SUNShine® : Хавар ирлээ шүү хүүхнүүдээ :)

Хавар ирлээ шүү хүүхнүүдээ :)

 Ойрд гадаа дулаараад их сайхан байнаа. Би блогтоо ер нь зав зайгаараа боломж бололцоогоороо гадуур дотуур явахдаа өөрийн Street style-н зургийг авч оруулж байя гэж бодож л явдаг юм. Даанч амжихгүй юм аа. Бусдад жишээ болохуйц мөн тэр хувцасныхаа чиг хандлага, энэ хавар ямар хувцас өмсвөл зүгээр гэх мэт давхар тайлбар бичлэг оруулж байвал илүү амьдралд ойрхон юм шиг. Эхний удаад яахав блогчдынхоо дунд зарласан My style 2-ын хүрээнд бас нэг жишээ болгохын тулд  кофе уух гэж гарангаа  хэд 3 зураг дараад эвлүүлчлээ.


Миний энэ пальто хэлбэр силуэтын хувьд оваль хэлбэрийн болон өнгөний хувьд энэ хаврын өнгөний чиг хандлага. 1. Пальто H&M 2. Гутал Forever 21 3. Цүнх MF 4. Ороолт бээлийг Их дэлгүүрийн 2 давхрын малгай ороолтны тасгаас авсан. 5. Coffee house - Түннелийн доор байрлах Опанас кафе

Энэ хавар дизайнерууд төрөл бүрийн хэлбэрийн пальто пиджак санал болгож байгаа хэдий ч  60-70-аад оны ч болон 80-90-ээд оны том мөртэй хэлхгэр пальтоны хэлбэр ч гадуур хувцсанд ажиглагдаж байгаа. Унасан мөртэй, ханцуй нь богинодуу, сул, эрэгтэйлэг стилийн загвар давамгайлж байна. Ийм загвар өндөр туранхай бүсгүйчүүдэд илүү тохиромжтой.

Жишээ болгон иймэрдүү стилийн хэдэн пальтоны загвар орууллаа.


За одоо 2012 оны хаврын өнгөний хувьд

За тэгээд ийм хэлбэрийн пальто пиджак олдохгүй байвал даавууны дэлгүүрээс материалаа аваад хийлгээд өмсөж болно шүү бүсгүйчүүдээ ;) :)

2012 оны хаврын чиг хандлага

Дизайнеруудын гаргаж буй хувцас загварууд нь сонирхолтой тоглоом тоглож буй мэт санагдахуйц жилдээ 2 удаа шинэ коллекциуд , шинэ шинэ трендүүд төрүүлэн гаргасаар байдаг. Загварын чиг хандлагыг дагахад та өдөр бүр өөр байж болхоор. Жишээ нь өнөөдөр та цацагтай даашинз, намхан өсгийтэй туфли өмсөж 20-од оны хатагтайн дүрд хувирсан бол маргааш футуристик дүр төрхөд хувирч, нөгөөдөр урагдсан жинс төмрөн чимэглэлтэй савхин хүрэм өмсөж, өөр нэг өдөр 60-70аад оны бүсгүйн дүрд хувирч болно.Загварын чиг хандлага бол үргэлж уран сэтгэмжийн нээлттэй орон зай юм. Өдөр тутам, ажил хэрэгч, гоёлын хувцас, гадуур хувцас, өмд, банзал, цүнх гутал, нүдний шил бүгд өөр өөрийн гэсэн трэндтэй байна. Энэ хаврын гол трэнд нь зөвхөн нэг хэлбэр, зөвхөн нэг цаг үе дээр төвлөрөхгүйгээр өмнөх эрин зууны загваруудаас сайхан бүхнийг нь авч тусгасан байгаа. Энэ хаврын чиг хандлагаас та ретро стилийн элемент 20-иод оны тансаг гоёлтой холилдсоныг, 50-иад оны банзал, 60-аад оны богино даашинз,70-аад оны өргөн жинс, 90-ээд оны өнгө загварыг бүгдийг харж болно. Тиймээс та энэ хавар өөр дээрээ туршилт хийн ямар ч дүр төрхөд хувирч болно. Энэ хаврын голлох өнгө бол яриангүй улбар шар өнгө юм. Хувцасны хэлбэр хийцийн хувьд энгийн талдаа, өнгө болон даавууны хээ фактур дээр гол акцентыг өгсөн байна. 

Шорттой хослол, хүрэм энэ хаврын нэг чиг хандлага

Гутлын хувьд  хэдэн улирал дараалан дугуй хэлбэрийн хоншоортой гутлууд байсан бол энэ хавар хоншоор руугаа нарийссан. Түүнээс гадна  платформон ул, намхан ул, нарийнхан өсгий, шовх үзүүртэй туфли, цэцгэн чимэглэлтэй туфли гутал энэ хаврын гоёл.  Цүнхний хувьд ихэнх дизайнерууд том цүнхнээс татгалзан гартаа баридаг цүнхнүүд санал болгосон байна.



Нүүр будалтанд ч улбар шар өнгө давамгайлж байгаа тул та хацраа улбар шар туяатай хацар өнгөлөгчөөр өнгөлж, уруулаа улбар шар өнгөөр будахад хаврын энэ өдрүүдэд өнгөлөг харагдах болно


start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Эхлэл ДИЗААН

ганган хүүхэн шүү

Nuna (зочин)

Өнгө нь гоя юмаа. Ийм өнгийн ороолт,цүнх, уруулын будаг бна... кк...Харин загварын хувьд над шиг хүнд тохирохгүй болтой.

Ицми

дээрх коментод лайк :)

SUNShine®

1st design: Хэй сайн уу найзаа? :)
Nuna & Itsme: Хөөрхнүүдээ ийм өнгөтэй ч өөрт зохисон хэлбэрийн пальто байж болно шүү дээ :))

Ицми

би би би... тэр ганган хүүхэн шүү гдг коментод лайк хийсий шүү :)

Золу

гоё харагдаж байна :)

Nuna (зочин)

Аахан.... :)

янзага (зочин)

Хаядыму гэж бодож байсан хуучин пальтого энэ хавардаа чирдиймуу дөө моод гээд ккк

sarnai (зочин)

Пальто, гутал бүгдээрээ гоё юмоо.

Зочин

eregtei yu bhgui yum uu :P

undraa

хамгийн дээд талын коментэнд лайк

oogiinoo (зочин)

nad shig maxlag namxan xuuxend yamar palto dajgui boloo. bas bor aristai xexe

Зочин

nice

SUNShine®

Ицми: ааан ккк :)
Золу: баярлалаа :))
Nuna: анхаан
янзага: тэг тэг :)
sarnai: баярлалаа
Зочин: ккк харин тиймээ эрэгтэйчүүддээ зориулсан бичлэг оруулнаа тэгж байгаад ккк
Undraa: :))
Оогийноо: Намхан махлаг хүмүүст богиновтор хагас бариу хар өнгө, гүн хар хөх өнгийн пальто зохимжтой, бор арьстай бол шаргал төрлийн өнгө зохиомжтой. Beige өнгө бор өнгөний хослол бүх эмэгтэйчүүдэд зохимжтой. Ер нь энэ талаар дэлгэрэнгүй бичлэг оруулмаар юм байна :)
Зочин: thank you

Цэцгээ

Энэ жил улбар шар өнгө давамгайлж байгаа юм билээ тийм үү. Гоё гоё надад зохидогын ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)