SUNShine® : National costumes

National costumes

Өмнө нь хувцасны түүх гэдэг бичлэгэн дээр дэлхийн хувцасны түүхийн талаар бичсэн билээ. Дэлхийн хувцасны түүхээс гадна зарим үндэстнүүдийн хувцасны түүх миний сонирхлыг их татдаг.

Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцасны соёл мөн билээ. Түүнд тухайн иргэн зоны угсаатны өвөрмөц дүр төрх тод тусдаг байна. Одоо орчин үед бүх л улс орон үндэснийхээ хувцсан дээр тулгуурлан үндэсний хэв маягаа хадгалан өдөр тутамд өмсөхүйц болгосоор байгаа билээ. Тэр битгий хэл дэлхийн загварын чиг хандлагад ч орон орны хувцасны хэв маягууд тусгагдан хөгжсөөр л байна. Улс орнуудын хувцасны түүх бүгд хөгжлийн урт замыг туулж одооны үндэсний хувцаснууд нь бий болсон байгаа. Тэр бүр хөгжлийг нь бичнэ гэвэл урт бичлэг болох тул товчхон зураг хөрөгтэй нь  мөн одоо орчин үед ямар болж байгааг орууллаа.

Орос

Оросын хувцасны түүх нь тариачдын хувцаснаас үүдэлтэй. Трапец болон шулуун хэлбэр нь XVIII — XIX хүртэл байсан. Хойд зүг урд зүгийхэн гээд хоорондоо ялгаатай байсан. XIX зуны сүүлээс хотжилт хөгжилөө дагаад хувцас нь ч өөрчлөгдөж цамц, юбка болон алчуур л байдаг болсон. Өнгө нь тод сатин атласан материалаар хийдэг байсан.

                                               орчин үед

Дизайнерууд нь мөн л үндэснийхээ хувцаснаас сэдэвлэн уран сэтгэмжийн /авангард/ загварууд хийдэг.

Матрешка хөөрхөн шүү /надад нэг бий/ .  Бараг улс орон бүр л үндэсний хувцастай бэлэг дурсгалын хүүхэлдэйнүүдтэй байдаг.

Бэлэг дурсгалын орос хүүхэлдэй

Япон үндэсний хувцас

  Кимоно                         Одоо үед үс засалтыг нь оруулсан байна

 Кимоногийн түүх их сонирхолтой. Манай эриний өмнөх IV зуныг хүртэл Кину хэмээх силкэн кимоно өмсдөг байсан. Япон Хятадын худалдаа хөгжиж ирэх үед Япончууд Хятадын Ханфу-с санаа авж кимонод хятад хувцасны деталиуд бага зэрэг оруулсан байдаг. 794-1192 онд Хейаны үед кимоно сүүлчийн хувилбараа олсон. Бүх кимоног нэг хэмжээгээр оедог байсан байгаа юм. Худалдаж авсны дараагаар өөртөө тааруулдаг байж.

Дэлхийн загварын чиг хандлагад Япон үндэсний хувцасны стиль нэг хэсэг зонхилж байсан.

Бэлэг дурсгалын япон хүүхэлдэй, япончууд их нямбай чамин хийдэг шүү /Эгч маань нэг Япон хүүхэлдэй авчирж өгсөн, тэрийг нь харахад бол зүгээр л урлагийн бүтээл/

Хятад

Маш эртний баялаг түүхтэй улсын тоонд яах аргагүй хятад ордог. Материал, эсгүүр, өргөн бүс,товч, эмжээрээр баялаг. Эмэгтэйчүүд нь "Ципао" хэмээх халаатыг илүүд үздэг. Хятад хувцаснаас олон азийн орнууд санаа авдаг байсан гэж түүхэнд бичсэн байдаг.

Хятад үндэсний хувцсанд улаан шар өнгө голцуу их ажиглагддаг нь аз жаргал, амар тайван, эд хөрөнгийг билэгддэг. 

Бэлэг дурсгалын Хятад хүүхэлдэй

Орчин үед 

Солонгос үндэсний хувцас

  Ханбүг                                                 Орчин үед

Өнөөгийн өмсөж байгаа ханбуг нь Кунзийн сургааль голлодог байсан Жусоны үеийн (1392-1910) ханбугаас гаралтай.

Бэлэг дурсгалын солонгос хүүхэлдэй

Энэтхэг

Энэтхэг хувцсыг хараад  их амархан хялбар санагдаж байгаа биз. Түүх нь ч гэсэн их амархан. Яг хэзээ бий болсон гэхэд хэцүү. Манай эриний өмнөх 1500 жилийн өмнө хөвөн даавуу тарьж, нэхэж эхэлсэн. Анх бол зүгээр урт даавуу /шаль/ биеэ ороодог байнсан. Энэ орны хувцасны сонирхол татдаг зүйл нь /янз бүрийн хэлбэртэй/ үс засалт байсан. Сариний урт нь 4,5 м-9 м, өргөн нь 1,2 м байдаг. Сариг цамц болон дотуур юбкатай өмсдөг. 

                           Сари


Энэтхэг хувцасны хэв маяг орсон өдөр тутмын хувцас

Бэлэг дурсгалын энэтхэг хүүхэлдэй  /Манай аав энэтхэгээс жаахан байхад нэг энэтхэг хүүхэлдэй авчирсан нь одоо ч байж л байгаа/

Шотланд хувцас

Шотландын хээтэй даавуугаар зөвхөн эрэгтэй эмэгтэй, хүүхдийн хувцас хийгээд зогсохгүй бүтээлэг, ор хөнжлийн даавуу, зангиа г.мэтийг ч хийдэг. Шотландын эрэгтэйчүүдийн судалтай юбка нь XIX зууны сүүлээс өдөр тутмын хэрэглээнээс алга болсон.

Судалтай эрээн даавууг тартан гэдэг бөгөөд шотландын уулчид нэрлэж гаргаж ирсэн. Байгалийн будгаар будаж янз бүрийн хээ гаргадаг байсан. Эрэгтэйчүүдийн юбка нь анх үүсэхдээ  урт унжуургаа эхлээд зүүн мөрөөр унжуулж бүэлхийгээрээ бүсээр тогтоодог байсан. Унжуургын доод хэсэг нь юбктэй төстэй байсан. Ер нь бол хөдөлгөөнд их саад учруулдаг байсан тул богинсгоод богино юбка бий болоод унжуургыг нь тайраад алчуур /нөмрөг/ маягаар ашигладаг болсон.

Судалтай даавуугаар нь британийн эрчүүдэд зориулсан пиджак, смокинг, өмд, цамц, бүрх малгай, цув, свитер, оймс, шүхэр хийдэг болсон.

Шотланд хувцасны гол зүйл болох хээтэй эрээн материалаар хийсэн даашинзнууд

орчин үед

Монгол хувцасны  тухай  энд дарж үзэж болно.

Манай монголын бэлэг дурсгалын хүүхэлдэйнүүд сүүлийн үед улам л сайжраад гое болооод байгаа шүү.

Америкт шоунд оролцож явахдаа би хэдэн монгол хувцастай хүүхэлдэй авж явж хүмүүст бэлэглэхэд нүүр

улайлгахааргүй бахархах сэтгэл төрж байсан.  Хүмүүс ч их талархаж сонирхож хүлээж авж байсан.

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
LoveLove

Гоё мэдээлэл байна баярлалаа надаа кимоно аягүй таалагддаг. Материал загвар нтр нь нээх тийм гоё ихэмсэг санагдаадээдын.

Гана

таалагдлаа... тэр ашр үстэд ази хувцас зохисонгүй эээ

Турьхан (зочин)

Би бол саринд дуртай. нэг л гоё. жаахан байхдаа орны торон бүтээлгээр биеэ ороочихоод л ажаа ажаа жиймий жиймий гээл авч өгнө дөө хэ хэ хэ

Зочин

bayarlalaa, zagvar mod ni hugjliihee deed tsegt ireed argaa baraad delhiin akuluud busad oron undesnees erel hiideg baihdaa

Цоомоо

яаж ч харсан Энэтхэг нь эрочик юм байна оо

bataa

ямар ч улсын үндэсний хувцас их гоё харагддаг шүү

MES POSTZ

Тартан бол бас л гаж ч гэмээр хувцас шүү. Одоо өмсөөд алхвал олоон хүн онхолдож унах байх даа ккк.

SUNshine (зочин)

Ловлов:баярлалаа, надаа ч гэсэн кимоно таалагддын, нэг өмсөж үзэхийнсан гэж бодогддышд кккк.
Гана: Ер нь ази хувцас европынхонд зохидоггүйн байна лээ. Турьхан:ккк хөөрхөнийн, Сари гое гое янз бүрээр ороогоод л. Зочин: Тийм шүү. Цоомоо: эрэгтэйчүүд нээрээ эрочиг талаас нь хардаг байхдаа кккк. Бат: Харин тийн. Мэс: хэхэх чи нэг өмсөөд алхаач яадын ккк

AntiDotE

Хичнээн их хөдөлмөрөв. Амжилт хүсэе!!!

Зочин

хүнд хэрэгтэй хөдөлмөр сэтгэл нэвт шингэсэн гоё нийтлэл оруулдаг бүсгүй шүү :)

secretwish (зочин)

энэ зочин би шүү хэхэ

ganzo (зочин)

mlg huuheldeinuud n goe n ch goe bolson baina le, gehdee zarim n ch aimaar halturdsan bdg yum bn le. savhin huvtsastai baatruudiig harin mash goe hiideg bsolson baina le. goe niitlel bna bayrlalaa

Хэрлэн (зочин)

би Ловлов эгчтэй санал нэг байна. би аруун жилдээ нэг Япон кимоно өмсөж үзээд тэр кимоно гэдэг зүйлд дурлаж байжүүлээ. Гараар хүрэхэд торгон зөөлөн хээ нь мэдрэгдээд, өнгө хийгээд хээ нь цаанаа нэг ихэмсэг. Гэхдээ Монгол үндэсний хувцасыг яаж гүүцхүү гэсэн.
сайхан мэдээлэл байна.

SUNshine (зочин)

Антидот, Секретвиш: Баярлалаа :)
Ганзо: Харин тийн их гоё хийдэг болчихсон байна лэ
Хэрлэн: кккк харин тийн монгол хувцсыг яаж гүйцэхэв :)

nono (зочин)

hey nadad shotlandiin huwtsasnii talaar iluu delgerengui mongol hel deer olood ogooch. chadwal hytadiin huwtsasnii tuuhiig ch gsn olood ogooch. xicheeld maani hereg bolood bga ymaa. minii mailruu ywuulj bolhuu : nono_ax@yahoo.com

aldraa (зочин)

mash goeo bn

tsatsaa (зочин)

mash goe medeelluud bna daanch tataj avch bolohgui ym da dizainii talaar huvtsasnii tuuhiin talaar medeelel olj avahad estoi oldohgui ym aa. ta surgalt yvuulval ch ochih hun olon bga da hervee surgalt yvbal zaaval heleeree bi zuunduu humuustei tsug ochno bugd dizainer mergejiltei
88243404 tsatsaa i love fashion

tsatsaa (зочин)

nom gargasand mash ih bayrlaj bna

otgoo (зочин)

bayarllaa yg haij baisan zurgaa neg gazaraas avlaa sh de. duugiin geriin daalgavar hiigeed kkk.

oyuk (зочин)

bi ch bas bayrlalaa gej helmeer bna eniigee ulam iluu goy bolgobol goy bna

uka (зочин)

goy2

tseka (зочин)

bvgd dajkv ym bna taajagdaj bna goy goy gooy

ganaa (зочин)

mash ih taalagdlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)