SUNShine® : Сайн байна уу 2012 он минь!

Сайн байна уу 2012 он минь!

Шинэ он минь сайн байна уу? Бүгдээрэнд нь шинэ оны мэнд! :)

Шинэ оны анхны тэмдэглэл..... 2011 он миний хувьд ажил төрөл бүх зүйл сайхан жил болж өнгөрлөө. Өнгөрсөн жилийн 8 сар нь АНУ-ад ажиллаж аялж өнгөрөөлөө. 2011 оноо сайхан үдэж 2012 оноо сайхан угтлаа.

2011.12.30-нд шинэ он гарахаас өмнө үзчихвэл гое байх гээд New year's eve киног найз охинтойгоо үзлээ. Киногоо тараад маргааш нь Times square дээр шинэ оноо угтах төлөвлөгөөтэй байсан тул киногоо тараад Times square-ээр алхаж судлав хэхэ. Кинон дээр ч яг л маргааш болох Times square Ball Drop-н талаар их гарнаа. За тэгээд маргааш нь энд тэндээс ирж байгаа найз нарын хамт 2012 оноо угтахаар 4 цагт 42-st  8-ave дээр уулзахаар болж би цагаасаа эрт 3 цагт ирэв. Ирээд ойр орчныхоо зургийг дарав. Уг нь эрт ирлээ л гэж бодсон чинь оройтсон байлаа хэхэ. Зарим хүмүүс хонодог ч болтой, зарим нь үүрээр ирдэг бололтой. Times square рүү орох гол замуудыг хаасан байлаа. Тойрж очих гэсэн хүмүүсийн цуваа үнэхээр аймаар хараад л шууд за за Times square-н урд очно гэдэг худлаа юм байна холоос л харах юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд тэр хавиар жаал алхав. Харин утсаар яриад зогсож байсан чинь хажуугаар яах аргагүй монголоор яриад явчлаа. Өөр хотоос ирсэн 2 хос байлаа. Энэ хар мянган хүн дотор монгол хүмүүстэй тэгж тааралдах чинь их сонин гое юм байна лээ. Тэгээд хэдэн үг солиод салтал манай хэд ч хүрээд ирлээ. Тэгээд бид хэд орох гарц хайж нилээн явсаан, бүгд л хаалттай байхад хаалтны наана байх хүмүүс ч гэж замбраагүй их, зөвхөн тэр хэсэгт гэхэд л хүн удаан зогсохын аргагүй хэхэ. Тэгж тэгж шинэ жил болох гэж байхад бид ингэж хүмүүстэй чихцэлдэж орж ч чадахгүй байж байхаар гээд Times Square-н тэнд ойрхон тэмдэглэв. Тэр болтлоо ч бас нилээн л адал явдалтай хөгжилтэй явсаан. Тэгээд 40-st broadway дээр байх irish pub-д орж ТВ-ээр ball drop харж Timess square-ээс шууд дамжуулж байгаа нэвтрүүлэг үзэнгээ найзуудтайгаа шинэ оноо гое угтав. Тэгээд бид энд гое байж байхад тэнд байгаа хүмүүс өлсөөд цангаад 00 ч орж чадахгүй байгаа даа гэж бодоод тэнд байгаагүй нь ч болсон юм гээд ккк. Үнэхээр хамгийн том асуудал нь 00, уухгүй идэхгүй 7-12 цаг зогсоно гэдэг аймаар биз дээ. Гэхдээ үнэхээр зорьж очсон ямар байдгийг нь мэддэг хүмүүс бол хоол ундаа сайн бэлдээд бас том хүний памперс өмсөөд явдаг гэж сонссон хэхэ. Бодвол тэгээд л зогсож байсан байхдаа хүмүүс.   Удалгүй он солигдох мөч ч болж бид шампанскаа буудуулчаад удалгүй тэндээсээ гараад яг хажууд байх найз охины ажил руу нь орж тэнд үргэлжлүүлэн тэмдэглэж байгаад бид шинэ оны анхны нар мандахыг харахаар Brighton beach руу зүглэв :)). Нар 7.20 мин мандав. Хамгийн гое нь энд ойрд маш дулаахан байна. Хамт шинэ оноо гое угтсан найз нартаа баярлалаа.

 За тэгээд тайлбартай зурган тэмдэглэл үзээрэй :)


Дээрх 3 зураг 2011.11.30-ны өдөр. Бэлтгэл ажил явагдаж тайз энэ тэрээ засаж байсан

42-st 7 ave  2011.12.31  15.00 Тэр цаана байгаа хүмүүсийг хардаа. 3 цаг гэхэд хүн гишгэх зайгүй болсон байна даа.

Хаасан замуудаар цагдаа нар цагдаагийн машинууд

40-st 6 ave Тээр тэр орой дээр ball drop-н гэрэл асчихсан байна. Ийм ойрхон харагдаж байгаа ч зам хаалттай

За тэгээд brigthon beach

Friends 

2012 оны 1 сарын 1 анхны нар мандаж байгаа нь

Миний хувьд хуучин оноо үдэх шинэ оноо угтахад маш их ач холбогдол өгдөг болоод ч тэр үү шинэ оноо үнэхээр сэтгэл хангалуун угтлаа. Удахгүй монгол руугаа явах гэж байгаа болхоор амжуулах ажил их байна даа. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай

Холбоотой бичлэг  http://more.blog.gogo.mn/read/entry201213

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Ицми

ваав... шинэ оны мэндээ....

...Shake...

Шинэ оны мэнд шүргүүлий даа ...

ntsoom

Шинэ оны мэнд.
Гэнэдээд дотор нь ороод зогсчихвол гарч чадахгүй хар хүйтэнд нойтон өмдтэй гүйх байжээ.

jargal (зочин)

shine onii mend Sunshine
shine onii anhnii post goe :)
shine onii anhnii nariig uzchihsen goeiin be :)
sunshine gesen zurag chin nice
shine ondoo az jargal amjilt buteeleer duuren baigaarai

Norah

shine onoo saihan gargajee...Goy nastartai l bsan yum bn. Nastargui bh chin ih ontsguin bn lee shd geelo. 2012 on tand saihan on baih boltugai :D

SUNShine®

Ицми: шинэ оны мэнд! :))
Shake: Шинэ оны мэнд! :))
ntsoom: Шинэ оны мэнд! хэхэх :)
jargal: Шинэ оны мэнд! баярлалаа :))
Norah: харин тиймээ шинэ оноо үнэхээр гое гаргасан :))
баярлалаа, чамд бас сайн сайхныг хүсье :)

azula (зочин)

shine onii mend Sunshine egchee
yamar goeiin yum ve
shine onii anhnii nariig harsan baina shde ene ondoo urgelj nar shig gereltej yavaarai :)

Galaa. (зочин)

Shine onii mend. Ingeel goe goe bicheed l.

Librersse (зочин)

USA - d zaluu eregtei hund ajil estoi oldodgui amidrah bolomjgui gej unen uu????

amethyst (зочин)

oh you look so gorgeous, sis! :D

SUNShine®

azula: Шинэ оны мэнд! Баярлалаа :)
Galaa: Шинэ оны мэнд
Librersse: ёстой тэгж сонсоогүй юм байна, үгүй байхаа
Amethyst: kkk tnx ;)

5 дугаар сарын 23

Анхны нар, далайн эрэг үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна =)
сайхан зураг үзчихлээ баярлалаа хэхэх

j.enkhee (зочин)

Ер нь бол ингэж л амьдрах хэрэгтэй юм байна гэсэн урам сэргээсэн, сэдэл төрүүлсэн гоя гоя, олон олон зураг тэмдэглэлүүдтэй.Мундаг

SUNShine®

Сараанаа: Анхаан :)) энэ өдөр өвөл болж байхад ямар гое дулаахан байсан гэж санана :) чамд ч бас баярлалаа
j.enkhee: миний тэмдэглэл бичлэгүүд хүмүүст урам зориг өгч, сэдэл төрүүлж байвал би их баяртай байна. Та нар минь ч надад үргэлж урам хайрлаж байдагт баярлалаа.

Kamimila (зочин)

Сайн уу бvсгvй ! Чиний fb болон блогийг одоо л тухтай сууж vзэж байна, донгож эхэлж байхад таалагдлаа :) Бид хэд шинэ оноо санамсаргvй сониролтой угтсан шvv тэ :). Энэ талаар бичсэнийг чинь хараад баярлаж байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)