SUNShine® : Үе үеийн супер модель

Үе үеийн супер модель

Үе үеийн дэлхийн хамгийн алдартай моделиудыг танилцуулья. Хамгийн гол нь энэхүү зургуудыг үзсэнээр үеийн үед бүсгүйчүүдийн нүүрний будалт үс засалт, хувцаслалт, загварын чиг хандлага, зураг авалт  бүхнийг ямар байсныг харж болно.

Dorian Leigh  /1917-2008/

40-60аад онд хамгийн үнэтэй фотомодель байсан.  Зөвхөн Vogue сэтгүүлийн нүүрэн дээр л гэхэд 7 удаа гарж байсан. Загвар өмсөгчийн карьера дуусгаад тэрээр загвар өмсөгчийн агентлаг ажиллуулж эхэлсэн. Тэрээр мөн Америк, францад сүлжээ ресторануудтай байсан.

 Sunny Harnett

Одри Хепбернтэй "Марзан төрх" кинонд тоглож байсан. Загвар өмсөгч кино жүжигчин хийж байсан.

Lisa Fonssagrives /1911-1992/

Түүнийг анхны супермодел гэж нэрлэдэг. 30-50 онд түүний зураг сэтгүүлүүдийн нүүрнээс салдаггүй байсан.

Suzy Parker

Дориан Лей-ийн төрсөн дүү. Эгч нь түүнийг анх Ford model agency-д дагуулж ирсэнээр тэрээр алдартай модел болох зам нь нээгдсэн.

Dovima

Vogue сэтгүүлийн редактор санаандгүй гадуур явж байгаад олж харсан.

60-аад оныхон

Jean Shrimpton

Английн супермодель болон жүжигчин. "Vogue", "Harper's bazaar", "Vanity Fair" сэтгүүлний нүүрэн дээр байнга гардаг байсан.

Twiggy

Английн модель, жүжигчин, дуучин. Том нүд урт сормуус өвөрмөц царай нь түүнийг дэлхийн алдарт моделиудын нэг болгосон.

Veruschka

Германы модель, жүжигчин. Нэг гараанд 10 мянган доллар авдаг байсан бөгөөд  Ив Сен Лоран, Пако Рабанни зэрэг хамгийн нэртэй загвар зохион бүтээгчдийн загварыг өмсдөг байсан. Сальвадор Дали, Эйлин Форд, Диана Вриланд нартай найзалдаг байсан.

Marisa Berenson

Ив Сен Лоран түүнийг 70-аад оны нүүр царай гэж нэрлэдэг байсан.  "Кабаре", "Венеци дахь үхэл" зэрэг хэд хэдэн кинонд тоглосон.

80-аад оныхон

Lauren Hutton

Америкийн модель болон жүжигчин.

 Jerry Hall

Америкийн модель болон жүжигчин. Мик Джаггерийн эхнэр , 4 хүүхдийн ээж.

Iman

Сомалийн супермодель, Дэвид Боуи-ийн эхнэр.  Ив Сен Лоран нэгэн удаа түүний тухай хэлэхдээ  "Иман-бол миний мөрөөдлийн бүсгүй"  гэж хэлж байсан байна.

Cheryl Tiegs

Америкийн модель. Усны хувцасны модель гэдгээрээ алдартай.

90-ээд оныхон

Paulina Porizkova

Чех гаралтай америкийн модель. "Escada", Victoria's secret -ийн нүүр царай байсан. "Vogue", "Elle", "Cosmopolitan", "Glamour", "Playboy" сэтгүүлүүдэд зургаа авхуулдаг байсан.

Cindy Crawford

1997 онд түүнийг "Shape" сэтгүүл дэлхийн хамгийн сайхан бүсгүйгээр нэрлэсэн.

Tatjana Patitz

Stephanie Seymour

Америкийн алдарт модель, төрөл бүрийн 300-аад сэтгүүлний нүүрэн дээр зураг нь гарж байсан. 1968 онд Америкт төрсөн. 1983 онд «Elite Model Management» тэмцээнд түрүүлснээр түүний гараа эхэлсэн. Алдарт зурагчин Ричард Аведон, Жиль Бенсимон, Эрб Риттс нартай хамтарч ажилладаг байсан.1998 онд  «Stephanie Seymour's Beauty Secrets for Dummies» номоо гаргасан. Хэд хэдэн кинонд тоглосон.

Linda Evangelista

Янз бүрийн дүрд хувирдаг түүнийг хамелеон гэж нэрлэдэг байсан. Карл Лагерфельд түүнийг хэлэхдээ "Дэлхий дээр Линда шиг 2 дах модел  байхгүй"гэж  хэлсэн

Christy Turlington

Америкийн модель, зурагчин  Дэнни Коуди гаргаж ирсэн.1987 оны Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарснаас хойш түүнд алдартай зурагчид, дизайнеруудаас санал ирдэг болсон.

Германы супермодель, Валентино түүнийг Марлен Дитрих тэй харьцуулдаг.

Naomi Campbell

Английн супермодель тэрээр "Vogue" сэтгүүл дээр гарсан анхны хар арьст модель.

Stella Tennant

1970 онд  төрсөн. Нэгэн алдарт сэтгүүл рүү өөрийнхөө зургуудыг явуулснаар түүний өвөрмөц царай нэгэн агентлагийн нүдэнд өртөж  загварын ертөнцөд хөл таьсан. Chanel -ийн нүүр царай,  Карл Лагерфельдийн хайртай загвар өмсөгч болж байсан.

Amber Valetta

Америкийн модель, жүжигчин. Louis Vuitton, Calvin Klein, Versace-ийн нүүр царай болж байсан, хэд хэдэн кинонд тоглосон.

Kate Moss

Стандарт бус биетэй, намхан, сэвхтэй нүүртэй ч тэрээр хамгийн эрэлттэй модель. 1974 онд Лондонгийн ойр байдаг Кройдон хотод төрсөн. Энгийн л амьдралтай байсан. Аав нь түүний ээж Линда Моссыг 2 хүүхэдтэй орхиод явсан, охидоо өгсөхийн тулд ффициант, дэлгүүрийн худалдагч хийж байсан. Хураасан мөнгөөрөө 2 охиноо  дагуулан Багамыд амрахаар Нью Йорк хотын  онгоцны буудал дээрээс шилжилт хийн өөр онгоцонд суух гэж байхад нь загварын агентлагийн эзэн Сара Дуглас Кейт Моссыг олж хараад пробонд орох санал тавьснаар түүний амьдралд өөрчлөлт орсон. Олон жил Calvin Klein нүүр царай болж байсан. Gucci, Dolce & Gabbana, Louis Vuitton, Versace, Chanel, Missoni, Dior, Longchamp, David Yurman загваруупыг өмсдөг.

Shalom Harlow

Канадын модель, жүжигчин. 1973 онд төрсөн. 10 жилийн сурагч байхад нь л түүнийг анзаарч загварын агентлагт урьсан.

 Gizele Bundchen


Бразил модел, дэлхийн хамгийн өндөр үнэтэй моделийн нэг.

Karolina Kurkova

 Чехийн модель бүсгүй 2007 онд европын хамгийн sexy бүсгүйгээр тодорсон. Victoria's Secret-ийн загвар өмсдөг sexy бүсгүйчүүдийн нэг.

Adriana Lima

Бразилийн модель 1996 онд Ford models agency-ээс бразилд зохион байгуулсан загвар өмсөгчийн тэмцээнд түрүүлж, олон улсынх нь тэмцээнд 2 дугаар байр эзэлж түүний загварын ертөнц дахь амжилт эхэлсэн юм. Victoria's Secret-ийн angel-уудын нэг. Түүний харц дур булаам sexy харц олон эрчүүдийг галзууруулдаг.

Natalia Vodianova

Оросын Нижний Новгород хотод төрсөн. Загвар өмсөгч болно гэж бодож яваагүй түүнд найз нь загвар өмсөгчийн академид явахыг санал болгосноор загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн. L'Oreal Paris-ийн нүүр царай байсан. 2007 онд хүүгээ төрүүлснээс хойш загварын карьерээ орхихоор шийдэн гэр бүл хүмүүнлэгийн ажилд өөрийгөө зориулахаар шийдсэн  хэдий ч их хэмжээний орлоготойгоор бол зураг авалт реклам, тайзан дээр гарахыг зөвшөөрдөг. Түүний нөхөр британий аристократ, зураач английн лорд Джастин Тревор Беркли Портман

Lily Donaldson

Английн модель. 2009 оны Burberry , Gucci -ийн нүүр царай болсон.

За эцэст нь гадаадад монголынхоо нэрийг гаргаж яваа монгол модел Гэрэлийн Одончимэг нь Монголд 16-тайгаасаа загвар өмсөж эхэлсэн. Хонг Конгд болсон Элит модел Look тэмцээнд 2000 онд оролцож 2 шагнал авч байсан ба түүнээс хойш Сингапур мөн Хонг Конгийн Агентлагуудад гэрээтэй ажиллаж эхэлсэн. Одоо австралид Сhadwick агентлагт загвар өмсөж байгаа авьяслаг модел юм.

Одончимэгтээ улам их амжилтыг хүсье

start=-4 , cViewSize=50 , cPageCount=1

46 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

ваав ямар гоё эгч нар вэээ гэссс ккк

Зочин

puuuuh ene suuliih mgl model yumuu. mgl busguichuud tasrachjee

БОРОО

Бүүр дээр үеийнхэн нь бол хайнгавиз. Харин 80-аад оныхон нээх онц биш юмаа. 90 оноос хойш лааг гоё болоод эхэлжээ. Бодуул будалт нтртээ бдг бсн биз.

SpySec

манай монгол модель л хамгийн нүдэнд дулаахан нь байна :)

daldaak (зочин)

odonchimegt dolignoh geed l

maral (зочин)

odonchimeg avstrali huntei suusan gesen unen uu?

SUNshine (зочин)

Daldaak:кккк Долигноод яах вээ дээ :), манай монгол модел яамар мундаг явааг л харуулах гэсэн..

Ицми (зочин)

пай... энэ Одончимэг гадны лутуудаас еөөөр ялгарах юм алга. мундагиймаа. Саншайн их хөдөлмөр шаардсан бичлэг оруулахымаа дандаа. баярлалаа хө

Sunbeauty (зочин)

90ээд оныхноос Синди хамгийн их таалагддаг бла. одоо бол орос хүүхнүүд цахиур хаглажийна шт. Наталия Водянова зүгээр санагддаг.

Танхил (зочин)

Twiggy нэкст топ моделын шүүгч байна тэ хөөрхөн байсын байна аа. Харин Одончимэг эндээс хамгийн гого нь...

Hi Dalai

зурагийн гүйгээл явж байгаад хо ази хүүхэн гэсэн чинь айн Монгол хүүхэн Одончимэгтээ байлаг байн ш дээ кккк лайтай. Гоё мэдээлэл байлаа баярлалаа...

Эхлэл ДИЗААН

би ч сайн мэдэхгүй л дээ моделуудыг гэхдээ Adraina Lima-г харахаар бие хачин болдог гээлөө хэхэ сонирхолтой нийтлэл байнауншаал үзээл

omido (зочин)

Odonchimegt amjilt hvsie, goe yumaa

Anime

80-onii style ugaasa neh sonin shd. Oros model gej yuruus harsangui, socialist deglemd bsan bolood bolj bgaagui bhda, ireeduin 10n jild oros model, tuunees tsaashih 20-n jild n mongol model-n tuhai delhii deer hen neg n sunshine shig ingeed bicheed bj bh blgui de.

Зочин

mongol ohinooroo baharhaj baina shuu

forever

Яасан сайхан бүсгүйчүүд вэ...

ntsoom (зочин)

Их хөдөлмөр орсон гайхалтай сайн бичлэг байна шүү. Зарим заримдгууд үзээсэй тэгээд ичээсэй.

~Freedom writer~

Хөөөх...энэ Одончимэг гэж их сайхан эгч байна даа

secretwish (зочин)

миний комбуудэр дээр монгол охин нь харагдахгүйен, харсан хүнүүсийн нүдээр харчлаа, их л гоё охин юм шигээн тээ, өө яаанаа блог хэллэгээр биччихлээ, болкүү гээдаа билүү тээ ккк, сорри

Janna (зочин)

Sunshine chamd bayarlalaa. Blog bichih baitugai unshih ch zavgui bolood blogoo ustgachlaa. Gehdee zav garval chinii bichleguudiig unshij bainaa. Setgegdel bichij baisand thanks. Chinii uzel, handlaga neg l oor shuu (sain tal ruugaa gejuugaan...hehe), keep it. Good luck.

SUNshine (зочин)

Энэрэл, зочин, Spysec,Forever, Танхил, фрийдом: харин тийн, Бороо:ккк харин тиймээ сүүл рүүгээ бүүр гое болоод секси л болоод байгаа биз, хөгжиж яваан болхоор гое л болоод байсан байх ккк. Марал: тийм үү ккк..Ицми:Харин тийм байгааз ялгагдахгүй :),Sunbeauty: 90-ээд оныхон бараг ихэнх нь гое шүү тэй, Водяновагийн зургийг оруулчихсан шүү :),Омидо: бахархмаар байгаа биз, НЦоом,Далай: тээнкс,Аниме: тийм шүү монгол моделс маань дэлхийд гарна гэдэгт би итгэлтэй байдаг. Секрет: Яагаад зөвхөн монгол охин нь харагдахгүй байгаан болдоо? Жанна: Баярлалаа, блогоо устгачихдаг нь тоогүй юм болжээ, завгүй ч гэсэн дараа завтай болхоороо бичиж болно шдээ,шинээр нээгээрэй.

AntiDotE

60, 70-аад оныхны тэр л загвар, будалт гээд л бүх зүйл нь одоо эргээд л гоё харагддаг болоод байшдээ. Тэр үед хийгдсэн киног үзэхэд хувцаслалт, үс засалт нтр бол яг саяхан хийгдсэн кино шиг л санагдах юм.

Хэрлэн (зочин)

Адриана Лима бол лайтай бүсгүй надаа ээмар таалагдаадайдийн. хамар шүд уруул нтр нь бол урлагийн бүтээл...

Зочин

nadad bol 60-d oniixon taalagddag, 60-70 onii style bol er ni l laitai,xamgiin gol ni style-g ni xaraad baigaarai, nud budalt us zasaltiig ni odo ch zarimdaa ashiglamaar sanagddag.

Attila

SUNshine даа маш их баярлалаа! үнхэр сайхан бичлэг болж ээ...

naraa (зочин)

Zagvar gedeg chin urlag chuu dee.Enehuu saihan urlagt mongolchuud hol tavij ohid busgyichuud orj baigaani saihan baina.uran saihni ertonts.ene saihan buhnee mongolchuud min muu muuhai ug yariagaar l buu gutaagaarai.manai Bolormaa Odonchimeg Urnaa Purevsuren geed l saihan zagvar omsogchid zondooMongolooroo baharhay

Цоомоо

хөөөх тэр нэг өгзөг бол бас л лай биз айн хаха

Naraa (зочин)

Mongolchuud erni ert deer yes ih gangan degjin humuus baisan yalanguya 1920 iod ond hureeniihen huvtsas hunaraa omsood yavj baigaani yag l muzei chig baisan gedeg.olon sun hiidteibaisan.hureenii gangachuud ooriin gesen oedolchin darhchuudtai jinhene torgo durdan magnagaar goedog.hun bur ooriin gesen hiits ongo mayagtai huvtsas omsdog baisan gej orchuulagch Batsuh guya yarij baij bilee.Hotsrogdson gej bichdegni shal hudlaa.

Naraa (зочин)

Mongolchuud erni ert deer yes ih gangan degjin humuus baisan yalanguya 1920 iod ond hureeniihen huvtsas hunaraa omsood yavj baigaani yag l muzei chig baisan gedeg.olon sun hiidteibaisan.hureenii gangachuud ooriin gesen oedolchin darhchuudtai jinhene torgo durdan magnagaar goedog.hun bur ooriin gesen hiits ongo mayagtai huvtsas omsdog baisan gej orchuulagch Batsuh guya yarij baij bilee.Hotsrogdson gej bichdegni shal hudlaa.

bataa

өө надаа зурагнууд нь бүтэн харагдахгүй хэцүү юмаа
чех, бразил, орос 3-л харагдлаа орос нь их хөөрхөн юм уу даа хө

Henheg (зочин)

Ногоон Одноо байжийнэ тээ

HellSlaY&trade (зочин)

Sunshine баннераа солилций

SUNShine®

HellSlay: Ok солилций

citrus (зочин)

I luv Twiggy.
neg heseg dan huurhun huuhnuud icon baijaagaal genet Stella Tennant garj irj shal uur huvisal avchirsan yum shigeee

Jojo Batride (зочин)

Mongol model n nas barsan bizdee ene hun chin

Xe Xe (зочин)

Ene mongol zagwar umsugch n nas barchikhsan yum uu? :( 14, 15 tai baikhig n sanaj baina. Ikh goe okhin kharagddag baisan.

Jojo Batride (зочин)

nas bartsan bizdee adminaa hariu??????????????????????????????????

Runner

монгол модель нь гоё юм аа.

SUNShine®

Jojo Batride: хэхэ юу яринав ээ, та буруу зүйл сонссон бололтой. Австрали улсад ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Ийм худлаа цуурхал хаана гараа вэ?

МаЯаХан

ядаргаатай айн

secret (зочин)

yoooh hamgiin tasarhai ni yaah argagui Adriana Lima bgazde. arai l...yoooh

Jojo Batride (зочин)

uuchlaarai buruu sonsoj. ed carearaa olj baigaa ym bnalee Ene hunii tuhai sain medmeer bnaa Mongold baisan tsag hugatsaa amidral ger bul hair durlal geedl....

Jojo Batride (зочин)

Chinii web site taalagdaj bna duu yvaadl... Amjilt husi email bicheerei and facebook - Odbayar Altangerel geed hai BYe

sarangua (зочин)

mongolchuud ene chigeerei l uragshaa ene zurgiig say l harla mongold iim togos egch baidag lyum bna hehehehe

sarangua (зочин)

odoo bi dizainaraar surch bgaa mongoldoo aldartai dizainar bolno minii ved mash olon model torno bh aa gej naidaj bna mongol emegteichvvd delhiin tawtsand udahgvi tsoiloh bolno oo 43

Жулиа

Домогт модел Жиа каранжи хайчаа вэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)