SUNShine® : Зурган тэмдэглэл

Зурган тэмдэглэл

Би өмнө нь Сиатл хотын тухай энд товчхон бичиж байсан болхоор нэг их юм бичсэнгүй тайлбартай  зурган тэмдэглэл болгон орууллаа. Саяхны нэг өдөр өглөө босоход нээх гое өглөө байх лээр нь гэнэт хобби хөдлөөд гарж автобусанд суугаад Seattle downtown орж алхлаа. Цаанаасаа л нэг л гое өдөр байсан би инээд цацруулаад л алхаад байлаа шд. Өмнө нь энэ хотод зөндөө ирж байсан хирнээ ер нь ингэж алхаж хотоор яваагүй юм байна. Бас гол зорилго маань эндхийн арт музейнуудыг үзэх байлаа. Гэтэл яг ажилдаггүй өдөр нь таарчихсан. Гэхдээ яахав өөр өдөр л үзэхээс, үзэхлээрээ музейных нь талаар тусдаа бичлэг оруулнаа. За тэгээд намайг дагаад алхаарай :) Enjoy

Энэ дээрх зураг бол наашаа ирэхдээ онгоцон дотроос авч байснаа оруулчлаа

Энэ дээрх доорх 2 бол downtown орохдоо автобусан дотроос авсан space needle цамхагийн зураг

Автобусан дотроос зураг авч байна гэж байгаад гого шилээ орхиод буучихсаан :( олон юм барьж явах лээр ингэж байгаан ккк утас апарат цүнх гээд л... Тэгээд өдөржин нарны өөдөөс л шилгүй явлаа шд

За тэгээд автобуснаас буугаад эндээс алхаж эхэлсэн

За энэ дээрх доорх 2 зураг бол эндхийн далайн хүнсний зах. Шив шинэхэн далайн бүтээгдэхүүнүүд энд л зарна даа. Энэ зах сиатл хотын алдартай газар.

Энд хүн гуйж зураг даруулах гэж байсан чинь загасны худалдаачин нээх эелдэг лангууны цаанаас гарч ирснээ томоо загас бариад надтай авхуулсан хэхэ.

Алхаж явахад замд тааралдсан энэ хотын бэлэг дурсгалын нэг дэлгүүрээр ороод 

I ♥ seattle гэсэн T-shirt аваад давхарлаад өмсчихсөн. Харин энэ дээрх унтлаганы хувцас хөөрхөн байгаа биз? үзэх дуртай кинонуудын нэг Sleepless in seattle гэсэн унтлаганы хувцас :) T-shirt цуглуулах шинэ хоббитой болов :P

Энэ хавиар сургуулилсан амьтдаараа мөнгө олдог хүмүүс олон тааралдсан

Энэ янз бүрийн юм нийлүүлээд хөгжмийн зэмсэг хийчихсэн гое хөгжим тоглож байсан

Зургийг нь авахын тулд урд нь байгаа сав руу нь мөнгө хийх ёстой.

Энэ миний үзэхийг зорьсон Seattle art museum

Доор нь тээр тэнд сууж байгаа нь би хэхэ

Кофечин хүн яахав замд тааралдсан кофе шопоор шагайж өглөөнийхөө кофег уусан. Энэ Tully's coffee Starbucks-н өрсөлдөгч, кофе нь амттай

Энэ аав хүү 2 хөөрхөн харагдах лээр нь зургийг нь дарчихсан. Хүүгээ халамжлаад хөөрхөн явж байсан.

дундуур нь энэ зурган тэмдэглэлтэй огт холбоогүй нэг зураг оруулчлаа, дээр нэг хоолны газар 00-д нь орсон чинь угаалтуур нь нүдэнд тусаад. Санаа авах нь аваарай :)

Seattle-н downtown-аас нээх холгүй Bruce Lee түүний хүү Brandon Lee 2-ыг оршуулсан газар байдаг гэхээр нь очиж үзсэн. 

Дээр нь нэг ийм гэр хэн нэгэн хүн тавьсан бололтой

Ойролцоо байдаг парк

Өвөрмөц харагдаад байх лээр нь зургийг нь дарчихсан

За тэгээд Сиатлын нөгөө эрэг рүү нь явав

Цахлай

 Өөлхөн болжмор

Дуртай beer ээ рекламдчий кккк

Шувуухайнууд ингээд л хоол эргүүлээд явна даа. Энд ч шувуу их хооллож байгаа даа :)

За тэгээд удахгүй музейгээ үзэх лээр бичлэг оруулнаа.

Аан тийн гоү гоү-н админуудад хүсэлт гаргачуул яадын бол хүлээж авах болов уу? :)

Би 3 жил блог хөтлөхдөө зураггүй бичлэг нэгээхэн ч байхгүй гэхэд болно. Тэгээд зураг аплоад хийдэг лимит нь аааль 2 жилийн өмнө дүүрээд дуусчихсан. Надшиг их зураг оруулдаг хүн хамаг цагаа өөр газар зургаа аплоад хийгээд блогтоо оруулж цаг их үрэх юм өө. Аплоад хийгээд зураг нь блогспот шиг small medium large original size гээд болгочдог бол бүүр гоя л байна. Гоү гоү дахиад зурагны лимит нэмж болох болов уу? Админаа гуйя гуйя кккк


Дахиад хэдэн зураг нэмчихлээ. Эндхийн space needle дээр орой л гарч байсан болхоор өдөр гарч үзмээр санагдаад гарлаа.


start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
jargal (зочин)

goe photo temdeglel bna
goe hot bna shu, ter untlagnii huvtssiig avmaar bainaa :)

uyanga (зочин)

:) like

boljmor ni targan yum bna shd geeloo :P tgd bas shine bichleg huleejaagaa shu :D

Бичээч (зочин)

yamar goyo gazraar yavsan yum be!!!!!!!!!!

3apaa

Надаа Sleepless in Seattle гэдэг t-shirt ганцхааныг аваад ир тэхүү? Ирэхээр нь мөнгий нь өгнө :D

solace (зочин)

Сайн уу? Саншайн

нойр хүрээд нозоороод суужийсан бичлэг уншаад истоо гоя аялчихлаааа :)

naran (зочин)

Гоё зурагтай бичлэгүүд байна. Би бас ингэж явсан газрынхаа зургийг авч бичлэг хийх дуртай.

Цэцгээ

Goyo zugaalga bn aa

blu (зочин)

minii medeh Seattle bol Microsoft, Sleepless in Seattle, Bruce Lee tegeed Grey's Anatomy chini bas Seattle iinh shig sanaj bna :) nice pics

ntsoom

Ажлаа хийгээчээ хэхэ ...

SUNShine®

jargal: Thanks :)
uyanga: харин тийн өөлхөн гэж
бичээч: харин тийн :)
Зараа: Залхуу блогчин блогоо хөтлөөчээ ккккк
захиалгыг нь хүлээж авлаа хэхэ дахин тэрүүгээр явахдаа тэр дэлгүүрээр орноо хэхэ ер нь баахныг авч очоод зардым билүү гээлоо :P
solace: сайн сайн уу Solace? ahaan :) thank u
naran: харин тийн гое тэй, чиний хөвсгөлийн зургууд естой гое байсан шүү :)
Цэцгээ: Харин тийн :)
blu: Thank u Blu
ntsoom: хэхэх ПРИЯТНОЕ С ПОЛЕЗНЫМ гэдгийг юу гэж орчуулдын болоо хэхэх ингээд хослуулаад л явж байна өө кккк

Sono78 (зочин)

Сайхан аялал болжээ.

SUNShine®

Sono78: баярлалаа :)

blu (зочин)

өө нэрэ тэр сүүлийн цүнх бас таалагдав ;)

SUNShine®

blu: хэхэ тэнкс :)
энэ цүнх маань миний үүргэвч л гэсэн үг, багтаамж ихтэй яаж бол яаж л үүрээд амар бас ямар бол ямар хувцсан дээр зохицуулчихаж болдог гутал цүнхэнд дуртай гэж кккк
ану-д ирсэнээс хойш хаа ч явсан цуг гэдэг шиг өөр цүнхгүй хүн шиг л энүүнээсээ салахгүй шүү дээ :P

blu (зочин)

харин тийм яаж л бол яаж болмоор болохооро таалагдав, гутланд "нүдтэй" мөртлөөсөө цүнх олж чадааггүй юм, ерөөсөө ойлгохгүй бгаа.. бөөн ядаргаа ;)

SUNShine®

дахиад хэдэн зураг нэмчлээ

amethyst (зочин)

wow ямар дэлгэрэнгүй гоё оруулдаг юм бэ, их хөдөлмөр заржээ. тэгж бгаад нэг сиатл явж үзнээ кк бад бол сайхан л харагджийн кк. ану.аас ирэх болоогүй юу.

SUNShine®

amethyst: thank you :) Би одоо NY-т байна, энд байж байгаад 2 сард буцна даа

zaya (зочин)

estoi goe zuragnuud bna udahgui bi seattled ochij amidarna uvul ni hed hurtel huiten bdag zun ni her haluun bdag talaar zuvulguu uguuch

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)