SUNShine® : Миний нэг өдөр

Миний нэг өдөр

Блогтоо апдэйт хийгээгүй удчихсан байна шдэ. Саншайн нь өөрийнхөө нэг өдрийг зургаар оруулав. Утсан дээрээ инстаграм суулгасанаас хойш жаахан зав гарахаар юм л бол зураг дарж янз бүр болгодог хоббитэй болов ккк. Монголдоо ирсэнээсээ хойш төлөвлөж байсан ажлуудаа хийж эхлээд л завгүй сууна. Миний ажлын цаг их өөрчлөгдсөөн. Шөнө дөл хүртэл сууж өглөө оройтож босдог болоод 2 сар болж байна.

Шөнө нь ингэж ажиллаж суугаад маргааш өглөө нь өнгөрсөн бүтэнсайнд сайхан уул руу гарав. Надад хагас бүтэн сайн гэж байхгүй болчихожээ бүх л өдөр нь яг нэг өдөр шиг. Цагт баригдсан цагийн ажилгүй хирнээ уран бүтээлчид бид нар ажлын өдөр хагас бүтэнсайн гэлгүй л ажилладаг юм дөө.  Ойрдоо бичээд л зураад л хайчлаад л оёод л юм юм л хийгээд байж байна даа :))


Зайсангийн тийшээ уул руу гарч Нарнаасаа энерги авчаад ирсэн дээ :). Өнгөрсөн бүтэн сайн өдөр уул руу гарахад нээх гое нартай байснаа аажим аажмаар бүүдийчихсэн, орой нь бол газар тэнгэр нийлэх шахам л салхилаад яалаа даа. Тэгээд л уул руу гарах замдаа хэд гурван зураг дарснаа оруулчий.





start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Макү

өглөөг сайхан угтажээ
зурагны өнгө нь гоё юмаа тэ

Unen ug (зочин)

Яг л миний төсөөлж байсан шиг сайхан бүсгүй байна шүү

Batsy

Сайхан явган аялал хийхиймсан. Хамт салхинд гарсан юм шиг боллоо

Золу

Эрч хүч, энерги цацруулсан гоё блог, эзэн нь сайхан :)

Heaven (зочин)

Одоо ямар уран бүтээл туурвиж байна, нууц биш бол?
Өглөө эрт босвол яасийн? Би 6-д босдог болоод..Маш их ажлыг амжуулдаг болсон. Өдрийнхээ бүх энергийг өглөө нь авчихдаг. Оролдоод үзээрэй. Гэм нь орой 10 гээд л нойр хүрээд эхэлнэ.

Chandmani (зочин)

Алхах сайхан байгаа биз дээ.

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Сайхан хүн байдын байнөө ажлын амжилт хүсье ээ сайхан салхилжээ

Цэцгээ

Бичлэг оруулахыг нь хүлээгээд л байсан юм:) Ёстой их таалагдлаа. Өглөөг ингэж уулан дээр гарч угтах юмсаан:)

SUNShine®

Маку: баярлалаа
Unen ug: hehe tnx for compliment
Batsy: сайхан цаг ч ирчлээ дээ, хөдөө гадаа салхи агаарт гарч, ууланд гарах гээд л гоя шүү
Золу: thanks :)
Heaven: Аяндаа мэднэ дээ :), харин тиймээ би уг нь өглөө эрт л босдог хүн, яг юм хийхлээр орой суухад үр бүтээл их гараад байдаг тал ч байдын. Бүтээл туурвихад орой илүү их төвлөрдөг ч гэх үү нэг тийм юм байгаад байдын. Ер нь урлагийхан орой сууж ажиллах дуртай хүмүүс байдагиймөө. Би яг нэг бүтээл дээр ажиллах тохиолдолд л шөнө орой суудаг, бусад үед бол орой эрт унтаж өглөө эрт босдог :)
Chandmani: Харин тийн, би нээрээ та нартай цуг Hiking заавал хийнээ. Нэг л их алхана гэсэн хүн л байгаад байна.
Гэрэлтүүлэг: Баярлалаа :)
Цэцгээ: :)) Хагас бүтэнсайнд гэр бүлээрээ гараарай. Хүмүүс хүүхдүүдээ дагуулаад зөндөө явж байна лээ.

Арслантай авдар

"Стограмм"тай утас лайтай авсан байшд :Р

Behi (зочин)

http://behi.blog.banjig.net/post.php?post_id=105842

SUNShine®

A/авдар: кккк Зарим зургийг утсаараа зарим зургийг апаратаараа авснаа оруулчдиймөө
Behi: Сайн уу? Би чиний блог руу орж үзлээ. Сэтгэгдэл бичих гэж хэд оролдоод болдоггүй. Тэгээд амжаагүй ч гэсэн идэвх зүтгэл гаргасныг чинь үнэлээд нэг номоор шагная :))
Чи харин MY style 1 дээр байсан нөхцлөөр зургаа авсан байна.
contact@yumjir.com хаягаар утасны дугаараа явуулаарай

chris (зочин)

ehnii zuragnii tsuwralaa harin hewleed hanandaa hadahaar goy zuragnuud bna :-)

Тинкэрбэлл (зочин)

uulnaas utaa ih hargdjjindaa shn udur bjdee

ii (зочин)

amjilt husie tand us chin yasan goy urgawe ta nmg fb-dee nemhgui yuma

nyamka (зочин)

Өө. Ямар ч сайхан юм бэ дээ. Бяцхан атаархчлаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)