SUNShine® : МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

Хувцсыг угааж цэвэрлэхэд их учиртай. Хувцас тань удаан эдэлгээтэй байх нь таниас л хамаарна. Чанартай хувцас болгон дээр заавал угааж цэвэрлэх заавар тэмдэглэгээ байх ёстой. Хятадаас орж ирж байгаа  зарим хувцасан дээр байдаггүй.

Бид хувцсыг угаалгын машинд хийж угаахдаа өнгөөр нь ялгаж угаахыг мэддэг хирнээ, хувцасан дээр буй тэмдэглэгээг тэр бүр харалгүй угаалгын машин руугаа хийчихдэг. Хэдийгээр өнгө нь адил боловч угаах заавар нь өөр байвал болохгүй.

Үнэтэй авсан юм чинь чанартай гээд угаах зааврыг мөрдөлгүй угаавал ямар ч хувцас чанараа алдана.
Бүх төрлийн материаланд анхаарах зүйлс:

    * Хэрвээ заавар дээр цайруулах бодис хэрэглэхийг хориглосон байвал болохгүй.

    * Угаалгын нунтагийг хэмжээнд нь тохируулж хийх. Хэдэн литр усанд хэдэн халбага гэх мэт зааврын дагуу.

    * Угаалгын машинд сэгсрүүлэх гэж байгаа бол дотуур хувцас зэргийг тусгай даавуун уутанд хийж сэгсрүүлэх.

    * Угаалга хийхдээ хувцсан дээрх зааврыг харж занших.

    * Угаах зүйлсээ сайтар ялга. Хэрвээ шинэ цагаан хувцас болон даавууг тусад нь угаах.

    * Угаалгын машинд заасан хэмжээгээр нь хувцсыг хийх, хэтрүүлж болохгүй.    

 Доорх  хүснэгтний тэмдэглэгээ бүрийг хүн болгон мэддэггүй учир орууллаа.

Та дээрх зааварчилгааны тэмдэглэгээг хэвлэж аваад угаалгын өрөөнийхөө хананд наачихаж болно, аль эсвэл угаалгын машин дээрээ наагаад угаалга хийх бүрдээ ашиглаж болно.

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
Sergelen (зочин)

mash ih bayrlalaa8 heregtei medelel baina. zalhuuralgui ene zuvluguug chin heregjuulnee

~Freedom writer~ (зочин)

Сайхан зөвлөмж байна....Баярлалаа.
Гэхдээ над мэтийн оюутнууд чинь мөнгө төлж хувцасаа угаадаг болохоор өнгө өнгөөр нь ялгаж байгаал угаалгын нунтаг,өнгө оруулагч 2оо хийгээл ОК ш дээ...хэхэ...
Боломж нь байвал уг нь...

Che.

Uneheer medehed iluudehgui yum bna. Tnx

Арслантай авдар

Ганц хэрэгтэй юм чинь энэ байна даа.Осолдохгүй индүүний зураг байна л гэж харахаас өөр нээг их сайн мэддэггүйшдээ.Энүүнийг чинь харин хуулаад зураад авмаар юм байна кххх

Танхил (зочин)

өө би энийг чинь шууд хар ухаанаараа бодоол болгочдын ер нь бол таарчина гах гах. хуулаад зураад авах аа гах гах.

SpySec

хэрэгтэй зөвөлгөө байна баярлалаа

Света

Хар таамгаараа бодоод болгодог байж болно л доо. Гэхдээ л хэвлэж аваад хадгалачихмаар хэрэтэй мэдээлэл байна. Мааааш их баярлавшд

Attila

над шиг хүнд таарсан зөвөлгөө байна баярлалаа

SUNshine (зочин)

Сэргэлэн, Chee, Spysec, Attila, Света: баярлалаа
Фрийдом врайтер: Гадаадад сурж байгаа оюутнууд бол аргагүй юм байна. Гэхдээ харчихаж байхгүй юу тэ, хайртай удаан өмсмөөр хувцсуудаа бол анхааралтай л угааж цэвэрлэх хэрэгтэй байх :)
Авдар: Харин тиймээ үнэндээ яг мэддэг хэдэн дүрсээ л мэдэхээс бусдыг нь бол мэддэггүй шдэ.
Танхил: ахаан харин ер нь л тэгдэг, гэхдээ цаашдаа анхаарахад илүүдэхгүй байхаа :)

Ер нь эмэгтэйчүүдэд маань хэрэгтэй л байх боловуу гэж бодсын. Мэддэг юм шиг хирнээ мэдэхгүй зүйлс их байдаг шүү дээ

ntsoom (зочин)

Хэрэгтэй зөвлөмж байна шүү. Манай ээж цайруулагчийг андуурч хувцасаа угаагаад нээх авангард өмд өмсөөд л явдийшд.

MonKey (зочин)

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэж Монгол улсад Мэдээлэл шуудан харилцааны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойд зориулан Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж буй блог нийтлэл богино өгүүллэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monkey.mn/news/208/read эндээс уншина уу.

Зочин

үнэхээр хэрэгтэй зөв мэдээлэл оруулжээ талархжийнаа ер нь хүмүүсээ хэрэглэж заншаарай би юутай ч уншлаа юм гэдэг учиртай түүнийг нь мэдэхэд илүүдэхгүй л юм байна гэхдээ хамгийн гол нь хэрэглэж амьдралдаа гүйцэтгэх тийм бид дээ над шиг байж болохгүй шүү хэхэ

Erka (зочин)

haraad bhad chinii bichlegend comment ih uldsen bhiimaa. ene yutai holbootoi ve. chinii tavidag medeelluud uneheer tegj olon hund taalagddag yum bolvuu dandaa l nananana getsen l er emgui ... .
eswel chinii bichlegend bish chamd uurt chini bolood comment uldeediin bol u ??
medku medku humuus yer ni haritsaatai bhiig hussen hunee yugaar ni shalgadag yum bol... bi bas bichleguuded chini chamd saihan setgegdel toruulehiin tuld ch yum uuu bas nananana geh heregtei yum bol uu chi uuruu bas yamar handlagand durtai bdag yum buu med zazaza bi eniig bichsen ni bas l yalgaagui nananana bolj bh shig bn xaxa

SUNshine (зочин)

Цоом: баярлалаа, хэхэх тийм үү
Монки:баярлалаа, дэлгэрэнгүй орж сонирхоноо
Зочин: Баярлалаа
Эрка: Өөрийг тань яг юу хэлэх гээд байгааг сайн ойлгосонгүй. Би блогтоо аль болох хүмүүст хэрэг болж магадгүй гэсэн зүйлсийг багагүй цаг гарган бичиж оруулдаг, зарим хүмүүст хэрэг болвол би баяртай л байх болно. Хүмүүст бичсэн зүйлс маань таалагдаад сэтгэгдлээ үлдээхэд надад урам өгөөд сайхан л байдаг.

Ицми (зочин)

над шиг хүнд маш хэрэгтэй юм байна. хэвлэж аваачаад угаалгын машиныхаа дээр хадчмаар юм бана. тайнкс шүү

zona (зочин)

hehe ene Erka gedeg zochin yag yu geh gesiimb de. blog gedeg hariltsanii neg helber, humuus end hariltsaj bna, yariltsaj bna. neg n medeelel huvaaltsaj nuguudul n sonsood tuund hariulj bna. bichlegiig n unshaad tursun setgegdlee bichij bga bolohoos bichsen hund n zoruilj chinii heldgeer nanana geegui bha. bi l lav Sunshine-iig heze ch harj bgagui, gehdee nadad bichleg n blog n taalagddag, hund heregtei yum bichdeg uchraas l tuund talarhah hariulah hun mundahgui bga bailgui de...
Sunshine-d: Ailiin nohoi hutsaj baisan ch jingiin tsuvaa yavdgaaraa l yavdag. Keep going and keep posting. I like your blog...

Elkhan

Будаг гаргадаг гэсэн тусгай тэмдэглэл байна ууу ... Бүх хувцасаа ягаан болгочихсоон... Гэртээ бол өмсөөд л байгаа гадуур хувцас нэмэр алгаа ... яаж хэвэнд нь оруулах уу.....

SUNshine (зочин)

Эл-Хан: Будаг гаргадаг гэсэн тэмдэглэгээ байхгүй байна, хэрвээ цагаан хувцсанд өнгө орчихсон бол зааварыг нь харж байгаад болно гэвэл белизнадах юм даа, би цагаан өмдөн дээрээ wine асгаад белизнадсан чинь арилаад цасан цагаан өнгөтэй болсон доо. Хэрвээ өөр өнгөтэй бол хэцүү юм аа. Хими цэвэрлэгээнд очоод нэг асуучихвал арга зам олдож магадгүй юм. Ер нь угаахааса өмнө анхаарж байгаарай :)

SUNshine (зочин)

Ицми: тэгээрэй :)
Зона: баярлалаа :)

САНАСААР

тасарсан бүсгүй шүү хүнд хэрэгтэй юм л бичдэг хүн дээ чи шүү бүгдээрээ сайна уу

soulmate (зочин)

хэвлэж аваад наанаа
хайран хувцсаа яайран болгох мэргэжилтэн хүнд ёстой хэрэгтэй мэдээлэл байна шүүү

SUNshine (зочин)

Санасаар: баярлалаа, хүмүүст хэрэг болж л байвал :)
Соүлмэт: тэгээрэй :), өө бичас угаахдаа юм бодохгүй угааж зөндөө хувцасаа баллаж байсөөн, одоо харин ч тэгэхгүй шүү ккккк

AntiDotE

Ямартай ч хадгалаад авлаа. Хэрэг гарвал ашигланаа.
Баярлалаа.

Зочин

bayrlaa
ehnertee avachij uguhuus, minii olon huvtssig ugaalgiin yavtsad umsuhiin argagui bolgoj baisan da, bugdiig n hamaad ugaalgiin mashaan ruu shidchihdeg yum

SUNShine®

Антидот: тэгээрэй, баярлалаа
Зочин: хэхэх ер нь осолтгүй л цагаан хараар нь ялгахаас өөрийг би ч нээх мэддэггүй л байсан. Одоо харин хардаг болчихоод байгаа.

яанаа (зочин)

тэр хүснэгтэн тэмдэг нь хаанабган олдоггүээ

хэн мэдхэв (зочин)

надад 1 асуулт байна би гэртээ угаалга хиихээр эхнэртэй загнуулаад байхын угаалгын машинд эхлээд ямар хувцасаа хийх бэ юу юуг хамт хийх бэ миний угаасан хувцас дандаа өнгөө алдаж эсвэл алиалагч ч өмсөхөөргүй алаг болох юм туслаач

нар (зочин)

Зарим нь буруу байна шүү,цайруулагч хэрэглэж болохгүй гэснийг машинаар угааж болохгүй гэх мэт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)