SUNShine® : life is wonderful

life is wonderful

Төрийн соёрхолт, яруу найрагч Зундуйн Доржийн энэ гое шүлгийг блогтоо хадгалчихья, Heaven блогоос чинь татаад аваад ирсэн шүү :)

Өглөө болгон

Өглөө болгон эрт босож
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа

Оюун ухаанд чинь хайрлах болно


Орой бүхэн хэрэг болгож
Одон ертөнцийг бүтэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнгийн сүлдээ
Эгнэгт танд хүртээх болно


Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэвжихийн учрал тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийгэх болно


Мөнгөн сарыг хөөрөх бүрийд
Мөнхүү бас бахархан харж бай
Сэрж санахын яруу тодыг
Сэтгэлээрээ ямагт эдлэх болно


Ухаант хүн хаа ч очсон
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишиг
Бат түвшин явах болно


Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруу инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн үрт наслахын
Өлзий буян бүрдэх болно



Би чамд хайртай   Амьдрал минь .....

Чи надад заримдаа хатуурхаж байсан ч би чамд хайртай л байдаг ..... чи надад хатуурхлаа гэж би хэзээ ч гомдоллодоггүй..... яагаад гэвэл ухаарлыг өгөх гэж л чи надад жаргалын хажуугаар зовлонг нь ч амсуулдаг. Надад тааруулж бэлдсэн тэр бартаа замыг чинь би туулаад гарсныхаа дараа бүр маш их аз жаргалыг мэдэрдэг. Би чамтай хэрэлддэггүй муудалцдаггүй хэлсэн сануулсныг чинь анхааралтай сонсоод алдаа байвал засаад урагшаа харан алхдаг. Би чамайг хайрладаг шиг чи намайг хайрладагийг чинь би бас мэдэрдэг. Амьдрал чи дэндүү амттай, чамаас хэзээ ч уйдамгүй.

Би амьдралд чамд дэндүү шунан дурлагч

Хүмүүс зам дээр өмнө нь бэлдсэн сайхан зүйлсийг олж харалгүй хажуугаар нь өнгөрөөд явдаг ..... амьдрал чи уг нь их өглөгч шүү дээ. Чамаас би зөндөө сайхан зүйлсийг авсан. Чамдаа баярлалаа.

Чи хэнийг ч ялгалгүй хайрлаж бас зэмлэж чаддагт чинь би дуртай. Хүн болгонд чи боломжийг өгдөг, хүн болгонд чи сонголтыг өгдөг.

Амьдрал танд ямар ч хувь тавилан бэлдсэн байж болно харин та өөрөө хүсвэл тэмүүлвэл танд таны хувь тавиланг өөрчлөх боломжийг өгөхөө ч амьдрал мартаагүй.


Амьдралыг байгаль дэлхийгээ бие биенээ хайралцгаая

life it is...so... wonderful
It is so meaningful
It is wonderful
It goes full circle
Wonderful
Meaningful
Full circle
Wonderful


start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Ицми

сайхан шүлэг...

Gorgeous

зураг нь ч бас гоё.

maya

гоё энерги :)

Chandmani (зочин)

Өөрийнхөө инээмсэглэж буй зургийг хамгийн сүүлд оруулаад засвар хийгээд өгөөч. Яг таарах байсан юм. :)

Ицми

Чандань-д: энэ зураг өөрийнх нь зурагтай бараг адилхан юм. арай ч ихэр нь юм гэхдээ нэлээн төстэй зураг байна

jargal (зочин)

тэнгэр уул ус нар сар байгаль дэлхийгээ бахархан хүндлэн хайрлавал хүн төрөлхтөн аз жаргалтай амьдарнаа гэсэн мэт


үнэхээр сайхан шүлэг :)

~Lonely Wind*~

кк яас гоёиймбээ

Sol@ce

истоо гоя бичлэг байна..

энэ их гоя шүлгээ.. аруун жилд байхд яаааг хичээлд явах гэж байхад радиогоор явдаг байсан

"MRG"

Гоё шүлэг байна таалагдлаа баярллаа

selenge (зочин)

hoe huuheen!! fashion brand-yydiin amjiltiin nyyts myyts gesen goe nom medehgyi biz? tiim yum medej baibal post hiigeech yumar nom ynshbal goe medeelel oloh uu ? 1 2 nom googled yzlee coco-channel ed nar geed hed heden yum garch irj bna. Chamd sanal bolgoh nom bn uu?

barbie

Өөдрөг амьдрал... Хайр... гоя шүлэг ээ гэж :).

SUNShine®

Ицми: харин тихх
Gorgeous: :) tnx
Maya: :)
Chandmani: ийм гое инээмсэглэсэн зураг хайгаад олсонгүй ээ кккк
Ицми: ийм өөлхөн ихэртэй байвал гоя л байна кккк
Jargal: харин тийн яг үнэн :)
~Lonely Wind*~: ахаан :)
Sol@ce: баярлалаа. Тийм үү би өмнө нь ерөөсөө сонсож байгаагүйн байна лээ
"Маргад-Эрдэнэ": баярлалаа
Selenge: сайн уу бүсгүй? Яг амар брэндийн түүх сонирхож байгаан? Алдартай дизайнеруудын түүхэн номнууд бол зөндөө байгаа даа. Надад байгаа номнууд бол энэ байна http://more.blog.gogo.mn/read/entry57400
Нэг ийм ном байна The 50 Most Influential Fashion Designers of All Time (Icons of Culture) Amazon.com оос хайгаад үзээрэй
Barbie: Өөдрөг амьдрах сайхан :)

Heaven (зочин)

хүн бүр амьдралынхаа үнэ цэнийг мэдэрч сураасай гэж хүсдэг. өглөө бүр сэрэхдээ амьдралдаа талархдаг. олон хүн чиний энэ бичлэгийг уншаасай. бөөн хайр үнэртэж байна.

SUNShine®

Heaven: Баярлалаа :)

Цэцгээ

Yamar goyo bichleg ve, Bayarlalaa Sunshine!

Энхзаяа

Сайхан шүлэг.. Гоё бичлэг ..
Амьдрах сайхан шүү :) кк

SUNShine®

Цэцгээ: thanks dear :)
Зайка: thanks sweetie :) тийн амьдрах сайхан :)

отгоо (зочин)

uneheer gaihaltai. Bi tsag urgelj chinii oruulsan zurag niitlel buhniig unshij bas uzeh durtai.Bi ene shulgiig anh sonsood uneheer gaihaltai gej bodoj bj bilee. chamd bayrlalaa urgelj saihan medeelel saihan zuilsiig oruuldagt chin.

♥Зөөлөн Эгшигт♥

Баярлалаа. Би энэ бичлэгийг өвчтэй байгаа найздаа явууллаа. Түүнд минь маш их урам зориг өгөх байх

оюунмандал (зочин)

unheer goy yumaa bayrlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)