SUNShine® : New York (тэмдэглэл 11)

New York (тэмдэглэл 11)

 Өнөөдөр уг нь би даавууны дэлгүүр явах зорилготой гараад манхэттэн оров. Салхитай бороотой цастай бүрхэг хөгтэй өдөр л байлаа миний хувьд. Уур хүрмээр ч юм шиг инээд хүрмээр ч юм шиг л юм болсон. За дэс дараалалтайгаар нь өнөөдрийн тэмдэглэлээ бичье. Нью-Йорк хэзээ нэг өдөр явах хүмүүст сургамжтай нэг юм хэлнээ хэхэ. Өнөөдөр би нэг электроникийн дэлгүүрт хулхидуулав :P. Манхэттэнээр явбал хэзээ ч битгий электроникийн дэлгүүрээс юм  аваарай. Хүн харахад хулхидачихаж болхоор царайтай л харагдсан юм байхдаа ,тэр хүн хичнээн хүнийг ингэж хулхидсан болоо.... за энэ тухай жаахан байж байгаад бичье эхлээд та нар зураг үз :)

Маш их салхитай бороо цастай байсан тул жаахан явж байгаад л таарсан дэлгүүр болгоноор орсон гэхэд болно доо.

Инкээл хүйтэн борооноор даавуны дэлгүүрийн зүг явж байтал Madame tussauds museum яг замд байх лээр нь зүгээр байж чадахгүй яваад орчлоо билетний үнэ нь 38$ юм байна.

Энэ музей дотор авхуулсан зургуудаас ганцыг оруулчий дөө Тахi-ны жолооч болов :P

За энэ доорх 2 зураг болбоос өнөөдрийн миний хулхидуулалтын эхлэл гэж байгаа хэхэ. Би манхэттэнд байдаг даавууны дэлгүүрээс гараад яг хажууд нь байдаг нэг электрон барааны дэлгүүрээр шагайгаад эргүүлж тойруулаад харж байтал худалдагч өвгөн миний барьж яваа апаратыг харчаад надад чиний энэ апаратанд тохирсон lens байгаа чи үз гэсээр байгаад үзүүлэв. Тэгээд ийм үнэтэй энэний тал үнээр би чамд өгье гээд хайрцган дээрх үнийг харуулав үнэтэй байнаа яах аргагүй. Тал үнээр нь гэхээр нь тэгсэн ч гэсэн үнэтэй л байна даа гэсэн шүү юм бодоод би авахгүй ээ гэтэл чи харамсахгүй шүү гээд бүр шалаад болдоггүй тэгээд апаратанд маань тэр Lens ээ хийгээд надад ид шидийг нь үзүүлээд л байлаа. Тэгээд дэлгүүрт дотор зураг аваад л... lens-гүйгээр авах лээр бага талбай л гараад Lens -ийг нь хийхээр яах аргагүй л том талбайг хамарч аваад байнаа тэр мэдээж ойлгомжтой л доо, тэгээд дахиад нэг ид шидийг нь үзүүлий гээд миний курткны цахилгааны татдаг юмны зургийг ойртуулж байгаад авав яах аргагүй өөр байлаа л даа хэхэ. Бас өөрийнхөө цагийг зургийг нь авч үзүүлээд л....За тэр ч яахав тэгээд үнэ хаялцвоо. Тал үнээр нь ав гэж байна. Авахгүй л гэлээ. Тэгээд л буулгаад байнаа. Үгүй л гэлээ... Тэгсэн чи интернетээс ямар үнэтэй байгааг нь хар л даа гээд бүр нетээр үзүүллээ. Үнэхээр л тэр хайрцган дээр байгаа үнэ байнаа байна. Тэгхээр чинь ийм үнэтэй юмыг ийм хямд авчвал хөөрхий муу апаратанд маань зүгээр юм гээд би Lens авах зорилготой орж ирээгүй ийм үнэтэй авч чадахгүй  тэдээр л авья гээд дахиад жаахан булгаад  авлаа.За апаратаа сайжруулчлаа ухааны юм бодоод баярлаад байгаан биш үү хэхэ, гэтэл яасан байхав байрандаа ирээд нетээр хайж үзлээ хэхэхэхэ :P :D өнөөх маань өчнөөн буулгасан үнээс 35%-иар хямд байж байдым даа. Падан дээрээ тэр хуурамч сайтныхаа хаягийг бас биччихэжээ. Нөгөөх нь байхгүй байгаам чинь. Надад юугаа үзүүлчихсийн бүү мэд. Сурчихсан хүн байна лээ дээ харин ч нэг..Ийм л юм болсымдаа гэж хэхэ. Гэхдээ авсандаа харамссан юм алга гол нь тэгж худлаа байдаггүй сайт үзүүлээд аймшгийн хямд өглөө гээд л баахан буулгаж байна гэж худлаа хулхидсан тэр өвөөг л бодохоор бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.  Хөөрхий муу нэртэй луу данстай хужаанууд л нээх том үнэ хэлчээд тэрнээсээ өчнөөн буулгаад байдгаас долоон дор юм болов шд хэхэ. Хятадад ч ингэж хулхидуулаагүй юм даа. Гол нь энэ хавиар жуулчид их явдаг болхоор эргэж буцаж заргалдаж маргалдах гэж эргэж очдоггүй бололтой, амташсан хэрээ 13 дахина гэдэг нь л байхдаа бодвол.  Гол нь миний аав шиг минь өвөө шиг минь тийм хүн тэгж хулхидна гэж бодоогүй л юм шиг байгаан хэхэ. Хөөрхий тэр хулхи өвөөг бурхан өршөөг. За яахав энэ lens-ийг нь хийж байгаад зөндөө зураг аваад дараа нь оруулнаа хэхэ :P Ингэж хулхидуулаагүй бол би ийм lens авья ч гэж бодохгүй л явах байсан хэхэх хулхидуулсан ч гэсэн сайн тал байнаа байна :)

миний үсний ширхэг гарчихаж бас


Би даавууны дэлгүүр орхоороо ухаанаа алдчихдаг юм даа. Хамаг шунал энд л хөдөлдөг хэхэх хүүхнүүд хувцасны дэлгүүрт шунал нь их хөдөлдөг дөө гэтэл минийх даавуу шүү дээ :P болдогсон бол бүгдийг нь монгол руугаа ачуулчмаар л санагдхаар тийм гое даавуунууд л байна даа энд

Энд ер нь усны гутал л өмсөхгүй бол гутал тэсэхээргүй л юм байна. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр харих замдаа нэг ийм усны гутал олж авав. Энд хэм нь бага боловч үнэхээр салхитай хүйтэн байдаг юм байнаа. Өвөл нь монголоос хүйтэн байдаг л гээд байгаа яаж өвөлжинө дөө хэхэ :)


Тэгээд өдөржин гадуур даарч явсан болхоор бүр нэг халуун ногоотой бэлэн гоймон идмээр санагдаад :P Хажууд нь блогтоо паянгаа бичээд сууж байна хэхэ

Өнөөдөр ер нь л халуун хийцтэй борцтой цай хийж уусан шиг хэвтэж байх өдөр байхад хоббитэй хүн яахав гарж тэнэж яваад хөгжилтэй өдрийг л өнгөрөөлөө дөө хэхэхэ

Холбоотой бичлэгүүд энд


start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
ariuna (зочин)

heheh zalitai ovoo bee
hun neeree unetei yumiig hyamd av geed baihaar chin avmar sanagdana l daa huuramch une naagaad terneesee haymdruuldag
surchmaar yum baina uu gui yu :D bas hudlaa site uzuuleed uu hehee
ovoo muu ovoo baina daa

Зочин

enjoyed this post :)

blu (зочин)

enjoyed this post

Sol@ce

хамт явсийм шиг л болчлооо :)

тэр өвөө юууун айрийнбэээ? бүүр үзүүлдэг сайт эдртэй айнн.

хөөрхий тэр хулхи өвөөг бурхан ивээг.. лайк

Энхзаяа

Намайг бас NY-т явж байхад Kaмера-ны дуран зарна гээд .. Ккк
Авахгүй ээ.. Дараа нь авая гэсэн чинь тэгвэл deposit заавал үлдээ
гээд аймаар . Бүр уурлаад байжүү.. нэxх сонин
Бас хот хооронд нислэг аймаар ядаргаатай байгааз ..
бүүр хоол унд нтр гсн ойлголт байхгүй.. нэхх сонин үйлчилгээтэй
нэxx сонин гэж ярьдаг болчлоо .. кк :P

Runner

гоя даавуунууд байнаа. наашаа ачуулчаачээ :р

крафти

райнэр минь чи даавуугаар юү хийхүүдээ яах гэсийн хэхаха

SUNShine®

ariunaa: хэхэ харин тиймээ, тэгээд болоогүй гарах гэсэн чинь дахиад iphone 4 unlocked хямд ав гээд байсан гээд боддоо хэхэ
нэг л ноотой өвөө хэхэ
blu: thanks :)
Sol@ce: хэхэ харин тийн :)
Зайка: хэхэх тийм үү, депозит үлдээ юу хэхэх алдын байна :P
харин надад зарсан өвөө уурлахгүй их эвээр итгэл төрүүлж дэндүү сайн рекламдаад л .... тэр худлаа сайт бас худлаа үнийг эс тооцвол юм зарахдаа их авьяастай өвөө байна лээ
аанхан дотоод нислэг харин тийн ямар ч service байхгүй, хоолоо зардаг шд хэхэ.
Runner: Хэхэх болдогсон бол тэхиймсаан :P ямартаа ч өөртөө таалагдсан даавуунаас бага багаар аваад л байгаа :D гое гое даашинзнууд хийнээ ккк
крафти: хэхэ :) эмэгтэй хүмүүс чинь бүгд оёхгүй ч гэсэн хийдэг газарт нь даавуугаа бариад очийшдээ :P

gmb (зочин)

hey, yaj hugluud yavna aa,Manhatan-d ter electron baraag zardag humuus bugd muusain araabuud bdag yum bna le,bi chamd helj sanuuldag baij gej bodoj bailaa, usa yum chin' butsaj ochood bi butsaamaar bna geel butsaachih, yamar mongold baidag shig zaragdsan baraag butsaahgui geh bish, butsaahgui olon yum yariad bvall bi odoo police duudlaa gevel erh bish aih bailgui de.

SUNShine®

Gmb: хэхэ хамгийн инээдтэй нь падаан дээрээ 7 хоногийн дотор барааг сольж л болно ухааны юм биччихсэн байж байна лээ хэхэ :P
зүгээрээ авсан бараа маань эвдэрхий хулхи биш л байгаа юм чинь буцаахгүй ээ авсан бараа маань таалагдаад байгаа :P
харин би сургамж авсан бусдад бас сургамж болог гээд л биччихлээ :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)