SUNShine® : New York (тэмдэглэл 15)

New York (тэмдэглэл 15)

 Ойрд Thanksgiving-ы буянаар сайхан амарч бас сайхан зугаалж авлаа. Нэг сонирхолтой юм нь Black friday-ээр шөнийн 12 цагаас эхэлж үүрийн 5 цаг хүртэл дэлгүүрийн гадаа оочерлож бас дэлгүүрээр тэнэж үзлээ. Мэр сэр юм авсан шүү :). За тэгээд амралтын нэг өдөр нь Central park-аар сайхан зугааллаа. Энэ зах нь харагдахгүй яваад дуусахгүй паркын нэг хэсгээр нь л эргэлдэв. Хамт явсан бүсгүй маань урьд нь нэг захаас нь нөгөө зах хүртэл 2 цаг гаран алхаж байсан гэсэн. Тэгээд энэ парк дотор байхгүй юм үгүй. Цагийг эрүүл агаарт сайхан өнгөрүүлэх жишээ энд байна. Каток, гар бөмбөгийн талбай, газрын теннис, нуур,  янз бүрийн тоглоомууд, янз бүрийн үзвэр үйлчилгээнүүд гээд дурьдвал дуусахгүй байх, зөвхөн миний явсан хэсэгт л нэг иймэрхүү. 

За тэгээд нэгэн амралтын өдрийн маань тайлбартай зургууд үзээрэй :)

хаданд авирсан зургаа оруулчий кккк

Энэ каток нээрээ хичнээн олон кинон дээр гардаг билээ дээ. Дуртай кинонуудын нэг Serendipity лав энэ парк дээр гардаг, бас Home alone энд авсан байдаг. Christmas-аар ирж гулганаа. Сиатлд байхад нэг каток дээр очиж гулгасан үнэхээр гое байсан. Бага нас санаанд ороод бас он удаан жил гулгаагүй чадахгүй байхдаа гэсэн чинь эхлээд жаахан эвгүй байснаа дараа нь зүгээр хар хурдаараа л гулгаад байсан хэхэ :P

Энд гое хөгжим яваад байхаар нь сонсоод зогссон чинь татаж гаргаад бүжиглүүлчихсэн шд хэхэ.  Тэгээд дараа нь хүмүүст CD гээ санал болгож зардаг юм байна лээ. 10$ үнэтэй. DJ Nick Johnson нь өөрөө байж байдаг юм байна. Google дэж үзсэн чинь угаасаа зарим өдөр энд байдаг юм байна. Манай дижей нар санаа авмаар санагдсан шүү :) 

Энэ нэг бяцхан охин ёстой өөлхөн бүжиглэж байсан

Энд өндөр байшингуудынх нь дунд хаа нэг хэдхэн мод харагддын

Нью-Йоркын гудамж талбай дэлгүүрүүд гоелоод эхэлчихсэн байна лээ

Гудамжаар алхаж байхад яг л үзмэр үзэж байгаам шиг байлаа. Дизайнерууд болон оюутнууд мөн Merchandising manager-үүдэд хэрэг болох байх гээд Window display-н зургууд орууллаа (5-th ave 59 street хавиар)

Энэ доорхийг бүгдийг нь цаас хайчилж хийсэн байна лээ үнэхээр гое

Gaga machine

Madison avenue хавиар

Тэгээд доорх дэлгүүрээс гое эскизны Marker авсан.

Би  эскиз зурахдаа усан будаг пастель ашигладаг байсан. Харин энэ их гое юм байнаа, 100 өнгөтэй тэгээд их гое гардаг юм байна яг будгаар будаад ч байгаа юм шиг. Энд ирсэнээс хойш би дан хар эскиз л зураад байсын одоо өнгө оруулна даа. Аан харин энэ доор байгаа хэдэн маркер нь арай үнэтэй маркер ширхэг нь 3.19-6.99 хүртэл үнэтэй. Хамт явсан бүсгүйн оюутны үнэмлэхээр 20%-ийн хөнгөлөлтийг хасуулаад нийтдээ 74$ болж байна лээ. 2 талдаа хошуутай нэг тал нь яг бийр шиг, нөгөө тал нь нарийн үзүүртэй. Ус солино будаг найруулна гэхгүй их амар юм. Цаг ч их хэмнэх юм байна. Шууд санаагаа буулгаад буулгаад явчихад гоеийн байна. Одоо сайхан будаад будаад явчий :) 

Нэг өдрийн амралт иймэрхүү өнгөрлөө

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Ицми

би наад паркаар чинь орж үзсэншд хэхэ гоя л юмлээ

jargal (зочин)

wooooow yamar ch goe yum be de
setgel sergetel goe zurguud uzchihlee thaanks Sunshine
Mongold odoo shine jiliin uur amisgal orood ehelchihsen bn, odoo daashinznii ereld garna da :)

Saruul (зочин)

Goe niitlel bnaa, Thanks a lot& Good luck! :)

amethyst (зочин)

hi! uvul yum baij yamar namar shig yum be te? unen nud hujirlamaar goy buteeluud tavigdjee. herem bol unen aviyasaa uzuulj baij samar avch bsht kkkk aaa bas ta yamar huurhun yum beee:D

SUNShine®

Ицми: ахаан, бүтэн өдөр л өнжвөл нийт паркаар зугаалж чадах байх даа :)
jargal: wcme :). монголд гэхдээ гое шүү еолкнуудад ороод л :) би загасчны морь усгуй гэдэг шиг ер нь дандаа л яг өмнөх өдөр нь гоелоо бэлддэг :P
Saruul: баярлалаа :)
amethyst: Харин тиймээ цаг агаар үнэн таатай байнаа :) Энд уг нь өдийд цас ороод хүйтэрчихсэн байдаг гэсэн, энэ жил л их онцгой дулаахан байна гэнээ ккк.
Харин тиймээ энэ зөвхөн нэг л хэсэг нь үнэхээр гое байгааз хүмүүс шамбааралдаад л байдын байна лээ.
Энэ хэрэм харин аягүй өөлхөөн ямар ч хурдан хөдөлгөөнтэй бас хурдан иддийн ккк.

azula (зочин)

манайхан шилэн лангуундаа ингэж их мөнгө зарцуулахгүй байхөө
үнэхээр гое урлагийн бүтээл байна
тэгээд ийм гое маркертай болхымсоон, үнэтэй байлаг юм байна

...some girl...

goyo yumaa. bi ungursun 3 sard buten udur barag 1aaraa Central parkaar alhsiishd. Chilly, windy, rainy baisan ch gesen alhaj alhaj daarahaar ni MET orj uzsen goyo shuu. Ug ni amjsan bol MoMA orj uzey gej bodson amjaagui. maybe next time. Bi single bsan bol NY-d tur ch bolohnoo amidrah baisan.

Цэцгээ

Saikhan zugaaljee. Goyo ch bichleg baina. nadad ter delguuriin tsonhoo urlagiin buteel shig bolgoson ni ih taalagdlaa. NICE.

chris (зочин)

wish it
dream it
do it

i love your blog :-)

Go, Sunshine, Go! :-)

SUNShine®

azula: Харин тиймээ :) нилээн мөнгө зарсан нь харагдаж байгаа биз?
маркерын хувьд үнэхээр гое юм байна лээ. Өөр хотод байхад орсон арт дэлгүүрт нь лав байхгүй байсан. Харин эндхийн дэлгүүрийн сонголт нь маш их юм аа. Нетээр үзсэн чинь бас л үнэтэй байна. Гэхдээ чанар сайтай олон өнгийн маркерыг овоо удаан хэрэглэнэ шүү.
http://www.amazon.com/s/ref=nb_sb_ss_c_1_14?url=search-alias%3Darts-crafts&field-keywords=sketch+markers&sprefix=sketch+markers
....some girl: тийм үү :), NY тэмдэглэлээ блогтоо оруулаач :)
цэцгээ: Харин тийн :) гое болхоор блогтоо оруулахгүй байж чадсангүй
chris: хэй сайн уу Крис хичнээн удаан тааралдсангүй вэ? Блогтоо апдэйт хийх завгүй л байна уу :)
thanks dear, би чиний блогоор зочлох маш дуртай шүү, харин хурдан сонин сайхантай бичлэгүүдээ хийгээрэй :)

Зочин

SAIN UU SAIHAN YUM VZLEE
CHAMAAS GUIH NEG YUM B,AA
GOY DAASHINZNII ZAGWARUUD ORUULJ OGOOCH NETEES HAIHAAR YG GOYIIG OLOHGVI YUM NASNAASAA ZALUU HARAGDAH POMANTIK B.WAL GOY JAAHAN MAHLAG GEHDEE TAIL ENE TER NI B,GA LDAA

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)