SUNShine® : Fashion research in mongolia

Fashion research in mongolia

 Fashion research in mongolia гэсэн ийм сэдэвтэй захиа саяхан contact@yumjir.com хаягаар минь ирсэн юм. Надад үнэндээ маш сонирхолтой санагдсан. Учир нь би нилээн дээр нэг ийм бичлэг блогтоо нийтлэж байсан юм. Миний бодож явдаг зүйлтэй холбоотой зүйл асууж лавлан АНУ-ын загварын сургуульд сурдаг япон оюутан надад доорх захиаг ирүүлсэн. 


I am ....нэрийг нь бичсэнгүй..... and I am an American student studying fashion. I am studing the effects of revolutions and political uprisings on fashion trends around the world. I would really love to visit Mongolia and observe the effects of communism on fashion in Mongolia. I would appreciate any information you could share with me about your work (and the work of other fashion designers) and how local fashion is influenced or if you choose not to express this in your work. And if you do not see a connection between this project and you art I would appreciate a general introduction to the Mongolian fashion scene, as it (like everyother fashion scene around the world is hard to break into).

My project is mainly aimed at discovering how socialism and the oppressive government affected Mongolian design. I actually plan on visiting Mongolia during my project and talking to designers. I was wondering if you would be willing to share some of your expertise on Mongolian design culture and also connect me with designers that use their art as a political tool.

 Thanks for your assistance.

Энэ захиа хамаг дурсамж сэргээгээд хаясан :)

Би өөрөө хар багаасаа л хувцас загварт дуртай байсан. Шилжилтийн насан дээр минь яг л монголын шилжилтийн үе таарсныг хэлэх үү үнэхээр л монголд маань гарсан өөрчлөлт шинэчлэлт хувцсанд яаж нөлөөлж байсныг өөрийн биеэрээ амссан хүн л дээ. Мөн чадах ядахаараа монголын загварын ертөнцийг хөгжүүлэхийг хүсэн тэмүүлж ажиллаж хөдөлмөрлөсөөр яваа билээ. Энэ оюутны сонгосон сэдэв бол үнэхээр хувцас загварын хувьд том сэдэв. Монголын хувцас судлаачдын хийх ёстой ажлыг энэхүү оюутан сонгон авчээ. Би энэ оюутанд мэдэх чадахаараа туслахаа хэлсэн. Намайг монголдоо очсоны дараа энэ оюутан монголд ирвэл түүний хүсэлт гаргасны дагуу монголынхоо дизайнеруудтай уулзуулая гэж бодож байна.

Би моод монголоор дуусдаг гэдэг үгэнд үнэхээрийн дургүй. Бага байхад хувцасны дутагдал их байдаг байсан болоод ч тэр үү миний хувцас загварт дурлахыг минь улам хурцалсан ч байж магадгүй юм. Дэлгүүрүүдэд нь бүх хувцас нь форм мэт тийм л хувцаснууд өлгөөтэй, тэр нь тэгээд нормтойгоор ирнэ. Ирээд л гялс дуусчихдаг. Ээжийн их дэлгүүрээс авч өгсөн хүрмийг би бусадтай адил болохгүй гэж загварыг нь өөрчилж өмсөж байлаа. Аавынхаа өмсөхгүй болсон дээлийг нь эвдэж тэр үедээ л их моодны пальто болгон өмсөж байлаа. Социализмын үед байхад л би бусдаас ялгарж хувцаслахыг хүсдэг тийм л охин байсан. Тэрнээс болж үеийн хүүхдүүд болон багш нар намайг элдвээр минь  л дуудаж байсан даа :). Тэр үед би тухайн нийгмийн цаг үеэсээ түрүүлж явж байж дээ гэж бодогддог юм эргээд харахад....Миний санаж байгаагаар ардчилал гараад л баахан тохиролцооны дэлгүүрүүд ар араасаа нээгдэж хятад бараа л их орж ирж байсан.Тэр үед  барууны сэтгүүлүүдийг үзээд л ийм хувцастай болох юмсан гээд л мөрөөддөг байсан цаг саяхан мэт...Бага залуу байхад байсан зориг маань алга болж би бусадтай л адил энгийн хувцасладаг болоод удсан байх юм.  Гэхдээ хийж байсан ажлууд болон өөр олон зүйлсээс болж энгийн даруухандуу хувцаслах шаардлагаас болсон байгаа юм. Олон жил офисын ажил хийж байсан тул бусдаас ялгараад өвөрмөц хувцаслаад явж байлтай биш тэй. Dresscode-нд захирагдаад өөрийнхөө стайлыг гээжээ би ккккк. Буцаад сэргээнээ :D Офист ажиллахаа болиод жил болох гэж байгаа юм байна одоо бол сайхан эрх чөлөөтэй хувцаслах цаг шүү дээ уг нь бол ккк. Гэтэл энд америкчууд өдөр тутамд дэндүү энгийн хувцасладаг жишигт нь би автаад л биед эвтэйхэн л хувцасны сонголт хийдэг болсон байх юм. Харин Нью-Йоркт бол үнэхээр өөр шүү, бүгд л нэг өөр өөрийн стайлтай хувцаслана том загварын хотууд нь л тийм байхаас биш одоо энэ сиатлд бол яг л нэг хэвийн хувцасласан хүмүүс. Аан тийн би нээрээ удахгүй буцаад NY явах гэж байгаа. Тэнд 2 сар хүртэл байж байгаад тэгээд монгол руугаа буцна даа. Би нээрээ энд байх хооронд их ч юм сурч байна даа. Сургуульд сурах биш practice дээр сурч байна :) Мөн одооноос эхэлж Загасчны морь усгуй гэдэгийг ор тас мартаж цаг зав заавал гаргаж өөртөө зориулж цорын ганц загварын хувцаснууд хийж өмснөө ккк.

Аан тэгээд эцэст нь хэлэхэд Монголын маань загварын ертөнц тун удахгүй дэлхийн загварын ертөнцтэй хөл нийлүүлэн алхах цаг удахгүй гэдэгт би итгэлтэй байна :)

Миний үеийхэн байвал санал сэтгэгдлээ харамгүй бичээрэй. Тэр үед та нар загварыг хэр сонирхдог байсан, хувцсаа хаанаас авч байсан гэх мэт...


start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
jargal (зочин)

ter ueiin zaluusiin huvtsaslalt Agshin geed kinon deer l ovoo haruulsan baidag, bas suuld garsan neg 9009 gedeg kinon deer ter ue odoo orchin ue 2ig haritsuulstsan neg mgl kino garsan teren deer yag l haruulsan bna lee
bi lav ter ueiin gadaadiin ododiin zurag tsugluulj ulger jishee ih avdag baisan daa. Bi tegtlee zagvar sonirhdoggui ch gesen goe huvtsas omsmoor l baoidag baisan.
Gadnii surguuliud goeoo te hicheel deeree l tom tom sedev avaad l sudalgaa hiigeed l endees harahad l surgaltiin chanar yamar baigaa n haragdaj baigaa yum daa, tegeed uuriin bieer sudalgaa yavj hiigeel. Getel manai oyutnuud belen ajil hudaldaj avaad l esvel huulbarlaad l neg tiimerhuu dee

3apaa (зочин)

Ардчилсан шилжилтийн үеийн ид бужигнааны үед хувцас гэлтгүй бүх л барааны хомсдолтой байсан ч гэлээ тэр үеийн ДУДС-ийн оюутнууд энэ тал дээр хамгийн хөдөлгөөнтэй нь байсныг Юмжир мэдэж байгаа байхаа. Том том монцгор хоншоортой зузаан ултай этгээд гутлуудыг тэд л хийж өмсцгөөдөг, бүдүүн бүдүүн цахилгаантай савхин курткуудыг тэд л өөрсөдийн гарааг хийж өмсдөг, жинсэн өмдөө чанах нь чанаж, сэглэх нь сэглээд тухайн үеийн залуусыг атаархуулж байсан шүү. Миний хувьд хэдийгээр хувцаслалтаар найз нарынхаа урд нь гарч гишгээд байдаггүй байсан боловч зураач хэв маяг орсон хувцсыг өмсөх дуртай байсан нь тухайн үед нилээн ялгаатай харагддаг байсан байхаа. Дугуй хар малгай, нэлмэгэр цамц, шулуун жинс гэх мэт...

oogiinoo (зочин)

yamar goyoiin

blu (зочин)

NYC fashion week d oroh gej bgaam bna gej bodood l ssuj baiya kkk

SUNShine®

jargal: нээрээ тийм шүү тэ Агшинг одоо нэг үзвэл сонирхолтой л байх даа :)

Зараа: эрэгтэйчүүд хувцас их оёдог байсан юм байна шдэ нээрээ. Тэр үеийн фото зураг л харин маш цөөхөн байдагийн тэ

Оогийно: хэй сайн уу бүсгүй ойрд тааралдсангүй :) хичээл сурлага өндөр үү

blue: хэхэ аан үгүй ээ ажлаар л явж байгаан :), ерөөлөөр болог кккк хэзээ нэг өдөр орох ч юм билүү why not тэ :) одоогоор бол Just dream :) ......миний мөрөөдөлд хязгаар байхгүй, ямагт том зүйл хүршгүй гэж бодсон зүйл рүүгээ тэмүүлдэг
Өөдөө тэмүүлдэгийнхээ хүчинд л хүн өндөр болдог гээд Горькийн хэлсэн үг байдаг :)

Аан нээрээ 3-4 сар New Yorker болох юм чинь NY тэмдэглэлээ үргэлжлүүлнээ. Өмнө нь үзсэн явсан газруудын талаар байсан бол энэ удаад харин NYorker-уудын амьдралын хэв маяг, амьдралын өртөг ажил амьдралынх талаар өөрт төрсөн бодлуудаа бичнээ

MsDior (зочин)

hi, uuriin chini blogiig unshij ehleed tun udaagui bnaa, minii husel, sonirhol, hobby-toi ijil tustei bolood ch teruu bichsen umiig chini 1 burchlen unshij bgaa. Bi 90-ied oni ehen ued mgl-d yag ene mergejleer surch blaa, minii surch bh ued niigem dunguj shinechlegdeed udaagui, um buhen hovor bsan. Ter ued bi hezee negen tsagt zaaval PARIS

MsDior (зочин)

PARIS

MsDior (зочин)

Sorry, minii bichsen umnuud dutuu orson bhiin

SUNShine®

MsDior: Сайн уу? миний блогоор зочилж бичлэг бүрийг маань уншиж байгаад баярлалаа :)
сэтгэгдэл чинь харин яагаад гүйцэд ороогүй юм болоо? та дахиад заавал бичээрэй их сонирхолтой санагдаж байна :)

naraa (зочин)

uneheer taalagdlaa dandaa heregtei goe medeelluud bichij bdagt bayrlalaa bi ooroo deigner mergejileer togsson gehdee mongoliin dizainii surguuliud er ni delhiin aldartai brand dizaineruudiin talaar yu ch zaadaggui oorsdoo l interneteer haij medee medeelel olj awdag tgd tuuh soel ni yag heregtei gesn medeelel ni gadaad hel deer bhoor oilgohgui yumdaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)