SUNShine® : Be positive :))

Be positive :))

Би хэсэг хугацаанд түм бужигнасан цагтай уралдсан завгүй NY хотод амьдарч байгаад ирсэн болоод ч тэр үү монголдоо ирээд тэр хэв маягаасаа гарч чадахгүй л байна. Яг л нэг юманд хөөгдөөд эсвэл ямар нэг юмнаас хоцрох гээд ч байгаа юм шиг мэдрэмжүүд. Намайг ирсэнээс хойш монголд ямар байна онцгүй байна уу? Чи тийм гое газраас яах гэж ирсэн юм буцаж яваач эсвэл яах гэж ирдэг байнаа гэх хүмүүс цөөнгүй байна. Тэгж хэлж байгаа нь нөгөө л нэг утаа эсвэл нөгөө л нэг бөглөрөө, үнийн өсөлт. Харин би ирээд сар гаран болох гэж байхад яагаад ч юм тэр утаа болон  бөглөрөөнд нээх бухимдахгүй л байна. Бид бухимдлаа гээд ямар утаа, замын түгжрэл нь хурдан арилах биш.
Би NY-т байхдаа метрогоор их явдаг байсан болхоор номын сангаас авсан номнуудынхаа ихэнхийг метронд явах зуураа уншиж дуусгасан. Би тийм их ном уншдаг хүн биш л дээ, гэхдээ хүнд урам зориг өгсөн тийм төрлийн номыг бол унших дуртай, мөн өөрийн мэргэжлийн болоод түүхийн ном уншдаг.
Харин УБ-ын бөглөрөөнд яаж бухимдахгүй байх уу?
Мэдээж одоо дулааны улирал ирж байгаа болхоор утаа ч багасаад ирлээ, гэхдээ дахиад л өвөл болох нь тодорхой. За яаахав өвөл болтол зай ч байнаа. Тэгвэл бөглөрөөнд хэрхэн бухимдахгүй байх уу? Хэрвээ та машинтай өглөө ажилдаа бөглөрч ирдэг бол зам бөглөрлөө гэж амандаа хий л бухимдаж эд эсээ үхүүлж байхын оронд нэг бол хүмүүс ид ажилдаа явдаг бөглөрдөг цагаас өмнө гарч ажил дээрээ очиж  ажлаа эртлэн хийж эхлээд эрт дуусаад чөлөөт цаг гарвал тэрэндээ өөрийн дуртай зүйлээ хийх (дуртай сайтуудаараа зочлох, хэлээ үзэх г.м юу ч байж болно шдэ тиймээ), эсвэл бөглөрч явахдаа цагаа дэмий үрэлгүй машиндаа англи хэлний CD хийгээд англи хэлээ сураад, сайжруулаад явах. Эсвэл дуртай номоо дэргэдээ авч явж бөглөрч удаан зогсох зуур унших аааа эсвэл аудио номнууд гарч байгаа байх сонсоод явж болж байна. Мэдээж хүн болгон бөглөрч явахдаа FM эсвэл хөгжим сонсоод л явдаг байгаа. Зүгээр сонсоод явах биш чанга дагаад дуулж бай. Энэ таны сэтгэл санааг ч маш сайхан болгож бухимдлаас салгана :) .Заримдаа ч бөглөрөөд таг зогсчихдог шүү дээ. Одоо тэгээд хүмүүс утсандаа интернеттэй болсон юм чинь өөрт хэрэгтэй зүйлээ утасныхаа интернетыг ашиглаад уншиж ч болох юм. Эсвэл жижиг толь бичиг авч яваад тэрнээсээ үг цээжлээд  явж байж болж байна.   Ер нь хаана ч явсан номоо цүнхэлж явахад хаа нэг газар ямар нэг зүйл удаанаар хүлээх урт дараалалалд зогсох цагт хэрэг болно шүү 
Хэрвээ та машингүй автобусаар явдаг бол Ipod чихэвчний хөгжимдөө англи хэлний хичээл биччихээд тэрийгээ сонсоод яв.  Эсвэл хичээлээ уншаад яв.
Эсвэл дулаан цаг ирлээ, бөглөрч явахаар эрүүл мэндэд тустайгаар нь алхаад яв. Алхаж явахдаа мөн л англи хэлний хичээлээ сонсоод явж болно. Замын бөглөрөөнд бөглөрч явахдаа стрессдэх биш өөрийгөө хөгжүүлээд яваарай :)
Хэрвээ та таксины жолооч бол бензин үрэгдээд байна бөглөрөөд байна гэж харааж зүхэж явахаар өдөржин л машиндаа явдаг хүн өөрийгөө хөгжүүлж болох дээрх зүйлсээс жишээ аваарай.
Би хаа ч явсан тэмдэглэх цаас харандаатай явдаг болхоор замд явах зуур санаанд орсоноо бичиж эсвэл зурж буулгаж явдаг.  Бөглөрөөнд бөглөрөх цагийг яаж ч үр ашигтай өнгөрөөж болно доо :)))

Харин биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгчлэн манай дээгүүрх дарга нар биеэ засацгаагаад гэрээ засаад улс орноо л засахаа мартаад удаад байх шиг байна, мэдээж биеэ засаж гэрээ засахад зөндөө л цаг зарсан байлгүй удахгүй улс орноо, УБ хотоо засах байхаа гээд л итгээд л найдаад л эергээр хараад хүлээгээд сууж байхаас :))

Хэн ч мэдэхээр зүйл бичсэн байж магадгүй л дээ гэхдээ хэрэгжүүлдэг хүмүүс нь цөөхөн л байх гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд би хүний нутагт байхдаа л хэрэгжүүлж эхэлсэн. За тэгээд бүгдээрээ өөдрөг сайхан амьдарцгаая. Be positive :)))


Холбоотой бичлэг энд 

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Ицми

гояа бичлэг :)

jargal (зочин)

brilliant idea
I agree with you completely

Цэцгээ

Bas yum nehej, oyoj bolno shdee kkk. Bi zarimdaa jijig oyoj bolohoor zuilsee avaad garchihdag l yum.

Золу

Сайхан бичлэг ...

togino (зочин)

okey hun medeed bga yum shig hirnee meddguin timee thx babe!

Энхээ (зочин)

Нээрээ англи хэл сонсдымуу залхуурдын билүү хэ хэ .

azula (зочин)

big like

SUNShine®

Ицми: thank you dear :))
jargal: thank you
Цэцгээ: сайхан санаа байна iшүү :)
Золу: Баярлалаа :)
togino: тийм шүү дэ найзушка :))
Энхээ: Залхуураад яахын бэ ккк ;)
azula: thank you

Өнөөдөр гэхэд би гадаа дулаахан гое байхаар нь бөглөрч явахаар гээд хөгжмөө сонсоод алхаж явах замдаа тааралдсан дэлгүүр этэрээр орж гарч явж байгаад бодож хайж байсан нэг юмаа олсоон :) кккк

ГЭРЭЛТҮҮЛЭГ

ҮНЭН шүү ГОЁ зөвлөмж (бичлэг) БОЛЖЭЭ..ТАНЫ .НОМЫГ ДЭЛГҮҮРТ СОНИРХСОН гоё л байна лээ БАС НӨГӨӨ адилхан нэртэй ном нь ч байна лээ...

Аймааар иртэй хутга

Сайнуу. Маргаашнаас хэрэгжүүлнээ. Инээмсэглэл дүүрэн алхах болно. Одоо бол зөндөө ядарчиж. Сайхан амраарай хэхэ

Elegiya

hehe neeree tiim shvv zgr duu sonsood yawahiin orond angli hel bs bus hicheelvvdee sonsood yawj bolhoiin bna. bi hyatadad surdiin. mongold ireheer hyatad helee martaad butsaad hyatadad ochihdoo neg hesegtee l hetsvv bolchdiin. odoo sonsoh hicheelvvdee utsandaa suulgaad awtobusand bh hugatsaagaa vr dvntei ongorvvlnee. tiim ondor hogjiltei ornoos ircheed mongold iim bna tiim bna gj vglej durgvitsehgvi bgaa chin mash saihan sanagdlaa. amjilt :-)

SUNShine®

Гэрэлтүүлэг: Баярлалаа :))
Аймаар иртэй хутга: Сайн сайн уу? Тэгээрэй хэрэгжүүлээрэй :)
баярлалаа
Lidan: Баярлалаа :) Харин тиймээ, би ирээд харин үргэлж л англи хэл дээр кино үзэж, аль болох англи дээр мэдээ мэдээлэл унших гээд л байгаа.

baidag l negen (зочин)

blogt oin bayriin mend boglorloos garah arga bol dugui unah

undraa

yg vnen chamaig hvleehgvi tsag hugatsaag chinii oston nisgej buig sana

SUNShine®

baidag l negen: Баярлалаа найзаа :), харин тийн тэ уг нь, даанч манайд дугуйны зам нь байхгүй юм аа, явган замаар явхаар хүн дайрчих гээд машин замаар явбал өөрөө дайруулчкээд байхын болуу яадын болдаа
Undraa: анхаан

Sabrina

like

barbie

Цаг гэдэг хичнээн үнэтэй зүйл гэдгийг завгүй их хотын амьдрал заагаад өгдөг юм шигээ. Чи одоо бүр зүгээр сууж чадхаа байсан байхдаа ккк. Өдөр бас цайны цагаар хоол олж идэх гээл гараад их бөглөрдөг байсан санагджийна. Үдийн хоолоо бэлдээд ажилдаа аваад явчихвал эрүүл хоол бас цайны цагаас бас бага зэргийг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадах байхдаа. Ажлын өдрийн оройдоо болбол гэрийн ажлаа амжуулаад амралтын өдрөөрөө дуртай зүйлээ хийгээд суух ч бас сайхан шүү.

Help needed (зочин)

I am trying to learn English but could not find the right way. You know, I have full time job and happily married! It means I have almost no time for upgrading my English, however, everyday I feel like I am getting older and my English getting poorer. Because my co-workers and newly graduated young girls and boys speaking fluently. I have to speak well and writing correctly.

Please share with us your lesson. I have mp3 player in my car which means I can download all those lessons and hear and learning in the morning and evening. My listening and speaking is okay but my grammar and vocabulary is horrible. Sunshine, please share with me and others know where is the best lessons and how to download them.

Thanks,
Positive guy!

Oyunbold (зочин)

Bayarlaa mash goyo glog bna . nadad mash ih taalagdlaa. oodrog uzleer duuren saihan saihan zuils ih yum . bainga shinchiljh baigaarai amjilt husey

Зочин

Dear SUNSHINE!
I am very glad i'm here with music ...
The best wishes and sunshine Happiness !

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)