SUNShine® : ″I'll be back :)))″

″I'll be back :)))″

Энэ цаг хугацаа хурдан гээч нь явж өгөх юм аа. Нэг мэдхэд л NY-т ирээд 10 сар болчихсон байх юм. Нью-Йорк дахь сүүлийн өдрүүд хурдан өнгөрч байна даа. Энэ өнгөрсөн хагас бүтэнсайн өдрөөр зүгээр л тааваараа гудамж метрлэж зугаалав ккк. Замаараа энэ тэнүүгээр байх дэлгүүрүүдээр орсон шиг л явлаа. Энэ хотод хэсэг хугацаанд ч болов амьдарсан хэн боловч тодорхой хэмжээгээр хорогдоно гэдэгт лав итгэлтэй байна. Яг явах дөхсөн чинь түм бужигнасан хотод гудамжаар яарсан хүмүүсийн дундуур алхаад л баймаар санагдаад....Анхнаасаа монголоос ирэхдээ Нью-Йоркийг зорьж ирээгүй ч цаанаасаа л нэг юм дуудсан мэт энд хэсэг хугацаанд ч болов ажиллаж амьдрах боломж олдсонд олзуурхууштай. Энд байсан хугацаагаа дүгнэвэл маш их юм үзлээ, харлаа, сонслоо, сурлаа, судаллаа. Нэг үгээр хэлбэл энд би нилээн цэнэглэгдээд л буцах гэж байна. Ер нь урлагийнханг энд ирж аялах эсвэл хэдхэн сар заавал амьдарч үзээрэй гэж зөвлөмөөр тийм л хот.

Зун 7 сард 1 сар гарангийн хугацагаар ирэхдээ төгсгөлд нь энэ бичлэгт  ингэж бичиж байжээ За энэ удаагийн аялалын сүүлийн тэмдэглэл нэг иймэрхүү :). Нью-Йорк минь түр баяртай. Нэг өдөр дахиад ирэх байхаа. Thanks for inspiration :)

Тэгээд 10 сард  эргэж ирсэн байна :) Аан харин энэ удаад буцахдаа “I’ll be back” гэж хэлээд л явнаа :P.

За тэгээд хэдэн тайлбартай зураг :)

34 st дээр буугаад алхаж эхэлсэн нь. Нэг дэлгүүрийн шилэн хоргон доторх толинд өөрөө харагдахаар нь зургаа дарав :P

Энэ буудал дээр буугаад мэргэжил нэгт найз бүсгүйтэйгээ уулзаж энэ тэнүүгээр зүгээр л сайхан алхаж зугаалах төлөвлөгөөтэй байлаа. Уулзангуутаа хамгийн түрүүнд бид 2 даавууны дэлгүүрүүдээр болон мэргэжлийн ном сэтгүүл бичиг хэргийн дэлгүүрээр явав.

За эндээс Fashion district (Garment district)  эхэлнэ. 5-9th ave болон 34-42 street хооронд хувцас загварын дэлгүүрүүд, студиүүд, даавууны дэлгүүрүүд байрладаг гэж хэлж болно.

Даавуу материалын дэлгүүрүүдийн хувьд гэвэл голлох дэлгүүрүүд нь Mood Designer Fabrics, NY Elegant Fabrics, B&J Fabrics, P & S Fabrics Corp, NY Fabric Warehouse, Paron Fabrics байна. Өөр зөндөө байгаа л даа. Хамгийн сайнуудыг нь нэрлэчихлээ. Энэ доорх зурган дээрх "Mood" дэлгүүрийг бол манайхан бараг мэднэ дөө. "Project Runway" дээр оролцогч нарт даалгавар өгөхдөө бүгдэнд нь адилхан мөнгө өгөөд энэ дэлгүүрээс худалдан авалт хийдэг. Гүйээ мөн их сонголттой том дэлгүүрээ. Нэвтрүүлэгт оролцогч нар яаж хэсэгхэн өгсөн хугацаанд хурдан шуурхай өөрт хэрэгтэй даавуу материалаа энэ дотроос олдог байнаа гэмээр.

Mood fabric store


B&J Fabric store



Даавууны дэлгүүрүүд нэг иймэрхүү

Алхаж явж байгаад мөн энд байгаа зураач бүсгүйтэй бид 2 уулзан 3-лаа koreatown оров. Эндхийн koreatown Manhattan-ы төв хэсэгт байдаг юм.  Эндхийн солонгос хоолны газрын шөлийг би уух дуртай. Miss Korea гэдэг хоолны газар бид 3 хооллонгоо ярьж хөөрч суулаа :). Ингэхэд солонгосын цагаан сар хэзээ байсан бэ? Энд 2 сарын 4 болж байхад Happy New Year гээд л энэ хүмүүс ингээд яваад байсан.

Хоол идэж суусан чинь гадаа байсан нөхдүүд орж ирээд хөгжимдөөд дундуур яваад байсан. Happy New Year л гээд байсан.


Тэндээсээ гарж 5 ave-р алхаж байгаад нилээн өндөр байшингийн орой дээр байх lounge-д жаахан суув

Гадаа болхоор ширээ болгоны дээр нь тень асаачихсан байна. Энд ер нь л их дулаахан өвөл болж өнгөрч байна

Тэгээд гарч 5-ave байх Bergdorf Goodman дэлгүүрээр жаал зугаалав.

Энэхүү дээд зэрэглэлийн их дэлгүүрийг 1899 онд францын цагаач Herman Bergdorf байгуулан Edwin Goodman дэлгүүрийг удирдан явуулж байсан байна. Одоо энэ дэлгүүр нь "Neiman Marcus Group"-ын охин компани болон явж байгаан байна.

Michael Kors

YSL


Prada

Givenchy

Тэмдэглэлээ ингээд дуусгая. Тэгээд  явахынхаа урьд өдөр Times Square-ээр жаал алхаж байгаад л явна даа. Гэртээ харих гээд гэгэлзээд л сууж байна  :). Очоод хийх хэрэгжүүлэх төлөвлөсөн ажил их, эхлээд жаахан амарч аваад цагаан сартай золгоод тэгээд л завгүй амьдралдаа орно. Аан тийн одоо эндээс яваад Чикаго хотод хэд хоноод тэгээд УБ минь сайн байна уу гээд л эх орондоо ирнэ дээ. 

Холбоотой бичлэгүүд  энд мөн энд


Нью-Йорк минь түр баяртай. I'll be back :)))))

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
amethyst (зочин)

wow. suuliin hden delguuriin huvtsasnaas avch umsuj uzeh yumsan. tgd ih yum avsan uu? achaa baraa ih uu? boldog bol nuulgechmeer l gazruud haragdaj bn daa:)

SUNShine®

amethyst: ккк харин тийн, энэ Bergdorf Goodman дэлгүүрээс юм авалтгүй ээ тэнгэрт хадчихсан үнэтэээй :P харж байгааздээ ямар ч хүн харагдахгүй байгааз эндхийн баячууд одууд нь л орж ирж авна шүү дээ. Хэд хэдэн удаа л орж үзэхэд ер нь л хүн багатай байдын байна лээ. Үзэсгэлэн үзэж байгаам шиг л явж байгаам даа хэхэ гол нь хувцасных нь материал хийц дэлгүүрийн дотоод засал гээд л үзэх юм мундахгүй энэ дотор кккк, энэ дэлгүүрээс авч өмсөх цаг ирнээ гээлүү :P :)))
Харин даавууны дэлгүүрийг нь л нүүлгэчмээр байгаам даа. Монголд биш юмаа гэхэд ядаж хятадад ийм гое даавууны дэлгүүрүүд нь байсан ч болоосой. Энд байхгүй материал ч алга.

undraa (зочин)

goy umoo za tgeed gertee tawtai moril

Ch (зочин)

Аян замдаа сайн яваарай.

soulmate (зочин)

ойрд "уулзаагүйн" байна. Тэхдээ бичлэгүүдийг чинь, бас зургуудыг чинь уншаад хараад л гараад байгаа. Нью-Йоркт чи зохиод, чамд Нью-Йорк зохиод та хоёр хоорондоо төстэй ч юм шиг, ганган хээнцэр, бүхний хүслийг татсан үзэсгэлэнтэй нтр гээд л :) Гоё гоё зурагнууд үзэж зөндөө баяссаан, дараа чадвал бодитоор нь үзнээ. Гэртээ сайн яваад хариарай хаа нэгтээ удахгүй уулзана байхаа гэж найдна :)

Зочин

яаая тэр гутал бас нөгөө нь хүрэм гэдэг билүү өнгө нь зохицоод үсний засалт зогсолт эднүүс нь тасарчихжээ :D
welcome to home :)
энэ дууг сонсвуу кк хариагүй байгаа бол энэ дууг сонсвол ч бас л ккк
http://www.youtube.com/watch?v=VASbtWejos0

SUNShine®

undraa: thaanks :)
Ch: баярлалаа
soulmate: hey dear! long time no see :))
найз нь бас блогоор нь байнга зочилж байгаа ч сээгий үлдээж амжихгүй л явлаа. Завгүй хирнээ л тэмдэглэлээ бичээд оруулаад л явлаа шд :), оруулсан бичлэг зургууд нүдийг чинь баясгаж чадсан бол саншайн нь баяртай байнаа :) чи ойрхон байгаам чинь нээрээ NY-оор заавал нэг ирээрэй.
зочин: ккккк :P :D tnx, энэ дууг яг одоо сонсож байна, нээрээ гое дуу байна сонсоогүй хаагуур нь өнгөрчихсөн юм болдаа кк. Ядаж байхад би сүүлийн үед энэ Michael Buble-н улаан фэн болчоод байгаа хэхэ. Everything гээд дуу нь бас гоя

Жаргал

Бүх тэмдэглэлийг нь уншлаа. Их ойлгомжтой, заавал очих хүсэл төрж байна. Баярлалаа.,

Norah

Солонгосын цагаан сар 1 сарын 21 билүү 22 нд байсан байх аа. Яг явах дөхөөд ирэхээр сэтгэл хоргодоод байдаг юм байна лээ хэхэ. Сайн яваад ирээрэй :)

blu (зочин)

hamgiin gaigui buguud hyamd unteig ni nudeltsen biz de, NYC yavahaara asuuna shuu. :)

baidag l negen (зочин)

ayndaa mend yvaarai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)