SUNShine® : New York (тэмдэглэл 12) + бяцхаан зөвлөгөө

New York (тэмдэглэл 12) + бяцхаан зөвлөгөө

 Өнөөдөр хагасайн өдөр. Амралтын өдөр жаахан унтая гэхээр тогтмол босдог цагтаа сэрчих юм. Би энд байх хугацаандаа ажлын 5 өдөр нь мэргэжилтэйгээ холбоотой нэг  газар ажиллаж байгаа. Ажил хийнгээ туршлага судалж, дадлага болон судалгаа хийж байна даа. Ажиллахгүй л бол энэ үнэтэй хотод зүгээр зугаалаад амраад байдаг баян ч бишээ зүгээр хэхэ. Ажиллахын зэрэгцээ өөрийнхөө хувийн ажлыг амжуулаад л бас зугаалаад л явж байна даа :). Тэгээд л хагасайн өдрийг би голцуу гадуур юм хүм үзэж харж явах эсвэл номын санд өдөржин суух, бүтэнсайнд нь амрангаа хувцас хунараа угаана, ном сонин уншина, хоол хийж иднэ, үдээс хойшид нь загвараа зурна г.м иймэрхүү маягтай л өнгөрөөнө.

Тэгээд өнөөдөр Union square-ээр жаал зугаалая гээд өглөө 9 гээд гарлаа. Метроны билетээ аваад метро ирэхийг хүлээж суух зуураа апаратаа гаргаж ирээд л нээх мундаг зураг авдаг хүн болсон чинь яасан байхав хэхэх мемори картыг нь лаптопондоо үлдээчихэжээ хэхэ. Харин метроны үүдэнд нь лавлах байдаг юм би явахдаа тийшэ явахад хэдэн номерын метронд суух уу гэж асуухад аймаар хөөрхөн инээгээд л тэдэн номер гээд заасан юм. Тэгээд би буцаж гарч ирээд хэй би гэртээ юмаа орхичихожээ буцаад ирэхдээ энэ картаа ашиглаж болох уу гэсэн чинь өө тэг тэг эргээд хүрээд ир гээд бас л хөөрхөн инээгээд. Энд чинь ер нь сайхан хүний өөдөөс хараад инээчих хүн ховор тааралддаг болхоор би цохон тэмдэглэж байна хэхэ. Тэгээд би буцаж гараад гэрийн зүг гэдэн годон кккк. Эргэж ирсэн намайг таниж байнаа нэг кноп дараад л за ор гэж байна хэхэ.Энд хүмүүс нь ер нь хөмсгөө зангидаастай л ийш тийшээ яаарсан улс, эндхийн оршин суугч жуулчин 2 бол шууд л ялгагдахаар...

Union Sq 14 st буудал дээр буулаа. Яг буудлын хажууд талбай байдаг.

Union square  Манхэттэн дүүрэгт байдаг гол талбайнуудын нэг нь юм. 1830 онд байгуулагдсан.  XIX зуунаас  улс төрийн жагсаал, эсэргүүцлийн жагсаал хийдгээрээ алдартай байсан байна. 7 хоногийн 4 өдөр нь шинэ ургацын ногооны зах ажилладаг. Жорж Вашингтоны дурсгалын хөшөө талбайн голд байрлана. Энэхүү талбай дээр анархист  Эмма Гольдман 1893 онд  “Ажил олгохыг шаард! Хэрвээ та нарт ажил олгохгүй байвал- талх шаард! Хэрвээ та нарт талх өгөхгүй бол- өөрсдөө авцгаа!” гэсэний төлөө Нью-Йорк хотын шүүх түүнд 1 жилийн хорих ял оноож байжээ.

шинэ ногооны зах нь өнөөдөр ажиллаж байна

Энд жимс ногоо цэцэг навч гээд л зөндөө юм байна лээ

Би гутал авах лээр л санаандгүй байдлаар Steve Madden болчихоод байдаг юм. Тэгсэн яг урд дэлгүүр нь байх лээр нь зүгээр байж чадахгүй шагайв

За тэгээд өглөөгүүр болхоор сэрүүхэндүү жаахан даарсхийгээд байх лээр нь буланд харагдах Starbucks руу орж кофегоо авлаа. Энд сиатл шиг булан тохой бүрт starbucks байхгүй нь тиймхэн... байгаа нэг нь бөөн дараалалтай байх жишээтэй. Энд нээрээ хэм нь гайгүй тэгээд харахад маш дулаахан хирнээ хавирга нэвт салхилна гэдэг нь байна шүү дээ.

 Тэгээд гарч Union square талбайн шатан дээр сууж нарлангаа кофегоо уулаа

starbucks баярын дээлээ өмсчихөж

Кофегоо уунгаа урдуур хойгуур явж байгаа надшиг шатан дээр сууж байгаа хүмүүсийг харсан шиг л суулаа


За хэрэмнүүд бол урдуур хойгуур гүйлдээстэй. Цүнх рүү минь явж орохоо шахав ккк

Миний сүүдэр хэхэ


энэ шатан дээр нарлаад сууж байсан хажууд нэг хүн хөгжим залгаад л нэг юм хийх гээд байнаа. Дахиад нэг залуу хүрээд ирлээ. Энэ хоер энд үзүүлбэр үзүүлэх гээд бэлдээд байхаар нь жаал харж суув. Тэгсэн үнэн авьястай 2 байдын. Бүжиглэнэ, жүжиглэнэ, нугарна, акробат эргэнэ гээд л хийхгүй юм алга. Хамгийн гол нь үзэгчдийг байлдан дагуулж чадаж байлаа. Маш наргианч хошин шогийн мэдрэмжтэй хоёр. Хүмүүсээс яаж мөнгө авахаа ч мэдэж байна. Гудамжинд дуулж байгаа хүмүүс урд байгаа уутанд нь мөнгө хийвэл хийгээл хийхгүй бол хийхгүй л байдаг шдэ тэ. Гэтэл энэ 2 сэргэлэнг бүр биширдэг байгаа хэхэ. Хүмүүсийг хөгжөөгөөд тэрнийхээ хариуд хүн болгоноос шахуу мөнгө авч өөрсдийгөө үнэлүүлж чадаж байна лээ. За ингээд л эхэллээ зургийн доор тайлбарыг нь бичнээ

Биеэ халааж байна

Энэ 2 бол бөөн такчик шүү дэй хэхэ. Эхлээд хүмүүсийн анхаарлыг татаж овоо хүн цугларангуут гол үзүүлбэрүүдээ эхлээд л

Үзэгчдийн дундаас нэг бүсгүйг татаж гаргаж ирээд зогсоочлоо тэгээд л жүжиг эхлээд

Тэгээд битгий хөдлөөрэй хөдөлвөл үхнэ шүү гээд хэхэ

Нэг нь энэ хүүхэн дээгүүр үсэрчлээ

Дахиад хэдэн хүн татаад гаргаад ирлээ. Гол такчик нь энэ. Баахан хөгжилтэй зүйлс ярьж ярьж та нар гое шоу үзмээр байна уу гэхээр хүмүүс Yeaaah гээд л орилолдоод л тэгэнгүүт яаж байна 2-ла нэг нэг уут гаргаад ирж байна хэхэ.Үнэгүй шоу гэж юу байхав гэдгийн үлгэр жишээ :) шууд гол үзүүлбэрийнхээ өмнө мөнгө хураагаад явчихсан шүү үнэн сэргэлэн 2 тэгээд чангаар марзан юм яриал хүмүүсийг инээлгээд л мөнгөө хураагаад л яваад байлаа шд Thank you god bless you гээд л хураагаад байлаа. Бараг бүх хүмүүс мөнгө хийсэн байх шүү :) Тэгсэн нэг залуу нь вааааааув 10 $ гээл үзүүлэнгээ орилж байна нэг хүн гар таталгүй 10$ хийжээ. Би болон миний эргэн тойрны хүмүүс лав бүгд л 1$ барьчихсан байсан хэхэ

За тэгээд 7 хүнийг тонгойлгож байгаад л дээгүүр нь харайгаад л явчлаа

Хэхэ энэ жүжгэнд нь оролцсон хүмүүсээс хүртэл мөнгө авсан гээд л боддоо хэхэ

Тэгээд л үнэхээр дуусангуут хүмүүс пир гээд л тараад явчихаж байгаам чинь. Энэ 2 мэддэг болоод л ийм аргаар хүмүүсээс мөнгө авч чадаж байна шд ккк. Би лав 20 мин үхтлээ инээсэн үнэн алиа хоероо хэхэхэ.   Хүнээс гуйлга гуйж хулгай дээрэм хийлгүй ингээд өөрсдийхөө чаддаг зүйлсээрээ мөнгөө олж чадаж байгаа нь болж байна шдэ.


Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад л буцлаа даа. Дуу гэснээс энд метронд 5 хүний 4 нь лав чихэвч зүүчихсэн явдаг юм даа. Миний муу Ipod  надад 3 жил хагас зүтгэж байна шд хаа ч явсан цуг хэхэ.

Тэгээд нэг л хоолой ам сэрвэгнэх гээд байх шиг болхоор нь замаараа emergen-C авлаа. Яг нэг ханиад хүрэх гээд ч байгаа юм шиг үед уучих лээр хүрдгүйэн хэхэ

Тэгээд төгсгөлд нь хүйтний улирал болж байгаам чинь гээд бяцхаан зөвлөгөө оруулчихья

Замаараа лимон бас авлаа, харин байгаа сармис нь арай багадаад байна тэгхээр бага хэмжээгээр нь л хийе. Энэ нэг ширхэг лимон 9 хумс сармисыг би 200 гр усанд хийж тавилаа. Нилээн хэдэн жилийн өмнө л ингэж хэрэглэж байснаа гэнэт санаад ккк. Энэ оросын эмчилгээний эртний арга гэдэг нэг бяцхаан номноос юм. Мэдэхгүй нэгэнд нь хэрэгтэй болов уу гээд оруулчлаа

Лимон сармис 2-ыг нарийхан хэрчээд буцалсан бүлээн усанд хийж 3 хонуулаад шүүсийг нь өдөрт хоолны халбагаар хоолны өмнө хэрэглэвэл ханиад томуу тусахгүй, дарлаа сайжрана, уушиг цэвэрлэнэ, зүрх судсанд сайн гээд олон давуу талтай. Бүр терклоод хийсэн ч болно. Би амтнаас нь жийрхээд зүгээр хэрчээд хийчихдэг. Эмчилгээний зорилгоор 5-7 хоног хэрэглээд үзээрэй. Манайх шиг агаартай газар хэцүү шүү дээ. Уушгаа цэвэрлэж байгаарай. Аан тэгээд амт нь эвгүй оргиод ууж чадахгүй санагдвал бэлэн болсон шүүсэн дээрээ зөгийн бал жаахан хийж болно шүү. Энэ бэлдсэн шүүсийг уушигны цагаар нь уувал бүр л сайн гэдэг юм билээ. Үүрээр хэдэн цагийн үед гэдэг билээ дээ. Харин хүүхдэд цайны халбагаар 3 өдөр уулгавал бас зүгээр даанч амт үнэрээс нь болоод уулгах гэж дайн л болох байх даа хэхэ. Ер нь амт нь нэг тиймэрдүү үнэр бол ойлгомжтой хэхэ. Эрүүл мэндийн төлөө бол яадын тэ хамраа таглаж байгаад нүдээ аниад гялс л уучих хэрэгтэй :P Аан тийн сэрүүн харанхуй газар хадгалаарай. Хөргөгчний хаалганд хадгалж болно.

Би нэг бичлэг оруулхаараа хүмүүс залхмаар урт нуршуу бичлэг оруулдаг байх даа :P. Гэхдээ бага багаар байнга бичлэг оруулах зав байхгүй байгаа тул бөөндчих гээд байдаг тал бий :P. Нэг ийм бичлэг оруулахын тулд ойролцоогоор 2-3 цаг зарцуулж байна. Хамгийн гол нь зураг л их цаг авах юм даа. Хэмжээг нь жижигсгэнэ upload хийнэ гээд л цаг явж өгч байгаам даа.

За түр баяртай :)

Холбоотой бичлэгүүд энд




start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
jargal (зочин)

estoi sonirholtoi goe post baina
ene zuvluguug chin dagnaa thanks sunshine :)
unuudur saihan amraad ordog heden bloguudaaraa zochlood baij baina

Ганаа

Санй уу Нарны гэрэлээ ?. Чамтай байгуул Америкт байгаа юм шиг л байнадоо гэж. Баярлалаа

...Shake...

Гоя ...

Norah

Big like...NY ch goy hot shuu. Uzej harah yum ihtei. Ingej heden saraar amidarval shan bh daa

secretmelody (зочин)

Hi! Ene udriin mend net uhaj yvaad tanii blogiig olloo. Uneheer goe yuma Yag l uuruu ochchihsn yum shig hehe NY.... minii ochihiig husdeg gazar mini..... Mash goe blog bn bolomjtoi bol uur olon zuils temdeglej bgarai ! Bayrlalaa

amethyst (зочин)

george washingtonii hushuunii ard empire state haragdaj bna sht hehe. ali hediine deer ni garchihsn bh da? steve maddend bi bas durtai, huld evteihen tgd goy zagvartai, goy shu goy.,,bodohoos shunal hudulj bn...

SUNShine®

jargal: thanks :)
Ганаа: хэхэ баярлалаа, хэзээ нэг өдөр та нарын хэн нэг нь миний явсан газруудаар явбал их л танил санагдах байхдаа :P
Shake: tnx :)
Norah: Харин тиймээ явж үзэж барагдахааргүй том хот юм даа. Тэгээд хэдэн сар New Yorker болж ажиллаж амьдрах сонирхолтой л байна :)
secretmelody: Баярлалаа, тэгнээ аль болох гое сонирхолтой газруудаар нь явж тэмдэглэлээ хөтөлнөө. Би 2009 оны 10-р сарын 17 нэг бичлэг дээрээ ингэж бичиж байсан байна "Миний бас нэгэн мөрөөдөл бол хэзээ нэг өдөр Нью-Йорк, Парис, Лондон, Милан хотоор аялж өөрөө зураг авч блогтоо оруулан тэмдэглэл бичих" ккк нэг нь лав биелэлээ олсон байна :P
amethyst: Хэхэ би empire дээр л гараагүй эргэж тойроод л яваад байна даа, нэг өдөр гарнаа гэчихсэн л байгаа. Нэг өдөр яг гарах гэж байсан чинь нэг хөгтэй явдал тохиолдоод гараагүй юмаа хэхэ.
Чи ингэхэд аль хотод байдаг вэ?

нандинэрдэнэ (зочин)

ёстой хэрэгтэй зөвлөгөө байнаа
элбэг байдаг лимон сармис байна шдэ
заавал хэрэгжүүлнээ ядах юмгүй юм байна, одоо энд хэцүү л болоод байна даа утаа униар нь дийлдэхээ болиод байна даа
эрүүл уушигтай хүн байхгүй л болж байгаа байх
амралтын өдрүүдээрээ эрүүл агаарт гараад иймэрхүү амин дэмүүд хэрэглээд байвал хамаагүй л дээр байх
сайхан тэмдэглэлүүд байнаа талыг нь уншлаа
дараа үргэлжлүүлнээ

Lkhagva (зочин)

sain uu? tanii niitleluudiig unshih durtai shuu, daraagiin niitlelee hezee bichih bol gd hulej suudag unshigch. Ene zovlogoo ih heregtei ymaa. gehdee Her ih usand nairuulah we? sawiig n harhad tom l haradgaad bhiin

Цэцгээ

Zuvulguug heregjuulnee:)

SUNShine®

нандинэрдэнэ: Баярлалаа
Lkhagva: Сайн сайн уу?баярлалаа. Энэ 200 гр усанд л хийсэн байгаа. Зурган дээр л том харагдаад байгаа байхаа :)
Цэцгээ: Тэгээрэй :) би өнөөдрөөс ууж эхэлсэн

amethyst (зочин)

bi ni UB.dee shte. US.d bdag bsan bol taniig manai hotoor ireed hed honooch geel, hamt shopping hiiged yavku yu hehe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)