SUNShine® : Хүслийн самбар

Хүслийн самбар

 Одоо санахад би 10 жилийн сурагч байхдаа өрөөнийхөө хананд ватман цаасан дээр өөрийнхөө дуртай болон хүсдэг зүйлсийнхээ зургийг хайчлан наадаг байсан /хаанаас ч юм энэ тухай сонсоод хийж байсын/ Тэрэн дотор загварын сэтгүүлний зургууд, парисын цамхаг, АНУ-ын эрх чөлөөний хөшөөний зураг г.м зөндөө жижиг зургууд хайчлан нааж байлаа. Миний хэлэх гэсэн гол зүйл нь юү вэ гэхээр хүний бодол санаа үнэхээр хүчтэй, би тэр өлгөсөн хүслийн самбараа харах бүрт өөрийнхөө хүсэл бодлыг харж байнга санадаг байсан байгаа юм. Дээд сургуульд ортолоо л тэр маань хананд өлгөөтэй байж л байсан. Одоо эргээд бодоход тэр наасан зургуудаас биеэлэлээ олсон нь цөөнгүй байна.  Нилээн дээр Александр Беловын Далд ухамсарын хүч гэдэг

ном уншиж байсан юм л даа тэр нь одоо бодоход тэр үед энэ тухай сайн мэдэхгүй ч тэр хүслийн самбар маань цаанаасаа л надад их юм сануулж бодуулж  хэрэгжүүлэхэд их нөлөөлдөг байж дээ гэж бодлоо.

Та нар ийм самбар хийж байсан уу? kkkk


Их л урт юм болчлоо кккк, уншихаас залхуу чинь хүрвэл завтай болхоороо уншмаар санагдах лээрээ уншаарай ;) Уншсан номноосоо товчхоон  орууллаа. Яагаад ч юм багадаа хийж байсан хүслийн самбартай минь тодорхой хэмжээгээр холбоотой юм шиг санагдсан юм.

"Та санаа болгоноо яг байгаагаар нь хүн бүрт харагдаж байхаар тэнгэрт галт үсгээр бичсэн мэтээр төсөөлж байх хэрэгтэй" 

Бид нэгэн зэрэг хоёр ёртөнцөд, хоёр бодит байдалд амьдарч байгаа юм. Бодол санаа, мэдрэмжийн дотоод ертөнц болон хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс орших гадаад ертөнц. Бид дотоод болон гадаад ертөнцөө тусгаарлаж чаддаггүй болхоор гадаад ертөнцийн ноерхлыг хүлээн зөвшөөрсөн байгаа билээ. Ингэснээрээ дотоод ертөнцдөө зөвхөн бидэнтэй тохиолдож буй үйл явдлуудын тусгал харагддаг толины үүрэгтэй болгосон байх юм. Бидний дотоод ертөнц маш мэдрэмтгий билээ. Тиймээс зөвхөн гадаад хүчин зүйлст хариу үйлчлэл үзүүлснээрээ бид ямагт хүч чадалтай болохоо мэдэх боломжгүй. Хүн бодит байдлыг тасралтгүй анхаарахаа больсон цагтаа л бодит байдлыг өөрчлөх чадвартай болдог нь сонирхолтой зүй тогтол юм.

Дотоод ухамсар бол асар их хүч юм. Түүний нөлөө амьдралын тохиолдол бүрт тусгалаа олсон байдаг. Хүний уураг тархи 2 талтай юм. Энэ бол нууцлаг, далд ертөнц юм. Далд ухамсар хүний биеийн амьдрал тэтгэх цусны эргэлт, амьсгал, хоол боловсруулах систем зэрэг бүхий л үйл явцыг хянадаг гэдэг нь нэгэнт тодорхой болсон билээ. Энд таны амьдралын үйл явдал болгон, тухайн үеийн сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг хамтаар бүртгэгдэж байдаг. Далд ухамсар хүний үйл ажиллагааг чиглүүлэн тусалж байдаг. Зөн совин, зүүд нойр, мэдрэмжүүдээр дамжуулан танд ямаршийдвэр гаргахыг зөвлөж байдаг юм. "Далд ухамсар танд үйчлэхэд хэзээд бэлэн байдаг боловч цөөн тооны хүмүүс л түүний хүч чадлыг ашиглаж чаддаг"

Бүх зүйл эрчмээс бүтсэн байдаг, бодож сэтгэж байхдаа та асар их хэмжээний эрчмийг захирч байгаа хэрэг юм. Бодол санаа хэлбэр дүрсээ олохыг эрмэлзэж байдаг. Энэ нь түүний мөн чанар юм. Хүний энгийн санаанууд галын цогтой адил хурдан алга болдог билээ. Хэдхэн хором  амьдраад дээш цойлон гэрч тэндээ дүрсхийн алга болдог юм. Ганц санаа их хүчийг агуулдаггүй, харин олон дахин давтаж түүний хүчийг нэмэгдүүлэн, төвлөрүүлж, чиглүүлж болдог. Хэдий чинээ олон давтагдана тэр хэмжээгээрээ их хүчтэй болж утга агуулгатай болдог. "Салангид дорой бодол Салангид дорой хүч, Төвлөрсөн их бодол Төвлөрсөн их хүч" Үүнийг ойлгохын тулд нарны гэрэлд барьсан томруулдаг шилийг төсөөлөөд үз. Томруулдаг шилийг ийш тийш нь хөдөлгөх юм бол нарны гэрэл сарнин үйлчлэл нь илрэхгүй. Харин нэг газарт төвлөрүүлэн удаан барих юм бол хүчийг олж өвс, цаасыг шатаах чадалтай болдог. Яг ийм зүйл бодол санаатай болдог юм. Тархины хүчийг судлах тусмаа бодол санаагаа төвлөрүүлэн чадавхийг нь нэмэгдүүлж сурах юм.

Ихэнх хүмүүс бодол санаагаа анзаардаггүй, тархи хэрхэн ажиллаж байдгийг, юү хүсэж байгааг, юунаас айж байгааг огт анзаардаггүй. Бид идэж уух, ажиллах,ярилцах, санаа зовох, найдах, төлөвлөгөө гаргах, хайрлаж дурлах, худалдаа наймаа хийх, тоглохдоо юун тухай хэрхэн бодож байгаагаа бараг анзаардаггүй. Магадгүй бодол санаа бүрийнхээ төлөө 1$ авах юм уу өгдөг байсан бол бид ухаан санаандаа илүү анхааралтай ханддаг байх байсан биз. Өдөр бүр тархинд 1000 мянган санаа төрдгийг тооцох юм бол энэ ч ашигтай санал мэт санагдах байх. Таны тархинд нягтлан бодогч суучихаад аль санаа  ашиг авчирч, аль нь алдагдал авчирч байна гэж тооцоолж байна гээд төсөөл дөө, тэгвэл хүн бодол санаандаа маш хянамгай ханддаг болох байх. Үнэндээ бидэнд ийм л зүйл тохиолдож байгаа юм. Гагцхүү $-ын оронд эрчим байгаа. Энэ аварга том тооцоолох тогтолцоо нь нь Орчлон бөгөөд нэг ч санаа бодол анхаарлаас нь гадна орхигддоггүй юм. Хүний дотоод ертөнц бол амьгүй тоосго, чулуун овоо биш. Таны бодол санаа бүр энэ тогтолцоотой харилцан үйлчлэлцэж, нөлөөлж байдаг. Та хүссэн хүсээгүй бодож сэтгэхдээ өөрийн бодит байдлыг бүтээж байдаг.

Та хүч чадалтай болохыг хүсдэг боловч таны ухамсарт сул дорой байдал шингэсэн бол та хэзээ нэгэн цагт хүчтэй болно гэсэн бүтэхүй мөрөөдлөөр сэтгэлээ зогоосоор байх болно. Өөрөөр хэлбэл зөвхөн хүсэл тэмүүллээр амжилтанд хүрэхгүй. Нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж найдах нь утга учиргүй юм. Ачаалал ихтэй өдөрт 12-15 цаг ажиллаад ч нэмэргүй, харин байрнаасаа хөдлөхийн тулд өөр чухал нөхцөл хэрэгтэй. Энэ нь бодол санааны хүч юм.

Та ямар амжилтанд хүрсэн, шинээр юутай болсноо бодож байх хэрэгтэй, харин ямар үйл явдал болж болох байсан талаар бодоод ч хэрэггүй. Өөрийн бодол санаандаа эдгээр үйл явдлууд үнэхээр танд тохиолдож байгаа мэтээр төсөөлөн амьдрах хэрэгтэй. Өөрийн гэсэн дотоод сэтгэлийн бяцхан дүрс кино бүтээ. Та хамгийн их хүсэж байгаа зүйлсээ хийж байгаа мэтээр төсөөлж байгаарай. Нэг талаас энэ бүхэн болоогүй, бодит биш болохыг мэдэж байгаа. Гэвч бидний байнга төсөөлөн, ургуулан бодох бодол санаанууд таны санаа зорилгын суурь, эрчмээр дүүрэх хэлбэр болдог юм.  Энэ зураг бол танд үйлчлэх бодит хүч юм.

Аливаа зүйлийг нэг юмуу 2 удаа төсөөлөн бодох хангалттай биш гэдгийг ойлгох эь чухал. Дүрслэлийг хэдэн 7 хоног, хэдэн сарын турш давтаж, таны тархинд тод бууж, бодит байдалд хэрэгжтэл нь давтах хэрэгтэй. Ганц нэг оролдлогын дараа үр дүнгээ харах гэсний хэрэггүй.

Та өөрийн амьдралаа өөрчлөхийг хүсэж байвал, ухамсар, сэтгэн бодох хэв маяг зэргээ хэрхэн ашиглаж байгаагаа ойлгох хэрэгтэй. Та нэгэн зэрэг эерэг ба сөрөг байдлаар бодож чадахгүй. Ямар ч үед аль нэг нь заавал давамгайлж байдаг. Сэтгэн бодох хэв маяг зуршил болон хувирдаг. Тиймээс эерэг санаа бодлууд сөрөг санаа бодлоо давамгайлж байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Ухамсар болон далд ухамсар хамтран бодит байдлыг бүтээж байдаг.  Далд ухамсар болхоор үржил шимтэй хөрстэй адил юм. Энд тарьсан ямар ч үр урган соёолох болно. Таны бодол, үзэл санаанууд бол үр юм. Тийм болхоор юу суулгасан түүнийгээ л хураах болно. Ухамсар бол юу тарихыг шийддэг цэцэрлэгч гэсэн үг билээ. Тэр таны далд ухамсарын хөрсөн дээр юу тарихыг шийддэг, харамсалтай нь ихэнх хүмүүс цэцэрлэгчийн энэ үүргийг ойлгодоггүй, тэдэнд хэн ч үүнийг тайлбарлаж өгөөгүй юм. Шилж сонгооггүй учраас бид далд ухамсарын хөрсөнд сайн муу, хэрэгтэй хэрэггүй олон үрийг оруулдаг. Энэ нь бидний амьдралд тохиолдож буй бүхний шалтгаан болдог. Амьдралд та яагаад азтай, эсвэл азгүй байдгийг ойлгохын тулд энэ дотоод  ертөнцөө өнгийж харах хэрэгтэй.

XXI зуун биднээс олон шинэ чадваруудыг шаардах болно. Зөн совин, сэтгэн бодох чадвар, бүтээлч чанар, энэ бол амжилтанд хүрэхэд нөлөөлөх чадваруудын өчүүхэн хэсэг юм. Юу хүсэж байгаагаа тодорхой төсөөлж, зорилгоо тогтоосноор л бид амжилтанд хүрэх урам зориг орж, чадвараа хөгжүүлэх боломжтой. Таныг асар их боломжтой, гайхамшигтай амьдрал хүлээж байна. Таны төсөөлж чадах бүхэн таны гарт байна. Бүх зүйлс бэлэн болоод таныг л хүлээж байгаа юм. Харин та бэлэн үү?

"Таны ухамсар ирж буй амжилтыг хүртэх сэтгэлээр дүүрэн байг"

Миний уншиж байсан Далд ухамсарын нууц хүч гэдэг номтой  адилхан ном монгол хэл орчуулагдан гарчихаж..

start=-7 , cViewSize=50 , cPageCount=1

43 сэтгэгдэл:

null
Yagtiimee (зочин)

Би бол компьютерийнхээ дэлгэц дээр wallpaper болгоод хадгалчихдаг юм. Тэгээд юм хийх болгонд нөгөө зураг нь надад харагдаад, гол зорилгодоо төвлөрдөг гэх үү дэ

My Notes (зочин)

Thanks.

Sergelen (зочин)

Bid l ajillulhaa zogsoohgui bol tarhi hezee ch untaj uhdeggui gedgiig odoo l bid olj medej ehelj baina. Bid hedii chinee ih idebh zutgeltei sonirholtoi, uram zorigtoi husel temuuleltei amidarna tarhi tudii chinee sergeg baidag gej baigaa

Stormy

Энэ талаар "НУУЦ" гэдэг номонд байгаа. Бас кино нь хүртэл байдаг. Татах хүчний тухай. Сэтгэл санаагаа төвлөрүүлж чадвал их зүйлд хүрдэг гэж байгаа. Гол нь төвлөрөлт л юм шиг. Олон сайн бодлууд нэг хүчтэй масс болоод л,

SUNshine (зочин)

Ягтиймээ: сайхан арга байна шүү, Mynotes: баярлалаа, Сэргэлэн: тийм шүү, Stormy: Тиймээ энэ талаар олон хүн олон янзаар өөрийнхөөрөө буулгаж бичсэн байдаг, секрет гэдэг кино ч гое шүү.

Гана

sevret гээд кино бас бдаг ш дээ

Гана

secret shu

SpySec

сайхан нийтлэл болжээ, баярлалаа. Нууц гэдэг кино нь дээр ч гардаг, Буддын шашны үйлийн үрийн хуульд ч гардаг, Христосын номлолд ч гардаг, мөн манай монголын зүйр үгүүд дээр ч гардаг бүх л утга санаа нь миний бодлоор биднийг бодол санаа, ухамсар, үг хэлээ хянаж сурах хэрэгтэй гэдгийг илтгэж байгаа болов уу. Одоо үүнийг шинжлэх ухаан сайн задлан судлаад, томъёолж чадвал бид тэр үед л бүх шашин гэдэг зүйлс ямар утгатай байсныг ойлгох байх даа. Мөн шашны элдэв зан үйл, мухар сүсэг устан үгүй болж хүмүүс бодол санаагаа зөв удирдаж сурах байхаа. Гагцхүү шинжлэх ухаан маань үүнийг хэзээ тайлж чадах болоо...

Зочин

neeree l hun goe yum bodoj baidag hirnee teriigee amidrald heregjuuleh n baga baidag, hervee ajil deeree ihenh tsagiig unguruudug bol Yagtiimee shig wallpaper hiicheed l bainga sanaj heregjuuldeg baih heregtei yum bna bodol sanaanaasa gargahguigeer l..manai neg naiz baidag yum ter nuhurteigee olon jil eruusuu huuhed olohgui baisan yum, tegeed huurhun huuhdiin zurag neg naiz n belegleed untlagiihaa uruund ulgusun chin 2 jiliin daraa huurhun huutei bolson yum, tegheer husdeg zuilee ulguchihuud harj baihad bielelee oldog yum shig sanagdsan.

secret (зочин)

НУУЦ ГЭДЭГ КИНОГ БҮГД Л ҮЗСЭН ЮМ ШИГ БАЙНА, МОНГОЛЧУУД МААНЬ АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЭХЛҮҮЛ Ч УДАХГҮЙ Л ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ ТЭГШРЭЭД САЙХАН БОЛОХ ЮМ БАЙНА ДАА. бҮГД Л ҮЗСЭН ХИРНЭЭ ТЭРИЙГ ТУХАЙН ҮЕД НЬ ЯААНАА ЯГ ҮНЭН ЮМАА ГЭЧИХЭЭД Л НИЙГЭМДЭЭ ОРООД МАРТЧИХДАГ. ТЭГХЭЭР БАЙНГА БОДОЖ САНАЖ БАЙХЫН ТУЛД ШИРЭЭНИЙХЭЭ НОМЫГ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ БОЛОВУУ

Зочин

husliin sambaraa hiinee eruusuu kallaj gedeg tee

Attila

сайхан бичлэг байна. баярлалаа

jakuza (зочин)

Энэ ч ортой шүү. Блог загвар чинь тас болсон бна шүү.

ooyoo (зочин)

Маш их баярлалаа. Сайхан бичлэг оруулж сэтгэлийг минь сэргээсэнд. Үргэлж бодож байя гээд мартчаад байдгийн.

Ицми (зочин)

өнөө орой очоод наагаад наагаад явчий кк. тайнкс

Maral (зочин)

Saihan bichleg baina, bayrlalaa. :)

busgui (зочин)

vrgelj gerel gegeetei bichleg oruuldag sunshainedaa bayarlalaa.amjilt husei.

harmogu (зочин)

гоё юм сануулсанд баярлалаа..хэхэ би одоо ер нь энийг хийх хэрэгтэй болсым шиг байна лээ.. жаахандаа нээрээ эрэгтэй хүүхэдтэй үерхэж үзээгүй гээд гутраад, энерги бий болгохын тулд таалагддаг гадаад дотоодын од залуучуудын зургийг зөндөөнөөр нь наадаг байлаашд ккк.. өглөө сэрээ л мангар кайфтай ккк.. Гэхдээ одоо ч гэсэн үерхэж мүерхээд гийгүүлцэн юм алга л байна. Одоо зөв байдлаар ашиглаад үзнээ хэхэ

SUNshine (зочин)

Гөна: харин тийн, Спайсек: санал нэг байна, зочин: сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа, Секрет: тийм шүү,Зочин: тийн коллаж гэдэг, Атилла, Жакуза, Марал: баярлалаа, Ооёо: Сайн уу, яагаад блогоо хөтлөхгүй байгаан? Ицми: Тэг тэг наагаад наагаад явчих, Бүсгүй: баярлалаа :), Хармөөг: тийм шүү, дуртай дуучид жүжигчдийнхээ зургийг ханандаа эрээлжлүүлээд л бас наадаг байж kkkk

gmb (зочин)

mash saihan niitlel bolson bna, oyun sanaani dotood huch gej aguu yumig neej tanilcuulsan yavdald tnx, ene bol zugeer neg argaa barsan am'tand chance olgoj bgaa zuil ogt bish uu humuus ee, ene shine zuund bielellee olj, mash olon humuus sonirhoj ehelj bgaa gedegt ergezeh zuil alga,tiimees hun bur mash saihan uudrug uilsiig bodoj sanaj yavahad butehgui geh gazargui shuu,uuntei holbootoi mgl ardin maan' saihan ug hellleguud ch bdag shde,sanaj yavbal hurne, ezen hicheevel zaya hicheene gej ireed l... good luck everybody

Дамдаа

Аа гэхдээ эргээд бодож байхад хүсэх нэг өөр ЮУ хүсэж байна вэ гэдэг бүүүр ондоо асуудал байсан байна лээ. Жижиг хүн бол жижиг л хүсэл хүсдэг, бас жижиг юманд ТОМ ханадаг юм билээ. Тийм болохоор эхлээд өөрийнхөө хэр их "том, жижиг" байгаагаа мэдэж авах хэрэгтэй юм шиг. Надад одоо "тэр үед би тэгэе гэж зорих биш бүүр анхнаасаа тэгдэг байсан байна" гэх юм нэг удаа гарч байсан юм. Тэр үедээ тэгээд яах уу дээ, яахын аргагүй жижиг зүйлээс том ханамж аваад байхаар чинь тэгээд том боломжоо гарын салаагаараа гоожуулаад хаяж мэдэх л юм билээ. За, тэгээд ирэхээр чинь чи өөрийгөө яг хэн гэж үнэлж байна вэ? энэ тэр гэсэн маш "үнэн зөв", ямарч баггүй жинхэнэ бодит үнэлгээ энэ тэр их хэрэг болно оо гэх мэт.

Зочин

Та хүссэн хүсээгүй бодож сэтгэхдээ өөрийн бодит байдлыг бүтээж байдаг. энэ ч бараг үнэн дээ

Ebe (зочин)

Naagaad naagaad yavchii. :-)

Ну ПОГОДИ

Эээ энэ чинь шүүдэээ нөхдүүдэээ Үнэхээр шүү хүн юу хүсч юунд тэмүүлнэ түүнийгээ заавал авдаг

SUNshine (зочин)

gmb, зочин: баярлалаа, Дамдаа: сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа тийм шүү юу хүсэж байна вэ гэдэг нь үнэхээр чухал, хүслүүд бол хязгааргүй л дээ.Зөвхөн хүслээр бас хязгаардагдчихгүй хүслээ зорилго болгох зорилгоо биелүүлэх гээд л явчжигам л даа. Эбэ: тэгээрэй. Заец: харин тийн би бас тэгж боддог

блогны эзэн (зочин)

САЙХАН МЭДЭЭЛЭЛ БАС ЗӨВЛӨГӨӨ БАЙНА. ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭЭД АВАТАР ДЭЭРЭЭ ХҮСЛИЙН САМБАРАА БАЙРЛУУЛНА АА. ХЭХЭ

soulmate (зочин)

wow ene yostoi dajgui yumaa...
bi iim sambar hiij baigaagui gehdee odoo hiiheer shiidlee kkk. haaya neg sanachaad l yavah bish urdaa hiigeed naachihval tuundee temuuleh husel min ulam huchtei bolj biyeleh ni ch oirtono doo tiimee...

tnx for the brilliant idea :)

SUNshine (зочин)

Блогны эзэн: Тэгээрэй :), Soulmate: баярлалаа

Naaska (зочин)

Сайхан байна. www.youtube.com д ороод the secret mongolian гэсэн хайлт хийгээд бичлэгүүдийг татаж аваарай. IDM. http://www.internetdownloadmanager.com/download.html аас internet download manager гэсэн программыг татаж суулгаарай. 9 минутын 10 бичлэг монгол хэлдээр байгаа. Найз нараа амжилт...

Зочин

ohindoo unshuulmaar yum baina, saihan zuils bichdeg ohin baina, talarhaj baina

Шиманус (зочин)

“Secret“ гээд киног нь үзээл сууж байна хэхэ

Зочин

wallpaper deer gedeg hcin harin saihan sanaa bna, husdeg muruuddug zuilsee evluuleed pc deeree bairluulchnaa

азхүү (зочин)

монголчууд оюунлаг шүү бусдадаа хуваалцаарай

Tuvshe (зочин)

Амны билгээс ашдын билэг, Сайн явах санааных, Эзэн хичээвэл заяа хичээнэ,Сайн санааны үзүүрт сүү, Муу санааны үзүүрт хөө гээд д л ухаант манай өвөг дээдсийн буянтай сайхан үг сургаалиуд гүн ухаанлаг, гэгээн зөнч, бурханлаг болохоор бид тэнгэрлэг ард түмэн шүү! Залхуугаа засч, хөгжих цаг болсоон, муу ёрын улс шиг хэзээ үхэх вэ гээд суух тэнэг ард түмэн биш, муу юм цаагуур холуур өнгөрөг гэж залбирч дор бүрнээ сайхан амьдрахын төлөө хичээх хэрэгтэй гэж бодном!

zego (зочин)

snu oorinhoo bolon orool busdiin toloo yvdag buh hund talarhay.. mongolchuud bid delhiin energiin tovd amidardag humuus. eyreg setgelgeend tulguurlan amjiltand hursen olon mongol aaviin huvguudiig bi medne.ta buhend amjilt husii. dald uhamsar buhniig chadnaaa....

zochin (зочин)

баярлалаа сайхан бичлэг оруулсан байна. дандаа ийм мэдээллээсээ хуваалцаж байгаарай тэр Далд ухамсарын нууц хүч монгол хэл дээр байгаа энэ номыг хаанаас авч болох вэ

AGREE (зочин)

taalagdlaa.tehde setgegdluudees sanal zurjaga yum gevel ene dald uhamsar gdg ni hiihiig uneheer bodood yag hicheej hiihde bish zuger l dotro uneher ih hused tusulud bodohod l bolchdg zuuil yum shge.dewtr dr bichdg bsan yuma neleen udjad harsn chin biylsen yum zundu bsn/.ih gaihjisan.odoo 1 yumiig aimar huchtei tusuuluul buteh bolu gj naidad l bjinda :D

jinluurhen_68

nuuts gd nomon dr bas iim yu bsiin bn tegeed googlees zuragnuud tataad neg zuragnuud tsugluulsan l da daanch nadaa tusdaa oroo bdaggue bolohoor hi5daa l tawichihsoo odor bur harj amjihkuemoo kk

Аагий (зочин)

баярлалаа хэрэгтэй юм бичиж ямар ч үүнийг хүмүүс нэгийг бодох байхаа, би ямар ч байсан хэрэгжүүлээд үзнэ ээ...

chinzoo (зочин)

хүн бүр л мэддэг хэдий ч амьдрал дээрээ хэрэгжүүлж чаддаггүй.хэсэг хугацаанд бодоод мартдаг зарим нь хэвшүүлж чадахгүй хуучин янзаараа бодож санаа зовоод л амьдраад байдаг.хийх ажилдаа дарагдаад ажилдаа анхаарч болж магадгүй эрсдэлийг тооцоод л суучихдаг.Тэр яах бол энэ яах бол гэх мэт....

Жулиа

Одоо ч надад ийм самбар байгаа. Ягаан өнгөтэй ихээ олон хүсэлтэй эд дээ. Саяхнаас л хийсэн хэхэ

анхаа (зочин)

энэ талаар нууц,жон кэхогийн далд ухамсар бүхнийг чадна, боздакийн сэтгэ амжилтад хүр гээд олон номонд бдгийн ш дээ энэ талаар санал бодлоо хуваалцах хүн холбоо бариарай ок

нараа (зочин)

үнэхээр сайхан ном шүүү бүр дэндүү сайхан ном

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)