л чиний зөв байна. Гэхдээ юманд их тэвчээртэй, хүлээцтэй хандаж байхыг амьдрал өөрөө шаардаад ирдэг. Тийм учраас аль болох гаднах төрхийн цаана хэн нуугдаж байна гэдгийг танихыг хичээх хэрэгтэй гэж боддог хүн дээ. За да би ч тэгээд буруу ярьдаг хүн шүү дээ ккк... Нээх урт юм бичээд өөрөө ч ойлгохгүй юм болгоо хаячиж. Сорри айн ккк...

AntiDotE (зочин)

3apaa уба лээхц айлдаад орхижээ.

саншайн (зочин)

Зараа агаа: Таны хэлсэнтэй санал нэг байна өө, гол нь дээрх бичлэгээр хэлэх гэсэн санаа нь арай өөр юм байхгүй юу ккккк хувцас танд аль ч талд аль ч юманд амжилт авчирхад тань их тустай шүү л гэх гээд байгаа уг нь. Би хувцасны мэргэжилтэй хүн болоод ч тэр үү хувцас талаас нь голцуу биччлээ л дээ. Энэ сэдвээр үргэлжлүүлвэл дуусахгүй л дээ, хүнийг таних мэдэх гэдэг чинь ч тийм амар зүйл биш гэдгийг амьдрал өөрөө харуулж байдаг. Заавал загвар хөөгөөд гое л хувцаслаад бай гэсэн үг биш. Цэвэрч нямбай хаана юу өмсөхөө тохируулаад өмсчихдөг байхад илүүдэхгүй л гэдэг утгаар нь Ажилд ороход ажил олгогч нар чинь анхны ярилцлаган дээрээс нилээн их мэдээлэл олж авдаг, өөртөө итгэлтэй байдал, цаг баримталж байгаа эсэх, хувцсаа тохируулаад өмсөөд ирсэн байдал гэх мэт, өөрийгөө илэрхийлэх байдал. Хүн гое сайхан хувцаслачихсан байхдаа өөртөө итгэлтэй ч байна гэх мэт...Эрэгтэй эмэгтэйгүй л анхны болзоондоо өөрт таарсан сэтгэлд нийцсэн хувцаслачихсан байвал өөртөө итгэлтэй бие барилгүй өөрсдийгөө ч зөв илэрхийлчихнэ гэхиймуу даа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тал дээр бол тэгээд дурлал сохор гэдэг шдэ, нээх сэтгэл булаам бүсгүй гое хувцаслачихсан байхад эрэгтэй дуралчлаа гэж бодое л доо гэтэл яг явцын дунд тэр бүсгүй нь үзэл бодол бүх юм нь таалагдахгүй болж ч болно /муугаар хэлвэл хоосон толгой байж ч болно/ эсвэл цаашлаад тэр бүсгүй нь ухаалаг дотоод гоо сайхнаараа ч гайхшруулж болно, тэгээд тэр дурлал нь хайр болон хувирж ч болно. кэкэкэк за за би ч тэгээд хэлэх гэсэн санаагаа зөв илэрхийлчихэж чаддаггүй нэг муу тал байдын, хэл үгийн баялагаа сайжруулах хэрэгтэй л байгаан хэхэхэ

Selenge (зочин)

Blogchid dyndaas chinii blog ilyy ih taalagddag shyy. Hicheegerei ohin min, bysgyi hyn her chadbartai baij boldgiig haryylaarai!

3apaa (зочин)

Хэ хэ чиний хэлсэн санааг ойлгосон бөгөөд дэмжсэн л байгаашт уул нь...

yagtiimee (зочин)

You never get a second chance to make a first impression.

Attila (зочин)

za hehehe

Зочин

сайхан хувьцастай явах ч заримдаа дотоод муухайгаа ч тас нууж чадна шүү.ккк

Хишигээ (зочин)

Бид аливаа зүйлийг бүх талаас нь харах нь зүйтэй.Үнэхээр дэмжиж байна. Тиймээ эрэгтэй, эмэгтэй гэлтгүй гадаад дотоод бүх л зүйлдээ анхаарч бие хүн болон өөрийгөө хөгүүлж бэлдэх нь чухалаас чухал. Бас өөрийн бодож явдаг сэтгэгдэлээсээ хуваалцмаар санагдав. Миний л бодол... Ялангуяа эмэгтэй хүн хичнээн дээд сургууль төгсөж мэдлэг боловсролтой байх нь чухал биш нөхрийнхөө халамжит хань, хүүхдийнхээ сайн ээж нь байж, хүүхдийн хүмүүжилд хүмүүжлийн эерэг аргуудыг хэрэглээсэй л гэж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)