SUNShine® : Woodstock (NY тэмдэглэл 18) + Хиппи стиль

Woodstock (NY тэмдэглэл 18) + Хиппи стиль

Өнөөдөр NY-оос машинаар 2 цаг 30 мин яваад Woodstock гээд жижиг хотод ирлээ. Үнэхээр хөөрхөн жижиг хот байна лээ. Та бүхэн Woodstock festival гэж сонсож байсан байх. Энэ хотод болдог юм.
1969 оны 8 сард 3 өдөр үргэлжилж 500.000 хүн цугласан нүсэр рок фестиваль энэ хотод болж Рокын түүхэнд тохиосон 50 чухал үйл явдлын нэгэнд ордог юм байна. Энэ хот руу явах гол зорилго уулын орой дээр байх “Karma triyana dharmachakra tibetan buddhist monastery” байсан юм. Энд байдаг найзын маань ээж аав монголоос ирсэн байгаа тул бид нар тийшээ явж үзлээ. Нандин нандин юм өнөөдөр идлээ шдэ, самар цөмлөө, ааруул идлээ, боорцог идлээ, дуртай орос чихрүүдээ идлээ :P  Тэгээд сүм хийдээр яваад яагаад ч юм монголдоо байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд гое байсаан.  Уулын орой дээр болхоор хасахтай хүйтэн байсан. Энд цас ордгүйээ Бороо бороо ороосой оросын маамуу ирээсэй гэдэг шиг Цасаа цасаа ороорой гээд л дуулмаар болж байна шд.

Доорх эхний 4-5 зураг бол NY-оос хөдлөхөөс өмнө авсан зургууд. Унаа хүлээх зуураа энэ ойр хавийн зураг дарсын. 59 st Columbus circle

Ингээд л замд гарья гээд амандаа аялаад л гарлаа даа

Эндээс Woodstock эхэлж байна. Эхлээд шууд уулын орой дээр байх хийд руу явсан. Дараагаар нь Woodstock хотын төвөөр нь алхахдаа дарсан хэдэн зургууд орууллаа.


 Замын хоолны газрын чийзбургер амттай байлаа. Энд ажиглагдсан гое юм юу гэвэл энэ жижиг хотын хүмүүс үнэхээр эелдэг сайхан хүмүүс байдаг юм байна лээ. Хүн ам нь 6000 гаруй. Энэ хотын гудамжинд болон дэлгүүрүүдэд гитар их байдаг юм байна лээ. Сувенирууд нь гитар хөгжим гэх мэт.

Төгсөлд нь нэгэнт Woodstock хотын тухай юм чинь Хиппи стилийн тухай оруулчихья.


Хи́ппи (хиппари хиппан хипстер hippy, hippie, hipster  хар ярианаас гаралтай  үг)
Нью-Йоркын нэгэн ТВ сувгаар уранхай жинс, майк өмссөн, урт  үстэй  “хиппи”  нэртэй хамтлагийн залуус вьетнамын дайнг эсэргүүцэн бослого гаргасныг сурвалжлахдаа  сэтгүүлч нар нь  замбараагүй хувцасласан бослого гаргадаг залуусыг хиппи гэдэг  энэ үгээр нэрлэснээр  анх ашиглагдсан юм. 
XX зууны  40-50 иад онуудад  АНУ улсын  “Beat Generation “  (эвдэрсэн хойч үе)-ийн төлөөлөл  дунд джаз хөгжимчдийг  хипстер гэж томьёолсон  нэр  байсан.  50-иад оны “Beat Generation “ аас хиппи , джаз хөгжмөөс рок-н-ролл үүссэн гэж үздэг.
Уламжлал уг сурвалжаа дээдэлдэг англид  хүртэл 1950-иад оноос эхлэн хуучинсаг байдлыг эсэргүүцэх үйл ажиллагаа эхэлсэн. Энэ тэмцлээ илэрхийлэх аргуудын нэг  нь хувцас байсан юм.  Сонгодог хувцас нь маш үнэтэй материалаар хийгдсэн энгийн бөгөөд ес дэгтэй байхад энэ үед үүссэн Хиппи стиль нь ази, африк болон цыган, индиан зэрэг үндэстэн ястны хувцасны хэлбэр, өнгө орнамент зэргийг хольж маш хямд материалаар хийж үүгээрээ өөрсдийн эрх чөлөөт байдлыг илэрхийлэхийг оролдож байв. Хиппи нь анх гарч ирэхдээ хувцасны стиль биш гэр орон, гэрбүлгүй замбараагүй амьдралын хэв маяг гэж үздэг байсан байна. Эрх чөлөөгөө илэрхийлэх Хиппи хөдөлгөөн нь  залуучуудын стиль-ийн эх үүсвэрийг анх тавьсан. 1970-аад оныг хүртэл Хиппи хөдөлгөөн өрнөж  байснаа 80,90-ээд онд цөөн хиппичүүд л үлдсэн.
1960 оноос хиппи нь ямар ч сануулгагүйгээр хувцсыг толгойноос хөл хүртэл  өөрчилж эргүүлсэн.  60-аад оны моодонд ямар ч дүрэм байхгүй.  Консерватив хуучинсаг өнгөгүй хувцас ор мөргүй алга болж эхэлсэн.  Рок-н-роллын одод  Битлз, Джими Хендрикс хувцас загварын амьд жишээ болж тололт болон альбомны хавтсан дээрх зургууд дээрээ өнгөлөг эрээн хувцас өмссөн байдаг.
Өөрийгөө хүндэтгэдэг нэг ч хиппи ямар нэгэн компаний лого шошготой хувцас өмсөхгүй. Тэд үнэтэй биш, хөнгөн, биед эвтэйхэн, (секонд-хенд) гар хийцийн хувцсыг илүүд үздэг.
Ихэнх хиппичүүд  моодны стандартыг яагаад дагаж зохицох ёстой хэмээн моодыг эсэргүүцдэг байсан.
Хиппичүүд үргэлж байгаль экологид санаа тавьж  байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалдаг байсан. Тэд байгаль орчинд хохирол үзүүлдэг бүтээгдэхүүний  үйлдвэрүүд, амьтан дээр туршилт хийдэг компаниуд руу дайрж бослого хийдэг байсан. Хиппичүүд зөвхөн хувцсанд төдийгүй дуу хөгжим, нийгмийн амьдралд хүртэл өөрчлөлт оруулсан юм. Хиппичүүд дайныг эсэргүүцдэг байсан. Энэ хөдөлгөөний явцад цагаан хоолтон, нудизм, буддизм, экзотик хөгжим, бясалгал зэргийг нийгэмд бий болсон юм. Тэдний уриа бол «Make Love, Not War»  «Give Peace A Chance» «All You Need Is Love!»

1970-аад оны сүүлээр үүссэн панк рок хөгжмийн урсгалыг дагаад энэ стиль хэв маяг гудамжинд  гарсан.
Хиппи хөдөлгөөний дараанаас панк рокууд орчин үеийн моодонд  нөлөөлсөн. Гудамжны панк стилийн санаа анх  “Секс Пистолз “ хамтлагийн Малколм Макларенд орж ирсэн гэдэг. Удалгүй түүний эхнэр загвар зохион бүтээгч  Вивьен Вествуд энэ стильээр ажиллах болсон.
Энэ стилийн гол түлхүүр үгнүүд  нь “угаадас”,”анархи”,”бослого”  байсан.  Вествуд үргэлж хоорондоо сөргөлдсөн хувцас бүтээдэг байан. Тэрээр бүтээл бүр дээрээ хүмүүсийн анхаарал татахуйц үг бичиж, зураг зурж, уранхай өмд, трико , савхин хүрэм, хантааз, металл зүүлт зүүлгэснээрээ панк стилийг бий болгож байсан. 1971 онд Вивьен Вествуд Малколм Макларен  2  "Let it Rock" дэлгүүрээ нээж байжээ.

Маргааш энд Christmas :)


start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
TigerFish

цоолноо чамайг :p

TigerFish

Хиппи, вүүдсток... ямар гоя тэмдэглэл уншчваа :)

Sono78 (зочин)

Сайхан аялал болжээ. Буддын сүм ихэд таалагдав.

azula (зочин)

Merry X-mas Sunshine

goe post baina

blu (зочин)

хэ хэ би бас энд shopping хийж байсын байнашд

SUNShine®

Hi all :)
Сүүлийн бичлэгүүдийн сэтгэгдлүүдэд хариу ч бичиж амжихгүй л яваад байна. Бүгдээрэнд нь ирж буй шинэ жилийн мэнд :))

°★。˛ °.★** *★* *˛.
˛ °_██_*。*./ ♫ .˛* .˛.*.★*Happy New Year!*★ 。*
˛. (´• ̮•)*˛°*/.♫.♫*˛.* ˛_Π_____. * ˛*
.°( . • . ) ˛°./• '♫ ' •.˛*./______/~\*. ˛*.。˛* ˛. *。
*(...'•'.. ) *˛╬╬╬╬╬˛°.|田田 |門|╬╬╬╬ .
Ү˜"*°••°*"˜Ү`´Ү˜"*°••°*"˜Ү`¬´Ү˜"*°´Ү˜"*°••°*"˜Ү`´Ү˜"*°•

Oko (зочин)

Shine onii mend hurgeye! Irj bui ondoo amjilt buteeleer duuren bgaarai! Hezee mgl-doo ireh ve?

amethyst (зочин)

shine onii mend hurgii!:D

Ганаа

Юмжир чамд шинэ оны мэнд хүргэе. Миний блогоор зочлоорой. Би чиний бичлэгүүдийг унших дуртай шүү. Монголд ирэхэд чинь танилцаж уулзахыг тэсэн ядаж хүлээж байна. Аз жаргал хүсье.

baidag l negen (зочин)

shine onii mend

er n bol tsag hugtsaa shine huuchin gej yu baihavdee amid baih tsag hugtsaa tegeed l bolloo toroogui bol esvel uhvel ene yuch bish bolchino shuudee tegeheer on jiluud tsag hugtsaag ooriin huseleer setgel hanamjtai ureerei

chris (зочин)

Sunshinedaa, az jargalaar duuren, amjilt ihtei, tsaashdiin aylal ihtei 2012 iig husey! :-)

Цэцгээ

Шинэ оны мэнд, сайхан бичлэг байна шүү, их таалагдлаа. Шинэ ондоо шинэ амжилт бүтээл, шинэ мөрөөдөл гээд л олон шинэ юмтай болоорой:)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)