SUNShine® : Алхалт

Алхалт

За зам зам.... зам.... замын.... асуудлууд ч хүмүүсийн уур нервыг их л барж байгаа болтой. Гэтэл надад бол эсрэгээрээ сайхан дасгал болж байна.Одоо бүүр ч дасаж байна . Эхлээд ажил руугаа 35 мин алхдаг байлаа одоо бүр хурдсаад өмнөх рекордуудаа эвдээд 20 мин алхаад ирдэг болчлоо.  Булчин шөрмөс ч зангираад чангараад л хэхэхэ, лаг спортлог хөлтэй болоод байгаа :P.

Заримдаа юм бодоод явж байтал нэг мэдэхэд ажлынхаа гадаа ирчихнэ. Ipod маань бас хань болхын, хурдан хэмнэлтэй ая явахаар хурдан хурдан алхаад л сонсож байгаа дууныхаа хэмнэлээр алхаад л ккк...123 123 123 гээд л алхаж өгж байгаам даа.

Нэг удаа тойруу замаар ч болов таксидчихий дөө гээд суусан чинь 20 мин алхах газар 50 мин явсан.

Алхаж явахдаа эргэн тойрноо хараад л , зөрж өнгөрөх хүмүүсийг ажиглаад  л тун сонирхолтой. Нүүрэндээ мишээл тодруулсан, эсвэл хөмсгөө зангидсан , нэг их бодолд автсан хүмүүсийг хараад л ямар проблемтэй эсвэл ямар баяр хөөр тохиолдсон нь харагдахуйц...нүүрэн дээр нь бичээстэй . Аягүй ажигч болоод байгаа.

Дуу амандаа аялаад л сайхан өглөө алхахад нүүрэнд баяр баясгалан тодорж ирээд л ..

Такси унааны мөнгө үрэгдэхгүй бас нэг давуу талтай юм.

Эрүүл мэндэд нэн тустай юм.  1 цаг алхахад 300-350 ккал шатдаг гэж байгаан.

Харин алхахдаа хаасан замын хажуугаар алхах хэрэгтэй. Машинууд бөглөрсөн зам дагаж алхавал машины утаа тортогонд угаартаж үхмээр муухай.

Ер нь зам нээгдсэн ч цаашдаа алхаж байнаа кккк, гэхдээ өвөл бол арай л худлаа байх  даа,  утаа амьсгалаад алхана ч гэж юу байхав...

Хол гэртэй бол яамаар ч юм бэ дэ, гэхдээ яадын УБ хот маань нээх том ч биш дээ хороололоос хотын төв рүү бол зовлонгүй л алхчих байлгүй дэ тээ. 

Бодоод байсан чинь манай хотын дарга нар ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавиад ид ачааллын үер замаа засаад байгаан биш үү ккк.

За тэгээд эцэст нь хэлэхэд цаг зав нь гардаггүй бүсгүйчүүдэд энэ доорх 2-3 дасгалуудыг хийгээд дээрээс нь алхаад байвал фитнес ч гэлтгүй гое болно доо ккк. Би уг нь их л идэвхтэй фитнест явдаг байлаа, сүүлийн үед ажил ихтэй г.м явж амжихгүй л байна. Уг нь явж байхад бие хөнгөрөөд л өглөө жигтэйхэн сэргэлэн цовоо босно шүү дээ.

Энэ дасгалуудыг гэртээ ТВ үзэх зуур газар гудас дэвсэж байгаад л хийчихсэн ч болно.

 

Өглөөгүүр л дасгал хийх нь хамгийн оновчтой

1-рт Өдрийн цагаар ажилтай , орой ажлын дараа ядарчихсан байдаг, тиймээс өглөө та сэргэлэн цовоо мөн харьцангуй чөлөөт цаг гаргаж болно.

2-рт Дасгалууд нь аз жаргалын гормонууд, эндорфин ялгаруулдаг. Өглөө дасгал хийгээд гарахад та өдөржин баяр баясгалантай, эрч хүчтэй байх болно.

Хэдэн дасгалаа хийж аваад л ажил руугаа алхаад марш ккккк

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

ммм баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна

XaPXyH (зочин)

orgon zamaar alxax estoi goe.

Ter der baigaa Харин gedgiig XaPXyH gej unshad balarlaa sht.

AntiDotE

Бичас алхаад л байна. Хурдан явж болохоор байсан ч сайхан тайван алхаад орчноо харах ч бас сонин юм билээ. Алхаж явахад анзаардаггүй байсан орчлонгийн түмэн өнгө нүдэнд тусаад л сайхан шүү.

Эхлэл ДИЗААН

би ч угаасаа алхагч л даа сайхан байдаг юм

Цоомоо

би ерөөсөө алхахгүй шүү дээ дандаа л гүйчинэ хаха

MES POSTZ

Миний багад Явган Сүхээ гээл алхаалайдаг ах байж билээ. Хүмүүс их муухай явган энэ тэр гэж гоочлоно. Харин алхах бол муугүй сайхан ш дээ. Би бол байнга алхдаг Харин спорт алхаагаараа хайвганаад явахаар хүмүүс гайхаал хараад байдын энэ тэг гэж хадуурах ч яахав хөгжим сонсоод л алхах ч сайхан шүү дээ.

SUNshine (зочин)

Ээнэ: Тэнкс
Хархун: харин тийн тэр шинэ өргөн замаар л алхаад байгаа шд
Антидот: Эрт гарвал аажуу тайван алхах ч сайхан шүү, даанч орой гараа д л цагтайгаа уралдаад л хөгжимнийхээ аясаар алхаад байна даа.
Анхаа: Ахаан сайн байна шд. Зарим хүмүүс алхахдаа уур нь хүрээд л хөмсгөө зангидаад алхахын байна шд хурдан зам нь ажилд ороосой гээл.
Цоомоо: Кккк гүйх ч бас сайн шүү дээ
Мэс: би л одоо тэр хурдан алхалтыг чинь л хийгээд байна да хэхэ Яг гарахдаа цагаа хараад л ажлынхаа гадаа ирээд цагаа харангуут улам л хурдан болоод байна шд

bataa

алхах ч сайхандаа, мань мэтийн бүдүүн хүнд бүүр илүү хэрэгтэйдээ
өглөө босоод гар дээр хэд сайхан суниачихад цовоо л болчдог юм

гэснээс алхахдаа намайг дуудаад л алхаж бдаг хэрэг үү дээ хэхэхэ

ИЩЧЭ

манай ажил гэрийн хооронд 2 км. алханаал гэдийн. өглөө автуусны буудал руу алхана даа харин ч нэг. Тэгээл автуус ирэхээс өмнө гялс такси бариал явна даа

Зочин

uu ugluu bosood uuriiguu beldeh geseer baital yuniih n dasgal manatai boldog shd, ug n tegmeer l bgaa yum, emegteichuud chin huuhdee tsetserleg ene ter gene, uuriiguu beldene geed zav gardaggui yum, gehdee ert bosvol boloh bh l daa, yadraad bdag bhoor 30 min ch bolov untmaar boldiimaa heheh buun shaltag toochchloo , sorry

Dream

Ээмэгтэй хүн алхаад бай алхаад бай. Басчгүй үр дүн гарж л байгаан байна ш д. ГҮҮД ЛААК.

SUNshine (зочин)

Бат: зүг чиг нийлэх юм болуу? Хурдан алхадаг хүнд чирэгдэх байхдаа кккк
Аяко: 2 км чинь ойрхон шдээ, алхачихаж бай ккк
Зочин: Харин тиймээ хүүхэдтэй хүмүүс аргагүй л дээ, гэхдээ болгое гэвэл болох байхаа оролдоод үзээрэй :)
Дрийм: үр дүн мэдээж гарна

secretwish (зочин)

алхалт гэхээр нь тайзны алхалт заасым болуу гэж бодож орж ирлээшд, чи шууд загвараар төсөөлөгддөг болж кк, алхах сайн сайн гоё замаар алхах бүр гоё

Витаут (зочин)

Хэхэ би ч бас тэгэж бодож орж ирсэн шт... Тэгээл орж ирэх хооронд за би ч хол хол сар сүр гээл алхдаг хүн дэ ухааны бодоол...

Өглөө оройд алхах сайхаан

~Freedom writer~ (зочин)

Алхахаар яг сонсож байгаа хөгжмынхөө хэмнэлээр алхаад байдышдээ тэ??? хэхэ.....Хурдан ая явуул эрчимтэйхэн шиг...

SUNshine (зочин)

Секретвиш: ккккк тайзны алхалт заанаа, ер нь эмэгтэй хүний алхалт гое байх гое шүү дээ. Нуруу цэх, цээж урагшаа өгзөг хоойшоо гээл кккк
Би харин зэмлүүлээд дандаа загвартай холбоотой зүйл бичжаахын гээд сонирхох хүн байна ойлгох хүн байна ойлгохгүй хүн байна гээл... алдаагаа дор нь заслаа шд
Витаут: Кккк бичлэгэнд нэр өгөх бас учиртай шүү тэй
Фрийдом: кккк цоглог ая явж байвал бараг л бүжиглэх нь холгүй алхаж байгаам чинь кккк

Agata (зочин)

You are really like me.Sometimes when i read some of your blogs I see my self. I like your positive thoughts and i feel your big dreams same as I have.

bataa

123 123 123 гээд намайг дуудаад алхаж бдаг юм уу гэж бхад хэхэхэ

SUNshine (зочин)

Агата: :) Thank you
Бат: векеккккк нээрээ банжиг дээрээ Батаа 123 гэж байдаг билүү хэхэхэ валарсын шал буруу ойсон байна шдэ энд би татаж унахжийшд

Зочин

taxinii jolooch nar balarjaan bna daa, orlogo n bagasaad , bugluuruun dund

soulmate (зочин)

алхах гоёооо
би бас хүн хараал юм бодоол хөгжим сонсоол алхах дуртай

өдийд бол сайхан сэвэлзүүр салхинд илбүүлээд жинхэнэ гоё...

за тэгээд сайхан залуу зөрөхдөө харцаараа илээд өнгөрвөл БОНУС шдээ ккк

Турьхан (зочин)

Миний ганц сайн чаддаг зүйл алхах. найз залуугаа сөхөрч унатал нь алхуулна шүү дээ. өглөөд алхах гоё байдаг юмаа. эмээ өвөө нар өглөөний дасгал хийгээл, бие биенийхээ гарыг барьж өгөөл, ялангуяа Sky их дэлгүүрийн өмнөх талбай бол өглөөд дүүрэн эмээ өвөө нар.

Эрка (зочин)

би 12 оны олимпод спорт алханы төрөлд өрсөлдий гэж бодоод байгаа. Бараг л түрүүлэх байх гээссн :Р

SUNshine (зочин)

Зочин: харин тиймээ тэд хэцүүдэж байгаа байх
Соулмэт: харин тийн, бивол мөн хүмүүсийн хувцаслалт ажигласан шиг л....
Турьхан: Найз залуу нь одоо алхах дуртай болсон байхдаа, эмээ өвөө нар хөөрхөн юм аа :)
Эрка: Чи чаднаа чадышдээ, бид дэмжнээ :)

gmb (зочин)

hey, yavgan yavah hamgiin eruul mended tustai dasgaluudiin neg bilee,bi ch bas alhah durtai, ih ch alhdag baij bilee,dulaani ulirald bol yum l bol alhaad ochdog bailaa,bagin negen yavdlaas;
naiz narigaa ergej ochij bna geed "selbe" zuslan ruu alhaj ochood 2 ug solichood buchaad l hotruu yamarch tuvugshuuh yumguigeer mahiital alhaad l irdeg baij bilee, hugjiltei
gudamaar alhahdaa humuusiig ih ajiglaj alhadag gesen bsan ter ued n bi neg maliigaad yavj taarah yumsan gej bodoj bna ,
etsest n; sonirholtoi bichleg niitelsen bna,tnx

Зочин

odo buh zam neegdtsen saihan baina, tegsen ch gesen alhsaar l baiga yu

tegshzaya (зочин)

goe zowlogo bna bayrlala olon hvn dagah boltugai !!! vrden garwal ahiad bochne 1 sariin dara uulziiii (@.@)kkk bvrdeerei erch hvcher dvren ywarai ..... erch hvch nisgele shv bariad awarai ............

tegshzaya (зочин)

neg yum hvshed or dasgaliin zurag orvvl bolhuuu ? ta oor bas zowolgooo(@.@) guijiiiiiin kkkkkkkkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)