SUNShine® : HOME

HOME

 Amethyst үзээгүй хүмүүс нь үзэг гэж бодоод блогоос чинь share хийчлээ :) (Миний зочлох дуртай блогуудын нэг байгаа юм)

Францын кино найруулагч Yann Arthus-Bertrand-ийн Home гэх баримтат кино 2009 оны 6-р сард 5 тивийн 20-оод хэл дээр нэгэн зэрэг нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл 180 гаруй улсад албан ёсоор дэлгэцнээ хүрч олны анхаарлыг нэг хэсэгтээ л татаж байсан байх юм.

Найруулагч 15 жилийн турш 50 гаруй улсаар аялж, голчлон агаараас авсан өндөр чанар бүхий зураглалуудаас бүтсэн энэхүү баримтат кино эх дэлхийн маань үзэсгэлэнт байгалийн тогтоц, үзэгдэл, тэдгээрийн учир шалтгааны холбоог тоо баримтаар дэлгэрэнгүй тайлбарлахын сацуу хүн төрөлхтөн бид эх дэлхийнхээ байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хэрхэн алдагдуулж, энэ нь ямар их хор нөлөө дагуулж байгааг бодитоор үзүүлснээрээ онцлог ажээ.

Ингээд та бүхэнд энэхүү баримтат киног цаг гарган үзэхийг санал болгож байна. Дашрамд дурдахад энэ киноны цэнхэр гаригийн маань өвөрмөц байгалийн үзэмж, монгол ардын уртын дуугаар хослуулсан шийдэл бүхий эхлэл нь монгол хүн бүхэнд дотно сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.Цаг зав гарган заавал үзээрэй. Энд дарж киногоо үзээрэй.

Уг нь 2009 онд гарсан юм байна үзээгүй хаагуур нь өнгөрчихсөн юм бүү мэд. Үнэхээр гайхалтай хийсэн баримтат кино байна.

Хэдэн зураг нэмээд оруулчья

Photography With A Bird’s Eye View



Yann Arthus-Bertrand-ийн сайт нь энд байна.

 Манай монголын дээгүүр Ингэж нисээд  тольдоод ийм кино хийчихдэггүйн байхдаа :). Ямар дүр зураг буух бол?



start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
jargal (зочин)

thanx for sharing эхлэлийг нь үзлээ орой харьж байгаад тухтай үзнээ

Mongoliin deeguur ingej avbal bidnii medehgui baigaa buhen haragdah baihdaa

azula (зочин)

ter temeetei zurag yamar goe yum be yaaj ingej goe avdag bainaa
just wonderful world

amethyst (зочин)

өө ямар гоё юм бэ? баярлалаа:) та зочилж байвал бид 2т нэр хүндийн хэрэг шүү:)

Beni (зочин)

uchigdur uzsen surdmeer goe kino bailee
ooroo yag l delhii deeguur niseed l yavj baigaam shig goe yum bna lee
ter yapon yu vee humuus n yag shorgoolj shig bujignaad
ene kinog kino teatrt uzvel bur goe baihdaa

99sarnai (зочин)

Sn bn u. Tanii nomiig avah gesiimaa. Daanch ih delguur bileg delguuriin nomiin tasagt bhgui bna lee. Tanias avah bolomjtoi yu. Hariu heleerei. :)

SUNShine®

Jargal: тэгээрэй :)
azula: yeah :)
amethysi: гое зургуудтай, гое мэдээллүүдтэй гого блог :)
beni: харин тийн
99sarnai: сайн уу? Их дэлгүүүрт уг нь байх ёстой доо сониймаа :)
дуучсихсан юм байхдаа. интерном, гранд плаза мир номын дэлгүүрүүдэд бас байгаа_ Би одоогоор өөрөө монголд байхгүй байгаа юм. Чи надруу мэйлээр өөрийнхөө мэйл хаягийг явуулчихаж болох уу? чи манайхантай холбогдоод авчихаж болно 30%-н хямдралтайгаар нь :)

Jezzzz (зочин)

zurgiig ni harj bsnaas kinog ni vzej bsangvi vneheer gaihaltai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)