SUNShine® : New York тэмдэглэл 14 (American Museum of natural history)

New York тэмдэглэл 14 (American Museum of natural history)

Энэ удаад "American Museum of natural history" музейн тэмдэглэл орууллаа. Би нээрээ музей үзэх болхоор л метрон дээр асуудалтай байх юм аа кккк. Миний энэ хотын хамгийн дургуй юм бол метрогоор удаан явах. Халуун бөгчим хүн ихтэй ч гэж ярих юм биш. Өнөөдөр бараг ирэх буцах нь нийтдээ 4 цагийг метронд өнгөрөөсөн байна хаааайран цаг ккк. Энд амралтын өдрүүдээр зарим нэг зогсоол дээр засвар хийгдэж эсвэл шугамын өөрчлөлт хийгдээд байдаг юм байна лээ. Уг нь би байгаа газраасаа гарахдаа метроны лавлах хүнээс нь тийшээ явах гэж байгаа хэдэд суугаад хаана яаж дамжиж очих вэ гээд тэмдэглэж аваад явдаг юм. Тэгсэн тэр хүний бичиж өгсөнөөр нь нэг буудал дээр буугаад суух гэтэл тэр замыг хаажээ, бүр гадагшаа гарж заасан замынх нь дагуу явж шилжиж суух болоод /уг нь хаана ямар өөрчлөлт орсныг ажилчид нь мэддэг юм байх гэсэн мэддэггүй юм байна/  Амандаа үглээд л метроноос метро дамжиж явав. Асуусан хүн болгон ажилчид болгон нь төөрөгдүүлээд буруу зааж өгөхийг нь яаана. Нээрээ метрогоор л явдаг болхоор бруклин манхэттэн 2-ыг овоо хол гэж бодоод байдаг байсан чинь ойрхон юм байна лээ шдэ хэхэ. Түрүүний 5 дахид зайлшгүй яаралтай таксидах хэрэг гараад явсан трафик байхгүй бол 15-20 мин зайтай юм байна. Метрогоор явахад 40-50 мин явдагийн. Тэгээд яагаад ч юм нээх хол юм шиг санагдаад байдаг байсын. Манхэттэн-с Брууклин хүртэл 25$ гарч байна лээ.

Гараад явхаар чинь зам заачихсан байгаа гээд ийм цааснууд наачихсаныг нь дагаж яваал л хэд сууж хэд дамжив даа. Бүр толгой өвдчихсөн ирсэн.

 Метроноос бууж сууж дамжиж явахдаа дарсан хэд гурван зураг дээр оруулчлаа

American Museum of natural histiory

Энэхүү музей нь 1869 онд байгуулагдсан.  АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельт үүсгэн байгуулагчдын нэг нь байсан. Музейд 200 гаруй шинжлэх ухааны ажилтантай. Жилдээ 100 гаруй экспедицийг санхүүжүүлдэг байна. Музейн цуглуулга 32 саяд хүржээ. Жилд ойролцоогоор 4 сая хүн энэхүү музейг үздэг гэсэн тооцоо байна. Намайг билет авах гэж байхад хаанаас ирсэн гэж асууж тэмдэглэж авч байсан. Том хүн 19$ зөвхөн мүзей үзэх нь. Хэрвээ дотор байгаа тусгай үзвэрүүдийн дотроос нэгийг нь сонгон нэмж үзвэл 25$ гэсэн би World's lagrest dinosaur нэмж үзсэн.

Дараах танхимуудтай

Энд миний үзсэн бүх музей дотроос хамгийн их хүн үздэг юм шиг санагдсан. Билетэнд оочерлов. Байгалийн музей болхоор хүмүүс хүүхдүүдээ дагуулж их үзэж байна лээ.

Намайг дагаад амьтдын ертөнцөөр аялаарай :). Энэ музейг үзэж байхад амьтдын ертөнц гээд нэвтрүүлгийн ая өөрийн эрхгүй аманд орж байна лээ ккк. Миний блогийн sunshine music player-г pause хийж байгаад энэ аяыг сонсонгоо зургууд үзээрэй


Үнэхээр гое ая шүү :)

Hall of african mammals


Hall of ocean life

Энэ доорх тарвага байгааз :)


Энэ доорх хүүхдүүдэд зориулсан хэсэг, малтлага хийж байна :)


Hall of Human origins

Үнэхээр том үзмэр ихтэй гайхалтай гое музей байна лээ. Нэг л өөр ертөнцөөр аялаад ирсэн юм шиг мэдрэмж төрсөн.

Ихэнх зургийг шилэн хоргоны цаанаас авсан. Зарим нь гэрэл муутай байсан болхоор ойлгож үзээрэй ккк. Тэгээд энэ амьтдын чихмэлийг үнэхээр гайхалтай хийжээ, бас өвс ургамал арын зурган фон нь яг уусаад үнэхээр гое.

Энд үзсэн бусад музейнүүдийн бичлэгүүд энд энд энд энд мөн энд байгаа


start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Цэцгээ

Ёстой гоё байлаа. Тэр амьтадын зурагууд нь уран зураг шиг л харагдаад байх юм.

jargal (зочин)

ямар гое юм бэ
нээрэ Цэцгээгийн хэлдэг шиг яг уран зураг шиг харагдаж байна
ёстой гое музей үзүүлсэнд баярлаа :)

baidag l negen (зочин)

saihaan and yvahiisaaan buudaaal buudaaal kkk

SUNShine®

Цэцгээ: харин тийн нээх гое байгааз, спичкгүйгээр авсан бас гэрэл нь тийм тод биш байсан болхоор жаахан өнгө муутай зургууд байгаа байх :)
jargal: thanks :)
baidag l negen: хэхэ Ээ дээ энэ эрчүүд үү ккк

baidag l negen (зочин)

ajil amidral sainuu za sain yum shig bnaaa

aylaal yum uzeel yvnuu za tiim yum shig bnaa kkk

amethyst (зочин)

hi, uzsen yum shig l bolchlo, ene nuguu night at the museum deer gardag museum mun u? ug n 25 geheer bas tm ch hol bish yuma te, bi gehde taxind 10n hed 20n hed ugvul goroogood haramsaad bdiisht daraa ni kk.

SUNShine®

baidag l negen: хэхэ сайн сайн бүх юм сайн байгаа :)
amethyst: hi :), тийн мөн мөн олон киноны зураг авалт энэ музейд болж байсан юм байна лээ. Харин тийн машинаар энэ 2-ын хооронд явж байгаагүй болхоор би нээх хол гээд төсөөлцөн байсын :D
2.50 метронд өгөх үү 25 таксинд өгөх үү гээл үү :P метрондоо суугаад бас нэг гое үзмэр үзчихсэн нь дээр шд тэй :)

amethyst (зочин)

:) tiim shuu kk neeree NY.iig unetei l gedeg, yagaad gedgiig ni ta bas hden sar amidarsan hunii huvid nadad helj uguuch?:) rent ni unetei l gdeg, yag NY-t amidarch bsan huntei yarij bgagui bhor sain meddegue. hotiinhoo ali ali hesegt her tom apart esvel room per week hed gej bna gedgees avahuulaad l.zuger ayalj ochson mani met ni restaurant orj shopping hiih bish, metronii day pass avaad, hool uzveree tuluhuur busad hotuudaas tiim ch aimar zoruu haragdahgui baih shig sanagdsan. tax gehdee bas undur baihaa te, yalanguya ajil hiij bgaa hunii huvid.

SUNShine®

amethyst: анхаан :). Яг энд амьдраад ирэх лээр мэдэгдэнэ л дээ. Наад зах нь хувцас худалдан авахад өөр хотод байдаг яг ижил дэлгүүр хирнээ үнэ нь өөр байх жишээтэй. Байрны хувьд байршлаасаа хамаараад, хэдэн bedroom гэдгээсээ хамаараад янз бүр болхоор бичихэд нэг бүрчлэн бичих хэрэгтэй болох юм байна
http://newyork.craigslist.org/mnh/aap/ ийшээ ороод Manhattan, Brooklyn, Queens, Bronx гээд ороод үзээрэй
Өөр хотод House хөлслөх үнээр энд нэг өрөө хөлслөх гэх жишээний
Тэгээд дээр нь ус цахилгаан халаалт нэмэгдээд явчихна
Яг зүгээр аялаад явахад метронд суугаад fast food-ээр хооллоод явахад бусад хотоос нээх ялгарч мэдэгдэхгүй л дээ. Гэхдээ аялж байхад ч гэсэн бүх үзвэр үйлчилгээ нь хөөрхөн үнэтэйд л орно доо.
Чи нээрэ Нью-Йорк хэд хоногоор ирж байсан мөн хаагуур хаагуур явсан сонин сайхнаа блогтоо бичихгүй юм уу? :)

Хармогү

Янзын гоя... уран зураг биш байсан юмуу ххэхээ... Мундаг хийжээ тиймээ. Би тэгэж байгаад завтай болохоороо таны блогыг ухах санаатай л байна. сурах юм их байна аа.. Нээрээ ийм их зураг яаж оруулаад байдын бээ хэхэ... Би хэдхэн зураг оруулахаар дүүрчихлээ устга гээд байхын. Тан шиг ингэж үзсэн харсан юмаа хүнд хэрэгтэй байдлаар блогоо өргөжүүлж хөтлөхийг хүсч байна.. үнэхээр блог хөтөлвөл хөтөлсөн шиг хөтлөх хэрэгтэй юм байна гэж бодлооо кккк..

SUNShine®

Хармогу: баярлалаа :)
Чи зургуудаа өөр нэг газар upload хийчихэж болно, Gogo н зургийн лимит нь бага болхоор тэгж байгаа. Би бол одоо http://photobucket.com/ дээр upload хийж оруулдын :))

small (зочин)

vneheer goy umaa.... ocson um shig l sanagdaclaa...:)). tand byrllaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)