SUNShine® : New York (тэмдэглэл 16)

New York (тэмдэглэл 16)

Цаг агаар нээрээ ямар сайхан байнаа энд 12 сар гарчихаад байхад үнэн дулаахан гое байна. Өнөөдөр уг нь энд монголын contemporary мастеруудын үзэсгэлэн үзье гэж бодсон чинь хагасайн өдөр ажилладаггүй юм байна.

Mongol Visions: Winged Horses and Shamanic Skies нэртэй уран зургийнн үзэсгэлэн нээгдэх гэж байгаа юм байна. Монголын Contemporary мастерууд болох Н. Ганхуяг, Д. Соёлмаа, Т.Нурмаа,Д.Булгантуяа, Ц. Болор, М.Уранбэх нарын уран бүтээлчид 2011 оны 12 сарын 1нээс 2012 оны 2 сарын 12н хүртэл Төвд Өргөө (Tibet House ) нэртэй байгууллагын галлерей дээр толилуулах юм байна.
Тэгээд өнөөдөр энд байдаг нэгэн найз бүсгүйтэй Soho гудамжаар жаал алхав.

Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт байрладаг Soho дүүрэг нь XIX зууны барилга байшингаараа алдартай. Энд янз бүрийн галлерей, кафе ресторан, буудал, дэлгүүрүүд ихтэй. Жуулчдын заавал очдог гудамжнуудын нэг. Худалдааны гудамж ч гэж нэрлэж болох юм. Сохо нь хуучин үйлдвэрлэлийн район байсан байна. Энд бөс барааны үйлдвэрүүд олноороо байдаг байжээ. Харин 1980аад оны дундуур хүртэл уран зургийн галлерейнууд байрладаг байсан байна. Түүнээс хойш ихэнх барилгуудыг орон сууц болгон шинэчлэн зассан байна. Soho гэдэг нь South of Houston Street товчилсон нэр.


Тэгээд алхаад явж байтал New Museum байж байхаар нь үзэхээр шийдээд оров. Энэ музей нь 1977 онд байгуулагдсан байна.  2005 онд японы архитекторууд  Кадзуё Сэдзима, Рюё Нисидзава нарын барьсан энэхүү шинэ барилгад нүүж орсон байна. Хамгийн сонирхолтой нь үзмэр гэх юм байхгүй ээ ккк. Хамгийн дээд талын давхартаа цав цагаан хоосон танхим. Балкон руу нь гарч харин Soho-г дээрээс нь харж болно.

4 давхраас 2 давхар хүртэл харин ийм хоолойгоор маш хурдтай буудаг юм байна. Надад лав аймаар санагдсан нүд эрээлчлээд толгой эргээд л явчихсан хэхэ. Нэг даавуу дэвсээд үзүүрт нь хөлөө хийгээд тэгээд гараа бас урдаа зөрүүлж атгаад хагас хэвтээ байдалтайгаар доош нь гулсуулчихсан даа. Намайг дахиж гулга гэвэл би лав үгүй л гэнэ хэхэ, аймхай юм байлгүй. Гол нь гулсаж байхад огцом эргээд л...ииииййй аймар аймар хэхэхэ.

За даа ер нь ингээд л музей дуусчихаж байгаа юм даа :). Сайхан сайхан том талбайнуудтай юм. Гол нь энд жилдээ томоохон зургаан үзэсгэлэн зохион байгуулдаг юм байна. Музейн нийт талбай 20.000 м². Тэгээд энд үзэсгэлэн гараагүй байхад ч гэсэн маш их хүн үзэх гэж ирдэг юм байна. Нилээн л оочер дараалалтай байсан.

Тэгээд энэ музейгээс гараад жаахан алхаж явсан даа. Энэ еолкны тоглоомууд хөөрхөн байгаа биз :)

Тэгээд кореан таунаар жаал явав, Чайна таун болхоор  заваандуу байсан харин кореан таун их цэвэрхэн  юм аа. Нэг хоолны газар руу нь орж сайхххан кимчи жигидсэн :).


Би christmas, шинэ жил хүртэл ер нь их завгүй байх болхоор тэр хүртэл бараг тэмдэглэлээ бичиж амжихгүй л болов уу. Тэгхээр тэр болтол түр бай :)

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Ганаа

хайртай шүү амжилт

jargal (зочин)

thhhh yag unen Sunshine aa hairtai shuu :)
blogt chin ch bas hairtai shuu
shine jiliin goe bichleguudiig chin huleej baya

amethyst (зочин)

hi, ta friends.t durtai yu? teren dr gardag apart.uud hna bdag yum boloo? kk

Цэцгээ

Надад тэр гацуурын чимэглэлүүд их таалагдлаа. Бараг л гараар хийсэн юм байна тээ. Энэ жилээс сүлд модоо гараараа хийсэн чимэглэлүүдээрээ чимэглэх гэж байгаа хурдхан л модоо засмаар байна. Хүүхдүүдээ том болоод чимэглэлээ нураахаа болихоор нь 12 сарын 1 гэхэд л засна даа гэж занаж байгаа ккк:))
Ажилд нь томоос том амжилт хүсье. Оноос өмнө гоё бичлэг оруулна биз дээ:-о

ntsoom

Тэр шинэ музейн тухай харж байсым байнаа. Олигтой үзэж харах юм байхгүй. Тэр гулгаад буудаг нь лааг таалагдсын. Гоё л байна байхдаа.

Fesko (зочин)

Bie daaj amidrah saihan bhdaa. Amerik neg ochiihsan

wind machine (зочин)

New Museum-d uzesgelen garaagui hooson bish, naad gulsaj buudag hooloi, shalan deer hayasan ter ongiin amidtad ene ter chini Carsten Hцller: Experience gedeg uzesgelen shu dee. 10 sariin 26-naas ehelsen, haraahan uzej amjaagui baina. Oor bas hunii sensory yanz buriin medremj deer togloson yumnuud tavigdsan gej unshij baisan. Sonirholtoi sanagdsan.

SUNShine®

Ганаа: jargal: :) та нартаа бас хайртай шүү
amethyst: дуртай шд :) киноны зураг авалт энд авсан гэж байна
The Greenwich Village building, 90 Bedford Street
Цэцгээ: Харин тийн гараар хийсэн тоглоомууд байна лээ, надад еолкоо ингэж чимэглэвэл илүү гое санагдсан :) Чиний хийсэн чимэглэлүүд бол яриангүй хөөрхөн гое тоглоомууд л байгаа даа. Блогтоо оруулхыг чинь хүлээж байя.
ntsoom: Ахаан, хэхэ би лав дахиж гулгаж чадахгүй байх, арай тийм хурдтай бууна гэж төсөөлөөгүй байсан болхоор амьсгаа давчдаад байсан шд хэхэ. Би ер нь иймэрхүү зүйд тааруухан юм шиг байна лээ. Галзуу хулган энэ тэр гэсэн тоглоом дээр суухаас айгаад байдын ккк
Fesko: анхаан, хүний нутагт бие дааж амьдрахад их юм сурна даа :)
wind machine:ааанха :), тийм байхаа үзнэ гэж төлөвлөөгүй явж байгаад харагдангуут яваад орчихсын, тэгээд зөндөө үзмэртэй байх гээд төсөөлчихсөн байсан юмаа хэхэ. Яах аргагүй сонирхолтой санагдсан шүү. Анх удаа л ийм музей үзлээ :)

Ганаа

Yumjir chi shuu. Chi hezee irehiin.Bas uuriinhuu goyo goyo zurgiig oruulaarai.

Fesko (зочин)

Anh eor ni yaj yavaad iishee ochchiv... hel surah geedl berhsheeluud bsan l bh te

SUNShine®

Ганаа: Би 2 сар гаргаад очно доо
Fesko: Өмнөх тэмдэглэлүүд дээр маань байгаа дөө, хэлний хувьд би ойр зуурын л ярианы хэлтэй байсан, энд байх лээр харин сайжирч байгаа :)

Ицми

тэр гулсаж буудаг нь гояым байна к

fa (зочин)

goe blog shuu. orood garahaar hamt amerikaar zugaalsan yum shig sanagddag

Санаахан

блогийг чинь уншдаг юмаа одоо өөрийн блогтой болсон гоё байна шүү амжилт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)