SUNShine® : fashion from blog

fashion from blog

Би англи хэлээ сайжруулж сурахын тулд дуртай юм болхоороо фэшион чиглэлийн зүйл л их уншиж байгаа. Англи хэл дээрх сайт, блогуудаар хэсдэг болоод байгаа. Тэгээд энэ охины тухай сонирхол татаад оруулчихлаа

Дэлхийн загварын чиг хандлагыг, моодыг хүмүүс загварын агентлагуудаас, загварын тайзнаас,  загварын сэтгүүл дээрээс л хараад дасчихсан байдаг. Гэтэл одоо үед шинэ моодыг интернетээр хувийн блогуудаас ч харж болохоор болж байна.  Би та нарт 17 настай блогчин охины тухай танилцуулах гэж байна. Джейн хэмээх энэ блогчин охины хуудас руу өдөрт 50 мянган хэрэглэгч хандалт хийдэг.  Өсвөр насны энэ охин өөрийнхөө сонирхлын дагуу олонд танигдаж эхэлсэн. 

Америкийн Далласын энэ охин бүх төрлийн брэндийн өвөрмөц гутлуудад дуртай, Мартин Марджел болон Карл Лагерфельдын хувцаснуудад дуртай. Карл Лагерфельдыг "Dad" гээд нэрлэчихсэн. Санаандгүй ч биш: Шанельийн хувцаснууд  Джейнд  дэндүү зохидог.

Өөрийнхөө блогт маш олон янзын зургууд оруулдаг. Өөрөө өмсөж авхуулна, өөрөө ч зураг авдаг түүнд маш их мэдрэмж байна .

Түүнийг дэлгүүр хэсэхэд  ээж нь дагалдаж явдаг бөгөөд түүний зургуудыг нь ч авч өгдөг. Түүний тухай  Elle,Teen Vogue-д  бичдэг. Удалгүй томчуудын Vogue-д  ч бичигдэхэд гайхах зүйл үгүй. Энэ охиныг маш их ирээдүй хүлээж байна.

Джейн өөрийнхөө хувцаснуудыг донжийг нь тохируулж өмсөн, аксессуаруудыг зургийг нь маш донжтой мэдрэмжтэй авж байгаа биз

Джейны цуглуулга

Тэрээр колледжээ төгсөөд Нью-Йоркийн хамгийн алдартай Парсонз сургуульд орно гэж төлөвлөж байгаа, гутлын дезайнер болно гэдэг гэнэ. Түүний төлөвлөгөө биелэхэд тун ойрхон байна. Үнэхээр гое хоббитэй авьяаслаг охин байна

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
yagtiimee (зочин)

Аа гэтэл манай охидууд яаж байна? Хэнтэй юу яасан тухайгаа бахархалтай нь аргагүй бичээд сууж байдаг. Айлын хүүхдүүд айхтар юм оо гэдэг шиг ккк...

Энэрэл (зочин)

ваав гайхалтай, хараа л шука болжийшд

narhan (зочин)

hi, blog linkiig ni ogooch sonirhoh gesen yu,english surch baigaad ni amjilt husiy^^

barbie

Мундаг охин бээ. Дуртай зүйлээ байнга хийгээл гоёын. Тэгээд 17 гэхэд маш их их зүйл хийжээ.

SUNshine (зочин)

narhan: bi negen site-naas damjij orood ene ohinii blogiig olloo sonirhooroi :) http://seaofshoes.typepad.com/

narhan (зочин)

mash ih bayarlalaa :D

Anime

http://img510.imageshack.us/img510/9286/dsc6241.jpg энэ тас зураг байна,

ганган хүүнэнд гархи нэмэр гэдгийг бол жинхэнэ утгаар нь хийдийм байна аа. Тэгээд ч коко шанельийн хувцасанд таарах этгээд юм шиг хэрнээ зөөлөн царайтай юм.

Цоомоо

Сүрхээ цус юмдаа

Энхзаяа

Shopaholic гээд кинон дээр гардаг охинтой их адилхан юм :)

SUNshine (зочин)

Мэдээжийн хэрэг энэ хоббигоо хөгжүлэхэд нь ээж нь маш их дэмжлэг үзүүлсэн байгаа, энэ дэмжлэг нь харин талаар өнгөрхөөргүй байгаа биз.Гадныхан үнэхээр хүүхдийнхээ төлөө хүч, мөнгөө зарцуулдаг тэр хэрээр нь хүүхдүүд нь амжилт гаргадаг.Спорт урлаг гээд л... Монголд ч гэсэн боломж бололцоогоороо хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэх л хэрэгтэй гэж боддог.

SUNshine (зочин)

Энхзаяа: Тэр кино нээрээ хөөрхөн кино шүү ккк, Зайка чи ч гэсэн маш авьяаслаг, гое хоббитэй, маш мэдрэмжтэй шүү :) Чиний блог үнэхээр гое

Anime

Эхлэхийн тулд та агуу байх шаардлагагүй. Харин агуу болохын тулд эхлэх ёстой гэдэг дээ

Sunbeauty (зочин)

Бугуйвчууд нь гоё юмаа бугуйвч бугуйвч бугуйвч. Миний хамгийн дуртай акссесуаруудын нэг дэ. ээмэггүй бсан ч яах у хүзүүний зүүлт бөгж бхгүй бсан ч болно гагцхүү...

AntiDotE

Хай мөн их мөнгө зарлагадсан даа :P.

Энхзаяа

Awww.. I appreciate the compliment SUNshine :)

Оранж

Стоо донжтой гуталнуудтаймаа тэ? стиль нь таалагдлаа.....

Зочин

nice

SJoker (зочин)

Өөрийн дур сонирхолтой ажилаа хийгээд түүгээр дажгүй амьдарч болдог бол тэр хүнийг жаргалтай хүн гэж хэлэх байхдаа.

secretwish (зочин)

блогоороо мөнгө олдог зөндөө хүн байдым бналээ, бичас тэхийнсэн гэж мөрөөддийшд, тэглээ гэхэд шал өөр блог нээнэ л дээ, одоохондоо санаагаа олж чадахгүй л бна, гуталнууд бол шука хөдөлгөжийнаа кк

Ну ПОГОДИ

Хүсэл мөрөөдөлтэй байхын утга учир энэдээ нөхдөө өөр ч юу гэхэв

Tsastaa (зочин)

mash goe medeelel baina, tand mash ih bayarlalaa8 tanii blogt orj ireh durtai

harmogu (зочин)

American Apparel one sleeve dress, mongolian lamb fur vest from Zara, a plaid shirt from LGB in Tokyo, and Ann Demeulemeester lace-up sandals. All of my other outfits were only slight variations on this, it sure made packing easy.

Хөөх нэг зурган дээрээ ингээд биччиж энэ охин.. Монгол гэжийгааздээ хэхэхэ .. Юу гэж байгаан даанч сайн орчуулж мэдкүм ккк

SUNshine (зочин)

Ягтиймээ: манай охидууд дотор ч ийм гое хоббитэй охидууд бий бий, Энэрэд: харин тийн ямар ч бүсгүйн шука хөдлөхөөр байгааз ккк.Барби: Харин тийн, ирээдүйд алдартай мундаг дизайнер болно доо энэ охин.Нархан: вээлком. Аниме: Харин тийн.Санбьюти: кккк бугуйвчны цуглуулгатай юм байна даа тээ :).Антидот: Тэр ч ойлгомжтой, тэрнийхээ хэрээр орлогддог болно доо энэ охин бол.Энхзаяа: It is a true compliment :), Давка: Харин тийн. Зочин: Yepp. СЖокер: Тийм шүү. Секретвиш: харин тийм зөндөө бий. чиний мөрөөдөл биелнээ :) Заец: Харин тийн. Цацаа: блогоор минь зочилдогт баярлалаа

SUNshine (зочин)

Хармогу: тийм байна, монголын хонины арьсан /хурганы ч юм уу/дотортой Зарагийн жилет юм шиг байна кккк миний инглиш муу муу сурах гээд л ....

enkhlen (зочин)

sorry,iakhav neg tiimkhen l sanagdaj baina, goe ium kharagdahghyi baina aa ...
eniig yzeerei ,italiin nert stilistyydiin zagvaruud

http://www.alfemminile.com/pret-a-porter/defiles-s31-0.html

SUNshine (зочин)

Enhlen uuchlaarai, ene nert stylistudiin bish mergejliin bish 17 toi ohinii tuhai bichsen

Oogiinoo (зочин)

Goyo yum bna shuu. Xuwtsaslax gedeg ch bas maash tom medremj shuuu. Gangan xuuxend garxi .... xexe donjiig ni olood zuuchixwel engiin tomor ch goyo xaragddaggiin bn leee.

Zona (зочин)

neeh taalagdsangui, medeej hobby n huurhun. uneheer demjij bna, gehdee ene nasnaasaa aimar ovortoi haragdahaar huvtsasladag yum bna. yag suuliin yeiin ungu, zagvar, fashion ene ter barag l olj harsangui.inspiration n ch gesen too old yum shig ee. enenii yag yu n chamd taalagdaa ve

SUNshine (зочин)

Zona: Сэтгэгдэлээ хуваалцсанд баярлалаа :), надад энэ охины хамгийн таалагдсан зүйл нь хобби нь, хоббигороо хэрхэн амжилтанд хүрэх гэж байгаа зэрэг нь. Мөн ээж нь хэрхэн дэмжиж байгаа гэх мэт. Мэдээж энэ охинд дутагдал байж л байгаа, яаахав наснаасаа овортой харагдаж байгаа хэдий ч үеийнхнээсээ хамаагүй тасарчихсан. Хүн хүний сонирхол л доо. Энэ охины гол зүйл нь гутал байгаа, тэр гутлууддаа тааруулаад хувцасны стиль ээ ч өөрийнхөө сонирхлоор сонгон coordination үүсгэж зохиомж зураг авж байгаа зэрэгээс нь харахад энэ охиноос бол авьяас мэдрэмж үнэртэж байна л гэх байна. Zona сайт руу нь орж үзээрээй http://seaofshoes.typepad.com/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)