SUNShine® : Урд хөршөөр зочилсон нь

Урд хөршөөр зочилсон нь

Сайн байцгаана уу? :)

Саншайн нь яг 5 өдөр интернет болон утас хэрэглэсэнгүй. Урд хөрш рүү ажлаар явчихаад ирлээ. Давчуу ажилтай явсан тул зураг авах цаг зав сайн гарсангүй цагтай уралдаж гүйсээр ажлаа амжуулчихаад сайн яваад ирлээ. Өглөөнөөс орой хүртэл 37-37 оороо алхахыг ч нэг үзүүллээ. Даавууны зах болон дэлгүүр хооронд машинаар явах зуур л хөлөө амрааж байлаа. 4 жилийн өмнө явж байснаас олон зүйл өөрчлөгдөж ээ. Хамгийн түрүүнд хэлэхэд хятадад бүх л юмны үнэ нилээн өссөн байна.

Өглөө нь нисэхээс эхлээд л цаанаасаа бурхан туслаад байгаа юм шиг л бүх зүйл сайхан бүтээд байлаа. Бурхандаа баярлалаа :). Миний ниссэн өдрийн маргаашнаас нь салхи шуурга ихтэй бүх нислэгүүд хойшилсон байсан. Уг нь яг тэр өдрүүдэд явах гэж байсан чинь нэг зүйлээс болоод урагшлуулсан нь их сайн болсон. Очсон өдөр их халуун байсан гэсэн, маргаашнаас нь сайхан сэрүүхэн гое байсан. Алхам тутамд л бүх ажил сайхан бүтээд байлаа :). Хамт ажлыг маань амжуулж бүтээлцэж явсан найз охиндоо баярлалаа гэж хэлмээр байна.

За тэгээд замд явахдаа машинаас авсан болон хэд гурван зураг  Instagram-аасаа оруулав.

Дээрх 3 зураг бол Мушияны даавууны төрөлжсөн зах.

Даавуунаас гадна гоёл чимэглэл авсанаасаа оруулав

Дээрх хэдэн зургийг машин дотроос авав

Дээрх хэдэн зураг бол Тиани зах гэдэг нь юм байна лээ. Гадна талдаа шинэ жил болж байгаа мэт чимэглэлүүдтэй юм.

Хамгийн сүүлийн өдөр л бага зэрэг зав гарч Wangfujing-н гудамжаар жаал явсан.

Бээжин нэг л саарал өнгө муутай санагдаад байсын УБ-таа ирсэн чинь нээх гое гэрэл гэгээтэй  байнаа :))

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
Атаархуу Азаа

за ажлаа бүтээхэд нь тусалсан найзад нь болон бурханд нь баярлалаа гэедэ тиймэ
хаашдаа л миний монгол сайхан л даа ийийи тэр хорхойгоор хийсэн шорлогууд бол айайайайаай балиар амттай

ganaa / asashoryu.gblog.mn (зочин)

chi surhii shuu. Za amjilt

Elegiya

goyo bna shvv kkkk ghdee ter shawjin hoolnuud ni muuhai

.•*`GℓαмσʋR`*•.

гоёл чимэглэлүүд н ямар гоё юм бээ :D

SUNShine®

Атаархуу Азаа: хэхэ баярлалаа
хэхэ би бол тэр хорхойнуудыг амсах нь битгий хэл хараад дотор арзагнаад байсан,бүгд аймаар хөдлөөд амьд байсан шдэ ккк, чи амсаж үзсиймуу?
ganaa: баярлалаа
Elegiya: ккк харин тийн гялс л зургийг нь дарсан, эвгүйн байна лээ
☚‿GℓαмσʋR‿☛: Харин тийн :)) гое байгаа биз

Атаархуу Азаа

аан би чинь анх ирчээл юун тэр нэг бор өнгөтэй бөөн бөөн хорхойг нь жимс бйана гээд л хараад байсан чинь харин хөдөлөөд өт бйасан бйагана ийийииййиийийийи

амсахаас ч аймаар гэхэдэ ямар нэг бйадлаар хоолонд нь амссан л бйах гэж өөрийгөө боддышдэ одоо ч бол дүүрчээ дүүрч

Lkhagva (зочин)

Wanfujing ch sonirholtoi shuu. Zorison ajil butemjtei yawah ch uramtai bdg ym shuu. Amjitl husye!
Beijing yawah ymsn, goyo shuu. beijing zahaar yawah sonirholtoi shuu, baraaniih n uniig buulgah ch zugaatai daa, gkk. Bi ene Wanfujing-s neeh goyo tsenher ungutei deel dursgal bolgoj avch bsiin. 1500 Yen-s 100 Yen boltol n buulgaad avch bsn, umsuhgui ch gsn harahad dursgaltai bdg ym.

Chandmani (зочин)

Saixan zuragnuud bna. Zuragnuudaas xaraxad sain yavsan um bna :) Yavsan ajil nibutemjtei bsan bna.

Арслантай авдар

Яаг зөв. Очсон газар болгоны хоол л их юм хэлнэ дээ

jargal (зочин)

goiima
sunshine neeree iish tiishee yavj uguh yumaa :), ayan zamiin temdegleluudiig chin unshih durtai shu

Alisha (зочин)

Ajilsag uhaantai busguid amjilt husie. Ene daavuuni zah haana baidgiin helj uguuch.

SUNShine®

Атаархуу Азаа: анхаан хэхэ
Lkhagva: анхаан, 4жилийн өмнө үнэ хаялцаад л авдаг байлаа, энэ удаад явахад үнээ буулгахгүй их зантай болсон байна лээ, авбал ав байвал бай гэсэн янзтай, ихэнхийг нь хэлсэн үнээр нь л авсан
чимэглэлүүд дээр харин бага зэрэг буулгаж өгч байна лээ.
Chandmani: Баярлалаа :)
Арслантай авдар: ахаан хэхэ, идэж чадах хоол олдохгүй Mac,KFC аар л хооллож явсан.
jargal :баярлалаа :)
Alisha: баярлалаа, энэ захын нэр нь Muxiyuan Fabric Market
木樨园纺织品市场 таксинд энэ бичгийг үзүүлж очиж байсан. Маш том зах хязгаар нь харагдахгүй том зах тул нилээн л явах хэрэгтэй юм байна лээ. Замын наана цаана гээд 2 зах байна лээ.

:-) (зочин)

Utsaaraa ingej avahaar chini camera heregleh hereggui bolchloo sht ichchlee kkk :-)

Зочин

Ooh 89 89. Instagram gej saihan ed baih shig bainaa

SONIRHOGCH (зочин)

instgram gej yu yum be :D

Цэцгээ

Uu saikhan yavaad irjee. Uil ni uran uils ni uudrug baig ee:)

jargal (зочин)

deerh sonirhogch zochind: iphone болон адройд утсан дээр татаж аваад зургаа өнгийг нь янз бүр болгож янзалдаг жижигхэн програм

Hey (зочин)

Hi. Durtai bloguudiinhaa hayagiig blog deeree tawihaa bolichihson yumuu? tawibal ug ni zugeersht :)

SUNShine®

:-): муу авсан зургийг ч гое болгочих юм байна шд инстаграм :))
Зочин: харин тэхх
sonirhogch: доор жаргал гэдэг зочин тайлбарлчихаж :)
Цэцгээ: баярлалаа :)
jargal: баярлалаа ;)
Hey: Hi, миний зочлох дуртай блогууд тоогоо алдаад багтахаа болиод бүгдийг нь bookmarks дотроо хадгалчихсан :)

secretwish (зочин)

ааалала хорхойнуудыг харсан чинь шууд дотор арзагнажийшд ккк

бээжин яагаад саарал байдым болаа, агаар нь цэвэршсэн л гээдээдэг, хэзээ ч очсон саарал харагдаадээдийн

манай УБ шороотой утаатай ч гэсэн хотдоо буухаар нэг л сайхан шүү

Тинкэрбэлл (зочин)

mm shn yawaad irjee ih yadarsan bh sn amraarai;)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)