SUNShine® : New York (тэмдэглэл 10)

New York (тэмдэглэл 10)

Өнөөдөр 2011 оны 10 дугаар сарын 22-ны хагассайн өдөр болж байна. Би дахиад л өглөө босоод өмнөх бичлэгэн дээр бичсэн номын санд ирээд сууж байна. Өглөө нээгдэхэд нь ирвэл хамгийн гое суудал олж суудын хэхэ. Тэгээд өглөө хүн багатай байж байснаа өдөр болонгуут пиг дүүрэн суудал ч олдохгүй дээ. Хүнээс их юм байхгүй болхоор нэт нь аймаар удаан болчихож байгаам даа.

Уг нь өнөөдөр бичлэг оруулая гэж бодоогүй байтал кофе уух гэж номын сангийн гадаа гарлаа. Хэдэн өдөр бороо ороод байсан өнөөдөр сайхан нартай өдөр байна. Гэтэл номын сангийн өмнө нэг жагсаал болж байхтай таараад зүгээр байж чадалгүй хэдэн зураг дараад яг оруулаад сууж байна. Сэтгүүлч аятай шууд зураг аваад л газар дээрээс нь шууд дамжуулав гэдэг шиг л сууж байна шд хэхэ :P.

За тэгээд дарсан хэдэн зургуудаас орууллаа.

Ийм цаас тарааж байсан

Хэний зохиосон хэн гэдэг дуучны дууг дуулж байсныг мэдэхгүй үнэхээр гое дуу дуулаад байсаан. Хажууд зогсож байсан хүмүүсээс энэ хэний дуу вэ гэхэд мэдэж байгаа хүн байсангүй. Хайр эв найрамдал эрүүл энхийн сэдэвтэй дуу байсан.

Энэ дээрх 2 зургийг хараад бага байхад 6 сарын 1 нд аавтайгаа цуг Сүхбаатарын талбай дээр очиж хүүхдийн зургийн уралдаанд орж эвтэй 4 амьтанг өнгө өнгийн шохойгоор газар зурж байсан санаанд оров. Тэр үед хүүхдүүд зарим нь дэлхий зураад дээр нь шар үстэй хар үстэй буржгар үстэй тив тивийн хүүхдүүд хөтлөлдчихсөнөөр ч зурж байсан санагдана. Талбайн урд хэсэгт дөрвөлжин дөрвөлжин цементэн талбай байдаг байсан даа юу гэж тайлбарламаар юм бэ дээ хэхэ. Нэг хүүхдэд нэг дөрвөлжин талбай оногдоно хэмжээ барагцаагаар бол 1,5*1,5 метр хавьцаа

Төгсгөлд нь энэ дэлхий дээр үргэлж амар амгалан баяр баясгалан эв найрамдал ноёлоосой гээд энэ доорх зургийг оруулчий. 


За за одоо үндсэн ажилдаа орье хэхэ мэргэжлээ мартчихсан зурган сурвалжлага хийсэн юм шиг л болчихлоо :P

Холбоотой бичлэгүүд энд ....

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
jargal (зочин)

we want no war just love and peace :)

Энхзаяа

18 war veterans commit suicide every day" гэдэг нь аймр санагдлаа.
Дайнд явж байсан хvмvvс дайны vеээр vзсэн зvйлээ мартаж чадахгvй PTSD гэж disease тусдаг гсн :(
Энэ жагсаалд оролцож байгаа хvмvvс vp xvvxдvvд нь байх даа
Нээрээ SUNShine нь сурвалжлагч SUNShine болж байгаан байна даа :) кк

from usa (зочин)

usa d bnga l iim jagsaal bolj bdag toodgui l yum shig baigaan

10 years ago we had Steve Jobs, Bob Hope, Jonny Cash
Now we have no jobs no hope no cash ene bas l uaylduulaad zov l bichij
unendee americiin ediin zasag saingui l bna shu de. USa d ajil oldohgui er n ulam l hetsuu bolood baina.

maya (зочин)

Ямар гоё нийтлэл вэ баярлалааа. Хүмүүс ийм зүйлийн төлөө нэгдэж, тайван бас өөр өөрийнхөө чаддаг зүйлсийг хийж чадаж байгааг харах үнэхээр сайхан байна. Дэлхий энх тайван, амар амгалан байг!

Ицми

хэхэ мундаг сурвалжлагч байна шүү

SUNShine®

jargal: yeah :)
Зайка: харин тиймээ аймаар :(
kkk явж Wall street protest-н зураг авья даа гээл үү :P
from usa: анхаан
maya: баярлалаа :). гое дуу хөгжим эгшиглээд дуулаад хүмүүс үг хэлээд л хүнд хүрэхээр тийм жагсаал байна лээ. Би эхэлж байхад нь л жаахан зогсож байгаад номын сан руу орчихсон, нилээн хүн цугларсан байхаа
Ицми: :D

Цэцгээ (зочин)

Тиймээ бидэнд дайн тулаан атаа хорсол өс хонзон хэрэггүй бид зүгээр амар амаглан тайван сайхан амьдрахыг хүсдэг.

SUNShine®

Цэцгээ: Тиймээ :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)