SUNShine® : Design market overview

Design market overview

Энэ бичлэгээрээ би хүмүүс хэдэн төгрөгний хувцас авч өмсдөг хаанаас худалдан авалт хийдэг талаар судалгаа явуулдаг юм билүү гэж бодож байсан юм. Тэгээд ер нь хүн болгон яагаад зарим хувцас хэт үнэтэй зарим нь адилхан хирнээ маш хямдхан байдаг, хувцас хэрхэн зах зээлд үнэлэгдэн борлогддог талаар тэр болгон мэддэггүй болов уу гэж бодоод доорх бичлэгийг бичлээ. Тэгээд доор АНУ-н брэнд, компани, дэлгүүрүүдийн жишээгээр бичигдсэн байгаа. АНУд амьдардаг болон амьдарч байсан хүмүүс эдгээр дэлгүүрүүдийг бол мэдэж байгаа.  Ер нь европ ч гэсэн  энэ жишгээр байдаг. Хувцасны зах зээлийн үнэлгээний дараах категориуд байдаг.

Couture- хамгийн үнэтэй материалаар хийгдсэн  нэг хүнд  эсвэл цөөн хүнд зориулагдан хийгддэг.  Хувцасны үнэ 2500$ эхлэн түүнээс дээш үнэтэй. Олон жилийн түүхтэй загварын орднуудаас гадна америкийн дизайнеруудаас жишээ татвал Oskar De la Renta, Carolina Herrera, Geoffrey г.м.  Худалдан авагчид нь 30-90 насны хооронд,  дээдсийн хүрээнийхэн, урлаг соёлын одод байдаг.
Designer- Дизайнер хувцас гэж нэрлэгддэг.  Олонд  танигдсан дизайнеруудын багагүй үнэтэй материалаар хийгдсэн хувцаснууд. Жишээ нь жакет гэхэд 500-1500$ үнэтэй. Энэ категорийн дизайнеруудыг нэрлэвэл Donna Karan, Bill Blass, Ralph Lauren, Calvin Klein, Oscar de la Renta. Худалдан авагчид нь 25-60 насныхан байдаг. Худалдаалагддаг дэлгүүрүүд нь Saks, Bergdorf Goodman, Barneys, Neiman Marcus.
Young designer - Шинээр эрч хүчтэй гарч ирж байгаа өсөх ирээдүйтэй дизайнеруудын хувцаснууд. Үнийн хувьд жакет гэхэд 300-800$ хооронд. Худалдан авагчид нь 20-40 насныхан.  Энэ категорийн дизайнеруудыг нэрлэвэл Zang Toi, Gemma Khang, Marc Jacobs, Todd Oldham, Christian Francis Roth, Cynthia Rowley, Victor Alfaro, AnnaSui, Byron Lars.
Bridge/better- Спорт өдөр тутам талдаа арай олон хүнийг хамарсан хувцаснууд. Үнийн хувьд  250-425$.  Bridge категорид DKNY, Calvin Klein, Anne Klein II г.м.  Better категорид Ellen Tracy, Susie Tompkins, Tahari г.м. Худалдан авагчдын хувьд 20-50 насныхан. Худаалагддаг дэлгүүрүүд Macy’s, Bloomingdale’s, Saks, Nordstrom.
Contemporary – Орчин үеийн энэ категорийн хувцасны үнэ 150-225$. Худалдан авагчид нь 18аас дээш насныхан.  Энэ категорид BCBG, Betsey Johnson, Laundry,ABS ордог. Хувийн дэлгүүрүүддээ борлогдохоос гадна зарим их дэлгүүрүүдээр борлогддог.
Junior-  Өсвөр насныхан болон залуусын категорийн хувцас. 13 наснаас дээш. Үнийн хувьд 39-250$.  Guess, XOXO, Rampage, Miss Sixty, Roxy г.м брэндүүд байна.
Budget -  Энэ категорит нь ерөнхийдөө  бүсгүйчүүдийн хувцас болон өсвөр насныханд зориулсан хувцаснууд байдаг. Өсвөр насныхных нь хувцас загварлаг, бүсгүйчүүдийнх нь хувцас энгийн талдаа байдаг. Дундаж үнэ нь 50-75$.  Эдгээр хувцаснууд нь сүлжээ дэлгүүр болох Target, Kmart, Conway г.м дэлгүүрүүдээр борлогддог.  Брэндүүдээс нь нэрлэвэл Bauer, Body Focus, Details, and Andrew Sport г.м
Private label –Энэ категорит бараагаа өөрсдөө үйлдвэрлэдэг эсвэл үйлдвэрүүдтэй гэрээтэйгээр хамтарч ажилладаг дэлгүүрүүд орно.
Mass market - энэ категори нь  хямд хувцаснууд байдаг. Үйлвэрүүдээс хувцас авахаас гадна томоохон дэлгүүрүүдийн брэндүүдийн хямдарсан барааг борлуулдаг.  Дараах дэлгүүрүүд болох Marshall's, TJ Max,Daffy's, Ross Stores, Dress Barn, Clothesline, Century 21 байна.

Төгсгөлд нь бяцхаан судалгаа авчихдаг юм уу?  Хариулвал их баярлана шүү :))

Хувцасны худалдан авалтаа хаанаас хийдэг вэ?

1. Гадаадаас захиж авдаг

2. УИД, Maxmall, Naran, УБ их дэлгүүр, Metromall, Grand plaza, Central Tower mall ,Sky г.м

3. Fashion boutique-д

4. Хороололын дэлгүүрүүд, выставка ....

5. Sunday plaza, Бөмбөгөр,Нарантуул зах ....

start=-13 , cViewSize=50 , cPageCount=1

37 сэтгэгдэл:

null
Зочин

bayarlalaa sonirholtoi medeelel bna
Oir zuurin huvtsasnuuda horoolol vistavkagaas avdag, harin gutal tsunhiig gadaadad baigaa egch maani yavuuldag

azula (зочин)

mongold dandaa huuramch duriamal bas hyatadiin chanargui huvtsasnuud l zaragddag daa, tegeed brandiinh n huvtsasnuud bolhoor une n mash untei baigaad baidag.

lmurun (зочин)

Сайхан мэдээлэл болж, танин мэдэхүйд ч хэрэгтэй юм байна. Миний хувьд УБ их дэлгүүр, Грандплаза Метромолоос авахад зангвар хэмжээ нь таараад байдаг, ихэнхийг нь плать цув гоёлын даашинз мэтийг өөрөө хийдэг нь хамаагүй гоё болдог.

altaa (зочин)

Minii huvid 2,3,4 yum bna haaya 1 deh ni

jargal (зочин)

Oooh iim uchurtai yum bii vii. Manai hamaatnihan americt bdag yum. Hyandarsan brandin hyvtsanuud yavulad end zaraad bdag. Bi ternees n avdag. Ub mart 3 gal vistavkaas bas huvtsas avdag

Зочин

Mass market.n l huvtsas omsdog yum bna

сэргэлэн (зочин)

сайн уу? Чиний блогийг үргэлж уншдаг. Энэ удаа судалгаанд чинь оролцъё гэж бодлоо. Миний хувьд хувцаснуудаа гадаадаас захиж авдаг. Өвлийн куртка, гутал зэрэг өвлийн хувцсыг выставка, хорооллоос авдаг. Дан гаднаас хувцас авсаар байгаад эндээс авахаар тийм сайн чанаргүй хэрнээ их үнэтэй юм шиг санагдаад байдгийн. Mars&spencer, next, columbia, timberland ... зэрэг брэндийн хувцас өмсдөг. Англиас авчруулдгийн. энгийн даруухан хэрнээ чанартай, үнэтэй хувцас өмсөх дуртай. Элегантный хувцаслахыг хичээдэг ч тэр бүр чадахгүй л байна :)

МиМи

Бөмбгөр гэщасс :Р
гэхдээ тэгээл олон хүн өмссөн юмнд дургүйлд. хайж байгаад гадуур их байдаггүй. загварлаг хувцас авч өмсөхийг хичээдэг шт :Р

Gorgeous

бүгдэнгээс нь л авдим бна. Томхон шиг гадуур хувцас этр бол захиж авчруулна. Ойр зуурых бол их дэлгүүр хавийн бьютикүүдээр. Хороололд бол минж билэг 2 ороол тиймэрхүү л юм бна.

Koala (зочин)

1-5 хүртэл бүгдээрээ. Материалаа аваад загварыг нь гаргаад оюулах ч зүгээр. Илүү цор ганц байж чаддаг

Номинка (зочин)

1-3 хүртэл авдаг.

ГЭРЭЛТҮҮЛЭГ

АЧЛАЛ, УЛААНБААТАР, ХОРООЛОЛ, САНДЭЙ. бас
NT shopoos l АВДАГДАА одоогийн байдлаар :)

Цэцгээ

Сайхан мэдээлэл байна шүү:) Миний хувьд 2 дахь нь. Харин сүүлийн үед Facebook-р дамжуулан захиалдаг болоод байгаа.

Khan-So

ugiin zahij avdag oo bi haana ch helne ntr kkk

SUNShine®

идэвхтэй хариулсан бүгдээрэнд нь баярлаж байна шүү :))

Энхээ (зочин)

за би хариулах гээд байна ш дээ битий устгаад байлдаа

1. Хархорин зах
2.Хорооллын Сөөхий
3.Бөмбөгөр
4.Герман комисс
5.Солонгос комисс kkkkkk

энийг устгахгүй бол би нээрээ жинхнээсээ бодож байгаад хариулнаа. Наран Mандахаа

SUNShine®

тоглоом хийгээд байх лээр чинь устгасан юм шүү

Энхээ (зочин)

Судалгаанд оролцсон: 3 хүн
Нас: 25-35
Хүйс: Эм
Яс үндэс: Халх
Боловсрол: Дээд
Сарын дундаж орлого: Нууц гэнээ.


1.Гадаадаас захиж авдаг.

Бээжин гадаадад орохуу манайхаас үнэ нь 3 дахин хямд санагдсан.
Солонгосоос нэг удаа хувцас авсан чинь хужаа хувцас авсан байсан хэ хэ.

2.УИД-Ноолуур нь нэг дороо олон тасагтай тэндээс хувцас
ноолуур авсан. Гэхдээ уйтгартай дэлгүүр тээ нэг л дүнсийсэн.

3. Grand: Спортын тасаг нь гоё усны хувцас авсын байна.
Metromall: зуны хувцаснууд нь сонголттой гоё.
Naran: хүүхдийн бэлэг хувцас авж байгаагүй.
Sky: Сайн мэдэхгүй.
Maxmall: Манай дүү плаж авсан байсан гоя л юм билээ.
УБ их дэлгүүр, Выставка: Гадуур хувцас авсан зүгээр л энгийн юм билээ.

4.Хорооллын дэлгүүр: Минж плаза, билэг зүгээр юм байналээ.Тэгээд нэг дэлгүүр байдымаа нэрийг нь мартчиж.

5.Sunday, бөмбөгөр, Нарантуул: Эндээс нээх үнэтэй авах шаардлагагүй ойр зуурын хэрэглээний зүйлс авдаг.

баяраллаа.

SUNShine®

баярлалаа, өмнөх тоглоом хийсэн комментыг чинь устгасанд уучлаарай :))

reader (зочин)

male: Gadnaas zahialj avdag, onlineaar avdag. UID-n Tom tailor-s tsamts umd zergiig avch baisan. Manaid eregtei huvtsasnii songolt mash muu baidag

Энхээ (зочин)

Хэ хэ угаасаа миний буруу байсымаа хэ хэ.

Нэг хүн ийм олон юм бичиж болхуу

Central Tower Mall: Энэ дэлгүүр байна аа тээ нэг күртика нь байрны үнэтэй энэ одоо ямар учиртай дэлгүүрийн манай ажлыхан тэрийг үзчээд энэ күртка одоо нисих үү гэж асуугаал гарсан гэсэн.

- Гаднаас хувцсаа авдаг яагаад гэвэл монголд дэлгүүрт нь ороод хувцас өмсөөд өөртөө таарсан хувцсаа сонгож авахад хүндрэлтэй байдаг үйлчилгээ муутай гэж хэлдэг.Тэгээд аймар үнэтэй гэдийн.

-Rural people: Ихэвчлэн захаас бараа авдаг яагаад гэвэл бэлэн мөнгө ховортой идэх юм ихтэй хүмүүс хэ хэ тэгээд мода энээ тэрээ хөөдөггүй мөр бүтэн гэдэс цатгалан бол болно доо гэдэг.

Энхээ (зочин)

-Гаднаас авдаг хүн нь болохоор байнга гадагшаа явж монголд ирэн очин байдаг манай нэг найз эмэгтэй. за одоо дууслаа

Зочин

mongoliin mass market n narantuul zah baihdaa
zarim neg zahiin baraa n delguurt asarrr untei baij baidishd :P

Оранж (зочин)

Юу ч авсан номин, УИд л ордог доо бараг... хороололд 1,2 дэлгүүр орж үзнээ .....

Энхээ (зочин)

сайн уу дахиад me, чиний номыг цэцгээгийн блогноос үзсэн.
Гадуур зарж байгаа юу хаагуур байгаа вэ

SUNShine®

thanks all :))
Энхээ: маш их идэвх гаргаж байгаад чинь баярлалаа :)
Интерном, УИХ-н Magestic т борлогдож байгаа :) чи надтай холбогдоод авбал дэлгүүрийн үнээс нь 30% хямдаар авч болно шүү

Эрка (зочин)

гоцуу 4-5-р үйлчилүүлнэ дээ

Энхээ (зочин)

ном Интерномын дэлгүүрээс авсан. Би дээл эсгэж сурах гээд ерөөсөө болдоггүй юмаа номны (80-81) хуудсанд арай товчхон мэдээлэлтэй мэргэжлийн хүн биш болоод ч тэр үү сайн ойлгохгүй хэ хэ.

Хувцасны түүх тухайн үеийнхээ нийгмийн байдал, үндэсний онцлогийг тусгаж хэрхэн өөрчлөгдөж өнөөдрийг хүрсэн энээ тэрээ гээд сонирхолтой мэдээллүүд ихтэй юм билээ.

good luck

SUNShine®

Энхээ: баярлалаа:) маш шуурхай байна шүү :))
Харахад монгол дээл тэрлэг эсгэх амархан юм шиг хирнээ европ хувцаснаас илүү төвөгтэй тал байдаг, захны ухлаадсаа л буруу ухахад тэр дээл хэрэггүй болдог. Монгол дээл эсгэхэд хүний биеийн олон хэмжээс шаардлагагүй нь уг нь амар. Чи жижиг хүүхдийн дээл тэрлэг хийж эхлэхээс сурч болно :)
Би чиний бичиж үлдээсэн yahoo id-г чинь add хийсэн шүү :)), мэдэхгүй асуух лавлах зүйл байвал асууж байгаарай

Энхээ (зочин)

Яасан гояын баярлалаа.Одоо тэгүүл заавал сурнаа.

fgg (зочин)

Дүү нь хувцас аваагүй олон жил болж байна. Залуус их ганган юмаа.

blu (зочин)

Mongold huvtsasaa avii gej ih oroldovch bolohgui l bna, 2-oor bol bnga oroostoi italy gutliig ni l avdag. FB g turshij uzvel yadgiin bol geel suujina, Er ni huvtsas umsuhuu bolidog ch yumuu kkk esvel Mongoloosoo garii kkk

1232 (зочин)

НАРАНТУУЛ

Тинкэрбэлл (зочин)

1.2

Uyanga (зочин)

Sonirholtoi medeelel baina. Ingehed Zara, H&M,Mango ednar ali angilald n oroh bol? Bi neg yum gaihaad baidgiin, mongold Benetton, Esprit geed branduud orood irsen hirnee Zara, H&M yagaad orj irdeggui ym boloo. Bi lav Benetton, Esprit-s neg ch yum avch uzeegui, neg ih taalagddaggui, bas unetei. Zara enetert bol durtai hun olon yum shigee. Ene talaar yamar bodoltoi bna?

zoloo (зочин)

tanai delgvvrtei reclam surtalchilgaandeer hamtarch ajillah sanal tavimaar bna. city channel geed medeh bhaa surtalchilgaanii tv bg .96613332,

Tsolmon (зочин)

Online.r zahialaad avdag bolood 5jil bolj bn oo.. Une n ch endees bur hamaagui hyamdhan,chanartai.. Huuhduuddee ch gsen gutal, daashinz ntr zahialaad avgchihdag...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)