SUNShine® : Ойр зуур

Ойр зуур

Өдөр хоног ч сүнгэнэж өгөх юмаа. Ирээд 2 долоо хоног өнгөрчихөж.  Mонголд  шинэ гарсан ханиадыг нь тойрч өнгөрөлгүй цагаан сараар  халуурч 2-3 өдөр хэвтсэн . Гайгүй болонгуут нь ганц 2 айлаар зочиллоо. Бас УБ хотоороо гадуур дотуур нилээн явсан. 10хан сарын хугацаанд энд тэнд шинэ барилга л их хурдан боссон харагдана лээ. За тэгээд гадуур дотуур явахдаа номын дэлгүүрүүлээр тойров.

Тэгсэн яав. Миний бичсэн "Хувцасны Дизайн" номны хажууд адил нэртэй ном байж байна. Харвал намайг номоо хэвлүүлэхээс өмнө номын дэлгүүрүүдээр ижил төстэй утга агуулгатай ямар номнууд байдаг юм бол гэж үзэж явж байхад Хувцасны зохиомж гэдэг нэртэй ном байсан юм. Тэгсэн  яг тэр номоо 3 дахь хэвлэл гэнгүүтээ энэ жил нэрийг нь миний номны нэрээр нэрлээд гаргачихсан байх юм. Эхлээд жаал гайхав. Яагаад заавал номны нэрээ миний номны нэрийг дууриалгаж гаргадаг байнаа. Тэгээд Оюуны өмчийн газраас лавлатал та хэдийгээр номоо зохиогчийн эрхээ аваад бүртгүүлсэн байсан ч номны нэрийг бол тусад нь барааны тэмдэг гэдгээр бас давхар бүртгүүлдэг юм байхөө. Тэгсэн тохиолдолд та өргөдөл гаргаж болно гэж байгаа юм. Би хэзээ ч хүний юм дууриалгаж хийж чадахгүй ээ тэгэхэд бүхэл бүтэн сургууль сургалтын нээлттэй хичээлээрээ гаргасан өөр нэртэй байсан номоо миний гаргасан нэрээр дахин хэвлэсэн байх юм. Эхлээд мэдээж жаахан бухимдсан хэдий ч  2 номоо зэрэгцүүлж харахад өнгө үзэмж чанар, дотоод агуулга орсон мэдээлэл нь өөр юм чинь адил нэртэй байсан ч хүмүүс сонголтоо хийж чаддаг болсон цаг шүү дээ гэж бодоод инээмсэглээд л өнгөрсөн. Хичнээн тэд миний нэрийг дууриасан ч хүмүүс номоо эргүүлж тойруулж үзнэ шүү дээ. Тэр номныхоо нэрээ адилхан болгосон нөхдүүд хүмүүсийг төөрөгдүүлж миний номыг сураглаж ирсэн хүмүүс андуурч авна гэж бодож байгаа бололтой. Тийм юм гэж байдаггүй л байхгүй юу. Хэн ч эргүүлж тойруулж номон дотор өөрт юу хэрэгтэй байгаагаа үзэж байж л авна шүү дээ. Байгаа юмаа байгаагаар нь байлгахгүй хүний өгсөн нэрийг дууриалаа гээд юу өөрчлөгдөнө гэж боддог байнаа. Урьд нь бас энд нэг ийм бичлэг бичиж байж. Монголд бүтээл хийх үнэхээр хэцүү юм аа. Дээр нь  оюуны өмчийн газар руу очиж ажлаа бүтээх хүндрэлтэй. Би ер нь тийшээ хэдэн удаа очиж хоосон хаалга мөргөж байв. Үнэхээр хүний цаг зав бардаг хүнд сурталтай газар. Юм асууж зөвлөгөө авах гэхээр тайлбарлаад ч өгөхгүй манай сайт руу ор эсвэл нэг юм цаасан дээр хэвлээд өгчихнө.

За тэгээд доорх эхний хар саарал хавтастай нь миний бичсэн Хувцасны Дизайн ном, доторх агуулга нь энэ дотор бий Энд дарна уу.  Харин 2 дахь ном болбоос номны маань нэрийг дууриасан ном. Дэлгүүрт байсанаар нь зургийг нь дарав. Уг нь бол Хувцасны зохиомж гэдэг нэртэй байсан ном. Дахин хэлэхэд мянга нэрээ адилхан болголоо гээд нэмэргүй шүү дээ гэж тэр нөхдүүдэд дахин хэлмээр байна.

За жаахан бухимдалаа бичсэн бол одоо өөр гого юм бичнээ. Өнөөдөр тэрэлж рүү  салхинд гарав. Цас ихтэй ямар гое байваа. Гэхдээ жаахан хүйтэн байсаан, дулаацаж байгаад л гарч цасаар тоглож, мөсөн дээр гулгав :)). Даарсан ч гэсэн дотогш ер ормооргүй байсан. Нээрээ тэрэлжийн уулын модонд самар байгаа та нар уул руу гарч болно гээд тэндхийн хүмүүс тэгээд байсан, даанч арай л хүйтэн байсан болхоор уул руу гараагүй, тэгсэн тэр хавийн дэлгүүрүүдэд самар зөндөө зарж байна лээ.

За тэгээд хэдэн зураг :))

Хотоос 9 өнгөрч гарахад

Дээрх доорх зургийг машин дотроос авсан


Энэ аймаар өөлкөн нохой. Тэрэлж рүү явж байх замд зогссон чинь энэ нохой гүйж ирээд сүүлээ шарвагнуулаад, үсэрч дэвхцээд хөл гараа өргөөд ёстой хөөрхөн. Эзнээ ирэх лээр л нохой нэг тэгдэг дээ. Хоол л эргүүлээд сурсан нохой шиг байна лээ :)).

Цасаар тоглов :P


Би жаргалтай гэдэг зураг :)). Хотоос гадна агаар үнэхээр сайхан байнаа. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг билүү тэрэн шиг л гое байсаан ямар гое юм бэ гээд л орилчихмоор л байсан. Тойроод л цав цагаан цас


start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
amethyst (зочин)

suuliinh yamar goy zurag ve? tegj medremjtei dardag hen bee kkkk neeree nomiig chin zohiogchoos ni gariin usegtei avch boloh uu? deer avah gej bgaad neg iim sanaa turuud bolichihson tal bgaa:)

SUNShine®

amethyst: thanks :)), найз охины маань дарсан зураг. Би цас дээш нь шидэж байгаад намайг гялс дар гээд ккк хэд хэдэн удаагийн оролдлогоор дарагдсан зураг ккк :)
Номны хувьд болышдэ :)), миний мэйл хаяг руу хаягаа бичээрэй за, 2ла нээрээ уулзуул их олон зүйл дээр ам нийлж ярих байхаа ккк блогт нь дуртай шүү :)

blu (зочин)

welcome back home

jargal (зочин)

oon nomnii chin neritei adilhan ner ugj garsand toogui yum boljee manaid iimerhuu zuil bol heviin uzegdel doo, gehdee chini heldgeer yalgaa bgaa l yum chin humuus songoltoo zov hiij chadna daa. Bodvol tani nomiig humuus ih avaad baih leer n dagaj neree oorchilson yum baigaa biz :)
neeree ene zurguudiig haraad ataarhjiishuu saihan salhind garah yumsan. Suuliin zurgand big like uneheer jargaltai haragdjin

ГЭРЭЛТҮҮЛЭГ

энэ хаагуур бээ ....хэхэ Яахлаараа адил нэртэй болчдог байнаа...Вэзүүний :P

Nomi

Hii Sunshine egchee!! Jenni or Nomiko bnaa=]]] Dahiad l uur blog neechler nuguuhiinhee pass.iig martchij..=]]]] Tanii gargasan nom nadad ih tus bolj baigaa. bain bain haraad l baigA..=]]]]

SUNShine®

bluefire: Thanks dear :)
Jargal: хэхэ харин тиймээ одоо тоохоо больсон ккк
Гэрэлтүүлэг: Энэ тэрэлжээр ккк. Харин тиймээ адилхан л болгочихож. Вэзүүний гэж юу гэжаа вэ ккк Зэвүүний гэжаамуу ккк
Nomi: Хэй сайнуу Номико өө тиймуу хайран блог ккк зөндөө гое юм нийтэлсэн байсан биз дээ, Тийм уу баярлалаа :) Нээрээ FIT-н дэлгүүр рүү нь орж үзсэн үү? тэнд мэргэжлийн маш гое гое номнууд байна лээ шүү

nomiko (зочин)

anha bi orj uzsen actually bought some from there.. yooy aimar goy bgaaz? bi buur yavmaargui baisan hehe

Naran (зочин)

Naizaa, Ooriinhoo neriig Brand bolgooroi. Chi avyastai, zorilgotoi, husel moroodoltei zaluu hun. Hedhen jiliin daraa Alexander McQueen shig Brand nertei bolchihson bhad naaduul chin hii duuraihaas oor yu hiih bilee.

SUNShine®

Ганцхан үгэнд нь гал байдаг
Гарынх нь алганд нар байдаг
Бүсгүй хүнтэй дэлхий бүтэн байдаг
Бүсгүй заяа түшсэн эрчүүд уяхан байдаг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ бүсгүйчүүд минь та нар шүү
Сайхан баярлаарай :))

azula (зочин)

bayariin mend Sunshine :) saihan bayralaarai

Цэцгээ

Иш чааваас шинээр юм сэтгэхдээ тааруу байж муу юмандаа сайн шүү. Очиж очиж хүний номны нэр хулгайлаад байх даа яахав дээ. Би энэ зохиогчийн эрхийн асууддалд их эмзэг ханддаг. Бүтээл гэдэг хийсэн хүнийхээ хувьд хамгийн үнэтэй эрхэм нандин бараг л үр хүүхэд шиг нь тийм л зүйл. Саншайн маань их хүлээцтэй хандсан байна шүү Чулуунаа гуай. (зохиогч нь Чулуунаа гэж байгаа юм шиг харагдлаа)

chris (зочин)

Yostoi goy jargaltai zurag bna daa ter suuliinh :-) Mongoldoo ochood jargaltai bgaa yum bna daa ter nomiin stressiig ul tootswol :-)

Зочин

Бүх бүсгүйчүүддээ зориулчихья

Бүсгүй хүн

Хэрвээ чи бүсгүй хүн бол
Өндөр уулын оргил шиг бай
Чамаар тоглох гэсэн нэг нь
Уулын бэлээс буцах болно

Харин:
Чамд хайртай нэг нь
Уулын оргил руу мацах болно"

Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү

Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү
Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын сахиус нь бүсгүй та юм шүү

Удмын хэлхээг залгах хүслийн чандмань эрдэнэ
Ургийн холбоог дархлах голомтонд гийсэн нар нь бүсгүй та юм шүү.
Сэтгэл зүрхээрээ надад онгодын сахиус илгээсэн
Бүсгүй минь та тэнгэрийн хүн

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Тэмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.

Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи

Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү.
Баярын мэнд бүсгүйчүүдээ!!

Хуягаа (зочин)

Юуны өмнө авьяаслаг, ажилласаг бүсгүй Танд баяр хүргэе.

Монголд оюуны өмчийн хулгай хэрээс хэтэрсэн байгаа, харамсалтай нь оюуны өмчийн газрынхан маань олон нийтэд таниулах ажилдаа цалгардуу ханддаг. Гэлээ гээд битгий бууж өгөөрэй, сүүлийн үед үндэсний инновацын тогтолцоог бий болгох ярианы гол цөм нь оюуны өмчийн хамгаалалт хүчтэй яригдаж байгаа, сайхан цаг удахгүй ирнээ, :)

Номны нэрний тухайд http://www.aboutfreelancewriting.com/2012/02/how-can-i-protect-a-book-title/ энэ жижигхэн тайлбарыг завтай бол уншаарай.

Уран бүтээл, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ГХ,

Хуяг

SUNShine®

azula: Баярлалаа :)
Цэцгээ: чи минь дагаад бухимдчихвуу даа :)) хамгаалсанд баярлалаа kkkkk
chris: харин тиймээ эрүүл агаарт хотоос гадагшаа гараад юм үзээгүй хүн шиг л бөөн аз жаргал байлаа шд кккк
Зочин: сайхан шүлэг байна баярлалаа
Хуягаа: Маш их баярлалаа, за би энэ сайт руу нь орж уншиж танилцья

Nuna (зочин)

Таны номыг дээр дэлгүүрт харсан чин их дотно санагдаж бна лээ шүү

chuups (зочин)

unshsan chin buur ooriin erhgui uur hurchihlee, yamar tenegin tee, huniig duuraij huulbarlaj nom gargana gedeg utgagui sanagdaad bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)