SUNShine® : Оддын брэнд

Оддын брэнд

Моод стиль бүтээгч одууд нэмэгдсээр... Олны танил одууд загварын ертөнц рүү хоошуурцгаасаар. Тэдний гол зорилго нь хобби-ээс гадна өөрсдийн шүтэн бишрэгчдийг татах байдаг байна. Заримынх нь бизнес амжилттай явна, зарим нь замааса буцна гэх мэт янз бүр л байдаг байна.

Виктория Бекхэм хаана ч эсгүүр оедолд суралцаж байгаагүй гэсэн хэдий ч өөрийн “Denim by Victoria Beckham” брэндийг гаргасан. Өөрийнхөө бүтээсэн хувцсыг хамгийн түрүүнд өөрөө өмсдөг. Тэрээр өөрийнхөө үлдсэн амьдралыг загварт зориулна гэдгээ албан есоор зарласан. Дизайнер одууд дотроос түүний өрсөлдөгч нь JLo by Jennifer Lopez

Женифер Лопес JustSweet /Нэг их үнэтэй биш/, Sweetface /үнэтэй материалаар хийгдсэн тансаг хувцас/ 2 төрлийн брэнд гаргадаг. Гол коллекци нь 40-өөд оронд худалдаалагддаг. 6 төрлийн үнэртэн гаргадаг бөгөөд удахгуй 7 дахь үнэртэн нь удахгуй худалдаанд гарна гэжээ.Удахгуй Дж.Ло  Sweetface нэрийн дэлгүүрээ хаахад хүрсэн байна. Шалтгаан нь их амархан 2 хүүхдийн ээж тэрээр загварын бизнестээ цаг зарцуулах нь багассан болон санхүүгийн хямрал багагүй нөлөөлсөн байна. 2010 оны хаварын коллекцио гаргаад л хаах юм байна. Sweetface брэнд нь 2005 оноос амжилттай байсан юм.
Саяхан Дж.Ло нэгэн ресторанд нөхөртэйгээ цуг Herve Leger –ийн даашинзтай хоолонд орж. Тэр даашинз нь шүүмжлэгчдийн нүдэнд өртжээ. Учир нь 2 жилийн өмнө моданд орж байсан даашинзтай явж байсан нь Лопез маань загвараас хоцроод байна уу даа гэсэн шүүмжлэлд өртжээ.

Дараагийн хоцрохгүй гэсэн хүн бол No Doubt  Гвен Стефанигийн L.A.M.B брэнд. L.A.M.B гэдэг нь  «Love.Angel.Music.Baby. Түүний хувцсыг хамтлагийнхан нь ч өмсдөг. Түүний загварууд дэлхийн алдартай дэлгүүрүүдэд зарагддаг.

Пэрис Хилтон өөрийн нэрийн гутлуудыг гаргаж байгаа. Гутлууд нь бүгд 11 см-ээс доошгүй өндөртэй .

Джессика Симпсон болохоор эсрэгээр нь гутал хамгийн гол нь хөлөнд эвтэйхэн байх ёстой гэдгийг эрхэмлэдэг. Сүүлийн үед дуучин маань мэдэгдэхүйц жин нэмээд байгаа билээ. Тэрээр махлаг эмэгтэйчүүдэд зориулсан загварын хувцаснууд гаргахаар төлөвлөөд байгаа. Түүний бүтээсэн хувцсыг өмсөөд ямар ч галбиртай эмэгтэй өөртөө итгэлтэй байх болно гэжээ. Би одоо махлаг эмэгтэй хүн яаж хувцаслыхыг мэддэг болсон гэж ээ.

Алдарт супермодел Кейт Мосс сүүлийн үед "Topshop" сүлжээ дэлгүүрийн эзэн Филипп Грин хэмээх бизнесментэй хамтарж ажиллаж байгаа,  Topshop дэлгүүрийн нэрийн дор өөрийнхөө загваруудыг гаргаж байгаа. Моделийн карьера орхимогцоо л тэрээр өөрийн брэнд рүүгээ орно гэж түүний төлөөлөгч хэлсэн. Ойрын 2-3 жил тэрээр загварын тайзнаас буухгуй гэжээ. Кэйт Мосс хэлэхдээ “Миний брэнд олныг гайхшруулна” . Би моод хэрхэн бүтдэгийг , эмэгтэйчүүдэд юу таалагддагийг мэдэх учир энэ дээр яаж мөнгө олж болохыг мэднэ . Миний нэр-миний брэнд удахгуй дэхийд цуурайтайх болно гэжээ. Брэнддээ өгж магадгүй байгаа нэр нь «Kate», «Mossy» , «Lila Loves»

Эгч дүү ихэр Мэри-Кейт , Эшли Олсен 2  "Elizabeth and James" брэнд гаргадаг бөгөөд нилээн  амжилттай явсан билээ, энэ 2  ихэр маань ч тэрэндээ урамшин зогсохгүйгээр хүрсэн амжилтаа илүү ахиулахыг хүсдэг гэнэ. Тэдний гаргадаг гутлууд ихэвчлэн өөрсдийнх нь өмсдөг загварын гутлууд байдаг.
2  ихэрийн гол алдаа нь тэдний гутлууд харьцангуй үнэтэй, 270-325 $, тэдний үеийнхэн шүтэн бишрэгчидэд нь үнэтэй тусдаг байна.

Фержи "Kipling" компанид зориулж өөрийн загварын цүнх, гуталнуудыг гаргасан

Линдсей Лохан Америкийн  J.C. Penney компанитай гэрээ хийн  өөрийн нэрийн загваруудаа гаргаж байгаа. Энэхүү компани нь америк даяаар 1000 гаруй дэлгүүртэй.

Линдсей Лоханд туршлага бий, түүний “6126” леггинс  загвар маш ихээр зарагдаж амжилттай байсан.


Жүжигчин  Кэти Холмс өөрийн брэндийг америкийн томоохон дэлгүүрүүдэд худалдаалахаар болжээ. Өөрийн стилист Джин Янгийн бүтээсэн даашинзтай тэрээр «Tropic Thunder» кинонд тоглоход түүнд тийм санаа төржээ.

Дуучин Puff Diddy мэдэхгүй хүн байхгүй билээ. Харин одоо дизайнер гэдгээр нь дэлхий даяараа мэддэг болсон. 1998 оноос тэрээр  Sean John Combs эрэгтэй загварын брэндийг гаргаж эхэлсэн. Түүний  Америкийн  ,Английн худалдан авагчид нь маш сэтгэл хангалуун байдаг.  

Дуучин Жастин Тимберлэк Нью-Йоркийн загварын 7 хоног дээр өөрийн William Rast брэндийн зарваруудыг толилуулсан.

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
Үлэмжийн чанар

МИний загвар удахгүй гарнаа кк сайхан мэдээлэл байна өө

Эхлэл ДИЗААН

нигэрүүдийг алаг үзэж байна гээлөө хэхэ Wu-Tang clan-ний Wu-Wear 50cent-ийн G-Unit бас л хөөрхий тэрүүхэн хавьдаа залуусын дуртай хэрэглээ шд гээд нэмлээ хэхэ гоё мэдээлэл байна

Зочин

одууд бүгд л сүрчиг, хувцас гаргах юма, гэхдээ бодвол дизайнеруудтай хамтраад иймэрхүү тиймэрдүү гэж хэлж өгөөд гаргадаг байхдаа тэ. Виктория Бэкхэм ч нөхөртэйгээ 2уулаа загварлаг л доо.

БОРОО

Do you remember Boroo's secret fashion show. Top GoGo model Zaraa, known as Gtulga in GoGo, poses on a catwalk as fans reach out to her at a fashion week in GoGo 2008. Thats very nice blog fashion show. Do you want watch !!! follow this link http://after.blog.gogo.mn/read/entry15195

Anime

Тэгэж байгаад Наруто брэндийн загваруудаа толилуулна аа гсн ккк :P

ЦЭЦЭГЧИН (зочин)

мээдкү тэр жэссика л нүдэнд аймаар тусжийна ийм болцныг нь анх удаагаа харж эвлүүлэг байлгүй дээ гэж бодоход хүрлээ шд. энэ рокеруудыг загвар стил имиджийг л гоё болгомоор байгаан. эмо ингэх гэж байна уу тэгүүл биш. хэхэ нэг тийм гоё гэхдээ классик ингэдэг байхаа тэр ч бас гоё заза мэдкү над мэт нь чишшш чимээгүй гарлаа шүүү ингэсэн хээх

Зочин

Boroo nuli english bolchij lagiin haana ingeed surchiv, huvaaltsach dee

Хэрлэн (зочин)

гоё мэдээлэл байна.

ntsoom

Аниме гийн дараагаар ntsoom брэндийн гуталнуудаа гарганаа.

Yagtiimee (зочин)

Мань ерөөсөө Ягтийм гэдэг бранд гаргадаг юм уу? Жишээ нь дотуур хувцас байлаа гэхэд нэг өгзөг дээр нь ЯАГ нөгөө өгзөг дээр нь ТИЙМ гэсэн бичигтэй. Тэгээд хүүхнүүд бөгсөө хаялаал явангуут ягтийм, ягтийм гээл хахаха

Света

Блоггерууд бүгд л нэрийн брэндтэй болох нь дээ. Гоё мэдээлэ байна өө. Баярлав.

XaPXyH (зочин)

eo ter jessica simpson araichdee

SUNshine (зочин)

Үлэмжийн чанар: кккк за загварыг чинь хүлээжие, Анхбаяр: кккк би рассист биш шдэ. Бичвэл өшөө зөндөө л олон байгаа тэр бүрийг нь амжсангүй ккк нэмж бичсэнд тэнкс. Зочин: Зарим нь дизайнертай хамтарж ажилладаг, зарим нь өөрсдөө л дизайнер хийчихэж байгаа. Бекхэмийнх ч стайлиш гэр бүл дээ. Бороо: мудаг лэнгвигтэй хүн шүү, тэр бичлэг рүү чинь орж үзлээ хэхэх сонин сонин юм сэтгэнэ шүү нээрээ кккк. Аним: ккк тэгээрэй хө. RedBLOODED: энэ зураг эвлүүлэг бишээ харин ингээд таргалчихаж,цаад чинь турчихна байхөө кккк. Хэрлэн: баярлалаа. НЦоом: за манайхан ч мундаг мундаг брэнд гаргах нь шүү. Ягтиймээ: хэхэ янз бүрийн funny үгтэй дотуур хувцаснууд байдаг шд кккк тэрэн шиг гаргаж болох л юм байна шд. Гэрэлтуяа: Харин тийн сонин содон гое брэндүүдтэй болох нь. Хархун: Харин тиймээ хө, тэхдээ турчихна байх өө тураад л таргалаад л байдаг шдэ энэ одууд чинь

Sara (зочин)

ene gollivudiin oduud khiikhgui yum baikhgui yuuma, mungu khurungu baikhad khiikhees ch uur yaahav. Goe yuuma. khuvtsasuud n edgeer oduudiin omsdug style bol shuten bishregchid n huvtssiig n avj ugukh yum baina da

enkhlen (зочин)

er ni oduudiin mood ium bishyy.....zarim ni oorsdoo zagvar gargadag arai gaighyi aviastai ni .... zarim ni stilistyydeer hiilgheed oorsdiinkhoo neriig tavidag.Bas neg moneygaa yrjyylekg bolood neree gargakh arga ium daa.

Naraa (зочин)

Victoria-giin jinsen omdnii business uragsh muutai bgaa gej Yahoo-d bichsen bsan. Gol n ih unetei, 1 omd dor hayaj $300. tegeed Victoria ooroo ter omdnii business-ee surtalchilhaas tatgalzsan gej bichsen bsan. Ediin zasgiin bdal noloolson bh l daa. Harin ter L.A.M.B zagvar bol ih aldartai, yalanguya tsunh n. Ter jil (yag oniig n sain sanahgui bna) LeSportSac gedeg company-tai hamtran LeSportSac LAMB Limited zagvariin tsunh gargasan n Japan, USA-n zah zeel deer in amjilt olson gej bsan.

Maral (зочин)

Tnx, goy medeelel baina :)

SUNshine (зочин)

Сара, Энхлэн: Тийм шүү, бараг л одуудын моод болцым да, гэхдээ үнэхээр мэдрэмжтэй авьястай одууд байна аа, Нараа: Харин тийм байна лээ Марал: баярлалаа

Zochin (зочин)

JLo n Sweetface, Victoria n DVB jeans line ni zaragdahgui cancel dsan.

Zochin (зочин)

JLo n Sweetface, Victoria n DVB jeans line ni zaragdahgui cancel dsan gesen.

шинэ ээж

мундагаа.. нэг хүнд бөөн бөөн авъяас байхым доо..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)