SUNShine® : O & X ..........

O & X ..........

Өмнөх нэгэн бичлэг дээр маань  сэтгэгдэл үлдээсэн Dema зочины хүсэлтээр өмд юбканы тусламжтайгаар хөлнийхээ дутагдлыг нууж болох дараах зөвлөгөөг орууллаа.

О- хэлбэрийн хөлтэй бол урт юбка хамгийн сайн халхлана. Хэрвээ юбка өмсвөл богино байвал зүгээр. Харин өвдөгөөр татсан дэрвэгэр юбкнаас татгалзах хэрэгтэй учир нь таны дутагдлыг улам тодотгох болно. Өвдөгнөөсөө доошоо өргөн брюкэн өмд маш сайхан зохино. Гутал сонгохдоо шилбээрээ өргөнг сонгох хэрэгтэй. Доорх юбканууд зохимжтой.



Ер нь бол майга хөлтэй ч байсан нуухгуй өөрийнхөө дуртай хувцасаа өмсдөг жишээ бол Сара Джессика Паркер байна. Мөн супермодел Кэйт Мосс байна нарийхан  бага зэргийн майга хөлтэй ч тэрүүгээрээ гайхуулдаг. Энэ 2 нилээн мэдрэмжтэй өөрсдийн стильтэй шүү.

Х-хэлбэрийн хөлтэй бол өвдөгнөөс доош өргөн өмднөөс зайлсхийх хэрэгтэй. Харин эрэгтэй загварын өргөн брюкэн өмд маш зохимжтой . Өндөр өсгийтэй гутал сонгох хэрэгтэй. Юбканы хувьд өвдөг нуусан дэрвэгэрдүү юбка зохино.

Том өвдөгтэй нарийхан хөлтэй бол – богино юбк, бариу өмднөөс татгалзах хэрэгтэй. Сул хэлбэрийн юбка болон даашинз зохино. Өнгө холилдсон хувцаснаас татгалз, контраст үүсвэл таны дутагдлыг улам тодотгоно.
Нарийхан хөл жижиг таазтай бол засахад амархан.  Складктай болон клёш юбка өмсөх хэрэгтэй, жакет өмсвөл өгзөг хүртэл урттайг сонгоорой.
Нарийхан хөлтэй буюу өргөн таазтай бол шулуун хэлбэрийн брюк болон юбка захино.
Бүдүүн богино хөлтэй бол аль болох тэр хэсэгтээ анхаарал татахгүй хичээх хэрэгтэй. Тод гуталнаас анхаарал татсан бүснээс зайлсхий, өмд юбкэн дээр нь ямар нэгэн илүү дутуу деталь хэрэггүй.  Шулуун өмд болон өвдөг хүртэл урттай шулуун юбкаг сонгох хэрэгтэй.


Шагайгаараа өргөн бүдүүн бол шагай хүртэлх урттай юбкнээс зайлсхий, харин урт нь өвдөг хүртэл эсвэл богино юбка өндөр өсгийтэй гутал сонгох хэрэгтэй.


Энэ дээрх зурагнаас өөрийнхөө хөлд тохируулж  дуртай загварын өмдийг сонгож өмсөж болно.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Sanaa (зочин)

saihan zuvluguu ugsund bayarlalaa

Tseeme (зочин)

Sara Jessica Parkeriin huvtsaslalt ch saak shuu, Sex and the city-g uzeh durtaig yaanaa,tsarai muutai bie haa muutai murtuu goe haragdana gej eniig l heleh bh

Зочин

maiga hul zohison hun ch baiodag yum baina le8 manai naiz ohin urgelj bogino banzal omsdog hen ch chi maiga holoo nuugaach gej helj baigaagui yum baoina. ter naiz maani bas delden tegeed usee urgelj boodog hehe, ter n ch bas ih zohidog, huuhnuuddee zovlohod baigaa zuilee saihan haragduulj suraarai gej helmeer bna

SUNshine (зочин)

Санаа: Баярлалаа
Цээмээ: Харин тэхх гое кино шүү, үзээд уйддаггүй юм
Зочин:Тийм шүү

Анчин (зочин)

монголын бүх мангар майга охидууддаа амжилт хүсье

nandia (зочин)

hi sunshine egchee tnaitai holboo barilgui udjeeee ta nadruu mail bicheeree

smile (зочин)

Sain baina uu? Tanai blog ikh taalagdlaa bi zuwulguu awah gesen yum zaawal hariu bicheerei guijina bi ikh maiga bogino hul, urt tseejtei yamar huwtsas umsuj uuguu daldlah we zuwulguu ugch tuslaarai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)