SUNShine® : Weekend

Weekend

Энэ хагасайн өдрийг би яг утгаар нь амарч ном уншиж, блогширч тааваараа өнгөрөөж байна. Өчигдрөөс хойш гадаа салхитай хүйтэн ч гэсэн цас бороо ороод газар дэлхий маань дэвтээд агаар сайхан байгаад баярлаж байнаа.

Өнөө өглөө кофегоо найруулж аваад сайхан тухалж аваад өчигдөр нэгэн найзын маань бэлэглэсэн номыг уншчихлаа. Авсаархан жижигхэн доторх агуулга нь товч бөгөөд тодорхой сайхан ном байна. Та нар ч гэсэн уншаарай. Энэхүү "Магтуу" дистопи бэсрэг туужид баатруудынхаа эго-г маш сайн харуулж чаджээ.

"Магтуу" номын удиртгалаас

Айн Рэнд богино хэмжээний энэ зохиолоо эхлээд Эго хэмээн нэрлэж байж. Эго-хүн өөрөө гэдэг бол хувь хүний оюун ухаан буюу ойлголтын чадвар гэж Айн Рэнд үздэг. Хүмүүсийн оюун санааны ялгаатай шинж чанарууд ч энэ чадвараас үүсэлтэй. Жишээ нь, сэтгэлийг хөдөлгөх аливаа зүйлийн үнэлэмж, оюун ухааны учир шалтгаан эндээс эхтэй. Мөн энэ бол хүсэл эрмэлзлийнхээ дагуу сонголт хийж, шийдвэр гаргах чадвар ч бас үүнд хамаарна. Оюун ухаан бол хувь хүний л өмч. Түүнээс биш нэгдмэл, оюун ухаан гэсэн зүйл байдаггүй. Эго нь дээрх бүхнийг нэгтгэж, оюун ухааныг (мөн бусад шинж чанар, илрэлүүд нь ч) хувь хүний өмчлөлд хамруулж үздэг. Иймд эго нь хувь хүний цөмийг бүрдүүлнэ. Нэгэн толь бичигт эго гэдэг үгийг "Би" буюу хүний бодгаль шинж; [энэ бол] бусад хүмүүсээс, бодлынхоо обьектоос өөрийгөө ялган салгаж, бодож сэтгэдэг, мэдэрч таньдаг, хүсэж тэмүүлдэг хувь хүн"-гэж тодорхойлсон байв.  Эндээс Айн Рэнд яагаад Эго-г онцлон авч үздэг нь тодордог. Ингэснээрээ тэр (цаагуураа) өөрийн болон зохиолын баатруудынхаа баримталдаг философийн үндсэн зарчмыг харуулж байна. Эдгээр зарчим бол оюун ухаан, үнэлэмж, чөлөөт сонголт, хүсэл эрмэлзэл, индивидуализм (хувь хүнийг дээдлэх үзэл) юм. Харин эсрэг дүрийн баатрууд нь өөрийн бодол санаагүй, өөрөө сэтгэж тунгаадаггүй, өөрийн гэх хүсэл эрмэлзэлгүй хүмүүс байдаг: тэд бол бусдаар амьдрагч хоёрдогч хүмүүс юм.Оюун ухаанаа үгүйсгэснээр тэд шууд утгаараа өөрөө-гүй хүмүүс юм.


Тэгээд саншайн нь "Өнөөдөр" сонины weekend дугаарын "Миний сонголт" буланд уригдаж өөрийн сонголтоо хуваалцсаныгаа та нартайгаа ч гэсэн хуваалцья.


Миний сонголт

- Энэ зун шинээр авахаар төлөвлөсөн сүрчиг, яагаад

Энэ зуны миний сүрчигний сонголт Versace-н bright crystal, зуны улиралд тохиромжтой сэнгэнэсэн зөөлөн үнэртэй.

- Шүүгээнээсээ гаргаж хаях хувцасны жагсаалт?

- Одоогоор шүүгээнээсээ гаргаад хаячих хувцас байхгүй байна. Би өнөөгийн загварын зарим нэг чиг хандлагын дагуу хувцас худалдан авдаг ч моод хөөнө гэхээсээ илүүтэй өөрийн стилиэр хувцаслах дуртай. Ялангуяа энэ хавар, зуны гол трэнд нь зөвхөн нэг хэлбэр, зөвхөн нэг цаг үе дээр төвлөрөөгүй, үе үеийн загваруудаас сайхан бүхнийг нь тусгасан байгаа. Тодруулбал, ретро стилийн элемент 1920-иод оны тансаг гоёлтой холилдсоныг, 1950-иад оны банзал, 1960-аад оны богино даашинз,1970-аад оны өргөн жинс, 1990-ээд оны өнгө загварыг бүгдийг харж болно. Тиймээс хувцасны шүүгээгээ цэвэрлэх гэж яарах хэрэггүй гэдгийг бүсгүйчүүддээ дуулгамаар байна. Энэ улиралд туршилт хийн ямар ч дүр төрхөд хувирч болно.

- Шинэ төрсөн хүүхдэд нэр сонгох бол? 

Нэр өгөх тохиол гарвал охин бол Нандин-Эрдэнэ хүү бол Амин-Эрдэнэ гэж өгөх болов уу. Хүүхэд ээж аавдаа нандин амин эрдэнэ нь байдаг болхоор.

- Бусдад бэлэглэх дуртай зүйл, яагаад. Аль болох ном бэлэглэх дуртай, ном ертөнцийг харах цонх гэдгээс гадна дурсгалтай. Зарим тохиолдолд дуртай зүйлийг нь сонгож бэлэглэх нь ч байдаг.

Очих дуртай газар, яагаад ? Голын эрэг далайн эрэг дээр очих дуртай, учир нь усны чимээ сонсоход тайвширч амар амгаланг мэдэрдэг юм.

Хамгийн дуртай гоёл, яагаад? Инээмсэглэл, инээмсэглэл бүх хүнийг гое харагдуулж чимдэг.

Дуртай ундаа ? Жүүс, улаан дарс.

Хамгийн их сонирхол татаад байгаа, шинэ gadget, яагаад? Smartphone. Маш олон янзын хэрэглээг нэг дор, авсаархан, эмх замбараатайгаар багтаасан болохоор биеийн маань нэг хэсэг шиг л санагддаг болж.

Дуртай урлагийн төрөл, тэр дундаа хамгийн дуртай бүтээл, яагаад? Уран зураг. Хүний дотоод сэтгэлийг гаргасан, өгүүлэмж ихтэй, таавар таалгах мэт тийм уран зургуудад дуртай. Дуртай бүтээл их олон бий.

Цадталаа идсэн байсан ч хэзээ ч татгалзахгүй амттан, яагаад? Суши юм байна, би ер нь далайн гаралтай хоолонд их дуртай.

 За тэгээд орой нь манай Урлах эрдмийн дээд сургуулийн энэ жилийн төгсөгчдийн  Summer fashion show 2012 үзлээ. Би энэ сургуулийг 11 жилийн өмнө төгсчээ, цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна даа. Сургуулийнхаа шоун дээр удаан уулзаагүй тааралдаагүй хүмүүстэй уулзлаа сайхан байлаа. За тэгээд хэдэн зураг дарсныг сонирхоорой.


start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Үрэл (зочин)

Айн Рэндийн Магтууг унших гээд өчигдөр Интэрномоос худалдаж авсийн, гэхдээ уншиж эхлээгүй л байна. Яг одоо унших хүсэл маш их төрж байна кккк, өдөр болгон блогтой чинь хамт байдаг шүү хайртай

.... (зочин)

nice one

jargal (зочин)

weekendee mash goe sonirholtoi unguruuljee
goe nom sanal bolgosond bayarlalaa Sunshine

Цэцгээ

Yamar goyo bichleg ve Sunshine. Big Like. Nom, Yariltslaga, Zagvariin toglolt geed l bugd goyo bailaa. Bayarlalaa chamd:)

SUNShine®

Үрэл: Анхаан уншихад илүүдэхгүй ном байна лээ :), үргэлж блогоор маань зочилдогт баярлалаа
....(зочин): :)
jargal: харин тиймээ сайхан өнгөрүүллээ :) Баярлалаа
Цэцгээ: Баярлалаа, авьяслаг оюутан дүү нарынхаа тайлан тоглолтыг үзээд гое байлаа :)

энхээ (зочин)

Хүүхэддээ өгөх нэр нь гоя юм байна аа.

Би бас амралтаараа голын эргээс салахгүй ш дээ, жаахан байхдаа голоос жараахй барих гээд чулуу сөхөж үзсээр байгаад өдрийн тал болдог байсан хэ хэ.

Naran (зочин)

Hi Sunshine,

Chi USA-d bhdaa daavuunii delguureer orj bsan tuhaigaa omno n bichsen bsan. Daavuunii delguur orloo gevel oort heregtei daavuugaa herhen oloh, yaj zov songolt hiih talaar baga zereg delgerengui zovlogoo ogch boloh u?

Jishee n daavuunuud n dotroo materialaaraa toroljson bdag umu? g.m.

Thanks.

SUNShine®

энхээ: анхан :), УБт маань байгаа ганц туул голоо хайрлаж хамгаалж л байхгүй бол очиж суух ч голын эрэггүй болох вий дээ гэж эмзэглэж л явдын, жилээс жилд л дундраад ширгээд байгаа харагдах юм :(
Naran: Hi, анхаан, NY-т бол хайж буй даавуугаа олох үнэхээр амархан юм билээ. Бүх төрлийн даавууг төрөлжсөн төрөлжсөнөөр нь тавьчихсан байдын байна лээ. Тэгээд маш их сонголттой байдаг. Ямар даавуу материал хайж байгаагаа хэлэхэд л худалдагч туслаад хэлээд заагаад өгчихнө. Чи хаана байгаа вэ? USA д бүх хотод тийм даавууны дэлгүүр бол байдаггүй юм байна лээ. Миний очиж байсан Seattle, Washington DC, Kansas,chicago-д NY шиг бол байдаггүй юм байна лээ.

Зочин

sonirholtoi blog shu

Naran (зочин)

Hurdan hariu ogsond bayarlalaa. Bi LA-d bdag. Dahiad 1 um asuuval durguitsehgui biz dee?

Bi iim 1 daavuu haij bgaa umaa.
Minii 1 sonirhood bgaa dress-nii daavuug ingej todorhoilson bna.l
- 62% polyamide
- 33% viscose
- 5% spandex
Delguurt n ochood haival yag iim ortstoi (ortstoi geh n zov umu) daavuu n oldoh bolov u?

Thanks.

SUNShine®

Зочин: Баярлалаа
Naran: Яг дэлгүүрээс бол ойролцоо хольцтой даавуу л олдох байх. Тэрнээс яг энэ бичсэнээр чинь бол бас байхгүй байхаа.
Чи LA-д байдаг бол наана чинь харин гое даавууны дэлгүүрүүд байгаа байх. LA fashion district-ээр нь байдаг байх.
SF-д бол Britex, Satin Moon Fabrics, Peapod Fabrics, Sal Beressi Fabrics дэлгүүрүүдэд гое даавуу байдаг гэсэн.

Dorjoo (зочин)

Hi
Сонирхолтой сайхан бичлэг болжээ.

Тинкэрбэлл (зочин)

goy yumaa taniig neg udaa harsan chini ih shn huwtsasladag egch bnlee shuu yumjir egch mun bizde

SUNShine®

Dorjoo: Баярлалаа :)
Тинкэрбэлл: баярлалаа :))

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)