SUNShine® : Намрын өнгө

Намрын өнгө

Намрын өнгөнд би дуртай гэхдээ яагаад ч юм мэдэхгүй бусад улирлыг бодвол намар надад жаахан уйтгартай , гунигтай байдын. 1-р курст байхад яг өдийд  байгалийн зураг зурахаар гардаг байж билээ. Өвөлд би дуртай  боловч УБ-ын маань өвөл одоо айлгадаг болчихож.

Энэ намар өвлийн загвард үслэг деталь орсон загвар давамгайлж байгаа. Үслэг эдлэл хэзээ ч моодноос гардаггүй, гэхдээ тэр нь заавал хөлнөөс толгой хүртэл үслэг эдлэл өмс гэсэн үг биш. Нээрээ энэ өвөл юу өмсдөг  юм билээ байз нилээн хүйтэн л өвөл болно гэлцэх юм. Нээхий дээл, буряд гутал өмсдөг ч юм билүү гэж бодож байгаа. Буряд гутлыг гое загвартайгаар захиалнаа.

Доорх үслэг эдлэл орсон  зарим нэг загваруудаас сонирхоорой мөн тухайн брэндийн үүслийн талаар товчхон бичлээ.

Miu Miu

Miu Miu нь 1992 онд Prada-аас урган гарж ирсэн брэнд юм. Нэрний хувьд мэдээж үүсгэн байгуулагч Миуччия Прадатай холбоотой. Энэ брэнд нь арай залуу хүмүүст зориулсан үнэ нь ч боломжийн юм.

MISSONI

Миссонигийн үндэс нь нэхмэл бөс барааны үйлдвэрлэл байсан. Росита, Оттавио гэр бүлийн хоер 1953 онд нэхмэл эдлэлийн жижиг үйдвэрээ байгуулсан. Бизнес нь томорсоор 20 жилийн дараа Миссони гэдэг нэрээрэ тэдний нэхмэл бөс бараа дэлхийд алдартай болж ирсэн.

1968 онд Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Диана Врееландын ятгалагаар анхныхаа загварын шоуг Нвю Йоркт хийсэн. Миссонигийн өмнө үүд хаалгууд нээгдсээр байсан. 1978 онд 25 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Missoni дэлхийн загварын ертөнцөд нэр хүнд бүхий томоохон компаниудын эгнээнд багтсан. Миссони загварын ордны үйлчлүүлэгчид нь  Дженнифер Лопес, Джулия Робертс, Шэрон Стоун, Борис Бэкер, Ален Делон, Катрин Денев, Элтон Джон, Софи Марсо, Джоди Фостер, Настасья Кински, Синди Кроуфорд, Марайя Кэри, Ума Турман, Кевин Костнер, Джонни Деп, Майкл Джи Фокс, Мэл Гибсон, Том Хэнкс, Джек Николсон, Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер, Стивен Спилберг, Лайза Минелли.

FENDI

1918 онд байгуулагдсан. Адель Касагранде Рим хотын төвд үслэг эдлэл, савхин эдлэлийн дэлгүүр нээсэн. Адель 1925 онд Эдорадо Фендитэй гэрлэснээр дэлгүүрийнхээ нэрийг Fendi хэмээн өөрчилсөн. Бизнес нь өргөжиж  салбар дэлгүүрүүдээ нээсээр л байсан. 1946 оноос том охин болох Паола нь фирм дээ ажиллаж эхэлсэн.

1965 онд Фенди герман загвар зохион бүтээгч Карл Лагерфельд тэй гэрээ хийсэн нь улам их амжилтыг авчирсан. Лагерфельд Фенди гийн FF логог санаачилсан нь одоо энэ логотой цүнх, гутал, нүдний шил гое чимэглэлээрээ дэлхийд алдартай болсон билээ.

1965 онд Флоренцид анхны үслэг эдлэлийн загварын шоугаа хийсэн. Зөвхөн үслэг эдлэлээр зогсоогүй дотор нь өмсөх өдөр тутмын хувцаснууд ч хийж эхэлсэн.

KENZO

Кензо Такада 1940 онд Японы Киото хотод төрсөн. Гэр бүлийнийхээ хүсэлтээр бол Кензо зохиолч болох ёстой байсан. Тэрээр багаасаа л дизайнер болохыг мөрөөддөг байсан учир гэрээсээ гаран Токиог зорьсон. Өдөр нь будагчинаар ажиллаж, орой нь зургийн сургуульд сурж байсан.1958 онд Bunka Gakuen хэмээх нилээн нэр хүндтэй загварын сургуульд орж суралцсан. Хамт сурж байсан охидууд нь түүний авьяасанд атаархдаг байжээ. 1960 онд Санай гэдэг сүлжээ дэлгүүрийн захиалгаар охид бүсгүйчүүдийн загвар оеж эхэлсэн. Хажуугаар нь тэрээр өдөрт 40 загвар зурдаг байсан.

3 жилийн дараа түүнд энэ ажил нь залхуутай санагдаж Парис рүү нүүсэн. Парисд очоод загваруудаа зураад нэртэй том том загварын орднууд ,үйлдвэр агентлагуудад  загваруудаа санал болгож эхэлсэн. Түүнд аз дайрж 5 загвар нь алдарт Луи Ферод таалагдсанаар Pisanti, Relations Textiles үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах зам нь нээгдсэн.

1970 онд тэрээр “Jungle Jap” гэдэг өөрийн нэрийн жижиг дэлгүүр нээсэн. 1990 онд хүрээгээ тэлж жинсэн хувцас, эрэгтэй хувцас, үнэртэн гаргасан. Кензогийн загвард японы кимоно их үүрэг гүйцэтгэсэн. Багваахай ханцуйг загвардаа түлхүү оруулж, загварын чиг хандлагад Кензо энгийн хэлбэр, богино пальто, том беретэн малгай, өвдөгөөр татсан шорт, свитерэн даашинз зэргийг оруулсан.

ROBERTO CAVALLI

Роберто Кавалли Италийн Флоренци хотод 1940 оны 11 сарын 15 нд төрсөн. Уг нь зураач болох ёстой байсан оедолчны хүү Кавалли багаасаа л оедол эсгүүрт суралцсан байсан. Каваллигийн өвөө Джузеппе Росси импрессионист зураач байсан. Өвөөгийнх нь бүтээлүүд Флоренцид байдаг Uffizi галлерейд байдаг. Кавалли зураач болох биш дизайнер болох замыг сонгосон нь түүнийг маш их амжилтанд хүргэсэн.

HERMES

Hermes  загварын ордоны түүх 1837 оноос эхэлсэн. Тьерри Эрме  Парижын захад өөрийн жижиг дэлгүүр нээснээс эхэлсэн.  Түүнээс хойш бизнес нь өргөжсөөр  өдийг хүрсэн. XX зууны дундуур Францын гол загварын ордон болон бүртгүүлсэн. 200 жилийн турш  Hermes ийн гэр бүлийнхэн нэг нь ч ямар ч ашигтай санал тавьсан энэ үйл хэрэгээ зарахыг хүсээгүй үргэлжлүүлсээр яваа.

LANVIN

1889 онд Эйфелийн цамхаг баригдаж байхад хэн нэг нь шинэ моодыг бүтээж байсан нь 22 настай Жанна Ланвин Парисын Фобур Сен-Оноред өөрийн бүрх малгайны дэлгүүрийг нээсэн.

Тэрээр гэрийхэндээ юм оёж өгөх сонирхол болон дэлгүүрт байгаа хувцаснууд нэг л саарал уйтгартай санагдсан нь түүний амьдралын гол ажил болсон.
1909 онд анх даашинз хийж эхэлсэн нь амжилт олсон. Жаннагийн дэлгүүрийг хүмүүс ээж охин 2-т зориулсан дэлгүүр хэмээн нэрлэж байжээ. Тэрээр хүүхдийн хувцас гое тод өнгийн сонирхолтой байх ёстой, ээжийнх нь ч хувцас саарал биш өнгөлөг байх ёстой гэдгийг Жанна харуулж чадсан юм. Францын алдартай зураач Поль Ириб Lanvin-нд зориулж ээж охин 2-ын бие биен рүүгээ тэмүүлж буй дүрс бүхий лого зурж өгсөн.

 Жаннаг нас барсны дараагаар Lanvin нд нэрт дизайнер Джоржио Армани, Клод Монтана, Осимир Версолату нар ажиллаж байсан.
start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Sunbeauty (зочин)

гоё мэдээлэл. амьтныг хамгаалах нийгэмлэгийхэн ажилтай л өвөл болхым шиг бн кк. гэснээс тэр буриад гутал чинь майр хальтирдаг ингэжийлээ шүү.

Beni (зочин)

sonirholtoi yum baina,
manaid ovol neg beeviisen yumnuud yavdag shd
shine jileer l neg daarahaa medehgui kuuknuud n goe boltsgootson yavj baidag
dulaahan ovol boldog bol goe baihgui yu

Үлэмжийн чанар

Яаж байгаан та нар би үслэг амьтан хамгаалах нийгэмлэгийн гишүүн байна май май май (уксус юмуу, будаг, хүчил гэх мэт зүйлс цацав) joke :)

SUNshine (зочин)

Санбьюти: баярлалаа, тэгвэл хальтирхаас хамгаалдаг улавч наалганаа
Бэни: Харин тиймэ, улирлаа дагаад бээвийгээд л явахаас өөр үггүй болдышд, би бол аль болох л дулаалдаг
Үлэмжийн чанар: Кккк харин ч үслэг нь багасчихсан байгаа биз дээ, саяын өнгөрсөн fashion week ууд дээр хэн билээ дээ нэг дизайнерын шоун дээр амьтан хамгаалах нийгэмлэгийн нэг хүн шоуг нь үймүүлсэн гэж байсан

zula (зочин)

Hermesiin oroolt, Missonigiin malgai aaaaimaar taalagdaj bna

Хэрлэн

би уул нь антифюр үзэл санааг дэмждийн гэхдээ Монголын өвөлд үс ноосгүй тийм гуцас өмсөх даанч боломжгүйлдээ... өөрсдөө хөлдөөд үхэх байлгү.. ккк мэдээлэл асар их таалагдлаа.

Зочин

Наран шаргалтах, нэртэй оронд
Намрын улирал айлчлахад
...Нүнжиг шар тостой намрын айрагтай найр үргэлжилж
...Нэн шаргуу малчид нь шарлахаас хадлангаа урьтаж
...Нэл алтаар шаргалтах тариан түрүү боловсрох
...Налгар намрын өнгө нь шар юм болов уу даа

SUNshine (зочин)

Зула: Харин тиймээ надаа бас таалагдаад л байгаа
Хэрлэн: Хэлээд юү гэх вээ, манайх шиг эрс тэрс уур амьсгалтай газар, ноолуур, үслэг эдлэл, арьс ширгүйгээр төсөөлөхгүй дээ. Баярлалаа
Зочин: Тийм юм уу даа

bataa

би ч бас өвөлд дуртай
өндөр уулын орой дээр гарчихаад цав цагаан цэлийсэн тал, хөндийг харах ямар гоё гээч
тэгээд л тэр нэг дуу бдагдаа шажиг шажиг гээд хэхэ
агаар хамгийн саак нь шүү

гэснээс бурят гутал их дулаахан сайхан шүү, уланд нь резин наачихдаг юм тэгээд л халтирахгүй шүү дээ гэж, би бас хааяа монгол хувцасаа өмсөж байя л гэж бодхын даанч бодохоос хэтрэхгүй юм даа

AntiDotE

Уг нь бичлэг таалагдлаа. Уг нь гэсний учир нь бичлэгийн параграфууд нэгэн хэвийн биш, найруулга бага зэрэг тааруу, зөв бичгийн алдаатай байлаа.
Албаар алдаж бичсэн юм болов уу гэхээр үгүй л юм шиг байшд. Амжилт хүсэе.

SUNshine (зочин)

Батаа: Харин тийн би энэ өвөл л яг хэрэгжүүлье гэж бодоод л байгаа. Буряд гутлыг жаахан орчин үеийн болгочихвол уг нь сайхан дулаахан байхаа. Хийдэг технологиоор нь мөртлөө жаахан өөрчилчихвөл болмоор санагдаад байдаг юм.
Антидот: Баярлалаа найзаа, параграфыг нь янзалчихлаа :), найруулгын тал дээр найз нь муу муу, тэрийг чинь л сурмаар байгаан, тэгээд л болсон болоогүй юм бичих гээд л үзэж тараад байгаам шд хэхэ, Тэгээд сурах гэсэн хүн чинь заримдаа блогийн хэллэгт заримдаа автчих гээд байхымаа ккккк Алдаа оноог маань засаж залруулж байгаарай

~Freedom writer~ (зочин)

Их юм мэдлэг олгож байгаад нь баярлаж байнаа....Нэг мэдсэн зөндөө бичлэгээс нь хоцорцон байшдээ. Хаагуур нь дэгдэж явсан хүүхэд вэ би чинь. хихи

Болор-Эрдэнэ

сонирхолтой мэдээлэл байнаа

soulmate (зочин)

гоёиймаа
нэг үстэй ноостой юм олж авдаг ч юм билүү...энд даанч хүмүүс нэхх их өмсдгүмаа

SUNShine®

Фрийдом: ККк зүгээрээ, жаахан ч гэсэн мэдлэг олгож байвал би баяртай л байна
Болор-Эрдэнэ: баярлалаа
Соүлмэт: байгаа газраасаа хамаараад л хувцаслах байхдаа, гэхдээ бас чийглэг газар юм чинь үс ноостой юм өмсөвөл зүгээр шдээ

Света

Гүй энэ чинь аль дээрийн бичлэг байшд. Би хаагуур нь зөрөө юм болоо. Загуур мэдэдгүй надаа бол чиний блог үүүүүнэн таалагддаг шөө.

сүүгий (зочин)

дажгүй л загварууд байна даа өвөл болчихжээ өнөө өглөө сэрсэн чинь цас орчихсон байна гадаа ямр гоё байна гээч өвөлийн улиралч гоё шүү тиймээ блогчуудаа

шинэ ээж

энэ өвөл бол тэгээл гэдэсээ хаасан юмаа өмсөөл дулаахан хувцас сонгохоос өөр аргагүй ээ.. хэхэ. жирмээ хүний гоё загварууд оруулвал мааш их баярламаар л байна даа..

BALLET DANCER (зочин)

SAIN BNA UU YUMJIR EGCHEE BI TANIAR XURIMIIXAA DAASHINZIIG ZIILGEX GSN YUM TANITAI YAJ XOLBOO BARIXUU BI 12 SARD MGLD OCHOOD TANITAI UULZAJ BOLNO BIZDEE

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)