SUNShine® : New York тэмдэглэл 9 (Brooklyn public library)

New York тэмдэглэл 9 (Brooklyn public library)

 Нью-Йоркт ирээд хэд хонож байна. Анх ирж байхад төрж байсан сэтгэгдлээс мэдээж өөр байна :).Танил уур амьсгал...цаг агаар намрын налгар өдрүүд.....бороо гэхэд бороо гэмээргүй нэг тийм нарийхаан ширхэгтэй тунадас унаад л... Өнөөдөр харин хагасайн өдөр нартай сайхан байна. Би өнөөдөр юу хийх вэ гэж бодож бодож номын санд өдрийг өнгөрүүлэхээр шийдэж Brooklyn public library-д ирээд сууж байна. Хаатал нь сууна гэж бодож байна.

Би уг нь аль 8 сард монгол буцчихсан байх ёстой боловч энд дахин хэдэн сар байх ажлын учир шалтгаанаа тодорхой бичиж америкийн иммигрэшионд хүсэлт гаргаад явуултал сарын дараа таны энд байх хугацааг 6 сараар сунгалаа гэсэн сайхан хариу ирж би нь ингээд явж байна. 2009 онд Америкийн элчин сайдын яам анхнаасаа л виз мэдүүлэхэд маань зорилгыг маань дэмжиж итгэж виз олгож байсанд баярламаар, дараа нь дахин мэдүүлэхэд арай урт хугацааны ирж очдог виз дарж өгсөнд үнэхээр баярламаар. Харин ирж очиход хил дээр дарах хугацаа нь янз бүр дээд тал нь 6 сар байдагийг хүмүүс мэдэх л байх. Энэ удаад миний энд байх хугацаа нь дуусах гээд нэг бол явчихаад эргэж ирэх байсан ч би нааш цааш явж цаг мөнгө үрэхийг хүсээгүй тул энд дахиад хэдэн сар байх шаардлагатай байгаа шалтгаануудаа бичээд явуултал сунгаад өгсөнд маш их баярласаан :). Ер нь үүнээс харахад хаана ч гэсэн зорилгоо зөв тодорхойлоод хүсэлт гаргахад хаана ч эерэг хариулт өгдөг юм шиг санагдлаа ...

За өөр юм бичих гэж байгаад өөр юм биччихсэн сууж байна :P. Би өмнөх 8 дугаар тэмдэглэлдээ брууклины мүзей үзэх гэж явахдаа энэ номын сангийн зургийг гаднаас нь аваад оруулж байсан даа. Энэ удаад харин ном үзэж судлая гээд зорьж ирлээ.


Номын сан нээгдэхээс өмнө 20 мин өмнө ирсэн байлаа. Үүдэнд нь хүлээж кофе уулаа. За тэгээд ороод 4 давхар номын сангийн art&music гэсэн танхим руу ороод тэндээс гархаа мэдэхээ байлаа шд :). Еооооо арай дэндүү гое номнууд яаасан их юм бэ үзэж уншиж барагдахгүй их ном байна шдэ. Би өөр хотуудын номын сангийн арт дизайн хэсэгт байх номнуудыг үзэхэд ийм их сонголлтой байгаагүй юм. Харин энд Нью-Йорк гэсэндээ fashion номнууд дэндүү их юм :). Тоолж баршгүй их. Ингээд хааяа ирж хэд хэдээр нь номнууд авч явж үзэж уншиж байя гэж бодлоо. Загвар сонирхогч, оюутан, дизайнеруудад зориулаад хэсэг номных нь нүүрийг оруулья гэж бодлоо. Үнэндээ номын дэлгүүрүүдэд тэр бүр байдаггүй номнууд байна лээ. Учир нь хэвлэсэн жилүүд нь янз бүр. Шинээр дахин хэвлэгдсэн номнуудыг бол  харин amazon.com-оос захиалаад авч болно. Доторх хуудсуудыг нь эргүүлж үзэхэд мэдээж үгээр хэлэхийн аргагүй өмнө нь харж байгаагүй зурагнууд их, уншиж байгаагүй зүйлс их байнаа. 5 эгнээ номын тавиур дүүрэн дан фэшион номнууд ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ :) Эндээс одоо салахгүй ээ хэхэ, зав л гарвал гүйж ирээд байх болов уу хэхэ. Бас уран зургийн номнууд нь гайхалтаааай........ Миний бас нэг мөрөөдөл бол гэртээ түүхийн, уран зургийн, фэшион номнуудын арвин их цуглуулгатай номын сантай болох :). Боломжоороо цуглуулж л байгаа :).


За тэгээд энд 2 сар хүртэл байх тул NY тэмдэглэл маань үргэлжлээд л байна даа :) Амжуулаагүй зүйл их байгаа, эндхийн бүх даавууны дэлгүүрүүдээр орох, үзээгүй музейнүүд, street fashion-ны зургууд гээд л зөндөө их юм байнаа. Мэдээж New Yorker хэдэн сар болсных эндхийн ажил амьдрал хэв маяг хүмүүсийн нь талаар өөрт төрсөн сэтгэгдлээ бас бичнээ. Хамгийн гол нь мэдээж төлөвлөсөн ажлаа амжуулах :) За дараагийн бичлэг хүртэл түр баяртай

 

Өмнөх тэмдэглэлүүд энд....


start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Хэрлэн

AHHHH NEW YORK... we will meet some day. гоя газар байгаан байнашт.

Musician

Нарны туяадаа амжилт хүсий хэхэ

jargal (зочин)

uuu goe goe sonirholtoi temdegleluud chin urgeljelh ni
minii mergejil bolhoor hoolnii tehnologich
hoolnii torliin nomond gar tattdaggui hun de kkk
yag togooch bish ch gesen hool hiih unen hobbytei yum :)
bas zagvar sonirhono

amethyst (зочин)

library orohod card neelgedeg uu? NY shig zavgui metropolitan hotuudad bi durtai, gesnees ta brooklyn.d bgaad bgaa yumuu. tegj bgaad bronx, queens ene ter orvol bicheerei. yamar yalgaa bna ene teriig ni. manhattan bol todorhoi biz dee hehe.

Энхзаяа

NY нээрээ түм түжигнэж бум бужигнасан газар шүү ;)
Ховор гоё номнуудаар цуглуулгаа баяжуулахийнсан кк

SUNShine®

Хэрлэн: хэй сайн уу? хичээл сурлага нь өндөр үү? хэзээ төгсөх билээ
танай наана чинь нэг очиж үзхиймсан гээд л бодоол байгаа :)
Musician: тээнкс :)
jargal: hehe анхаан эмэгтэй хүн бүр хоол хийх хоббитой байх хэрэгтэй байхаа тэ :) үргэлж шинэ хоол туршаад л ккк
amethyst: анхаан карт нээлгэдэг, зарим газар жуулчны визатай байсан ч байх хугацаагаар нь хэрвээ хаягтай байвал нээгээд өгчихдөг юм байна лээ. Анхан би бруклинд байрлаж байгаа. Queens Bronx орж үзнээ л гэж бодож байгаа орвол мэдээж бичнээ :) Харин тэхх манхэттэн бол тодорхой :P өмнөх тэмдэглэлүүд дээр зөндөө байгаа дөө :)
Зайка: ммм хэлээд юухэв :P. Чи номынхоо цуглуулгаас танилцуулж блогтоо оруулахгүй юм уу ;)

Цэцгээ

Ямар гоё юм бэ. Би нээрээ чамаар их бахархдаг. Монголынхоо загварын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмэр оруулж ном бичсэнд чинь. Өдийд ном байтугай олон зүйл хийж чадахаар хүмүүс нь дорвитой юм хийхгүй л байна. Гэхдээ хийж байгаа нэг хэсэг нь улам сайхан болгох бизээ.

blu (зочин)

NY Fashion Week g orj uzvel ch kkk
Ene shine jileer NYC yavdag yum biluu gej neg salhilgagui muruuduj uzsenshd ;>

Chandmani (зочин)

Ажлаа сайн амжуулаарай даа. Нэг л мэдэхэд харих хугацаа болчихсон байдгийн шүү. :)

JENNI (зочин)

AAAAA SOOO JEALOUS!!!!!! hehe have fun Sunshine egchee... hehe bas yamar goy goy nomnuuud veeeee =]]]]]

Naraa (зочин)

Ugui ee mon baharmaar sain busgui shuu. End tend ochood bult bult yariad yavdag humuustei haritsuulashgui. Sanasan setgesen bolgon chin butej bielj yavah boltugai, ulam ih amjilt gargaarai.

SUNShine®

Цэцгээ: Баярлалаа үйлчин бүсгүй минь :) намайг оюутан байх үед л үзэх харах ном олддоггүй хэцүү байсан, төгсөөд хэдэн жилийн дараа ч мөн л байхгүй хэвээрээ байсан тул би оюутан байхынхаа мөрөөдлийг биелүүлж номоо гаргасан. Одоо эргээд харахад номонд маань мэдээж учир дутагдалтай дутуу зүйл их байна лээ :) тэгээд ч нэмчихгүй яав ингээд ч энийг нэмчдэг байж гээд л байдын :P гэхдээ хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй мэдээллийг нь өгч өчүүхэн ч гэсэн тус болж байгаа гэж найдаж байгаа. Цаашид харин үргэлжлэлийг нь гаргах юмсаан гэж бодоод л байгаа
blu: харин тиймээ 2 сард болохыг нь бас л үзэж амжихгүй буцахнээ. Яадын сахилгагүй мөрөөдлөө биелүүлчээч :P тэгвэл энд уулзий хэхэ
Chandmani: Харин тиймээ хэлээд юүхэв, энэ өдөр хоног чинь яасан ч хурдан өнгөрдөг юм. Цагтай уралдаад л гүйж явна хэхэ
Jenni: хэхэх :). Гэснээс чи өөрийнхөө байгаа газраа номын санд нь мэдээж зөндөө орсон байх тэй, номнууд нь ямар байна, сэтгэгдлээ бичээрэй. Чи энэ чигэлэлээр сурах гэж байгаам чинь ном сайн үзээрэй. Бас fashion pattern номнууд байна лээ. Сайн дадлага хийгээрэй :)
Naraa: баярлалаа :). Чиний хичээл сурлагад чинь бас өндөр амжилт хүсье, тэмдэглэлүүдийг чинь уншиж байгаа шүү :)

Цэцгээ

Тэгээрэй үргэлжилэл нь бүр илүү болох нь ойлгомжтой. Одоо ч гэсэн нэг ч ном гараагүй л байна хэ хэ. Чи л энэ орон зайг дүүргэх хэрэгтэй.

gmb (зочин)

hey, uneheer taalagdsan nomoo avmaar bval ter barnes&noble.com ch biluu orood nomnihoo neriig bicheed haigaad uz garaad l ireh estoi, tegeed ter nom"used" geed bas hajuud n hed dahin hyamd bgaa, nom unshdag amerikuud nomig yag shine yum shig heregledeg yum,bi neg tegj haij bsan nomoo avch bsan sanagdaj bna.shine nomnoos oo yalgadah yum n gaduur n burhsen gyalgar uut l baihgui ,ih zugeer

uran (зочин)

yamar goe yum be ta yahoo id-ga ugch bolhuu

uran (зочин)

aan za za bgan bna shde kkkk

sanny (зочин)

I became a fan of you recently on your fashion designs and I enjoy the photos on your instagram. And I start having a look at your blog now. What a creative, beautiful, and inspired woman you are! I have been to New Your just for 4 days this fall and been to this library as well. It seems true life starts when we get 30 as women. I almost found myself too finally :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)