SUNShine® : Ээ дээ энэ хүүхдүүд үү

Ээ дээ энэ хүүхдүүд үү

Одоогийн орчин үеийн хүүхдүүд үү? Үеийнхнийхээ өмнө гангалж гайхуулах гэж золигнууд чинь бичиж уншиж сураагүй мөртлөө л эцэг эхээсээ моодны гоемсог хувцас авж өгөхийг гуйдаг нэхдэг биз кккк. Хөөрхөн хувцасласан хүүхдүүдийг хараад хайр хүрдэг шүү тэй, бооцог бооцог гээд алхаж байгаа нь хичнээн эгдүүтэй. Эгдүү хүрээд хазаад базаад чимкээд хаячмаар шүү. Зарим хүүхдүүд эцэг эхийнхээ өмсүүлсэнг өмсөөд явдаг бол зарим хүүхдүүд өмсөхгүй дайн болдог байх. Намайг жаахан байхад ихэвчлэн ээж маань оеж өгдөг байсан. Дэлгүүрт байхгүй л жижкэн даашинз оеж өгдөг байсан. Би бол жаахандаа хувцсанд их ач холбогдол өгдөг байсын гэсэн, ээж хөтлөөд их дэлгүүрт явж байхад/тэр үед өөр барааны гое дэлгүүр  бараг  байгаагүй дээ/. Тэгээд нэг хөөрхөн пөмбөгөр, хажуудаа хөөрхөн чимэглэлтэй том хүнийх шиг малгайг  авна гээд зогсчихсон гэсэн, 3-4 настай байсан байгаан /миний үеийнхэн бол бараг мэдэх байхдаа/ багын зургууд дээр байдаг л байх.Учир нь тэр үед чинь тэгээд нэг бараа нь маш олон тоогоороо ирдэг, айл бүр адил мебель, хүн бүр адил шахуу хувцастай, гуталтай байдаг байсан шд кк. Одоо үед адилхан хувцастай хүүхэд бараг олж харахгүй дээ.

 

Хүүхдийн хувцас амар юм шиг хирнээ хамгийн шаардлага өндөртэй нь байдаг.

1-рт хүүхдийн хувцсыг экологийн цэвэр даавуугаар хийх ёстой. Ямар ч синтетик ороогүй, элдэв будаггүй, харшил өгөхөөргүй даавуугаар хийсэн байх ёстой. Эцэг эхчүүд нилээн сайн харж сонгох хэрэгтэй.

2-рт Хүүхдийн хувцас мэдээж хэрэг хөдөлгөөнд нь саад хийхээргүй байх ёстой. Мөн оедлын утас нь далд хүүхдийн арьсыг үрэхээхгүй, аюултай цахилгаангүй янз бүрийн элдэв тоног төхөөрөмжгүй байх ёстой.

3-рт хүүхдийн хувцас чанартай байх хэрэгтэй. Тэд чинь том хүмүүсээс илүү идэвхтэй хөдөлгөөнтэй шүү дээ тоглоно, үсрэнэ, гүйнэ, мөлхөнө.

Хамгийн сүүлд мэдээж хүүхдийн хувцас хөөрхөн моодны байх ёстой. Хүүхдүүд чинь жижигхэн ноед хатагтай нар шүү дээ. Том болох тусам л тэдэнд маяг нэмэгддэг. Ялангуяа охид ээж эгч нараа харж дуурайгаад л... ккк хурдхан л том болохыг хүснэ. Хүүхдүүдээ сайн ажиглаарай гое хувцас өмсчихсөн байхдаа цэцэрлэг сургуульдаа урамтай явж байна уу үгүй юу. Эцэг эхчүүдийн хүүхэддээ хувцас худалдаж авахад гол анхаарах зүйл нь эдэлгээ сайтай, загвар нь ч хөөрхөн байх хэрэгтэй.

Одоо үед хүүхдийн хувцас том хүнийхээсээ ч үнэтэй болж дээ. Хүн бүр хүүхэддээ хүссэн хувцасыг нь авж өгөх хэцүү, хамгийн шаардлагатай хувцсыг нь л авж өгдөг. Үнэтэй ч гэсэн аль болох чанар сайтайг сонгох хэрэгтэй. Биднийг жаахан байхад айлууд их олон хүүхэдтэй байдаг байсан, хүүхэд ч хурдан өсөж том болдогийг хэлэх үү, эгч ах нарынхаа хувцсыг үргэлжлүүлж өмсдөг байсан даа. Одоо ч олон хүүхэдтэй айлууд тэгдэг байх, хүүхдийнхээ хувцсыг хадгалчихдаг байх. Ай даа одоо энэ хятадаас орж ирж байгаа хүүхдийн хувцаснууд ч дээ, сайн чанартайг нь л сонгохгүй бол харахад барихад гайгүйм шиг хирнээ нуль синтетик.

Хүүхдийн гутланд анхаарах зүйл гэвэл мэдээж чийг татахгүй байх хэрэгтэй, хямд төсөрийг нь бодоод арьс муутай гутал өмсүүлээд хэдэн жилийн дараа хүүхдийн тань бөөр нь өвддөг болсон байх вий. Тиймээс гутлыг ялангуяа аль болох чанартайг л авч өгөөрэй.

Ирээдүйн моделиуд

Золигнууд чинь яг том хүн шиг байгааз кккккк


start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

жаахан хүүхдүүд үнэн эгдүүтэй шүү. тэврээд л баймаар. хүүхэдтэй болчихоод зөвөлгөөг чинь хэрэгжүүлнээ

Анчин (зочин)

би бол юн хүүхэд болоогүйн байна лээ .
нээх аав болуул гээд бодоод байсан ахын хүүхэд ирээд 2 цаг болоол шууд бууж өгөөд хэлээ гаргаад эрхий хуруугаа гозолзуулсан шд.
5-10 мин л харуул хөөрхөн юм байна лээ.

Зочин

жижгэрүүлсэн том хүний гувцсууд байна да

Үлэмжийн чанар

Бацаанууд бол элдэвтэй болцон байна лээ

Хэрлэн (зочин)

хүүхнүүд гэж уншаад ороод ирсэн чэн хүүхдүүд байшт... хэхэ хөөрхөн хогнууд байнааа байна бас...

SUNshine (зочин)

Турьхан: Харин тийн эгдүүтэй гэж
Анчин: Кккк өөрийн хүүхэдтэй болвол яаж ч байсан эрхий хуруугаа гаргахгүй байх өө Анчаан, яаж ч байсан хөөрхөн санагдаад
Зочин: Харин тийн
Үлэмж: Хэлээд юүхэв

Sunbeauty (зочин)

би бас хүүхнүүд гэж харлаа шд кк. ээж аавыхаа стилний хувцасыг хайчлаад өмсцийм шиг байшд гоёогийн реклам шиг

SUNshine (зочин)

Хэрлэн, Санбьюти: Ккк та 2 хүүхдүүд гэж уншсан бол орж ирэхгүй байхнээ кккк :P

Анчин (зочин)

тэгэх л байх даа гүрийж өгөх байх даа

Pearle Deppsu

Хэхэ, хөлд ороогүй хүүхэд бамбарууш шиг чихтэй малгайтай комбинзон өмсчихөөрөө ёстой хөөрхөн харагддаг тээ хэхэ.

Энэ дээрх хүүхдүүд бол лаг брэндлэг хувцас өмссөн ганган ганган охид, жаалууд байна шд ккк

Цоомоо

шууд хүүхэд хийсээн хаха

SUNshine (зочин)

Дэпсү: Харин тэхх,
брэндлэг жаалуудын зураг л олдлоо кккк.
Цоомоо: Тэгээч хө

AntiDotE

Хөөрхниймаа хөөрхнийм.
Нээрээ тэр Гоёогийн Фэшиэн кидс бил үү, тэрний рекламанд нь тоглоод байгаа аальгүй охин нээх хөөрхөн шд. Гоёо-нх бас зах зээлээ айхтар мэдэрч байгаан шүү.

secretwish (зочин)

хүүхдийг хөөрхөн хувцаслаад явах гоё шүү
яг тээд амьдрал дээрээ бол хэрэгтэй гэснийг нь л авч өгч дийлэх юмдөө, хүүхдийн чанартай хувцасны үнэтэйг яана, хурдан өсөхийг нь яана хэхэ

bataa

хөөрхөн шүү
өөрсдийнхөө хөөрхөнөөтэй хурдан болцгоогоорой

SUNShine (зочин)

Антидот: Харин тиймээ хөөрхиймаа, Гоёогийн реклам нээрээ хөөрхөн шүү ккк
Секретвиш: хэрэгтэйг нь авч өгхөд болно доо гол нь тэр нь бас хөөрхөн өнгөлөг чанартай байвал л болоошд, хүүхдийнхээ хувцсуудыг хадгалчихаад дараа дараагийнхаа хүүхдүүддэ өмсүүлээрэй :)Олон хүүхэдтэй болоорой.
Батаа: кккк

БОРОО

Юун хөөрхөнийн

дурлагч

хүүхэд ч ёстой хөөрхөн шүү

SpySec

бяцхан хаан, хатан хаан нартаа үнэхээр л хамгийн чанартай нь хэрэгтэй шүү. Манайд нил хятадын хувцас, тоглоом, хэрэглэл байх юм даа. Ядаж л дөнгөж хоолонд орж байгаа хүүхэддээ аяга авч өгөх гэж бөөн юм болох юм даа. За энэ аяга чинь хужаагаас орж ирсэн, за тэгээд ямар хуванцараар хийсэн бол, миламин ялгардаг болов уу, хүнсний хуванцар мөн болов уу гээд л таавар таах шиг. Аваад өгий гэхээр бүгд л тун аюултай бараа хүнс байх юм даа :(

SUNshine (зочин)

Бороо, Дурлагч: харин тийн
Спайсек: Харин тиймээ, хоол хүнсний асуудлууд бүүр л санаа зовоож байгаам даа.

Зочин

jijgeruulsen tom hunii huvtsas da, nadaas gangan zolignuud bna

Света

Охидууд ч үнэн адтай шүү. Охин загвар үзүүлж, харин би аппаратныхаа цэнэгийг дуустал зураг дараад л оройн амралт дуусдын. Эгдүүтэй адтай хөөрхөн. Цаг үеэ дагаад хүүхдийн сонирхол, хүсэл, биеэ авч яваа нь өөр болж байгаам.

SUNShine®

Зочин: харин тийн
Света: хэлээд юу гэхэв, адтай гэж, эгдүүтэй гэж. Охинтой болвол охиноо загвар өмсүүлчих байхдаа

Гана

ter hamgiin jijken nuhduud ymar egduutein beeeeee hazchimaar

XaPXyH (зочин)

SUNShine: xarin tiin... kkk

yagtiimee (зочин)

Huuhdiin huvtsasnii Model gesnees bagadaa laag hoorhon baisan ohiduud tom bolohooroo matar bolchino te. Tegeel suraggui suraggui bsan ohiduud chin suga suga usreel garaad irne, sonin shu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)