SUNShine® : ″Pret-a-porter″

″Pret-a-porter″

“Pret-a-porter” Прет а порте гэдэг нь бэлэн даашинз бөгөөд масс үйлдвэрлэлт гэсэн утгатай юм. “Прет а порте” мөн жилд 2 удаа загвар үзүүлэлт хийх бөгөөд орчин үеийн загварын дэлхийн модны нүүр царайг харуулах естой. Дээрхээс үзэхэд моoд нь Парис болон дэлхийн загварын ертөнцөөс масс үйлдвэрлэлд шилжин улмаар гудамжинд гарч хүрээгээ тэлдэг байсан.

2009 оны намар өвлийн загварууд  /Pret-a-porter/

Alberta Ferretti

Alberta Ferretti

Burberry

Burberry

Burberry

Burberry

Английн алдарт брэнд нь 1856 онд Бейзингстоук хэмээх жижиг хотод эхэлсэн. Томас Барберри үүсгэн байгуулсан. 21 настай залуу Томас Барберригийн амжилт үргэлж өссөөр л байсан. 1870 аад оны эхээр худалдан авагчид жинхнээсээ энэ брэндэд дуртай болж  Burberry-н дэлгүүр том худалдааны төв болж хувирсан. Ихэнхдээ дээгүүр хувцас үйлдвэрлэдэг байсан. Burberry 1895 онд анх офицеруудын цув хийсэн нь одоогийн орчин үеийн тренч-цув гарах үндэслэл болсон. XX зуун эхлэхэд өөрийн нэрийн логогүй байсан Burberry-ийн фирмийн хээтэй хувцсыг ямар брэнд гаргадаг гэсэн асуулт гарж ирсэн. 1901 онд Burberry энэ алдаагаа засан  морь унасан баатартай  өөрийн нэрийн логотой болж бүртгүүлж байсан.

Donna Karan

Donna Karan

Donna Karan

Донна Фаске 1948 онд Манхэттенд төрсөн. Түүнийг 3 настай байхад аав нь өөд болсон. Ээж Хелен нь загвар өмсөгч байсан тул загварын бизнесд ажилдаг хүнтэй суусан нь Доннад ихээр нөлөөлсөн. Түүний тоглоом нь зураг зурах байсан. Дунд сургуулиа төгсөөд тэрээр Нью-Йоркийн Parson's School of Design сургуульд орсон, гэхдээ тэр сургуулиа төгсөөгүй. анна Кляйн хэмээх дезайнер түүнд өөрийнхөө загварын товчоонд ажил санал болгосон. 1971 онд эндээ ерөнхий загвар зохион бүтээгч нь болсон. Тэр үед Марк Каран гэдэг бизнесмэнтэй гэрлэсэн. Жирэмсэн байсан ч тэрээр ажлаа хойш тавилгүй ажилласаар байсан. Удалгүй охин Габриэллагаа төрүүлээд 2 долооо хоногийн дараа нь түүний босс нь хорвоог орхисон тул тэрээр жаахан хүүхэдтэй ч шинэ шинэ коллекциуд дээрээ ажилласаар байсан.1983 онд нөхрөөсөө салаад уран барималч Стивен Вайстай гэрлээд удалгүй өөрийнхөө бизнесийг нээж  Donna Karan New York Company DKNY маш их амжилтанд хүрсэн.

Gucci

Алдарт италийн загвар зохион бүтээгч Гуччио Гуччи нь Флоренцид жирийн л гэр бүлд, жирийн л цалинтай ажил хийн амьдардаг байсан. Өөрөө ч ирээдүйнхээ амжилтыг гадарлаагүй байсан тэрээр буудлын швейцар хийдэг байсан. Ямар ч ажлаас тэрээр ололттой талыг орж хардаг авьяастай нэгэн байсан. Түүнд орж гарж байгаа хүмүүсийг харахаас өөр нээх онц хийх юм байгаагүй. Янз бүрийн гое сайхан хувцастай элит гаралтай хүмүүсийн хувцсыг харсаар гэнэт түүнд өөрийнхөө амьдралыг өөрчлөх санаа орж ирсэн. 1923 онд залуучуудад зориулсан савхиаар гоел чимэглэлийн зүйлсийг хийж эхэлсэн. Тэр нь олон хүмүүст таалагдсанаар явсаар олон хмүүсийн анхаарлыг татаж захиалга ирсээр байсан. Энд тэнд өөрийн Boutique -үүдээ нээсээр байсан. Тэрээр удалгүй өөрийн логог бодож олж өөрийнхөө нэрний эхний үсэг G нь одоо дэлхийн алдарт брэнд болсон билээ. Яг ид мандаж байх үедээ тэрээр нас барсан. Түүний 3 хүү нь аавынхаа ажлыг үргэлжлүүлэн нэрийг нь мөнхрүүлэхээр шийдэн  Gucci Загварын товчоог байгуулан амжлттай авж явсан төдийгүй зөвхөн Италийг байлдан дагуулах нь хангалтгүй санагдан дэлхийд алдартай болгохоор зорин 1953 онд санаагаа хэрэгжүлэн зөвхөн гоел чимэглэл биш, гутал цүнх үнэртэй ус гаргасан. Нэг их нэртэй биш ч маш авьяслаг залуу дизайнер Том Форд Gucci-д ажилласнаар Gucci-ийн хөгшин стилийг эвдэж эргэлт хийж чадсан. Том залуу насандаа өөрийгөө нээх гэж өөрийгөө олох гэж хийж үзээгүй ажил үгүй байсан. Загвар өмсөгч, жүжигчин, багш г.м хийж үзээгүй ажил байгаагүй.

LV

Луи Виттон 1821 онд Францын Юра хотод төрсөн. 14 настай тэрээр илүү амьдрал хайхаар өөрийн төрөлх хотоосоо 400 км алхан Парис хотод  ирсэн. Замдаа өлсөхгүйн тулд тэрээр янз бүрийн жижиг сажиг ажил хийн явж байсан. Парижд ирээд Марешал хэмээх  хайрцаг, чемодан, модон сав хийдэг хүнд шавь орсон. Өөрийнхөө алтан гарын хүчээр тэрээр аян замын чемодан хийх техникэд  хурдан суралцаж үнэтэй материал, чанар нь  удалгүй олны чихэнд хүрж эхэлсэн. 1854 онд анхныхаа  «Louis Vuitton: Malletier a Pari» дэлгүүрийг нээсэн. Хэсэг хугацааны дараа түүний захиалагчид Наполеон III-ын эхнэр Евгения де Монтижо нэмэгдсэн. 1885 онд өөрийнхөө дэлгүүрийг Лондонд алдарт Оксфорд Стритэд нээснээр дэлхийн алдарт брэнд болох эхлэл нь тавигдсан. 1892 онд түүнийг нас барсаны дараа түүний хүү Жорж  LV хээтэй материалыг санаачилсан.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Ohinoo (зочин)

Burberry, LV, Gucci tsunh gutluud ch unheeer goe shu, tuuhiig n medej avla bayrlala

ooyoo (зочин)

ямар ч гоё хувцаснуудав дээ. Бүгдийг нь авмаар санагджийнөө

~Freedom writer~ (зочин)

Ёооо....Burberry бол байнааа байна...хэхэ

Зочин

баярлажээнээ

Secretwish

LV-ийн энэ гутлыг авахынсан, ганц ийм гутал цалингийн зээлээр авчаад хэдэн сар хоолгүй явчихаас ккк, гоёиймаа

maral (зочин)

nice nice

Зочин

secretwish iin heldgeer zeeleer avah esuul gulhi iimerhuu zagurtai gutal olj avah hehe. Manai mgld edgeer brandees guvtsas avsan hunuus baidgyn boluu, iimerduu zaguurtai uur brandiin huvtssuud ch bleel de

saruul (зочин)

mash chanartai bichleg oruulah yumaa. bicheed l bgaarai.

solongo (зочин)

bolomjtoi bol nadad tuslaach bi edgeer zuragnaas chin tataj awmaar b.a l daa bi hicheeldee heregleh gesen yum nadad tuslaach darui bolomjtoi bol mini msg-t hariu bichere

SUNShine®

solongo: аль зургууд нь хэрэг болсон юм бол тэрийгээ биччихвэл чамд татах холбоосыг нь өгье
юутай ч энэ дээрх зургуудаас энэ доор оруулчлаа
Чи энэ дээрх брэндийн нэрийг нь бас хэдэн оны хавар зун уу намар өвлийн загварууд (fall winter 2009 гээп брэндийнхээ нэрийг бичээд хайгаарай) гээд хайлт хийвэл бүр их зураг гарч ирнэ дээ бас чанартай томоороо гарч ирнэ
би зүгээр л жишээ болгож цөөн л зураг оруулсан байгаа.
http://img207.imageshack.us/img207/1203/albertaferretti1.jpg

http://img88.imageshack.us/img88/3673/albertaferretti3.jpg

http://img199.imageshack.us/img199/7690/burberry2.jpg

http://img241.imageshack.us/img241/3492/donnakaran.jpg

http://img5.imageshack.us/img5/2189/40819292.jpg

http://img210.imageshack.us/img210/9500/gucci6.jpg

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)