SUNShine® : Хар ба цагаан бодол

Хар ба цагаан бодол

Би завгүй байгаад байгаа тул өмнө нь бичиж тэмдэглэн ноороглож байсан блогийн нооргууд руугаа шагайтал хорин хэдэн ноорог байх юм хэхэ. Нэгийг нь оруулчихья.


Бидний бодож буй бодол, итгэж буй итгэл, хэлж буй үгс маш их хүчтэй. Тэр бүхэн бидний туршлага, бүр амьдралыг маань барьж, бүтээдэг. Бидний бодол, итгэл, үг бүрийг дэлхий ертөнц алдалгүй сонсож, хариу өгч байдаг.
Бодол санаа, үг үйлдлээ өөрчлөхөд амьдралын замнал ч бас өөрчлөгдөнө. Бид хаанаас ирсэн, ямар ч гаралтай, хичнээн хүнд бэрхийг туулсан, бага насандаа яаж ч зовж зүдэрсэн бай, өнөөдөр бид өөрт хэрэгтэй өөрчлөлтийг хийж чадна.
Эхлээд оюун санаандаа буюу сэтгэхүйдээ өөрчлөлт хийж байж, дараа нь амьдрал буюу бодит байдалд хариу үр дүн нь харагдана.
Бидний байнга хийдэг зүйл бол өнгөрсөн амьдралын тусгал, зуршил. Өнөөдрийн амьдарч буй амьдрал өнгөрсөн  хугацаанд бодсон бодол, итгэлээс бүрэлдсэн. Тиймээс бидний амьдралд ямар нэг таалагдахгүй зүйл байгаа бол, түүнийг өөрчлөхийн тулд өөрөөр бодох сонголт бий. Өнөөдрийн бодол маргаашийг бүтээнэ.
Неоропедтиадс гэдэг үгийг Кандейс Пертийн хийсэн тархины үйл ажиллагааг судлах судалгааны үед гарсан нэр томьео бөгөөд “химийн элч” гэсэн утгатай үг юм. Хүн бодол бодож, үг хэлэх үед энэ химийн элч ялгарч, биеэр тархдаг байна. Уур хүргэсэн, өөлж шүүмжилсэн, сөрөг бодол бодвол энэ нь дархлааны системд даралт үүсгэдэг ажээ. Харин хайрлаж дэмжсэн эерэг бодол бодох үед өнөөх химийн элч маань дархлааг дэмжих өөр бодис ялгаруулдаг байна. Шинжлэх ухаан одоо л бие мах бод, оюун ухааны хооронд холбоо шүтлэлцээ байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ холбоо шүтлэлцээ хэзээ ч унтдаггүй. Таны оюун ухаан бие мах бодын эд эс бүхэнтэй бодлуудаар холбоотой байдаг гэж ойлгож болно. Тэгэхээр бид санаатай, санамсаргүйгээр мөч, хором бүрт сайн ба муу бодол бодож байдаг. Тэгээд тэр бодлууд бие, эрүүл мэндэд нөлөөлж байдаг байх нь. Нэг бодлын биед үзүүлэх нөлөө шууд тийм ихээр илрэхгүй ч хүн дунджаар өдөрт 60000 гаруй бодол боддог гэвэл үүний нөлөөлөл ямар их байх нь ойлгомжтой. Хортой бодол биеийг хордуулна гэсэн үг юм. Шинжлэх ухаан хүмүүст сөрөг бодолд өөрсдийгөө живүүлэх нь ямар хор хөнөөлтэй болохыг баталсаар байна. Сөрөг муу бодол л хүнийг өвчлүүлж, үхүүлэх болно.
Оюун санаагаа илүү гүнзгий түвшинд хөгжүүлэхээр ажиллаж байгаа бол доктор Каролин Миссийн “Оюун санааны анатоми” номыг уншаарай.

"Санаа сайт яван дэлгэрэх, санаа муут яван хатах"

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Энхзаяа

Бодол амилдаг гэдэг ..

Нээрээ бичээд заримдаа нийтлээгүй бичлэг
зөндөө болчихсон байдаг .. Mинийх 44 ноорог болчихож :P

Linzy girl

Үнэн үг байна. Зөндөө юм бодоод гарлаа. Баярлалаа.

Арслантай авдар

Яаг үнэншд. Тамхи бодохоор л тэскүү татчихжугаамдаа

Ерэн есөн сарнай

tanii nomiig avsaan uneheer goy nom bolson bna lee. ym ymnaas bagtaasan, oilgomjtoi. mundag bnaa amjilt husye!!

jargal (зочин)

uu tegvel ter olon noorgoosoo niitleh gedeg deer n daraad bai daraad bai Sunshine :)

Khan-So

za olj unshinaa shn bichleg bn big like gj helii daaa amjilt

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

like

Mandalmaa (зочин)

mongol undestnii huvtsasnii tuhai haij yavaad tanii blogoor orood irlee
orj ireed garahaa medehgui suuj baina
yum yumtai saihan blog baina
haisan zuilee olloo bayarlalaa

ART (зочин)

Талархаж байна. үнэхээр энэ үнэн гэхдээ бид энэ бүхэнг мэддэгч оюун бодлоо тодорхой нөхцөлд удрирдаж чадахгүй сэтгэлээр унах ч юм уу уурлаж уцааралдаг. Энэ бас төрөлхийн заяамал зовинол байдаг байх. Таниас нэг зүйл асууя. Би ажил хийгээд бас сурдаг юмаа. Дизайнер. Ууг нь мэргэжилээрээ ажиллаж байгаач зарим зүйл дээр өөртөө их шантараад байнаа. би ажилаасаа гардаг юм билүү гэж бодож байна. Ажил дээрээ очиход л стрэстээд л сэтгэлийн зовиуртай болчих боллоо. Хажуугаар нь сурдаг болхоор сүүлийн үед ажилынхан элт дургүйцэлтэй байгаан мэдрэгдэх боллоо. би зарим зүйлдээр сэтгэлийн зовинолтой байдаг боллоо яасан дээр бол. Өдөр болгон л өөртөө эзэн бай, өөрийгөө хүндэл гэдэгч өөртөө итгэлгүй сул дорой байх юм. Яаж өөрөөгөө би үнэлдэг хүндэлдэг өөртөө итгэлтэй болох вэ та надад зөвөлгөө өгөөч...

Sono78 (зочин)

Мөн хүний биеийг эргэн тойрон аура буюу гэрлэн бүрхүүл бүрхэж байдаг. Энэ нь бид бүний нүдэнд харагдахгүй хэдий ч нялх хүүхэд болон нохойд харагддаг гэж ярьдаг зарим нэг нь. Хүн гэрэл гэгээтэй зүйлс бодон зөв үйл хийн, гэрэл гэгээ рүү тэмүүлж явахад энэ гэрлэн бүрхүүл улам үзэсгэлэнтэй болдог. Зарим нэг муу бодолтой хүнтэй уулзах юмуу, гар барих үед гэмтдэг тохиолдол байдаг гэсэн. Ер нь бол муу мэдээлэл болон муу зүйлсээс хол байх нь зүгээр. Мөн фото зураг авахуулах үед гэрлэн бүрхүүлд өөрчлөлд ордог гэж уншсан юм байна.

Хүн төрөлхтөн тэр аяараа сайхан энергитэй болох нь дамжиггүй юм. Иймийн тулд иргэн биднээс хамаарах нь зайлшгүй. Үгүйдээ сайхан инээмсэглээд мэндэлж сурахаас эхлээд хэн нэгнээ харилцан хүндэтгэсэн, элдэв муу үг хэлэхгүй байцгаах нь муугүй эхлэл юм. Гэхдээ манайхан бүгдээрээ сайхан ард түмэн шүү дээ.

Heaven (зочин)

Наадах чинь үнэн юм. Өнөөдөр харин би нэг хүнд хэдэн сөрөг үг хэлчихсэн чинь бие сулраад тэнхээгүй болчлоо. Усанд ороод бодлуудаа цэвэрлэхээс.

SUNShine®

Зайка: Анхаан :)), хэй тэр олон нооргоо нийтлэ айн ;)
Линзчин охин: манайхаар зочилсонд чамд бас баярлалаа :)
Арслантай авдар: Хэй ямар сонин хүн бэ? ккк бичсэн сэтгэгдэл нь яг л А/А мөн дөө :P
99 сарнай: Маш их баярлалаа :)
jargal: харин тэгэхээс :P завтай үед ноороглосон бичлэгүүд бас хэрэгтэймаа ккк
Khanso: Баярлалаа :)
♥☆✿★GaLa✰tar★✿☆♥: :))
Мандалмаа: баярлалаа
ART: анхаан. Мэргэжлийн хүн нь биш болхоор миний зөвлөгөө өгдөг ч юу гэж байхав. Гэхдээ чи хувцасны дизайнер уу эсвэл? Жишээ нь би мэргэжлээсээ өөр ажил хийдэг байхдаа бас давхар сурдаг байсан, бас зав зайгаараа өөрийнхөө үндсэн мэргэжлийн хувцас бүтээх дуртай ажлаа ч хийчихдэг байсан. Гэхдээ эцэст нь хамгийн хийх дуртай ажлаа сонгоод явж байна. Чи хэрвээ мэргэжилдээ дуртай л бол одоохондоо ажлаасаа гарах гэж яараад хэрэггүй л болов уу гэж бодогдож байна. Эсвэл гараад өөрийнхөө дуртай юмыг бие дааж хийхээр шийдсэн бол чамайг ажлаасаа гар л гэж хэлэх байна. Чи эргэн тойрны хүмүүсээ анхааралгүй ажилдаа хамаг анхаарлаа хандуулаад хийж байгаа зүйл чинь сайн болвол чи аяндаа л өөртөө итгэх итгэл чинь нэмэгдээд явчихна даа. Оройн ангид сурдаг юм уу? Хувийн байгууллагууд ажлын цагаар сурахад дургүйцдэг байх л даа. Чи эсвэл ачаалал ихтэй байгаагаас болоод ядраад стрессдээд ч байж болох шүү дээ. Яг нарийн ширийн зүйлийг чинь мэдэхгүй болхоор юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй л байна. Ямар ч байсан миний хувьд хийх дуртай зүйлээ хийх лээр ядрахаа ч мэддэггүй би их аз жаргалтай болчихдог.
Sono78: санал нэг байна :)), энэ талаар энерги гэсэн буланд маань мэр сэр байгаа
Heaven: Анхаан. Тэр хэлсэн сөрөг үгээ буцаагаад авчихөө, уучлалт гуйчихгүй юу тэгээд л сайхан болчно доо :))

jaagii (зочин)

mash huurhun blog bna, bi oirdoo uugeer orj ireed bgaa, medremjtei hunii dajgui bichleguud shuu, bayrlalaa, by the way, noorguudaasaa oruulaarai, please

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)