SUNShine® : Богтого & Hennin

Богтого & Hennin

 Хувцасны түүх буландаа богтого малгайн тухай оруулчихья.

Богтого малгай бол түүхэн дахь хамгийн ихэмсэг толгойн өмсгөлийн нэг байсан ба эзэнт гүрэн байгуулагдсанаас хойш язгууртан Монгол эмэгтэйчүүдийн эрхэмлэн нандигнадаг гоел байсан. Толгойн өмсгөл нь бургасны мөчрийг ногоон эсгийгээр урт нарийн болгон ороосон, дугариг суурьтай дөрвөлжин оройтой гурваас дөрвөн фүүт (нэг фүүт нь 30,48 см-тай тэнцэнэ) өндөр өмсгөл байв.Тогос, зэрлэг нугасны өд гэх мэт янз бүрийн гоёл чимэглэлийн зүйлийг оройд нь босоо маягаар сулхан тогтоосон байдаг нь өндөрт дэрвэж, улам сүр жавхлантай болгох юм. Зиндаа өндөр байх тусам богтогын хийц илүү уран, чамин байна.

Энэ сонин хэрэгсэл гадаадын олон зочдод их сонин санагддаг байв. Харин дундад зууны үед Монголын эзэнт гүрний алдар хүнд түгж, алс холын Европт хүртэл эмэгтэйчүүд нь тэднийг дуурайж, том шовгор Hennin нэртэй малгай өмсдөг байсан ба энэ нь Монголчуудынх шиг эгц босоо биш, толгойн ар руу унжсан загвартай байлаа. Тогосны өд байхгүй тул Европын язгууртан эмэгтэйчүүд нарийн туузыг самбайлж орой дээрээ дэрвүүлж явдаг байсан тухай түүхэнд бичигдэн үлджээ.

Харин хувцасны түүхэнд Hennin гэдэг малгайг Францын хатан хаан Изабелла Баварская 1395 онд нэвтрүүлсэн гэдэг. Өндөр конус хэлбэртэй энэхүү малгайг хатуу цаас, эсвэл хатуулсан нэхмэл даавуугаар 2-3 фүүт өндөртэй хийгээд гадуур нь нимгэн вуаль унжуулдаг байжээ.

 

Эх сурвалж: Жак Уэтерфордын "Монголын Их Хатдын нууц товчоо" болон "Энциклопедия моды" номноос


start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Зочин

хүүүх манай монгол чинь эртний үед моод дэлгэрүүлдэг байсан байна шүү дээ
францчууд хүртэл санаа аваад л гоя гоя

Ицми

чиний блог гоя шүү. сайхан мэдээлэл байна

Цэцгээ

Saikhan medeelel baina shuu neg yum medej avlaa:)

amethyst (зочин)

tovch buguud oilgomjtoi saihan medeelel blaa

SUNShine®

thanks all for the comments :)

jargal (зочин)

estoi sonirholtoi yum bna shu
bayrlalaa

дээгий (зочин)

хөөрхөн л юм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)