SUNShine® : New York (тэмдэглэл 13)

New York (тэмдэглэл 13)

Нью-Йорк олон дуунд ч дуулагддаг, Нью-Йоркын тухай олон ч ном зохиол роман байдаг, Нью-Йоркын тухай бүх америкийн кинонд гардаг гэхэд хилсдэхгүй. Нью-Йоркыг зоригсод өдрөөс өдөрт жилээс жилд ихссээр. Хэн нэг нь мэдлэгээ дээшлүүлэх гэж, хэн нэгэн нь амжилтанд хүрэх гэж, хэн нэг нь мөнгө хийх гэж, хэн нэг нь адал явалтай учирах гэж, хэн нэг нь ажиллаж амьдрах гэж олон шалтгаанаар энэ том хотыг зорьдог байх. Яг л Гулливерын хотод одой хүн мэт санагдах нь энэ хотод хэвийн үзэгдэл.

Нью-Йорк хот нь сул дорой шантрамтгай хүмүүсийг хүлээж авдаггүй гэсэн нэгэн өгүүлбэр хаа нэгтээ уншиж байж билээ. Хэрвээ хүлээж авлаа гэхэд янзан бүрээр нь туршдаг гэдэг. Мэдээж эндхийн уугуул иргэдийн тухай яригдаагүй болно.

Нью-Йорк хот нь хүчтэй бие даасан хараат бус хамгийн чадварлаг авьяслаг хүмүүст хайртай. Нью-Йорк хүнийг ажилсаг, өөрөө өөртөө хайртай, биеэ тоосон, хашир, хүйтэн хөндий хатуу болгодог гэсэн байдаг. Энд хамгийн түрүүнд 1-рт ажил орно.

Америкчууд нь өөрсдөө ингэж хэлдэг “If you can make it in New York, you can make it anywhere” .Тэгхээр энэ хотод тэсэж гарсан ямарваа нэг зуйдд хүрсэн хүн өөр хаана ч амьдарч чадах нь байна шүү. Гэхдээ энэ үнэний ортой гэдгийг нь алхам тутамд мэдэрч л байгаа. Би олон хүнтэй дайралдаж энд яаж амьдардаг юуны төлөө хэзээ ирж байсан бэ гэж асууж ярилцаад л яваад байгаа. Их сонирхолтой санагдаад байгаа.

Нью-Йоркийг амьдралын сургууль ч гэх нь бий. Ямар ч хэцүү хүнд байсан Нью-Йорк нь хүмүүсийг соронзон мэт татах нууц байсаар л байна. Энд ажиллаж амьдрахын тулд өглөө бүр 5 цагт босож орой хүртэл ажиллах хэрэгтэй. Амралтын өдрийн тухай бол бүр ярилтгүй. Элдэв шоу цэнгээний тухай бол бүүр март л гэсэн үг. Энд амьдрахад маш үнэтэй стресстэй хэцүү гэсэн хирнээ л эндээс явах дургуй олон сая хүмүүс амьдраад л байна даа. Маш их өрсөлдөөнтэй тул ямар ч ажил хийж байсан тэрийгээ алдахгүйн тулд байдгаараа сайн ажиллаж гүрийх хэрэгтэй болно. Ах дүү амраг садан найз нөхдөө марттал л ажиллаж амьдардаг хүмүүс энд байна даа.

Харин миний хувьд би түр ажиллаж амьдарч байгаа болон анхнаасаа өөр хотоос ирэхдээ урьдчилж ажлаа ярьчихсан хаана амьдрахаа шийдчихсэн ирсэн тул хамаагүй амар байгаа.(Анх азтай ч гэх юм уу...өөр хотод ажиллаж байсан газрын босс хүүхэндээ би Нью-Йорк л орж үзмээр байна даа гээд ярьж байсан юм, гэтэл нэг өдөр чи сар гаран тэнд ажилламаар байна уу гээд хэхэ би ажиллах тухай бол зүүдлээ ч үгүй байсан юм уухайн тас зөвшөөрөөд зун ирсэн нь ийм учиртай байсым, босс хүүхний найз хүүхэн энд нэгэн төрлийн бизнес эрхэлдэг болхоор нөгөө найздаа хэлээд би ирсэн юм, тэгээд 10 сард дахин ирж ирэх жилийн 2 сар хүртэл ажиллах боломж олдоод  л ингээд байж байна). Хэрвээ кинон дээр гардаг шиг АНУ-ын өнцөг булан бүрээс энд л амьдралаа олно гээд чимдаанаа чирээд очих газаргүй ажил ч үгүй бүхнийг эхнээс нь эхлэнэ гээд ирсэн бол энд зорьж ирсэн хүмүүсийн туулдаг замаар нь явах байсан байх. Энэ их хүмүүс дунд түр хугацаанд ч болов амьдраад дунд нь ороод ирэх лээр сурч буй зүйл үнэхээр их байна. Үзэж харж гайхаж дуусахгүй үнэхээр маш сонирхолтой гое хот шүү. Энд байхад цаанаасаа улам л их юм хиймээр санагдаад, онгодууд дунд байгаа юм шиг л байна даа :)

Start spreading the news, I'm leaving today
I want to be a part of it - New York, New York
These vagabond shoes, are are longing to stray
Right through the very heart of it - New York, New York

I wanna wake up in a city that doesn't sleep
And find I'm king of the hill - top of the heap

These little town blues, are melting away
I'll make a brand new start of it - in old New York
If i can make it there, I'll make it anywhere
It's up to you - New York, New York

New York, New York
I want to wake up in a city that never sleeps
And find I'm a number one, top of the list
King of the hill, a number one

These little town blues, are melting away
And I'm gonna make a brand new start of it - in old New York
And if i can make it there, I'm gonna make it anywhere

It's up to you - New York New York


Өнгөрсөн 5 дахь өдөр сайн танил бүсгүй монголоос ирчихсэн байгаа гэхээр нь уулзахаар Manhattan орсон юм. Times square-ээр зугаалах зуураа broadway гудамжаар алхаж байтал хүмүүс бужигнаад л орилолдоод байхаар нь бид 2 яваад очив тээр тэр хойноос өлмийгөө өргөн 4 мөчөө сунгаад сунгаад ч олж харахааргүй байсан л даа. Чадахаараа урагшаа бага багаар ахиж байтал урдаас гарч ирсэн нэг эгч бид 2-ыг урагшаа түлхээд ор ор гээд араас бас түлхээд нилээн урагш нь оруулчихсаан хэхэ. Анх удаагаа л том одыг ойроос харав хэхэ. Харин нээх сайн зураг гарсангүйээ. Хүмүүс чихцэлдээд ар хойноос түлхээд зураг авахад хэцүү байсан хэхэ, гараа өргөөд л шууд дараад дараад л байхаас өөр арга байгаагүй хэхэ. Hugh Jackman broadway show нд эргэж ирсэн юм байна л даа.


энд дээд талын зурган дээр тал нүүр нь гарчихаж

Мөн энэ дээд талынх дээр тал нүүр гарчихаж хэхэ

Энэ дээрх зурган дээр хажуутлаасаа гарчихаж

Энэ машинд суугаад яваад өгсөн дөө

Тэгээд Youtube ээр хайсан чинь тэнд байсан хүмүүсийн нэг нь бичлэг хийгээд оруулсан байна шдэ хэхэ. Энэ дунд нь бас уууууу гээд орилчихсон байж байлаа шд хэхэ. Энэ өдөр чинь нөгөө бөөн 11 тэй өдөр байсан юм шүү дээ :)


өө тийн бас нэг хоолны газраар шагайсан чинь ийм хувцас хийж өмсчихөөд энэ тэнүүгээр явж хүмүүстэй зураг авхуулж мөнгө олдог хүн таарсан. Иймэрхүү янз бүрийн дүрд хувирсан хүмүүс хотын төв гудамжаар зөндөө явж байдаг.



start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
jargal (зочин)

goiimaa zugeer alhaj yavaad l od harchihdag
ene l NY gedeg n baihdaa :)

Ицми

ваав л даа гоя залуу харцан байшдээ хэхэ

amethyst (зочин)

wow, yamar goy yum be? kk hugh jackman.iig haraad ta aztai yumaa hehe bi ch bas tom hotod surch ajillaj amidrahiig muruuddug, NY bas namaig duudaad baih shig sanagddiin, setgel huurluuruu bi uuruu l tegj medreed bdag ch yumuu medku hehe ter jil US oroh bolomj oldood butsahiinha umnu NY l orj uzmeer bna gej bgaad tsugluulsan munguu avaad tanii bichsen shig yu ch medku 1aaraa ochij bsan, yamar ch beltgelgui bsan bhor uurgevchee uureed manhattan.ii gudamjind seruuneeree honool yavj bla:P odoo bodohod yugaa ch bodoj bsan yum...hed honog gazar uzeh gej yavsan tuldaa l bson ternees amidrahaar ochvol ch tanii bichdeg bugd unen shu:) ter uyd manhattan, brooklyniig l bololtsoogooroo amrah zavdalgui uzsen. ug ni udahgui dahij irnee geed yavsan ch surguli soyoliin bololtsoo burdej uguugui l bna...

SUNShine®

jargal: ахаан харин :)
Ицми: харин тиймаа гоя залуу харцаан хэхэ
amethyst: ааанх тийм байхаа би харин чамайг NY-г мэдээд байх лээр чинь аль хотод байдаг вэ? ирж байсан юм байна даа гэж бодож асуусан байсын :). Чи их зоригтой байна шдэ :) сэрүүнээрээ хоноод явна гэдэг амаргүй шүү дээ. Хаа очиж манхэттэнд шөнө нь өдөр шиг байдаг нь сайхан юм даа тэ :)
удахгүй дахиж ирнэ гэдэгт чинь итгэлтэй байна, Good luck!

Энхзаяа

Edward Scissorhands :P

blog naiz (зочин)

Frank Sinatra- Like
post-like
photos-like
video-like

buun like daraad garlaa :P

SUNShine®

Зайка: ахаан :)
blog naiz: бөөн лайкд нь лайк хэхэхэ

Naran (зочин)

Bi 1 udaa Halle Berry-g harsan. Hollywood Walk of Fame-d ooriinhoo odiig suulgaj bhad n taarsan.

Will Smith, Charlize Theron 2-n togloson "Hancock" gedeg super humuusiin tuhai 1 kino bdag shdee. Zurag avalt n 7 honogt manai ajliin urd bolson. Ter 2-g ih olon udaa harsan. Will Smith-n orlon toglogch hurtel hamt bj bsan. Ter kinonii zurag avaltan deer Jamie Foxx irchihsen bj bilee.

Oor bas Silvester Stallone, Sean Penn 2 hamtdaa 1 arga hemjeend oroltsood yavj bhad n taarsan.

Tom Cruise ter jil Katie Holmes-tei hamt Chinese Theater-n omno motocycletei haazlaad, Tom-n 1 kinonii neelt bsan um. Baahan Japan juulchin ohiduud yag haazlahad n zereg orildood boon um bolj bilee.

Bi ter ued Hollywood Highland mall-d ajilladag bsan bolohoor az taarch olon oddiig harsan daa.

Emegteichuud n ih turanhaiduu, Charlise Theron bol ih ondor huuhen haragdaj bilee.

SUNShine®

Naran: woooow яасссан гоеийн :)
Hollywood Highland mall-d ажиллаж байхад бол нээрээ л олон одыг харах боломжтой байхдаа :) чамд бодвол зөндөө гое зургууд байгаа байх даа тэй

azula (зочин)

Zondoo olon movie ees New Yorkiin talaar medne l dee
yalanguya sex and the city uzeh mash durtai dahin dahin ih uzdeg, gol baatruudiin huvtsaslalt amidraliin hev mayag geed l uneheer goe shu
tanii NY in tuhai temdegleluudees bas zunduu ih yum medej avch baigaa, tsagaanaar ataarhaj baigaa shu Sunshine egchee :)
surguulia tugsuud zaaval NY yavj surna gej muruuduj baigaa
odoonoos mash ih beldej baigaa, ta nadad zuvluguu uguurei. Tanii delhiin shildeg surguuliudiin tuhai bichlegiig bas uzsen. Bi NYiin surguul l sonirhood baigaa
bi tanii id g burtgesen namaig zaaval add hiigeerei guij baina :)

Naran (зочин)

Daraa doloo honogt boloh Macy-n Thanksgiving-n parade-g uzne biz dee? Ih aldartai parade boldog, uzvel olon zurag oruulaarai.

Bas New year-g Time Square-t ugtah survaljlagiig chin huleej bgaa shuu.

flo (зочин)

hi new york uneheer goyo gazar shuu bi ireed 5 sar bolj bna uneheer uzeh harah jum ikhtei mash ikh erch huchtei humuusiin hot shuu bi 1 jil orchim manhattanii broadway streeted amidarsan tsagiig saikhan unguruuleerei

SUNShine®

azula: мсжерт бүртгээд авчий, асуух зүйл байвал асуугаарай мэдэх чадах зүйл байвал тусалнаа :)
Naran: анхаа харин тийм юм байна заавал очиж үзэхийг хичээнээ :)
энд болох юм байна
On Thursday, November 24, 2011 at 9 a.m. the 85th Annual Macy's Thanksgiving Day Parade will begin. The parade travels down Central Park West from 77th Street to Columbus Circle along Central Park South to 7th Avenue, down 7th Avenue to 42nd Street, along 42nd Street to 6th Avenue, down 6th Avenue to 34th Street and along 34th Street to Macy's Herald Square (34th Street). (Map of Parade Route)
Харин шинэ жилийн хувьд Times Square дээр угтнаа :)
flo: харин тиймээ үнэхээр гое хот. Чи их гое газар амьдарч байсан юм байна :).

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)