SUNShine® : Гоо сайхны нууц

Гоо сайхны нууц

Эмэгтэйчүүдийн түүхэнд хойч үедээ гоо сайхны билэг тэмдэг, үлгэр дууриал болон үлдсэн бүсгүйчүүд олон байдаг билээ. Аа харин өнөөдөр ямар ч эмэгтэй бяцхан нууцуудаас нь гоо сайхандаа ашиглаж болохоор болсон билээ.

Клеопатраг мэдэхгүй хүн байхгүй байх. Клеопатра үнэхээр л тийм дур булаам байсан уу ч гэдэг. Гэхдээ тэр үеийн эрчүүд үнэхээр ухаанаа алдаж байсан гэдэг нь үнэн билээ. Алдарт Цезарь ч ухаанаа алдан олон олон аз жаргалтай жилүүдийг түүнтэй өнгөрөөсөн гэдэг.


Алдарт хатан хаан Клеопатрагийн хамгийн гол нууц нь сүүн ванн байсан гэж үздэг.
Мэдээж одоо үед эмэгтэйчүүд энэ аргыг хэрэглэж чадах билүү.  Харин 1 литр халаасан сүүнд  жижиг аяга зөгийн бал хийгээд ванндаа хийж усанд орж болно. Мөн түүндээ хагас киллограм давс хийж болно. Ийм усанд орсоны дараагаар таны арьс толигор зөөлөн өнгөлөг болно.
Дараагийн Клеопатрагийн нэг нууц бол биений скраб. Клеопатрагийн зарц хүүхнүүд түүнийг 300 гр далайн давс хагас аяга чавгатай хольж үрж өгдөг байсан. Одоо үед бол янз бүрийн скраб байдаг болсон.
Харин сүүнд орохыг гаран дээрээ хэрэгжүүлж болно. Гаранд хэрэглэх сүү танд олдоно доо :). Тиймээс халуун бүлээн сүүнд гараа дэвтээж гое сайхан болгож болно.
Харин шампуны оронд Клеопатра шинэхэн өндөгний шарыг ашигладаг байсан. Харин үсээ янз бүрийн  ургамалаар зайлдаг байсан гэдэг.

За одоо харин нүүрэндээ юу ашигладаг байсан юм бол? Хатан хаан маань усаа мөнгөн аяганд хийж дотор нь бага зэрэг алоэ, зөгийн бал хийн нилээн байлгаж байгаад нүүрэндээ ашигладаг байж. Мөн гахайн тосон дээр зөгийн бал, алоэны сок, ус, масло, хэдэн ганц 2 дусал үнэртэн хийн нүүрээ тосолдог байжээ.


Испаний хатан хаан Изабеллагийн нууцаас.  Изабелла хатан хөгшин эмгэн болтлоо гоо сайхнаа хадгалж чадсан гэдэг. Түүний хамгийн сайхан зүйл түүний үс байсан. Түүний зарц бүсгүйчүүд үсэнд нь  хэдэн цагаар массаж хийж өгдөг байсан. Сайхан залуу арьсандаа  янз бүрийн ургамалын маск хэрэглдэг байж. Лили, сарнай, ромашка зэрэг цэцэгний хандыг ашигладаг байжээ.



Наполеон хааны хайртай бүсгүй Жозефинагийн нууцаас. Жозефинагий гое залуу харагдахад хэрэглэдэг байсан зүйлс нь энгийн л аргууд байсан. Чанасан төмсийг хальсыг нь аваад халуун бигнүүр тавьдаг байсан. Мөн гол нууц нь эрүүл амьдралын хэв маягтай байсан байна. Өөрийнхөө бие организмыг үргэлж цэвэрлэн, өглөө өлөн элгэн дээрээ нэг стакан лимонны сок, эсвэл минералны ус уудаг байж.


Диана де Пуатье хэмээх бүсгүй нь үргэлж залуу сайхан харагддаг нууц нь бүүр сонирхолтой. Тэрээр бараг юу ч хэрэглэдэггүй байж. Хатан хаан Екатерина Медичигийн атаархлыг нь хүртэл үргэлж гое залуу сайхан харагддаг байсан байна. Генрих II-ын нууц амраг байсан энэ бүсгүйгийн гол нууц мөн л зөв амьдралын зөв хэв маягтай амьдарч байсан бөгөөд  Диана маш эрт босож хүйтэн усанд орж  2 цаг өглөөний сайхан агаарт морьтой давхидаг байсан байна. Өглөөний зугаалгаасаа ирээд халуун хөнжилдөө орон хөнгөн өглөөний цай ундлан бараг үд болтол унтдаг байжээ. Ажил хэрэг уулзалтуудыг үргэлж үдээс хойш товлодог, хэзээ ч архи тамхи хэрэглэж  байгаагүй. Мөн муухай зүйл бодохыг хүсдэггүй бөгөөд хөгширөлтийн талаар бүүр ч боддоггүй байж.



Оросын хатан хаан Екатерина II –т өөрт нь өөрийнх нь гадаад төрх тийм ч таалагддаггүй байжээ. Түүний гоо сайхан байх нууц нь ваннд орохдоо усандаа сүү, сарнайн дэлбээнүүд, нэг стакан архи хүртэл хийдэг байжээ. Амьдралынх нь хэв маяг нилээн чанга хатуу байжээ. Цагийг маш сайн баримталдаг. Өөрийн гаргасан дэглэмээ маш сайн сахидаг. Өглөө 5 цагт босож, нүүрээ хүйтэн мөсөөр арчиж, нэг печень кофе уун ажилдаа ордог байж. Өдрийн хоол нь  чанасан мах, хөнгөн ногоотой идэн, десертэнд нь жимс зооголдог байсан байна. Заримдаа хоолны дараа бага зэрэг вино уучихна. Оройн хоолоо заримдаа аяга буцалсан усаар солино. Аргагүй хүлээн авалтан дээр л хүмүүстэй ижил хоол иддэг байж. Орой 10 цагаас хэтрэлгүй унтдаг.



Людовик XIV хааны бас нэгэн хайртай байсан бүсгүй болох алдарт Жанна-Антуанетта.

Тэрээр намхан биетэй мөн эрүүл мэндийн хувьд сул биетэй байжээ. Тийм хэдий ч хэзээ ч сэтгэлээр унадаггүй эрч хүчээр дүүрэн, театрт дуртай, ордоны садны дизайныг мэддэг, чимэглэдэг цэцэг тарьдаг байсан. Анх өндөр өсгийтэй гутлыг санаачилсан хүн бол Жанна-Антуанетта. Түүнийг үргэлж гое сайхан харагдахад нөлөөлдөг хамгийн гол зүйл нь хааны хайр байжээ. Түүний уух дуртай ундаа нь нэг халбага зөгийн балтай луувангийн шүүс байсан. Янз бүрийн ургамалын маск, оливын тос түүний царайг үргэлж гэрэлтэй эрүүл харагдуулдаг байсан.


Алдарт Мэрилин Монрогийн нууцаас. Тэрээр нар арьсны хөгширөлтийг хурдасгадаг гэдгийг мэддэг байсан. Тиймээс хэзээ ч наранд бие шарж байгаагүй гэдэг. Харин арьс чөлөөтэй амьсгалж байх ёстой гэж үздэг.Унтахдаа ямар ч хувцасгүй унтана, хэзээ ч шилэн трико тэр байтугай дотуур хувцас өмсдөггүй байсан гэнэ. Элдэв тос хэрэглэлгүй оливын тос л нүүрэндээ түрхдэг байж.
start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

одоо үед дан ганц оливын тос түрхээд яваад байвал болох болуу ккк

Зочин

оливын нүүрний тос байдышд, органик гээд

Ицми (зочин)

үнэхээр гоё мэдээлэл байнаа баярлалаа найзаа

bataa

за хэрэгжүүлээд байждээ
тгд гоё болохгүй бол өөртэй чинь заргалдий шүү хэхэ

гол нь өөрөө өөртөө хайртай байх л хамгийн сайхан арга бгаамдаа гэж

Tseegii (зочин)

ter ued dandaa l orig zuil hereglej uuj iddeg bsam, odoo dandaa himiin bodis orson tos turhej bna, barag ene deer ueiin argauudiig hereglevel zaluu saihnaa udaan hadgalah baih shuu.
bayarlaa mash sonirholtoi bailaa

Энэрэл (зочин)

тийм тос олж авнаа

SUNshine (зочин)

Энэрэл:Би нэг Японы нүүрний оливын тос түрхэж байсан, манай эгч надад авчирж өгж байсын, дахиж тэрийг нь олж авж чадаагүй, уг нь бол ёстой гое юм билээ.
Зочин: харин тийн нүүрнийх л болохоос яг ургамалын тос шиг
Ицми: Баярлалаа
Батаа: Ккк өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг билүү хэхэх тэрэн шиг л юм болохнээ кккк Энэ дээрх эмэгтэйчүүдийн нууцууд дунд хэрэглүүштэй авууштай юм зөндөө байгаа биз, Өөрийгөө хайрлах нь бүүр чухал
Цээгий: Тийм шүү, баярлалаа
Энэрэл: Тэг тэг ккк

barbie

Сайхан мэдээлэл байна шүү. Гол нь сэтгэл санаагаа тайван байлгаад арьсаа сайн амраагаад яваад байвал залуугаараа яваал байх байхдаа тэ.

soulmate (зочин)

баярлалаа

уулнь өөрөө хатан хаан юмуу эсвэл хэн нэгэн хааны эхнэр эсвэл нуа нь ч болсон болоод авбал залуугаа хадгалах шанс нэмэгдэхийм даа тээ...

даанч маний хувьд энэ насанд лав бүткүү нь мэдээж болсон тул... хэхэ

нарнаас сайн хамгаалах их чухал гэдэг үнэн байх шүү... хичээнээ...

Зочин

Жанна-Антуанеттагийнх хамгийн их таалагдлаа

zula (зочин)

bayrlllllaaaa mash sonirholtoi medeelel bain

secretwish (зочин)

гоё сонирхолтой мэдээлэл байна, анхааралтай уншлаа, хэрэгжүүлж болохоор юмнууд байна шүү, ядаж гараа сүүнд дүрье, баярлалаа
сайн унтаад сэтгэлээ зовоохгүй баясгалантай байх их нөлөөтэй юм шиг санагддын, эднүүс ер уудаггүй байж тээ, уухаа л багасгахаас ккк

SUNshine (зочин)

Барби: харин тиймээ сэтгэл санаа тайван, мөн унтдаг цагтаа унтаад сэрдэг цагтаа сэрэх сайн.
Соүлмэт: Юм хөгжөөгүй байсан үед эдгээр бүсгүйчүүд ингэж өөрснийгөө арчилдаг байсан байгаан. Залуугаа хадгалах шанс эмэгтэй хүн бүрд бий, ер нь л гоо сайхан байхын тулд нилээн цаг зав шаардлагатай л даа. Цаг заваа ажил амралтаа л зохицуулах нь биднээс өөрснөөс л хамаарна. Мэдээж зөвхөн өөрийгөө л тольдоод өөртөө л анхаарал тавиад байвал хэн ч сайхан харагдана л даа.
Зочин: :) бүгдээрэнгээс нь авах юм байнаа байна
Зула: баярлалаа
Секретвиш: баярлалаа, харин тийм байгаа биз. Уух нь мэдээж хязгаартай л байсан байх. Хор бага хэрэглээд үргэлж битминдээд байвал ч ккккк

Зочин

ОДоо сүүлд нь ингэхиймуу хаашайн САнШаЙн гэж байжээ тэрээр блог хөтөлдөг байжээ тээд бас гараа сүүнд дүрдэг байжээ гээл тээ хэхэ
тээд Ицми, Энэрэл, Барби, Зула, Секретвиш эд нар бас блог хөтөлдөг тээд байжээ тэд нар маск тавидаг байжээ тэд нарын блог хөтөлдөг нь гоо сайхантайн холбоогүй масктай нь сонирхотой нь холбоотой байжээ юу болчвоо мэдэхгүй юм юу ч биччүү өнөөдөр Нарнаас нөгөө салхи малхи үүсээд даралт ихсээд манараад байна уу үгүй юу хээх

Гана

мэдмээр юм зөндөө их байна баярлалаа

~Freedom writer~

Аахааан ийт байсын бий вий гээл үү..хэхэ....Сайхан мэдээлэл байна. Баярлалаа Sunshine эгчээ...

Шиманус (зочин)

нээх гоё сэтгэл сэргээд явчлаа хэхэ
баярлалаааа

SUNshine (зочин)

Зочин: :) үнэхээр л манараад байгаа бололтойдогоо кккк
Гана: сонирхож уншсан чамд ч бас баярлалаа
Фрийдом врайтер:Харин тэхх. Хамгийн гол зүйл амьдралын хэв маяг дэглэм заавал байсан байгаа биз. Хэв маяг л буруу бол мянга гое юм идэж уугаад сүүнд ороод ч нэмэргүйээ гэж кккк
Зүгээрээ :) чамд ч бас баярлалаа
Шиманус : :) баярлалаа

Зочин

deer ueeiiin huuhnuudiin tsarai sonin shuu tei

gmb (зочин)

goyo saihan emegtei huniig harahguigeer ungrunu gej hezeech baihgui, haraach geed burhan tsag zav gargaad tiim saihan yum buteegeed ugsun uchraas harj nudee baysgaj setgelee sergeeh tsaanaa l neg uur biz de,
burhnaas zaysan iim saihan buteeluud baihgui bol buh delhiin humuusiin nudiig bulaadag olon saihan gaihamshiguudiig yariad ch heregggui biz de,tiim saihan yum baihgui bol ch hun bolj turuh geed yaraad baih ch hereg bgaa yum uu daa,
odoo ch tegeed hutga meseer saihan boloh gej humuus ih temuuldeg bolj de, ternii orond deerhi bichsen zuvlumjuudees heregjuulbel harin udaan ch gesen ur duntei baih.
muuhai emegtei gej ug n baih esgui de.

Зочин

ХаРХуН яаж тийм ХаВХаР байдлаа хадгалаад чадаад байнаа айн?

Яамар нууц байна?

XaPXyH (зочин)

ХаРХуН яаж тийм ХаВХаР байдлаа хадгалаад чадаад байнаа айн?

Яамар нууц байна?

SUNshine (зочин)

Зочин: тэр үеийн зураачидын зурах онцлог бас өөр байсан байх
GMB: Тийм шүү :)
Хархун: нууц нь амархан шд хар л юм чинь ккк
үс нь цайраад будна гэхгүй, нэг бол цагаанаа хадгалах гэж зовохгүй ккккк хархун болсондоо баярлах хэрэгтэй :P

Зочин

sonirholtoi y uma bayarlaa

алтаргана (зочин)

сонирхолтой мэдээлэл байнаа баярлалаа. Залуу сайхан байж гоо үзэмжээ удаан хадгалахад хөдөлмөр зүтгэл хэрэгтэй гэдэг үнэн шүү

Зочин

manai mgl d munhiin zaluu Odgerel l bh shiv de tee

SUNShine®

Зочин: баярлалаа
Алтаргана: баярлалаа, харин тийн хөдөлмөр нилээн орно шүү
Зочин: Тийм шүү монголдоо бол Одгэрэл үнэхээр гоо сайхнаа удаан хадгалж чадаж байна.

Gutalchin (зочин)

Yostoi saihan niitlel bn. Zondoo olon um surch avlaa

Tuya (зочин)

Bi uurig tani nevtruulegt orson bhig uzeed mash ih baharhaj bsn yum aa. Avvig tani buteeluudig hundetgen bishirdeg uchraas ohin ni iim saihan aviyastai turulgui yahav gej bodoj bsn. Nyalh huuhdiin tuhai yarij bsn zuilduud nadad buur ch ih taalagdsan bolohoor end iinhuu setgegdel bichij bna. Hezee neg tsagt uulzah bolomj oldvol bayarlah bolno.

Tuya (зочин)

baahan aldaatai bichij, uuchlaarai. Aavin tani gej bga yum shuu.

Нараа (зочин)

Би жил шахам шонийн ээлжинд ажиллаад одор нь унтаад нар узэхгуй явахад сайхан цагаан царайтай болж байсан шд

Suwdaa (зочин)

гайхалтай юмаа арысаа хайрлаж хамгаалж яваарай залуусаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)