SUNShine® : MY STYLE 2 Блогчдын дунд уралдаан зарлалаа :)) UPDATED

MY STYLE 2 Блогчдын дунд уралдаан зарлалаа :)) UPDATED

MY STYLE 2 - блогчдын дунд уралдаан зараллаа

2010 энд My Style гэдэг уралдаан зарлаж байсныг хүмүүс санах нь санаж байгаа байх. Энэ удаад арай өөр хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. 3 сарын сүүлээр болох блогийнхоо 4 жилийн ойд зориулан энэхүү уралдааныг зохиохоор боллоо. Блог хөтөлдөг л бол аль ч блогоос байж болно, gogo, banjig ,blogspot.... байж болно. Уралдааны зорилго  өөрт байгаа ямар ч стилийн нэг л хувцас  сонгоод (даашинз, юбка, өмд, пальто гэх мэт)  түүнийгээ хэрхэн өөр маягаар өмсөж, тохирох хувцас аксессуартайгаа олон янзаар хослуулах. Заавал гое гангандаа биш шүү гол нь зохицолыг нь л харах болно. Нэг хувцсыг хэдэн хувцастай хослуулж болох нь чухал. Цөөхөн хувцсыг аятайхан хослуулаад аксессуараар чимээд сайхан харагдуулж болохыг таны фантази л мэднэ :). Өмнө нь зохиомж маягаар байсан бол энэ удаад өөрөө өмсөж зургаа авах, заавал царайгаа ил гаргах албагүй, нүдний шил зүүж эсвэл хажуу талаасаа байж болно. Зургаа авхуулаад царайн дээрээ хөөрхөн smile-н зураг тавьсан ч болно.
Мэдээж хамгийн гол зорилго нь охид бүсгүйчүүд маань цаг заваа хөгжилтэй зөв өнгөрүүлж өөрсдийн стиль хэв маягаа бусадтайгаа хуваалцаж, шинэ хоббитой болох гэх мэт олон давуу талтай.

Оролцогчид contact@yumjir.com руу  зургийн коллекшионоо явуулаарай. Хэдэн ч хувилбараар оролцсон болно. Блог url ээ явуулаарай. Хэрвээ блоггүй бол шинээр блог нээж оролцож болно. Зургаа яаж ч авч болно, гадаа гудамжинд, гэртээ өөр хаана ч байж болно. Доорх зураг бол зүгээр жишээ болно.
Уралдааны хугацаа : 3 сарын 10-аас 3  сарын 30-ныг дуустал зургуудыг хүлээж аваад 4 сарын  4-нд дүнг танилцуулна.
Уралдааны шагнал: Эхний 10-т  орсон оролцогч нарт өөрийн бичсэн  “Хувцасны Дизайн” номоо дурсгана.

Оролцогч нарт жишээ болгохын тулд мөн уриалан дуудаж идэвхжүүлэхийн тулд өөрөө өөр дээрээ жишээ авч 3 төрлийг хийлээ.

1 дахь жишээ

  1 дахь зурган дээрх даашинзыг хэдэн янзаар өмсөж болохыг жишээ болгон үзүүллээ. 1 дахь хувилбар нь цамц болгон өргөн өмдөн дээр өмссөн байна, 2 дахь дээр нь даашинзаа байгаагаар нь хар туфлитэй өмссөн, 3 дахь хувилбар дээр нь хар өнгийн скини жинсэн дээр өмслөө, 4 дахь хувилбар дээр даашинз дээрээ хар сул цамц өмслөө, 5 дахь хувилбар дээр нь өнгө дагуу клог өмссөн, 6 дахь хувилбар дээр өргөн бүс бүсэлж жинсэн дээр цамц болгон өмслөө. Өөр хэдэн ч хувилбараар хослуулж болхоор

2 дахь жишээ гудамжинд

3 дахь жишээ


Идэвхтэй оролцоорой бүсгүйчүүдээ! Гэртээ хариад нэг хувцас сонгоод түүнийгээ хэдэн янзаар хослуулж өмсөж болохыг хараарай. За охид бүсгүйчүүд минь амжилт!

ОДООГООР ИРҮҮЛЭЭД БАЙГАА ОРОЛЦОГЧДЫН ЗУРГУУДЫГ ДООР НИЙТЭЛЛЭЭ

Оролцогч 1. Хэрэглээний урлал блог

Өөрийнхөө оёсон юбкагаа хэдэн янзаар хослуулж болохыг харуулсан байна. Бүх үсний зүүлтүүдээ өөрөө урлажээ.


Цэцгээгийн зурагнууддаа хийсэн тайлбарыг энд блогт нь орж үзнэ үү

Оролцогч 2 Блогын байнгын зочин Шүрээ, блогоо хараахан нээж амжаагүй юм шиг байна. Австралид хувцас дизайны чиглэлээр суралцаж эхэлж байгаа. Өөрийхөө оёсон цамцыг хэрхэн олон янзаар өмсөж болохыг харуулсан байна.


Оролцогч 3. Эрхэмсэг вүмэн

Оролцогч 4. Гоү гоү дээр блог хөтөлдөг байсан маш стайлиш фэшионлог охин Номинка маань блогоо хаачихсан байсан чинь энд шинэ блог нээгээд оролцож байна Номинка блог


start=7 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 57-с 8-57 харуулж байна

null
Ицми

ёстой гояа... амжилт :)

...Shake...

Оролцдог хэрэг ээ ... :р

SUNShine®

reader: thank you :) кккк, 4 жил уран бүтээл ажил амьдрал аялал тэмдэглэлээ бичсэн блогтоо би хайртай :)
me: :)
Ицми: Баярлалаа
Shake: ккк тэг тэг :P
Эхнээсээ бүсгүйчүүд маань амжиж оролцохоо мэдэгдэж л байна :)

art (зочин)

wow great idea...

САНАСААР

амжилт олнуудаа

zochin (зочин)

bi google eer yum haij baigaad sanaandgui orj irlee
ene nomiig chin avmaar bainaa
nadad mash heregtei nom baina
Blog yaj needeg yum bol tuslaach? plz

fashionlover (зочин)

oroltsnoo

SUNShine®

art: :)
Санасаар: :)
zochin: блог яаж нээх тухай энд байна http://help.blog.gogo.mn/read/entry16476
fashionlover: Тэгээрэй :)

Урлагийн талаар ярилцацгаая (зочин)

Оролцохыг бодноо. Гоё уралдаан зохион байгуулж байгаа юм байна. Та мэдрэмжтэй юмаа.

Зочин

yun huurhun tohirchihson smile ve :)

SUNShine®

Урлагийн талаар ярилцацгаая: Тэгээрэй заавал оролцоорой Энхжаргалаа :). Баярлалаа
зочин: :) :)) :P :D

chris (зочин)

OMG, How time flies!

SUNShine®

chris: Yeah time flies
заавал амжиж оролцоорой :)

Тинкэрбэлл (зочин)

oroltsii doo gej bdoson jine daan ch hugatsaaan ni duusjijee gej mmmmm azgu;P

SUNShine®

♠~*♥Тинкэрбэлл♥*~♠: 30-ныг дуустал юм чинь амжийшдээ ;))

SUNShine®

Хамгийн анхны оролцогч маань энд байна :))
http://tsetsgeehandmade.blog.gogo.mn/read/entry377227

Бусад оролцогчдынх ирэхлээр нь хамтад нь нийтлэнээ :)

Нура (зочин)

Лайк лайк

Зочин

budgeeree goe yuma

Ерэн есөн сарнай

odoo l blog orj bna oroitchihson bololtoi :(

SUNShine®

99 сарнай:
3 сарын 10-аас 3 сарын 30-ныг дуустал зургуудыг хүлээж аваад 4 сарын 4-нд дүнг танилцуулна гэсэн байгаа. 4 сарын 3 хүртэл хүлээж авахаар болгож сунгалаа :)
Тэгэхгүй бол зарим нэг нь мэдээгүй өнгөрөөд, мэдэж байгаа ч гэсэн амжихгүй байгаа хүмүүс байх шиг байна.

Зочин

Orood uzdiin biluu. Buduun hun ch orj bolno bizdee hehe

SUNShine®

Зочин: хэй заавал оролцоорой
юу яринав ээ :) бололгүй яахав ээ гол нь хувцсаа л зохицуулах шүү дээ :))

♀Эрхэмсэг Вүмэн♀

Hicheeleee... blogruuu orood haraarai... :) http://popz.blog.gogo.mn/read/entry381737

Nomi

Sunshine egcheeee I got in!!!!!! I got into FIT!!!!! =]]]]]

САНАСААР

лайтай шүүү оролцох бүхий л нөхдүүдэд амжилт

SUNShine®

♀Эрхэмсэг Вүмэн♀: Оролцож байгаад баярлалаа :) одоо удахгүй орууллаа
Nomi: wooooow good news , congrat's dear
i am so proud of you :)))))
Санасаар: сайн дэмжигч шүү :))

Shuree (зочин)

Sain bnauu
Sorry Ania bi n oirdoo hicheel ih bas endehiin young fashion designer
Runaway show oroltsood mash zavgui bailaa Odoo harj bnashdee Ania tanii ene uraldanii zorilgo n how to style so many way to one garment bizdee te bi harin haraad ? Kkkkkkkk
Bugded n amjilt guys all so good
Regard Shuree

SUNShine®

Shuree: Сайн уу Шүрээ: тийн зорилгыг нь чи зөв ойлгосон байна :)) Чиний энэ олон төрлөөр өмсөж болдог цамц чинь таалагдсан шүү, алчуур ч болоод л :))
Хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье
Энэ дээр сэтгэгдэл бичсэн Номи та 2 их юм дуулгана шүү :)) 2ланд нь амжилт!!!

Номинка (зочин)

нэг хувцыг олон янзаар өмсөнө гэсэн биз дээ. 3 дахь оролцогчынх?

SUNShine®

Номинка: Харин тиймээ уг нь тэгж зарласан. Энэ удаад бүсгүйчүүд маань их идэвх муутай байна. 3 бүсгүй л явуулсаныг нь нийтэлчихсэн байна. 3 дахь оролцогчын хувьд идэвх гаргасныг нь үнэлсэн юм аа :)

Номинка (зочин)

өнөөдөр арай дуусаагүй бн шт ээ :D

Ерэн есөн сарнай

yahuu zurag yruusuu yvkuu bnaa :(

Ерэн есөн сарнай

uuu blogt ch zurag huulagdahgui bna

SUNShine®

Номинка: ахаан тиймээ :))
99 сарнай: тийм уу зурагны хэмжээ нь том болхоор тэгээд байгаан болов уу? блог заримдаа тэгээд байдымаа тэ? нэг бол зургаа аплоад хийчээд тэрнийхээ линкийг явуулчих
удахгүй болчих байхаа хүлээж байя :))

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

chadval oroltsonoo

SUNShine®

Номинка: Оролцож байгаад чинь маш их баярлаж байна шүү :))
☾ ❤ …๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´ …❤ ☽: Өнөөдөр дуусах гэж байгаа:))
амжья гэвэл амжина шүү :)

SUNShine®

99 sarnai: Чамаас зураг ирээгүй л байна , oрой 6 цаг хүртэл хүлээе :)

Цэцгээ

Bugdeerend ni amjilt husiye. Harin busguichuud maani jaahan idevhi muutai baigaa yum uu daa. Uurtuu itgeltei baij uraldaandaa idevhitei oroltsooroi. Minii neg zurag ochoogui yum shig baihiin:) Za bugdeeree hicheegeerei:)

SUNShine®

Цэцгээ: тийм байна шдэ уучлаарай, одоо оруулчлаа :))

SUNShine®

МАШ ИХ ИДЭВХ ГАРГАН MY STYLE 2-т ОРОЛЦОЖ ЗУРГУУДАА ЯВУУЛСАН 4 БҮСГҮЙДЭЭ БАЯРЛАЛАА :))
УГ НЬ 10 БҮСГҮЙ ШАЛГАРУУЛЖ НОМОО ДУРСГАНА ГЭЖ БАЙСАН БОЛОВЧ ЦӨӨН ХҮН ОРОЛЦСОН ТУЛ ЭДГЭЭР ИДЭВХТЭЙ БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ӨӨРИЙН БИЧСЭН НОМОО ХОЁР ХОЁРЫГ БЭЛЭГЛЭХЭЭР ШИЙДЛЭЭ, нэгийг нь та өөртөө үлдээгээд нэгийг нь дүүдээ, эгчдээ, найздаа бэлэглэж болно :))
Цэцгээ, Шүрээ, Эрхэмсэг вүмэн, Номинка та 4 минь contact@yumjir.com руу холбогдох утасны дугаараа явуулаарай :)

Оролцогч Шүрээ гадаадад сурдаг тул гэрийнхнээрээ дамжуулаад аваарай

Хармогү

өө сая л уншлаа хэхэхэ... хэзээ эхлээд хэзээ дуусчваа.. эхнээс нь уншаад л орж үзэхиймсан орох уу? орий л доо ер нь гээд л доор ирсэн чинь дуусчихсан байна хэхэхэхэ дараа нь зохиовол л орохоосдоо кк Номникагийнх их таалагдлаа... өөрөө ч гого охин шүү тэ

Цэцгээ

Huuh yamar goyo yum be? Maash ih bayarlalaa. Goyo yumaa:))))

Номинка

маш их баярлалаа

shuree (зочин)

kkkkkkkkkkk ja gylaalaaa jumjee egchdee kkkkkkkkkkk ania ta nadaa utasaa uguuch @ yavuulaarai kiss kiss xoxo shuree

shuree (зочин)

bi tanii nomiig anh garj bhad geriinhneeree damjuulaad avhuulj bsan shdee hahahahah tanii nom end australid hurtel bna shde ahhahahaha ta odshuu kkkkkkkkkkkkkkkkkkk

SUNShine®

Хармогу: Дараа нь зохиовол заавал оролцоорой :))
Цэцгээ: Оролцсон маш их баярласан шүү :)
Номинка: :) 2 жаахан мааматай байж цаг зав гарган оролцсон чамд маш их баярлалаа :)
Shuree: оролцсонд баярласан шүү :). Чи тэгвэл 3 номтой болчлоо шд ккк

Эрхэмсэг вүмэн блогийн охин холбогдох утсаа явуулаарай :)
бусадтай нь холбогчдчлоо

♀Эрхэмсэг Вүмэн♀

Yvuulchihlaa... :) Bayrtai bnaaa.. :)

SUNShine®

♀Эрхэмсэг Вүмэн♀: mail ireegui baina contact@yumjir.com gej bichij yavuulsnuu?

♀Эрхэмсэг Вүмэн♀

goy nom bnlee.. amjilt ♥

.•*`GℓαмσʋR`*•.

дараа ийм зүйл болох бол би оролцож болох уу ^^

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)